Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 290

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

            хохирогч С.Цэнд-Аюуш,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа,

шүүгдэгч Б.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямбажавын Батбаатарт холбогдох 201619000562 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт Дундговь аймгийн  Говь-Угтаал сумын 6-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цац овогт Бямбажавын Батбаатар /РД:ЗВ92112014/ гэв.

Холбогдсон гэмт хэрэг:

            Шүүгдэгч Б.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжүүлт” гэх газар иргэн С.Цэнд-Аюуштай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч С.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 07 сарын 16-ны өдөр Батжаргалтай өглөө ганц шил архи хувааж уучихаад гэрлүүгээ эргэж очоод хагас шил архи байснаа уусан. Тэгсэн манай эхнэр дүү рүүгээ утасдаад хотныхоо ноосийг цэвэрлээд нүүх гээд байж байсан юм. Манай хүү оччихсон байсан тэгээд хоорондоо утсаар муудалцаад байх шиг байсан би тэрийг нь сонсчихоод гараад Түвдийхэний ургийн уулзалтанд очиж чадахгүй нэгнийгээ алах юм байна гэж хэлсэн. Тэрнээс өөр юм санахгүй байна, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ажил хийж байгаад надад туслана гэсэн. Энэ асуудлаас болоод манай ар гэрийхэн хэл ам хийгээд, эхнэрийн хамаатангууд бас хэл ам болоод байх юм байна тэгээд яршиг больё гэж бодож байна гэв.

МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч Т.Батжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Архуст сумын бөөрөлжүүлтийн  гол гэх газар өглөө 10 цагийн үед Цэнд-Аюуш манайд ирэхээр нь би 1 шил 075 гр архи гаргаж өгөөд 2-лаа хуваагаад уучихаад Цэнд-Аюуш буцаад гэр лүү явсан. Үдээс хойш гэртээ байж байтал Цэнд-Аюуш дээрээс нь 2 хуруу хэрийтэй уучихсан 0.5 гр архи олж ирээд 2-лаа хувааж уугаад би тасраад унтчихсан байналээ. Цэнд-Аюуш, Батбаатар нарыг зодолдохыг хараагүй. Би тасарчихсан байналээ. Манай эхнэр Алтантуяа гэрт байсан өөр хүн байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-19 тал/,

            Гэрч Т.Орхонсэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 07 дугаар сарын 16-нд Төв аймгийн Архуст сумын Бөөрөлжүүлтийн гол гэх газар орой 19 цагийн үед Батжаргал ахын эхнэр Алтантуяа над руу залгаад гэрт яваад ир гэрийн берзент янзалъя гэж дуудсан. Тэгээд би хүүхдээр нь гэрт нь хүргүүлээд орсон. Намайг гэрт ороход Цэнд-Аюуш, Батжаргал ах 2 архи уусан нийлээд согтуу Батжаргал  ах унтаж байсан. Би гараад гэрийг нь буулгаж эхэлж байгаад гэрт нь ороод байж байтал гадаа зодоон боллоо гэж хүүхдүүд хашхирсан. Би өөрийн охин Янжинлхамыг очиж зодооныг салга гэж хэлсэн. Би гэрээ янзалж байж байгаад дараа нь Цэнд-Аюуш ахыг харахад амнаас нь цус гарчихсан манай охин угаалгаж байсан. Цэнд-Аюуш, Батбаатар нарыг зодолдож байхыг хараагүй би гэрт юм хийж байсан” гэсэн мэдүүлэг /хх-20 тал/,

