Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Ц.Бат-Оюун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюунд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227000280053 дугаартай, 146/2022/0053/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюун /РД: ********/

 

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Бат-Оюун нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр, Шивэртийн улаан мод гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 7 метрийн урттай 1 ширхэг 6,5 метрийн урттай 1 ширхэг, 3,75 метрийн урттай 14 ширхэг, 3,50 метрийн урттай 134 ширхэг, нийт 150 ширхэг хэрэглээний зориулалттай босоо хуурай “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 39-98 ӨВР улсын дугаартай Бонго Фронтир загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бат-Оюуны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би малын хашаа барих зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

иргэний нэхэмжлэгч Т.Мөнхчимэгийн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1/17 дугаартай албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хорхорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эклогийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Атарчулуун эд мөрийн баримтыг буюу хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт ач холбогдол бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн D-81 маркийн 32 кг жинтэй шар өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг Ц.Бат-Оюунаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч Ц.Бат-Оюун нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг дэвсгэр, Шивэртийн улаан мод гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 7 метрийн урттай 1 ширхэг, 6,5 метрийн урттай 1 ширхэг, 3,75 метрийн урттай 14 ширхэг, 3,50 метрийн урттай 134 ширхэг, нийт 150 ширхэг хэрэглээний зориулалттай босоо хуурай “Шинэс” төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж 39-98 ӨВР улсын дугаартай Бонго Фронтир загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч Т.Мөнхчимэгийн ...Ц.Бат-Оюунийг танина. Хамаатан садангийн холбоо байхгүй. Надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Уг газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг. Тийм болохоор мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй. Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн инженер шинжээч А.Мягмардагвын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн хуурай, босоо мод байна. Тухайн мод нь хэрэглээний бөөрөнхий модны зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 1,505,691 төгрөг...” гэх 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 07-ны “...Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг N47°06I13,9II, Е102035I56,4II солбилцол бүхий Шивэртийн улаан мод гэх газар нутаг нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх 1/17 дугаартай албан бичиг /хх-ийн 75 дугаар хуудас/,

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хорхорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Атарчулуун эд мөрийн баримтыг буюу хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт ач холбогдол бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн D-81 маркийн 32 кг жинтэй шар өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг Ц.Бат-Оюунаас хураан авсан тэмдэглэл /хх-ийн 58 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-54 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бат-Оюун нь улсын тусгай хамгаалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бат-Оюуныг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Бат-Оюун шүүх хуралдаанд ...Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн нь миний буруу. Би хохирлоо төлсөн... гэв.

Шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Оюуныг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

Ойн санд учруулсан хохирол болох 150 ширхэг хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 1,505,691  төгрөг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 4,517,073 төгрөгийн ногдуулсан байна /хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 4,517,073 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан гийг хяла тул улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюуныг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Цэрэндоржийн Эрдэнэхуягийн эзэмшлийн 38-98 ӨВР улсын дугаартай Киа Фронтир маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарь 2,411,213 төгрөгөөр /хх-ийн 91-96 дугаар хуудас/ үнэлжээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон, ойн санд учруулсан хохирол болох 150 ширхэг шинэс модыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон баг Ц.Бат-Оюунд хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 130 дугаар хуудас/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 150 ширхэг хэрэглээний зориулалттай хуурай шинэс модыг хурааж, 38-98 ӨВР улсын дугаартай Киа Фронтир маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч нь Цэрэндоржийн Эрдэнэхуягийнх байх тул тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2,411,123 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюуныг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ишнамдаг овогт Цэрэндоржийн Бат-Оюунд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Бат-Оюун нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 150 ширхэг хэрэглээний зориулалттай хуурай шинэс модыг хурааж худалдан борлуулж орлогыг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 38-98 ӨВР улсын дугаартай, “Киа Фронтир” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2,411,123 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуучин цахилгаан хөрөө 1 ширхэгийг устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА