| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0010/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/18 |
| Огноо | 2019-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/18
Дугаар 2019/ШЦТ/18 Номгон
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч Э.Гантулга
Нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил
Хохирогч Н.Ганбаатар, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр Шүүгдэгч А.Батмөнх, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч А.Батмөнхөд холбогдох эрүүгийн 1714003360312 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хас овогт Авхиагийн Батмөнх,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч А.Батмөнх нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6- 5-32 тоотод байх иргэн Н.Ганбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 12 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2070000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч А.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн .. Би хохирогчийн байшинд ороод бурхан болон бурханы урд судар, эртний эдлэлүүд байсныг аваад гэртээ харьсан. Тэгээд хэд хоног алт шороогоор явж байгаад ирсэн. Өөрийн төрсөн ах Бат-Эрдэнэд гуулин гүц гэх зүйлийг аваачиж үзүүлээд хөх толгойн овооноос олсон гэж хэлэхэд гэрт ийм зүйл байлгахгүй гарга гэхээр нь тэдний хашаанд үлдээсэн. Би Эрдэнээд эртний эдлэл байгаа талаар хэлэхэд түүнийг авдаг таньдаг хүн байгаа гэхээр нь түүнийг ах Бат-Эрдэнийн хашаанд дагуулж очоод нөгөө гүцээ үзүүлэхэд Эрдэнээ нь манай ах Бат-Эрдэнийг дагуулж яваад зах орж зарсан. Би хэрэг үйлдэх үедээ ганцаараа явж байсан. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна…гэх мэдүүлэг / хх-ийн 127-136 /
Хохирогч Н.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... Би Баянхонгор сумын 3-35-1 тоотод байдаг гэрээ өдөрт нь очиж эргэдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой гэртээ мах оруулж тавихад гэрт байсан эд зүйл зүгээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирээд хартал цонхыг нь хагалаад гэрээс эд зүйл хулгайлаад явсан байсан. Тухайн үед манай гэрээс эрэгтэй хүний хүрэн торгон гадартай хурган дээл хуучин 1 ширхэг 1000000 төгрөг эмэгтэй хүний цэнхэр пүүсүү гадартай хурган дээл хуучин 1 ширхэг 1000000 төгрөг, 14 инчийн саарал өнгийн компьютерийн дэлгэц хуучин 1 ширхэг 150000 төгрөг, компьютерийн гар, хуучин 1 ширхэг 30000 төгрөг, компьютерийн хулгана хуучин 1 ширхэг 25000 төгрөг, 14 инчийн компьютерийн дэлгэц хуучин 1 ширхэг 400000 төгрөг, Рentum 4 маркийн процессор хуучин 1 ширхэг 350000 төгрөг, 2016 онд аймгийн төв Гандангаас авч байсан хуучны хонх 1 ширхэг 50000 төгрөг, мөнгөн тоногтой хуучны Бумба 1 ширхэг 50000 төгрөг, эртний 8 тахилтай толь мандал 1 ширхэг 1000000 төгрөг, Дунд үеийн жижиг шигтгээтэй очир 1 ширхэг 10000 төгрөг, эртний 3 үе дамжиж ирсэн 16 ширхэг ном судар 1000000 төгрөг, саарал өнгийн даавуун дээлийн өнгө 8 метр 1 метрийг 5000 нийт 40000 төгрөг, 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 1 ширхэг 20000 нийт 40000 төгрөг, эрэгтэй хүний ширэн түрийвч шинэ 1 ширхэг 20000 төгрөг, нэг талдаа ширэн нөгеө талдаа мөнгөн тоногтой түлхүүрийн оосор 28000 төгрөг, сэлгэдэг мөнгөн товч 3 дээлийн 27 ширхэг нийт 30000 төгрөг, 32 угалзтай монгол гутал 1 хос хуучин 80000 төгрөг, 45x60 см хэмжээтэй цонхны шил 20000 төгрөг, 60x70 см хаалганы шил 10000 төгрөг зэрэг нийт 5.393.000 төгрөгийн хохирол учирсан.Манай хоёр талын хамар хашааны айлууд хоёулаа эзэнгүй байгаа. Би 2120000 төгрөгийг нэхэмжилж байна…/ гэх мэдүүлэг / хх-ийн 43- 52 /
Гэрч Т.Галбадрахын мөрдөн байцаалтад өгсөн 3 ...А.Батмөнхийн төрсөн ахынх нь гэрт бид нарыг яваад очиход ах нь ганцаараа байсан. Хөөрөгний дайланг болохоор эгчийнх нь гэрт нь байсан. Тэндээс тэр хөөрөгний дайланг аваад хашаанаас нь гараад явж байхад А.Батмөнх манай ахад гүц шиг юм байгаа та хоёр байж бай гэж хэлээд тэдний гэрлүү ороод гүцийг ахынхаа хамтаар авч гарч ирснээ та гурав энийг зарчихаад ир гэж хэлсэн. Ямар учиртай гүц бэ гэхэд манай өвөө Эрдэнэцогтын лам байсан тэр хүнийх гэж хэлсэн. А.Батмөнх хөөрөгний дайланг доторлуулна гээд салаад явсан. Бид гурав зах руу очоод алт мөнгөний дархан авдаг тэр хүн рүү очоод гүцийг 15000 төгрөгөөр өгч 0.75 литрийг Утга гэх архинаас 2 шилийг аваад А.Батмөнхийн гэрлүү нь очиход гэрт нь хүн байхгүй байсан. Бид гурав нэг шилийг архийг уугаад дуусгаж байхад гаднаас А.Батмөнх ганцаараа ирсэн түүний гарт нь хөөрөгний дайланг байсан. Бид гурав тэр архийг хуваагаад ууж сууж байхад гаднаас А.Батмөнхийн том ах нь ганцаараа орж ирсэн архи уусан байсан. Хоорондоо архи уулаа гэж хэрэлдсэн тэр ах нь гарч яваад дахиж орж ирээгүй. Тэгээд удахгүй цагдаа нар ирээд бид гурвыг гурвууланг аваад явсан. Гэрт нь судар, бөөрөнхий будааны аяга шиг гуулин сав байсан. Эд нар болохоор гэрийнхэн сервант дотор үлдсэн гэрийх нь нэг түлхүүр нь А.Батмөнхийн ахад нь байсан... гэх мэдүүлэг мэдүүлэг / хх-ийн 53-57 /
Гэрч Ё.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн ... А.Батмөнхтэй, Галбадрах бид гурав тэдний ахых гэрлүү очиж гэрээс нь 1 ширхэг бумбыг аваад зах дээр аваачиж Бат- Эрдэнэ зарсан. Тэгээд 3 шил архи худалдан аваад А.Батмөнхийн гэрт очоод уугаад байж байхад гаднаас А.Батмөнх ирсэн. Архийг бид дөрөв хуваагаад ууж, сууж байгаад Бат-Эрдэнэ яваад өгсөн тэднийд ах нь гэх хүн ороод ирсэн. Түүний нэрийг нь А.Баттулга орж ирээд Батмөнхтэй архи уусан, уугаагзй гээд хоорондоо маргасан. Гэтэл цагдаа нар орж ирэхээс өмнө Батмөнх өөрийгөө сарын өмнө хулгай хийсэн талаар хэлсэн. Тухайн үед тэр сударнуудыг харуулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 58-59 /
Гэрч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн … А.Батмөнх манай гэрт ирээд бумбыг харуулсан. Би түүнээс ямар учиртай бумба болох талаар асуухад А.Батмөнх овооноос олоод аваад ирлээ гэхээр нь гэрээс гарга гэж хэлсэн. Маргааш нь тухайн бумбыг зарж юм уух гэсэн юм аа гэхээр нь доод зах дээр байдаг алт мөнгөний дарханд аваачиж зарж өгчихөөд би гэрлүү явж байхад надад утсаар залгаад А.Батмөнхийн гэрт нь дуудсан. Тэгэхээр нь би тэднийд явж очиход архи дарс уугаад сууж байсан хэрүүл болоод байхаар нь яваад өгсөн . Тухайн үед А.Батмөнхийн найз гэх хоёр залуу байсан тэдгээрийг бол танихгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 60-62 /
Гэрч Э.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 40 орчим насны эрэгтэй хүн ирж надад 50000 төгрөгөөр зарсан. Тухайн үед бумбыг худалдсан хүн ганцаараа ирсэн ба надад өөрийгөө машин мөргөсөн яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлсэн. Хулгайны эд зүйл болохыг нь мэдээгүй юм. Бумбыг хохирогч Н.Ганбаатар өөрөө ирж таниад өөрийнхөө хулгайд алдсан Бумба мөн болохыг хэлсэн. Н.Ганбаатар гэх хүнд авах уу гэхэд авах шаардлагагүй гэж хэлээд сүүлд ирээд надаас мөнгөөр нь худалдаад аваад явсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 65-66 /
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бум комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн “...эд зүйлсийг 2070000 төгрөгөөр үнэлсэн ...” дүгнэлт / хх-ийн 83- 86 / 4 -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 2-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 27-33/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 145-146/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 148-182, 184-189/ нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Батмөнх нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 6-5-32 тоотод байх иргэн Н.Ганбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 12 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2070000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Батмөнхийн ... Би хохирогчийн байшинд ороод бурхан болон бурханы урд судар, эртний эдлэлүүд байсныг аваад гэртээ харьсан,би хэрэг үйлдэх үедээ ганцаараа явсан…гэх мэдүүлэг / хх-ийн 127-136 / хохирогч Н.Ганбаатарын ... би өдөрт нь очиж гэрээ эргэдэг байсан, 2017 оны 12 дугаар сарын 09-ний орой гэртээ мах оруулж тавихад гэрт байсан эд зүйл зүгээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ ирээд хартал цонхыг нь хагалаад гэрээс эд зүйл хулгайлаад явсан байсан…/ гэх мэдүүлэг / хх-ийн 43-52 / гэрч Т.Галбадрахын ... А.Батмөнх нь гүцийн манай өвөө Эрдэнэцогтын лам байсан тэр хүнийх гэж хэлсэн, зарчихаад ир гэсэн,…А.