| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0778/Э |
| Дугаар | 784 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Цэнд-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 784
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч М.Цэнд-Аюуш,
хохирогч О.У,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 2016 2501 1134 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хангайн 24 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000, Э.Б.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минут орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-10 тоот байрны оршин суугч О.У-ын өрөөнд нэвтрэн түүний эзэмшлийн “Делл” брэндийн I-5 үзүүлэлттэй 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-10 тоот байрны хажуу өрөөг түрээслэдэг байхдаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерээ хулгайд алдсан. Тухайн үед хамгийн гол нь хоёр өрөөний түлхүүр хоорондоо таардаг байсан. Хохирлоо барагдуулж авсан тул одоо гомдол санал байхгүй.” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч О.У-ын өгсөн мэдүүлэг /хх-11-12, 54/, гэрч Л.Самдан, З.Анхтуяа нарын өгсөн мэдүүлгүүд /хх-13-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-10/, шүүгдэгч Э.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-20-21/, шүүгдэгч Э.Б-ын ял шалгах хуудас /хх-24/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 30 минут орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-10 тоот байрны оршин суугч О.У-ын өрөөнд нэвтрэн түүний эзэмшлийн “Делл” брэндийн I-5 үзүүлэлттэй 500.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг хулгайлсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч О.У-ын өгсөн: "Би 2016 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 08 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-10 тоотод түрээсээр амьдарч байгаа өрөөнөөсөө хичээлдээ явах гээд Лхагвасүрэнгийн хамт гарсан. Тэгтэл өдөр манайд өрөө түрээслүүлдэг Л.Самдан ах над руу залгаад байхад нь хичээлтэй байсан учир аваагүй. Орой 19 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирсэн чинь Л.Самдан ах “танай гэрт чинь хулгай орсон” гэж хэлсэн. Л.Самдан ахынх 2 давхарт мансардтай байшинтай юм. Тэрний 2 өрөөний 1 өрөөг нь би сарын 110.000 төгрөгөөр түрээслэдэг байсан. Түлхүүрээр өрөөг онгойлгоод гэр доторхоо үзтэл Dell i-5 маркын зөөврийн компьютер алга болсон байсан…Маргааш нь Л.Самдан ахаас асуутал “нээрээ Э.Б ирсэн, өөр гаднаас хүн ирээгүй” гэж байсан. Нөөтбүүкнээс өөр юм алга болоогүй байсан.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөн түүний шүүхэд бичгээр гаргасан: “О.У- миний бие Э.Б-аас 500.000 төгрөгийг хүлээн авсан тул одоо хохирол гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болно.” /хх-134/ гэх хүсэлт,
Мөрдөн байцаалтад гэрч Л.Самдангийн өгсөн: “2015 оны 3 дугаар сараас эхэлж манайд найзынхаа хамт өрөө хөлсөлж суудаг. Манайх 2 давхар мансардтай байшин байгаа. Тэрний мансардтай дээд давхарын үүдний өрөөнд О.У- нь суудаг. Голын өрөөнд нь манай хамаатаны эмэгтэй хүүхэд Алтанцэцэг суудаг. Цаад талын өрөөнд нь Э.Б гэх эмэгтэй нөхрийнхөө хамт суудаг байсан….Тэгээд
Э.Б-ыг гараад явахаар явахаар нь цонхоор харахад цүнхээ үүрчихсэн, хажуудаа улаан билүү цэнхэр билүү өнгийн тортой явж байсан. Э.Б-аас өөр хүн орж гараагүй.”/хх-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Э.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн үед гачууртаас гараад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 3-10 тоотод ирсэн. Энд манай нөхрийн төрсөн эгчийнх байдаг. Нөхөр бид хоёр тэдний байшингийн 2 давхрын 3 өрөөний нэг өрөөнд нь хүүхдийг нь харж өвөлжсөн. Ингээд цагаан сарын өмнө бид хоёрын тэднийхээс гараад явсан. Ингээд очихгүй байж байгаад 3 дугаар сарын 22-ны өдөр очсон. Намайг очиход тэр байшинд Л.Самдан ах хоёр хүүхэдтэйгээ байж байсан…Ингээд шуба өрөөнд оруулж тавьчихаад гарч явахдаа хажуу өрөөний айл руу орсон. Тэдний өрөөний түлхүүр нь таардаг. Тэгээд би тэднийх рүү ороод газар дэвссэн байсан гудсан дээр нөөтбүүк нь байсан. Түүнийг нь хажуу талд байсан хар саарал өнгийн цүнхтэй нь аваад доод давхар руу буусан…Л.Самдан ахынхаас гараад автобусанд суугаад “Багшийн дээд” дээр буугаад тэр хавийн хүмүүсээс “нөөтбүүк авах уу” гэж асуугаад явж байхад ах, эгч хоёр үзэж сонирхоод байхаар нь 150.000 төгрөнд өгсөн. Бэлнээр мөнгөө аваад гадуур баахан явсан. Нөхөртэйгээ муудалцаад л очих газаргүй болоод мөнгөний хэрэг болоод ингэчихлээ” /хх-95/ гэх мэдүүлэг,
-Эд зүйлийн үнэлгээ /хх-10/,
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Э.Б-д 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.
Иймд шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна. Мөн 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ ихэссэн байх тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэв.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэдэг нь хэргийн 134 дүгээр талд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.У-ын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9-д заасан “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа” зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэн хянан харгалзахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид хувьд ноогдох хөрөнгөгүй, орлогогүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь 12 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Б нь энэ хэрэгтээ 12 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС