Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0265

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 23 өдөр          Дугаар 128/ШШ2020/0265             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням шүүгч М.Батзориг, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: “С” XXX

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗДын 2017 оны 08 дугаар

сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг

дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох

хзсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.У, иргэдийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “С” ХХК нь 2013 онд 55.49 га талбайд ашигт малтмалын зөвшөөрөл авч эзэмшиж эхэлсэн. Эзэмшиж эхэлснээс хойш техник эдийн засгийн  үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд явж байсан.

2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн НЗД-ын А/609 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтад 3 жил газрын хэвлийг ашиглаагүй гэж зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. Гэвч дээрх захирамжийг сонсгох ажиллагааг хийгээгүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны

сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах;” гэж заасны дагуу энэхүү зарчим үйлчилдэг. Энэ зарчмын дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсгох ажиллагааг ямар арга хэлбэрээр явуулах, хэзээ явуулах, мэдэгдэл хүргүүлэх талаар, сонсгох ажиллагаа явуулсан бол туүний талаар тэмдэглэл хөтлөх эргээр цогц үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Үүнийг хийгээгүй гэж үзэж байна.

НЗДын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт хоёр янзаар хариу тайлбар өгсөн байдаг Нэг нь сонсгох ажиллагаа явуулах шаардлагагүй байсан. Сонсгох ажиллагааг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр телевизээр явуулсан байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байсан 35 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд хийгдсэн байсан. Үндэслэл болгосон шалгалт явагдахаас өмнө тайлбар мэдээлэл хүргүүлсэн гэх боловч сонсгох ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна.

‘С” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш газрын хэвлийг олгосон уу гэдэг асуудлаар маргасан. НЗДын захирамжийн үндэслэх хэсэгт Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйпийн 21.5-д заасан үндэслэлийг дурдсан.

Газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаагүй бол газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болно гэж заасан байдаг. Газрын хэвлийг дуусгавар болгох зохицуулалт нь Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд ‘Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно.” гэж заасан. Өнөөдрийг хүртэл “С” ХХК- д газрын хэвлийг олгосон зүйл байхгүй.

2019 оны 02 дугаар сарын 21-ний 1/1361 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар руу явуулсан бичгээр “С” ХХК-д уурхайн эдэлбэр газрыг акт хүлээлгэж өгсөн талаар бичгийг тодруулна уу” гэсэн бичиг явуулсан.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий албан бичгээр эдэлбэр газрыг акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй байна гэсэн утгатай бичиг ирсэн. Акт үйлдэж, газрын хэвлийг олгоогүй байхад газрын хэвлийг ашиглаагүй гэх асуудал яригдах ёсгүй.

Газрын хэвлийг ашиглах эрх дуусгавар болгохдоо холбоотойгоор хуульд заасан шаардлага гарсан эсэхийг тодруулахаар тайлбар хэлэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “аймаг,

НЗД тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх зүйл заалтыг баримталсан гэдэг. Тухайн хуульд газрын хэвлийг 3 жил ашиглаагүй бол цуцална гэсэн зохицуулалт байхгүй.

Газрын төлбөрөө төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүулээгүй гэдгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглах эрхийг цуцлах зохицуулалттай. Гэтэл хуульд байхгүй зохицуулалт гаргаж ирээд цуцалж байгаа нь зохисгүй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “газрын хэвлийг ашиглах эрхийн уурхайн эдэлбэр болгосон акт буюу газрын хэвлийг ашиглах эрхийг олгосон байгууллага акт буюу хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж зохицуулсан. 2013 онд “С” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар олгосон. Хуулийн зохицуулалтыг НЗДын Тамгын газар, ажпын хэсэг мэдсэн байсан.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот албан бичигт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтраад шалгалт хийхэд “нэр бүхий 34 компани газрын хэвлийг 3 жилийн хугацаанд ашиглаагүй гэх зөрчил тогтоогдож байгаа тул холбогдох арга хэмжээ авна уу” гэсэн албан бичиг байгаа юм. Дуусгавар болох эрх нь үүссэн бол Ашигт малтмалын газрын тосны газар ямар нэгэн зөвшөөрөл олгох байсан. Үүнийг дуусгавар болсон гэж үзэхгүй. Хэрвээ дуусгавар болох эрх үүссэн бол НЗД бус Ашигт малтмал, газрын тосны газар дуусгавар болгох байсан. Тухайн ашигт малтмалын газрын эрхийг дуусгавар болох эрх нь байсан гэж үзэж байна.

Энэ хэрэг маргаан 2-3 дахь жилдээ шүүхээр явж байна. Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны магадлалаар буцаан шийдвэрлэсэн байдаг. Шийдвэрлэсэн байдал нь газрын хэвлийг ашиглаж эхлэснээр тухайн нэхэмжпэгч компани уул уурхайн олборлолт явуулаагүй ч үйл ажиллагаа явуулахаар бичиг баримт тодорхой ажлуудыг эхлүүлж байсан эсэх талаар тодруулах хэрэгтэй байгаа юм. Газрын хэвлийг ашиглах гээд бичиг баримтууд хөөцөлдөж байсан зүйл байгаа талаар эдгээр албан бичгүүдэд дурдсан байдаг.

“С” ХХК нь 2012 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, 2015 онд техник эдийн засгийн үнэлгээг батлуулсан байдаг. Ашигт малтмалын газрын 2015 оны 06 дугаар 15-ны өдрийн 058 дугаар “Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах” тухай даргын тушаал гарсан. 2015 онд техник эдийн засгийн үндэслэлийг батлуулаад газрын хэвлийг ашиглахаар ажлыг зохион байгуулж байсан гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.

Ашигт малтмалын газрын даргын тушаалыг дагалдуулан эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүтэлт гарсан байдаг. Дүгнэлтийг харахад 3 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт хамаарахгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-г “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж заасан. Хууль зүйн үндэслэлийг өөрөө зөрчсөн бөгөөд өөрийн эрх хэмжээг давуулан захиргааны акт гаргасан байдаг. Захиргааны акт нь өөрөө алдаатай, замбараагүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байдлыг судлаад үзэхээр 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж харагдахгүй байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана ’ гэж заасан Нэг ижил захиргааны актыг олон тоогоор гаргаж байгаа бол тус бүрд өөр үндэслэлээр гаргах байсан. Захиргааны актыг тус бүрд нь бичгээр гаргах шаардлага хангаагүй захиргааны акт гаргасан гэж үзэж байна. НЗДын 2017 оны 08 дугаар 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хоёр.хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оноос хойш Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хорооноос Х дүүргийн иргэдээс өргөдөл хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өргөдлийн байнгын хорооноос Ашигт малтмалын газартай холбогдуулан хяналт шалгалт явуулах шалгалтын дагуу хяналт шалгалт явуулсан байдаг.

НЗД холбогдох судалгаа хийж, нөхөн сэргэлт хийгээд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай арга хэмжээ Мэргэжлийн хяналтын газар Байгаль орчны газар дүгнэлт гаргасан байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-т зааснаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох нь аймаг НЗДын бүрэн эрх байгаа. Газрын хэвлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцлүүдийн үндэслэн компанийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Уурхайн эдэлбэр гэдгийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 17-д зохицуулсан байдаг. Үүнээс харахад газрын хэвлийг ашиглах эрх үүсч байгаа юм. НЗД бүрэн эрхийг хүрээнд Мзргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэж гаргасан байгаа учраас

НЗДын шийдвэр үндэслэлтэй гэж узэж байна...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч нь “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн “С” ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд гаасан жургдын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

“С” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2013 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Ш” нэртэй газарт орших 55.49 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч МV-01734- дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтаар 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө урьдчилан төлсөн болох нь тогтоогдож байна.

Ингээд Улаанбаатар хотын Х дүүргийн нутагт орших “Ш” барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компаниар 2015 онд хийлгэж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Эрдэс баялаг, мэргэжлийн зөвлөлийн даргаар батлуулж байжээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын унэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, “Байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, айлагнах журам” болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах" зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашит малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай" 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэсэн, улмаар НЗД Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дзх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заслт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыгтус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй гэх үндэслэлээр нийт 33-н аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2013 онд олгогдсон “С” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын М\/-01734- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 ийн 1 дэх хэсэгт зааснаар газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохоор тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйгээ өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, газрын хэвлийг акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлүүдээр тайлбарлан маргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хамтарсан шалгалтаар “С” ХХК ийг түгээмэп тархацтай ашигт малтмалын ашиглалтын гусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчилтэй байсан” гэж маргаж, шүүхийн үзлэгээр нэхэмжпэгч компани нь уг тусгай зевшөөрөл бүхий газарт ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлээгүй болох нь тогтоогдсон болно.

Нэхэмжлэгчийн “...тухайн ордыг олгосноос хойш МV-01734- дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй ч үйл ажиллагаа явуулахаар бичиг баримт, тодорхой ажлуудыг эхлүүлж байсан” гэх тайлбаруудтай холбогдуулан шүүхээс нотлох баримтуудыг цуглуулахад 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гарч, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай” т/58 дугаар тушаалаар “С” ХХК-ийн барилгын чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авчээ.

Харин Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гаргуулах зэрэг ажиллагааг явуулж байсан эсэхийг тодруулахад энэ тухай баримт ирээгүй, дээрх ажиллагааг явуулсан нь тогтоогдоогүй болно.

Нөгөөтэйгүүр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг цуцалсан” нь уг тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгээр энэхүү эрхийг аймаг НЗДд олгожээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж үзэхээр байна. Учир нь Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ” гэж, газрын хэвлий ашиглагч мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж заасан зөрчлийг гаргасан шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2013 онд ашипг малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авснаас хойш 3 жилийн дотор хөрснөөс дооших газрын хэвлийг зориулалтын дагуу ашиглаж эхлэх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул хариуцагч тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь зөв байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан "мэдэгдэх” “сонсгох” үүргээ “...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг Улаанбаатар.мн цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан “сонсох”, “мэдэгдэх” ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн “С” ХХК- д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 1, 106.3.1, 106.1.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан “С“ ХХК-ийн нэхэмжлэлээр, НЗДд холбогдуулан гаргасан “НЗДын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газ рын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114 1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЧАНЦАЛНЯМ

                ШҮҮГЧ                       М.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                       Д.ОЮУМАА