            Гэрч Х.Алтантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Тэр өдөр Цэнд-Аюуш 11 цагийн орчимд манай гэрт ирсэн тэгэхээр нь манай наадмын юм гээд нэг шил архи задалж уугаад юм ярьж байж байгаад Цэнд-Аюуш 13 цагийн орчимд гэрлүүгээ харьж тэгээд орой 19 цагийн орчимд манайд 1 шил архи өвөртөлж ирээд манай нөхөр тэр хоёр бас хоёулханаа ууж хоёулаа нэлээн согтоцгоож байгаад Батжаргал тасраад унтаад өгсөн Цэнд-Аюуш гэрлүүгээ харина гэж байсан тэр үед Орхонсэлэнгэ, Батбаатар, Янжинлхам бид 4 Орхонсэлэнгийн гэрийг янзлах санаатай гэрийнх бүрээсийг аваад байж байсан Батбаатар гэрийн гадаа байсан тэгээд биднийг гэрт юм янзалж байхад Янжинлхам гүйж орж ирээд ааваа гадаа Цэнд-Аюуш ах зодуулаад байна гэж хэлэхээр нь бид гарцгаатал Цэнд-Аюуш газар уначихсан дээрээс нь Батбаатар өшиглөөд зогсож байхаар би болиоч яагаад байга юм бэ гээд болиулсан. Яг юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй юм. Би зодоон болж бараг дуусч байхад гэрээс гарч очсон миний харснаар Батбаатар, Цэнд-Аюушыг уначихсан цээжин хэсэгрүү нь нэг л удаа өшиглөхийг харсан тэрнээс хойш ахиж Цэнд-Аюушийг Батбаатар цохиж зодоогүй. Өөр хүн цохиж зодоогүй илбээгүй. Орхонсэлэнгэ, Янжинлхам, Батбаатар бид дөрөв байсан манай нөхөр гэрт согтуу унтаж байсан тэгээд манай ач, зээ гэх 3 жижиг бага насны хүүхдүүдээ байсан. Цэнд-Аюуш жоохон хов жив ярьсан хүн байдаг. Харин Батбаатар бол хүний үгэнд сайн ордог муу зуршил байхгүй. Архи дарс, тамхи хэргэлдэггүй залуу байгаа юм гэсэн мэдүүлэг /хх-21 тал/,

Насан хүрээгүй гэрч О.Янжинлхам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх Батжаргал ахынхтай айл нутагладаг юм. Тэр өдөр би Батжаргал ахын хүүхэд Түмэннастын гэрт байж цагийн 12 орчим гэртээ иртэл Батжаргал ахын гэрт Батжаргал ах Цэнд-Аюуш ах хоёр 1 шилтэй архи тавьчихсан уугаад сууж байсан тэгтэл Цэнд-Аюуш ах намайг “чи нэг ганц өдөр хониндоо явдаа” гэхээр би хониндоо яваад ирэхэд Цэнд-Аюуш ах гэрлүүгээ явчихсан байсан тэгээд би Цэнд-Аюуш ахын гэрт нь очиход юунаас болсныг нь мэдэхгүй Цэнд-Аюуш ах эхнэртэйгээ маргалдаж байгаад гэрээсээ 1 шилтэй архи аваад хониндоо явна гээд явчихсаных нь дараа би 18 цагийн орчимд гэртээ иртэл Цэнд- Аюуш ах Батжаргал ахынд ирчихсэн тэр хоёр нөгөө архиа уугаад сууж байсан. Тэгэхээр нь Цэнд-Аюуш ахад “таныг эхнэр чинь дуудаж байна” гэж хэлтэл “за одоо ах нь харилаа” гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн бирзэнтийг авч оёх гээд аав, Алтантуяа эгч, бид 3 гэр дотор юм хийгээд байж байтал гэрийн хойд талд жоохон хүүхэд чарлаж, юм пижгэнэтэл аав намайг гар гэхээр гартал Батбаатар ах Цэнд-Аюуш ахыг босоогоор нь заамдчихсан шанааруу нь цохиж байхаар нь би голоор нь ороход Батбаатар ах больж мотоцикль руугаа явахад Цэнд-Аюуш ах араас нь “Анжаагийн хар Батбаатар, Анжаагийн шээс, луйварчингууд” гэх мэтээр хэлтэл Батбаатар ах буцаж очоод Цэнд-Аюуш ахыг ахиад зодсон тэгтэл гэрээс аав, Алтантуяа эгч хоёр гарч ирээд бүүр салгацгааж би Цэнд-Аюуш ахыг босгож амнаас нь гарсан цусыг цэвэрлэж янзалсан тэгээд тэрний дараагаар нь Цэнд-Аюуш ахын хүүхдүүд нь ирж авсан. Цэнд-Аюуш ахыг Батбаатар ах ганцаараа л зодсон өөр хүн зодоонд оролцож илбээгүй. Намайг гарч ирэхэд заамдчихсан гараараа шанааруу нь цохиж байсан хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд дараа нь дахиад нүүрлүү нь цохиж унагаагаад цээж хэсэгрүү нь бас өшиглөж байсан. Батбаатар ах гартаа мод, чулуу бариагүй байсан дандаа гар хөлөөрөө зодож байсан. Би тухайн үед сандарч айж уйлсан байсан. Цэнд-Аюуш ах Батбаатар ахыг гараараа нүүрлүү нь цохих гэтэл Батбаатар ах бултаж буцаагаад өөрийг нь цохисон. Цэнд-Аюуш ах Батбаатар ахыг цохиж чадаагүй. Тэрийг юунаас болсныг би мэдээгүй. Аав, Алтантуяа эгч бид 3 жоохон хүүхдүүд байсан гэрт Батжаргал ах унтаж байсан. Цэнд-Аюуш ах нэлээн согтуу байсан харин Батбаатар ах эрүүл байсан. Урьд өмнө маргалдаж байсан үгүйг нь би мэдэхгүй байна. Зан чанарын хувьд гайгүй сайн хүмүүс гэжээ. /хх-22 тал/,