Батмөнх хөөрөгний дайланг доторлуулна гээд салаад явсан... гэх мэдүүлэг мэдүүлэг / хх-ийн 53-57 / гэрч Ё.Эрдэнэбаатарын ... Тэднийхээс 1 ширхэг бумбыг аваад зах дээр аваачиж зарсан,...тухайн үед тэр сударнуудыг харуулсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 58- 59 / гэрч А.Бат-Эрдэнийн ... А.Батмөнх овооноос олоод аваад ирлээ гэхээр нь гэрээс гарга гэж хэлсэн,…маргааш нь тухайн бумбыг зах дээр алт мөнгөний дарханд аваачиж зарсан...гэх мэдүүлэг / хх-ийн 60-62 / гэрч Э.Энхбатын ...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 40 орчим насны эрэгтэй хүн ирж надад 50000 төгрөгөөр зарсан,....бумбыг хохирогч Н.Ганбаатар өөрөө ирж таниад өөрийнхөө хулгайд алдсан Бумба мөн болохыг хэлсэн... гэх мэдүүлэг / ххийн 65-66 / Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бум комиссын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн “...эд зүйлсийг 2070000 төгрөгөөр үнэлсэн ...” дүгнэлт / хх-ийн 83- 86 / зэрэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Батмөнх нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 5 нутаг 6-5-32 тоотод байх иргэн Н.Ганбаатарын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2017 оны 12 дугаар сарын 09-11-ний өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2070000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Уг гэмт хэргийн хохирогч Н.Ганбаатар нь хулгайд алдсан эд зүйлийг 2070000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч А.Батмөнх нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Батмөнхөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч А.Батмөнхийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч А.Батмөнх нь Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 онд өршөөл үзүүлэх хуульд хамрагдан суллагдсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр суллагдсан, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 72 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнссэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1380 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнссэн суллагдсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч А.Батмөнхийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэв.
Шүүгдэгч А.Батмөнхөд ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6- д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 6 Шүүгдэгч А.Батмөнх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.Ганбаатарын хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлэгдсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг хохирлоос хасч тооцож шүүгдэгч А.Батмөнхөөс нийт 2010000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ганбаатар олгож, харин хохирогчийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын үнэлгээнд үнэлэгдэх боломжгүй эд зүйлсийг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Уг хэргийн улмаас шүүгдэгч А.Батмөнх нь хэргийг учир 81 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдлэх ялд нь оруулан тооцож, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зоохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонх, судар 8 ширхэг, бор өнгийн түрүүвч нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч Н.Ганбаатарт буцаан олгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хас овогт Авхийгийн Батмөнхийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Батмөнхийг /3/ гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч А.Батмөнхөд оногдуулсан /3/ гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Батмөнхийн цагдан хоригдсон 81 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч А.Батмөнхөөс 2010000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Ганбаатарт олгосугай.
6. Хохирогч Г.Ганбаатар нь цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн 7 хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонх, судар 8 ширхэг, бор өнгийн түрүүвч нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу хохирогч Н.Ганбаатарт буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, гаргавал зоохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгч А.Батмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Батмөнхөд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА