Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч Б.Г Б.О,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батчимэг

Шинжээч Б.Батцэвэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мэд холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Д.Мэ /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 15.1 дэх заалтыг зөрчиж зам дээр зогсож байсан ... улсын дугаартай Хово шланз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч Б.Б, С.С, Б.Б нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 8 дугаар сарын 30-нд талийгаач Даланжаргалан яваад өгөөч гэхээр нь та өөр унаа олоод явчих гэж хэлэхэд олдохгүй байна гээд залгаад байхаар нь явсан. Даланжаргаланд хүргэж өгчихөөд ах эгчийндээ байж байхад 2 удаа залгасан байсан, би очиж аваад эргээд буцаж байх замдаа хурц гэрэлд орсон. Цаашаа юу болсон гэдгийг санахгүй байна гэв.

Хохирогч Б.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 08 дугаар сарын 31-нд Олон-Овоо өртөөнд ажилтай байхад 8 цаг 30 миунтын үед аав залгасан. Орой 23 цагийн үед суудал тосоод байж байтал эгч залгаад аав, ээжийг осолд ороод эмнэлэг дээр байгаа гэж хэлсэн .... гэв.

Хохирогч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Оршуулгатай холбоотой 15 395 440 төгрөг, талийгаач С.Сгийн төлөх зээд 18 436 000 төгрөг, талийгаач Бгийн төлөх ёстой байсан 9 587 833 төгрөг байгаа. Энэ нь өөрийн гэр орноо барьцаанд тавьсан зээл байсан. Нийт 43 419 273 төгрөг нэхэмжилнэ. Мэ 15 400 000 төгрөгийг өгсөн байгаа. Үүнийг оршуулгын зардлыг төлсөнд тооцож болно .... гэв.

             Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... талийгаач Б, С, Б нарын оршуулгын зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. Талийгаач Б хашаа байшингаа барьцаалан ХААН банкнаас 10 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Осол болсоноос хойш банк зээлийн барьцаанд байгаа эд зүйлийг хураана гээд бид Б, Т нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг барьцаалан, ах дүү төрөл садангаасаа дэмжлэг туслалцаа авч зээлийг төлөөд хашаа байшингийн гэрчилгээг авсан байгаа. Талийгаач С 18 000 000 төгрөгний цалингийн зээлтэй. Уг зээлнээс одоогоор төлсөн зүйлгүй. ... нийт зээл болох 28 000 000 төгрөг, Бн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 500 000 төгрөг, нийт 28 500 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг / хх-ийн 54 дүгээр хуудас / ,

             Шүүгдэгч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 сарын 30-ны өдөр... Даланжаргалан сумаас 21 цаг 35 минутанд шатахуун аваад гарсан би жолоо бариад жолоочийн хажуу талын суудалд С, Б нар, арын суудалд Б талийгаач Б нар сууж явсан Даланжаргалан сумаас Айраг сумруу хатуу хучилттай замаар ойролцоогоор 25-26 км явж байтал эсрэг чигийн эгнээнээс ирсэн машин гэрлээ шилжүүлэлгүй зөрөөд би гэрлийн гялбаанд орсон тэгээд л юу болсон талаар мэдээгүй... Яг хэдэн км цагийн хурдтай явж байснаа санахгүй байна ойролцоогоор 70-75 км цагийн хурдтай явсан тухайн үед харанхуй байсан болохоор замын үзэгдэх орчин хязгаарлагдмал би машины холын гэрлийг асааж явсан зам дээр хөдөлгөөний нягтаршил халтиргаа гулгаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ... 20 цаг 40 минутын орчимд талийгаач аав маань над руу утсаар залгаад юу хийж байна ажлаасаа буусан уу гэж асууж байсан хаана явж байгаа талаараа хэлээгүй. Тухайн өдрийнхөө орой би суудал тосох гэж Айраг өртөөн дээр байж байтал манай аавын эгч О над руу утсаар залгаад ээж, аав чинь машинтай явж байгаад осолд орчихсон байна, эмнэлэг рүү хурдан яв гэж хэлсэн. Тэгээд би Айраг сумын эрүүл мэндийн төв дээр очоод зам тээврийн ослын талаар мэдсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд аав, ээж, дүү Б нар маань өнгөрчихсөн байсан. Дүү Б гэмтсэн байдалтай эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даланжаргалангаас гарах үед Мэ ахын жолоодон явсан автомашины урд талын суудал дээр ээж С дүү Быг өвөр дээрээ суулгасан. Арын суудал дээр аав Б бид хоёр хамт сууж явсан. Тухайн үед Мэ ах Даланжаргалангаас гарахдаа л 90 км цагийн хурдтай явж байсан ба би Мэ ахын ард талд сууж явсан учир хянах самбарыг яг харсан. Тэгээд Даланжаргалан сумаас гараад явж байгаад Даланжаргалан гэсэн бичигтэй цэнхэр өнгийн тэмдэг өнгөрөөд унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл осол болж том ачааны машины араас мөргөчихсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

          Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Тэгээд тухайн үед машинаа янзлаад байж байтал орой 20 цагийн орчимд байхаа би тухайн үед цаг хараагүй байсан ба гэнэт араас тас гээд явчихсан тэгээд машин доороос гараад хартал манай чиргүүлний араас цагаан өнгийн жижиг тэрэг орчихсон байсан. Ингээд гүйгээд очтол уг цагаан өнгийн машины урд хэсэгт бүхэлдээ чиргүүлний доогуур яваад орчихсон нэг хүүхэд ард нь орилоод машинаасаа буугаад ирсэн. Тухайн үед машины урд хэсэгт орсон хүмүүсийг авах боломжгүй чихэгдээд орчихсон байсан ингээд би цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандахаар хүмүүсээс тусламж хүсэж дуудуулсан. ... Би өөрийн автомашины арын гэрэл дохиог асаахын хувьд асаасан, гэхдээ арын гэрэл нь асаж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. ... Би өөрийн машины арын чиргүүлийн хэсгээс 22 алхам зайтай газарт маслын хувин дээр ослын гурвалжин тавиад ард нь төмөр түшүүлэн тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 дүгээс хуудас/,

               Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид хоёр кардан голоо тайлж авсан. Тэгээд юу эвдэрсэн талаар үзэж байтал Гын машины чиргүүлний араас нь гэнэт машин орж ирээд мөргөөд чиргүүл доогуур нь орчихсон Г бид хоёр гүйгээд очтол нэг цагаан машин урд хэсэг нь бүхэлдээ орчихсон дотор нь сууж явсан хүмүүс чиргүүл доогуур ороод хавчуулагдсан байдалтай байсан, тэгээд би замын хажуугаар явж байсан машинаас тусламж хүсч цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандах талаар гуйсан. ... Ослын гурвалжинг ойролцоогоор 25 метр зайд тавьсан байсан. Ослын гурвалжинг хар өнгийн тосны савны дээр тавиад ард нь 5 литр тостой саваар түшүүлээд төмрөөр дарж тавьсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

            Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Даланжаргалан сумаас Айраг сум руу явах замд буюу 47 дугаар гүүрний орчимд явж байтал замын зорчих хэсэгт том оврын шаланз зам дээр зогсож байсан. Тухайн үед манай нөхөн Сундуйжав машин бариад явж байсан. Тухайн үед уг машиныг харахад ослын гурвалжин тэмдэг тавьсан байсан боловч тэр тэмдэг нь нээх сайн харагдахгүй байсан ба машины гэрэлд том тэрэгний арын хэсгийг харсан учир тойроод гарсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 66 дугаар хуудас/,

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай дүгнэлтэнд: Амь хохирогч Б.Бгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавлын яс олон хэсэг болж хугарсан байдал, хатуу хальсны урагдал, Баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, орой, дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал. Баруун тал бөмбөлгийн чамархай, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, орой, дагз, суурь хэсэг, бага тархины эдийн няцрал. Элэгний эдийн няцрал. Гавлын суурь ясны баруун, зүүн чулуулаг яс болон турк эмээл, дагзны хонхор нилэнхүйд нь хамарсан цөмөрсөн хугарал. Хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, Баруун, зүүн, дунд чөмөгний далд хугарал. Духны баруун дунд хэсгээс оройн баруун хэсэг хүртэл үргэлжилсэн, духны гол дунд хэсэг, хамрын зүүн доод хэсэг, зүүн мөр, зүүн шууны шарх. Баруун, зүүн гуя, баруун, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт. Духны дээд хэсгээс эрүү хүртэл олон тооны, хүзүүний олон тооны, зүүн мөр, зүүн тохой, зүүн шуу, хэвлийн баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Б.Б нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогч Б.Бгийн цогцосноос авсан цусанд 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В / III / бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцост учирсан дээр гэмтлүүдээс гавлын яс олон хэсэг болж хугарсан байдал, хатуу хальсны урагдал. Баруун тал бөмбөлгийн чамархай хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, орой, дагз хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал. Баруун тал бөмбөлгийн чамархай, суурь хэсэг, зүүн тал бөмбөлгийн дух, орой, дагз, суурь хэсэг, бага тархины эдийн няцрал. Гавлын суурь ясны баруун, зүүн чулуулаг яс болон турк эмээл, дагзны хонхор нилэнхүйд нь хамарсан цөмөрсөн хугарал гэмтэлүүд үхэлд нөлөөлсөн гэмтэл байна гэжээ. /хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: Амь хохирогч С.Сгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр Толгойн оройн хэсгийн хэлбэр дүрс алдагдаж гавлын яс, хоёр нүд, тархины эдийн дутагдал бүхий цөмөрсөн хугарал. Хамар ясны чихэгдсэн хугарал. Шүдний цөмөрсөн хугарал. Суурь ясны бяцарсан хугарал. Хуйхны урагдал. Хатуу хальсны урагдал. Баруун уушиг, баруун бөөрний эдийн задрал. Үнхэлцэг хальсны урагдал. Зүрхний баруун ховдлын арын хэсгийн зүрхний булчингийн задрал. Элэгний их бага дэлбэн, дэлүүний эдийн няцрал. Өвчүү ясны хөндлөн хугарал. Нурууны 2 болон 3 дугаар нугалам хоорондын холбогдох хэсгийн тасрал. Баруун 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал. Зүүн бугалганы тасарсан хугарал орчмын эдийн дутагдал. Баруун бугалганы ил хугарал, хугарлын орчмын шарх. Баруун шууны ил хугарал, хугарлын орчмын шарх. Цээжний дунд хэсэг, хэвлийн дунд хэсэг хамарсан цус хуралт. Баруун шагайн үений дотор хэсгийн ил хугарал, хугарлын орчмын шарх. Зүүн өвдөг, зүүн шилбэний шарх. Зүүн гарын тасарсан хэсгийн шуу ясны бяцарсан хугарал, орчмын эдийн дутагдал. Баруун бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн шилбэний урд дээд хэсгээс дунд хэсэг хүртэлх олон тооны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч С.С нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь В / III / бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцост учирсан дээр гэмтлүүдээс Толгойн оройн хэсгийн хэлбэр дүрс алдагдаж гавлын яс, хоёр нүд, тархины эдийн дутагдал бүхий цөмөрсөн хугарал. Хамар ясны чихэгдсэн хугарал. Шүдний цөмөрсөн хугарал. Суурь ясны бяцарсан хугарал. Хуйхны урагдал. Хатуу хальсны урагдал. Баруун уушиг, баруун бөөрний эдийн задрал. Үнхэлцэг хальсны урагдал. Зүрхний баруун ховдлын арын хэсгийн зүрхний булчингийн задрал. Элэгний их бага дэлбэн, дэлүүний эдийн няцрал. Өвчүү ясны хөндлөн хугарал. Нурууны 2 болон 3 дугаар нугалам хоорондын холбогдох хэсгийн тасрал гэмтэлүүд нь хавсарч үхэлд нөлөөлсөн байна гэжээ. /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: Амь хохирогч Б.Бы цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр Гавлын оройн хэсгийн олон хэсэг болж цөмөрсөн хугарал. Хатуу хальсны дух, оройн хэсгийн урагдал. Тархины эдийн дутагдал / баруун тал бөмбөлөг үгүй/. Зүүн тал бөмбөлгийн дух, дагз, суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, зүүн тал бөмбөлгийн дух, дагз дотор хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, орой хэгсийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Бага тархины эдийн дутагдал / баруун тал бөмбөлөг үгүй/ зүүн тал бөмбөлөгийн няцрал. Толгойн дух, оройн хэсгийн хуйхны урагдсан шарх, зүүн шууны шарх. Зүүн хацар, зүүн мөр, хэвлийн баруун өвдөг, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт. Зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Б.Б нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. Амь хохирогчийн цогцосноос авсан цус нь О / I / бүлгийн харъяалалтай байна. Амь хохирогчийн цогцост учирсан дээр гэмтлүүдээс Гавлын оройн хэсгийн олон хэсэг болж цөмөрсөн хугарал. Хатуу хальсны дух, оройн хэсгийн урагдал. Тархины эдийн дутагдал / баруун тал бөмбөлөг үгүй/. Зүүн тал бөмбөлгийн дух, дагз, суурь хэсгийн зөөлөн бүрхүүлийн урагдал, зүүн тал бөмбөлгийн дух, дагз дотор хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт. Бага тархины эдийн дутагдал / баруун тал бөмбөлөг үгүй/ зүүн тал бөмбөлөгийн няцрал. Толгойн дух, оройн хэсгийн хуйхны урагдсан шарх, зүүн шууны шарх гэмтэл нь үхэлд нөлөөлсөн гэмтэл байна /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: тоёота кровн маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг / Тээврийн хэрэгслийн хурд / -ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 15 дугаар бүлэг / гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/-ийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна. а/. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Д.М нь автомашин жолоодох В ангиллын ...тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Хово / шланз / маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Х.Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж үзэв. Жолооч Х.Г нь автомашин жолоодох ВСЕ ангиллын ... тоот жолооны үнэмлэхтэй байна. Уг зам тээврийн осол нь тоёота кровн маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Мөнх[1]Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг / Тээврийн хэрэгслийн хурд / -ийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 15 дугаар бүлэг / гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх/-ийн 15.1-т заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна. а/. Хэрэв жолооч нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй гэжээ. /хх-ийн 132-133 дугаар хуудас/,

             Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-20/, Гэрч Б.Бн эмчилгээ хийлгэсэн талаар бичгэн баримтууд / хх-138-157/

           Шүүгдэгч Д.Мий эмчилгээ хийлгэсэн талаар бичгэн баримтууд / хх[1]118-125/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-181 / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар Сайншанд чиглэлийн хатуу хучилттай замаар ... улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 , 9.2 , 15.1 дэх хэсгийг тус тус зөрчиж зам дээр зогсож байсан ... улсын дугаартай Хово шланз маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч Б.Б, С.С, Б.Б нарын амь насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Мийн өгсөн:... Даланжаргалан сумаас 21 цаг 35 минутанд шатахуун аваад гарсан би жолоо бариад жолоочийн хажуу талын суудалд С, Б нар, арын суудалд Б талийгаач Б нар сууж явсан Даланжаргалан сумаас Айраг сумруу хатуу хучилттай замаар ойролцоогоор 25-26 км явж байтал эсрэг чигийн эгнээнээс ирсэн машин гэрлээ шилжүүлэлгүй зөрөөд би гэрлийн гялбаанд орсон тэгээд л юу болсон талаар мэдээгүй... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Гийн өгсөн: “...Тухайн өдрийнхөө орой би суудал тосох гэж Айраг өртөөн дээр байж байтал манай аавын эгч О над руу утсаар залгаад ээж, аав чинь машинтай явж байгаад осолд орчихсон байна, эмнэлэг рүү хурдан яв гэж хэлсэн. Тэгээд би Айраг сумын эрүүл мэндийн төв дээр очоод зам тээврийн ослын талаар мэдсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд аав, ээж, дүү Б нар маань өнгөрчихсөн байсан. Дүү Б гэмтсэн байдалтай эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед Мэ ах Даланжаргалангаас гарахдаа л 90 км цагийн хурдтай явж байсан ба би Мэ ахын ард талд сууж явсан учир хянах самбарыг яг харсан. Тэгээд Даланжаргалан сумаас гараад явж байгаад Даланжаргалан гэсэн бичигтэй цэнхэр өнгийн тэмдэг өнгөрөөд унтаад өгсөн. Тэгээд нэг сэртэл осол болж том ачааны машины араас мөргөчихсөн байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... Тэгээд тухайн үед машинаа янзлаад байж байтал орой 20 цагийн орчимд байхаа би тухайн үед цаг хараагүй байсан ба гэнэт араас тас гээд явчихсан тэгээд машин доороос гараад хартал манай чиргүүлний араас цагаан өнгийн жижиг тэрэг орчихсон байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид хоёр кардан голоо тайлж авсан. Тэгээд юу эвдэрсэн талаар үзэж байтал Гын машины чиргүүлний араас нь гэнэт машин орж ирээд мөргөөд чиргүүл доогуур нь орчихсон. Ослын гурвалжинг хар өнгийн тосны савны дээр тавиад ард нь 5 литр тостой саваар түшүүлээд төмрөөр дарж тавьсан байсан..." гэсэн мэдүүлэг,

         Гэрч Б.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: уг машиныг харахад ослын гурвалжин тэмдэг тавьсан байсан боловч тэр тэмдэг нь нээх сайн харагдахгүй байсан ба машины гэрэлд том тэрэгний арын хэсгийг харсан учир тойроод гарсан... гэсэн мэдүүлэг Амь хохирогч Б.Бгийн цогцост шинжилгээ хийсэн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай дүгнэлт, амь хохирогч С.Сгийн цогцост шинжилгээ хийсэн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, амь хохирогч Б.Бы цогцост шинжилгээ хийсэн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн шинжээчийн ... дугаартай дүгнэлт Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.Мэд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч Б.Г Б.О нарын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гэмт хэргийн хохирол гэж оршуулгатай холбоотой зардал 15 395 440 төгрөг, хохирогч нарын банкнаас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл 18 436 000 төгрөг, хашаа байшин барьцаалсан зээлийн үлдэгдэл 9 587 833 төгрөг насанд хүрээгүй Бат[1]Ирээдүйд олгох тэтгэмжийн зөрүү зэрэг нийт 43 419 273 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгчийн зүгээс шүүхийн шатанд хохирогч нарт оршуулгатай холбоотой зардалд 15 400 000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч нар нь шүүхийн шатанд оршуулгатай холбоотойгоор шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн болно. Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч нарын банкнаас зээлсэн цалингийн зээлийн үлдэгдэл 18 436 000 төгрөг, хашаа байшин барьцаалсан зээлийн үлдэгдэл 9 587 833 төгрөг нийт 28 023 833 төгрөг нэхэмжилснийг шүүх хянаж үзээд дээрх нэхэмжлэл нь банк, хохирогч нарын хооронд байгуулсан иргэний хэлцлийн үндсэн дээр бий болсон мөнгөн хөрөнгө бөгөөд энэхүү хөрөнгийн зарцуулалтанд шүүгдэгчийн зүгээс хууль бус үйлдлээрээ хохирол учруулсан, нөхөн төлөх үүрэг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогч нарын насанд хүрээгүй этгээд болох Б.Бд тогтоосон тэтгэмжийн хувь хэмжээ нь 935000 төгрөгөөр тогтоосон талаар мэдүүлсэн хохирогч Б.Г Б.О нарын мэдүүлэг, Хаан банкны зээл төлөх хуваарь /2 р хавтас 13 р тал/ ийг үндэслэн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан нөхөн төлөх хэмжээнд хүрээгүй, тэтгэмжийн зөрүү гарахгүй байх тул шүүгдэгчээс тэтгэмжийг зөрүүг гаргуулах үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжилсэн оршуулгатай холбоотой зардал 15 395 440 төгрөг нөхөн төлөгдсөнд тооцож, банкны зээлтэй холбоотой 28 023 233 төгрөг, хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Д.Мнийн ...дугаартай жолооны үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулинд зааснаас доогуур ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

              Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                   1. Шүүгдэгч Д.Мэд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас 3 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсугай.

             3. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                 4. Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

                   6. Шүүгдэгч Д.Мийн ...дугаартай жолооны үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

             7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мэс хохирогч Б.Г Б.О нэхэмжилсэн 28023233 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, Б.Бд олгох тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                  8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

               9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

               10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                    ДАРГАЛАГЧ                                          Х.ГАНБОЛД