БУСАД БАРИМТ СЭЛТ

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10228 тоот актанд:

1. Цэнд-Аюушийн биед эрүүний зүүн үений толгойн хугарал, мултрал, баруун 9, 10,11,12-р хавирганы хугарал, 2 талын ухархайн дотор ханын хугарал, эрүүнд цус хуралт, зулгаралт, 2 хацар, цээж, нуруу, зүүн суганы урд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ /хх-24 тал/,

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-03-04 тал/,

            -хохирогч С.Цэнд-Аюушийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15 тал/,

            -шүүгдэгч Б.Батбаатарыг 2016 оны 08 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-32 тал/, 2016 оны 08 сарын 09-нийы өдөр яллагдагчаар /хх-34 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

-шүүгдэгч Б.Батбаатарын ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-39 тал/

-Хохирогч С.Цэнд-Аюушийн эрүүл мэндийн оношлогоо хийлгэсэн баримтууд /хх-40-43 тал/,

-хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-44 тал/,

-хохирлын баримтууд /хх-46-47 тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батбаатар нь 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Архуст сумын Ноён шанд 1 дүгээр багийн нутаг “Бөөрөлжүүлт” гэх газар иргэн С.Цэнд-Аюуштай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч С.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Орхонсэлэнгийн мэдүүлсэн “...Би гараад гэрийг нь буулгаж эхэлж байгаад гэрт нь ороод байж байтал гадаа зодоон боллоо гэж хүүхдүүд хашхирсан. Би өөрийн охин Янжинлхамыг очиж зодооныг салга гэж хэлсэн. Би гэрээ янзалж байж байгаад дараа нь Цэнд-Аюуш ахыг харахад амнаас нь цус гарчихсан манай охин угаалгаж байсан. Цэнд-Аюуш, Батбаатар нарыг зодолдож байхыг хараагүй би гэрт юм хийж байсан” гэх /хх-20 тал/, гэрч Х.Алтантуяагийн мэдүүлсэн “...Янжинлхам гүйж орж ирээд ааваа гадаа Цэнд-Аюуш ах зодуулаад байна гэж хэлэхээр нь бид гарцгаатал Цэнд-Аюуш газар уначихсан дээрээс нь Батбаатар өшиглөөд зогсож байхаар би болиоч яагаад байга юм бэ гээд болиулсан. Яг юунаас болж маргалдсаныг нь би мэдээгүй юм. Би зодоон болж бараг дуусч байхад гэрээс гарч очсон миний харснаар Батбаатар, Цэнд-Аюушыг уначихсан цээжин хэсэгрүү нь нэг л удаа өшиглөхийг харсан” гэх /хх-21 тал/, насанд хүрээгүй гэрч О.Янжинлхамын мэдүүлсэн “...гэрийн хойд талд жоохон хүүхэд чарлаж, юм пижгэнэтэл аав намайг гар гэхээр гартал Батбаатар ах Цэнд-Аюуш ахыг босоогоор нь заамдчихсан шанааруу нь цохиж байхаар нь би голоор нь ороход Батбаатар ах больж мотоцикль руугаа явахад Цэнд-Аюуш ах араас нь “Анжаагийн хар Батбаатар, Анжаагийн шээс, луйварчингууд” гэх мэтээр хэлтэл Батбаатар ах буцаж очоод Цэнд-Аюуш ахыг ахиад зодсон тэгтэл гэрээс аав, Алтантуяа эгч хоёр гарч ирээд бүүр салгацгааж би Цэнд-Аюуш ахыг босгож амнаас нь гарсан цусыг цэвэрлэж янзалсан тэгээд тэрний дараагаар нь Цэнд-Аюуш ахын хүүхдүүд нь ирж авсан. Цэнд-Аюуш ахыг Батбаатар ах ганцаараа л зодсон өөр хүн зодоонд оролцож илбээгүй. Намайг гарч ирэхэд заамдчихсан гараараа шанааруу нь цохиж байсан хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд дараа нь дахиад нүүрлүү нь цохиж унагаагаад цээж хэсэгрүү нь бас өшиглөж байсан. Батбаатар ах гартаа мод, чулуу бариагүй байсан дандаа гар хөлөөрөө зодож байсан гэх /хх-22 тал/ мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №10228 тоот акт, хохирогч С.Цэнд-Аюушийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Батбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Батбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч Б.Батбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшлсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтэд дурдсан нөхцөл байдлууд нь хэдийгээр хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа боловч шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн эсэх зэргээс шалтгаалан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулж биечлэн эдлүүлэлгүй, ялын хөнгөн төрөл болох албадан ажил хийлгэх ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзсэн болно.

Хохирлын талаар:

Хохирогч С.Цэнд-Аюуш нь хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 700000 төгрөг, шүүхийн шатанд 500000 төгрөг нийт 1200000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасанаас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад 611000 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.

Шүүгдэгч Б.Батбаатар нь хохирогч С.Цэнд-Аюушт мөрдөн байцаалтын шатанд 700000 төгрөг, шүүхийн шатанд 495000 төгрөг нийт 1195000 төгрөг төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Цэнд-Аюуш “миний хувьд гомдол санал байхгүй. Бид хоёрын хооронд маргаан байхгүй. Цаашид шаардлагатай бол эмнэлэгт үзүүлнэ” гэж мэдүүлж байх бөгөөд шүүгдэгч Б.Батбаатар нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг төлж барагдуулсан байна.

Хохирогч С.Цэнд-Аюуш нь энэ гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цац овогт Бямбажавын Батбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаатарыг 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тохиолдолд ялтаны эдлээгүй үлдсэн 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

              4. Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Батбаатар нь хохирогч С.Цэнд-Аюушд эмчилгээний зардалд 1195000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогч С.Цэнд-Аюуш нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй. 

              6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Батбаатарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА

Хавтаст хэрэгт 540200 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх ба хохирлын төлбөрт нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл болох 500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.