| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2020/ШЦТ/1926 |
| Дугаар | 2020/ШЦТ/1926 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1926
2020 11 04 2020/ШЦТ/1926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
иргэдийн төлөөлөгч : Б.Баатарчулуун,
улсын яллагч Ц.Гантулгабат,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэнчунт,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : А.Мягмарцэцэг ,
насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ц.Оргил,
шүүгдэгч Ж.Ч, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар, А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Боржигин овогт Жүрмэддоржийн Чинбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06097 2235 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Ч, 1977 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, таван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 8 дугаар гудамж, 156 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 20-466Б тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ж.Ч нь архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелийн 20-466Б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр, талийгаач Ч.Оюун-Эрдэнийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр, толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан,
мөн өдөр өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уянгыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ч мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарсан өдрийн болсон явдлыг би санахгүй байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэнчунт мэдүүлэхдээ: “Эгч маань 1983 оны 08 угаар сарын 26-нд төрсөн. Өгөөмөр зах дээр хувиараа юм зардаг байсан. 12 жил амьдарсан. Дундаасаа 4 хүүхэдтэй. Манай эгч 1 хүүхэдтэй, хүүхэд нь 5 настай байхад Чинбаатартай суусан. Хамгийн том хүүхэд 17 настай. Зах дээр хувиараа ажил эрхэлдэг байсан. Энэ жил том хүүхэд нь 12 дугаар ангид сурдаг.Архангайд эгчийнд байдаг юм. Асрамжийн газар хүүхдийг нь өгье гэж яриагүй. Хүүхдүүдийг 2, 2 нь салгаж авна гэсэн боловч Ж.Чын тал зөвшөөрөөгүй. Эгчийнхээ 4 хүүхдийг нь асрамжийн газар өгсөн. Манай талаас нэхэмжлэх зүйл гэвэл эдний хашаа байдаг. Сая гаран төгрөгөөр зээлийн барьцаанд тавьсан байдаг. Тэрийг том хүүхдийнх нь нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байгаа. Том хүүхэд нь оюутан болж ирнэ. Том хүүхэд нь сургуулиа төгсөөд 4 дүүгээ өөр дээрээ авна гэсэн байгаа учраас нэр дээр нь шилжүүлж амьдрах гэр оронтой болгомоор байгаа юм” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15-18/, Хүний бие,хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/ хх-н 19-23/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: Ж.Чын гар утсанд үзлэг хийсэн байна. /хх 24-25/, Ч.Оюун-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн байна /хх 26-27/, Нас барсаны 0000240569 дугаартай гэрчилгээний хуулбар: Цоохор овогт Чулуунцэцэгийн Оюун-Эрдэнэ гэртээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсаныг бүртгэлийн 5792 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ /хх-н 30/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Цэрэнчунт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Миний эгч Чулуунцэцэгийн Оюун-Эрдэнэ 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг, Чойрт төрсөн айлын дунд хүүхэд байсан бага боловсролтой. Тухайн үед анхны хүүхдээ олоод эцгээс нь салаад 2008 оноос хойш Чинбаатартай танилцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Хамт амьдарч эхлээд уг хүний 4 хүүхдийг гаргасан ба сүүлд 2017 оны 03 дугаар сард бага охиноо төрүүлээд СД зарж эхэлсэн ба одоог хүртэл зарж байсан. Манай эгч нөхөртөө их хайртай ажил төрөл хийлгэдэггүй өөрөө ажлаа хийж амьдралаа авч явдаг хүн байсан. Чинбаатартай хамт амьдарч эхэлснээс хойш эгчийг зоддог байсан. Эгчийг салгах гэж үзээд дийлээгүй ба өөрөө салдаггүй, аваад явчихаар Чинбаатар гуйж ирээд ятгаад хамт явчихдаг байсан. Нөхөр нь архи уухаараа эгчийг цохиж зоддог. Сүүлд нүд нь хөхөрчихсөн байхад нь асуухад “ Зүгээрээ, эгч нь өөрийнхөө буруугаас болоод ийм юм болчихсон гэж хэлсэн. Уг хүнтэй суусан цагаасаа хойш цохиулж, зодуулдаг байсан. Чинбаатар нь архи дарс уугаад согтчихоороо мэдрэл муутай хүн шиг болчихдог их хартай. Сүүлийн үед эгчийг ажлаас нь тараад ирэхээр Чинбаа ах архи уучихсан согтуу, харааж ерөөгөөд байдаг байсан. Тэгээд “Та яагаад архи дарс уугаад байдаг юм бэ?” гэхэд хамт уухгүй бол харааж, ерөөгөөд, зодож, цохиод байдаг юм. Хамт архи уучихвал амар, юу болсныг санахгүй гэж ярьдаг болчихсон байсан. 10 гаруй хоногийн өмнө Чинбаатарын эгч болох Аадай гэх айлд очиж хамт архи ууцгаасан. Чинбаатар нь зүгээр сууж байгаад манай эгч рүү дайрсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,
Хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяаг байлцуулан Насанд хүрээгүй хохирогч Ч.Уянга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тэр өдөр Хүрлээ гэх ах, Бааска гэх ах, түүний найз бас 1 ах, манай аав, ээж нар манай гэрт архидсан. Тэгэхэд аав, ээжтэй маргалдаад аав гараараа ээжийн нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө бие руү нь өшиглөж, нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа дэвссэн. Тэгэхэд Бааска ах салгаж, дахин архидсан. Тэгээд орой нь Хүрлээ, Бааска, Бааскагийн найз гэх ах гурвуулаа яваад өгсөн. Явахдаа Хүрлээ ах утасны дугаараа өгч "Хэрэг гарвал ах руугаа яриарай" гээд явсан. Түүний дараа шөнө аав, ээжийг гэрт байхад гар, хөлөөрөө цохиж, зодоод байсан. Мөн гэрийн гадна байхад бас цохиод байсан. Тэгээд ээж зугтаж яваад аавыг унтсан байхад эргэж ирээд аав, ээж, би, 3 дүүгийн хамт гэртээ хоносон. Маргааш өглөө сэрэхэд Хүрлээ, Бааска ах 2 ирчихсэн, дахиад аав, ээжтэй архидсан. Дараа нь Бааскагийн найз гэх ах дахин ирж хамт архидсан. Тэгэхэд өдөр нь Хүрлээ, Бааска, Бааскагийн найз гурав гараад явсан байхад аав, ээжид хараалын үг хэлж, гараараа нүүр рүү нь цохиод, ээж маргалдаж, харилцан зууралдаж, зодолдох гээд чадахгүй байсан. Тэгэхэд нь би өөрийн гар утсаар Хүрлээ ах руу залгаж "Аав, ээжийг зодоод байна, та хүрээд ирээч" гэж залгасан. Тэгээд аав, ээжийг зодоод байхаар нь би "Болиоч ээ" гээд аавыг салгах гээд зууралдахад аав миний 2 хацар руу 2 удаа алгадаж, би уйлаад холдсон. Дахин аав намайг цохиогүй. Тэгээд аав ээжийг орхиод гарч яваад эргэж ирээд архи ууж байгаад унтаад өгсөн. Тэгэхэд ээж орны урд хөдлөхгүй, нүүр нь цус болчихсон хэвтээд байсан. Тэгээд Хүрлээ ах, Бааска ах 2 явсан. Удалгүй аав эргэж ирээд байж байхад Даваасүрэн, Даваахүү ах 2 ирээд цагдаа эмнэлэг дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 45-46/,
Гэрч М.Даваахүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүрэн гэх өөрийн нагац дүү буюу ээжийн дүүгийн хүүхдийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 32-738 тоот гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох байж байсан бөгөөд Манай дүү Сүрэн рүү Хүрлээ гэх хүн залгаад энэ хоёр хоорондоо зодолдоод байна ирж салга гэж дуудсан Тэгэхээр нь Сүрэн бид хоёр манай ээж Наранцэцэгийн бага дүү Жүрмэддоржийн Чинбаатарын гэрт очсон. Гэрт нь яваад очиход хаалга онгорхой байсан ба би гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дүү нь түрүүлээд орсон намайг гэрт нь яваад ороход хаалга онгорхой байсан ба би түрүүлээд орсон намайг гэрт нь яваад ороход бэр дүү Оюун-Эрдэнэ дээшээ харсан хэвтэж байсан бөгөөд Оюун-Эрдэнэ зодуулсан шинжтэй хэвтэж байсан...”, “...Намайг тэдний гэрт анх ороход ямар нэгэн нурж эвдэрсэн зүйл байгаагүй бөгөөд би анх ороод хүн байхгүй байна гэж бодоод гарах гэж байтал монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх буйдангийн хажууд талийгаач Оюун-Эрдэнэ нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийг харахад нүүр нь хавдаад тэгширсэн, нүд нь нээлттэй, Нүд нь улайж цус хурсан байдалтай байсан. Тухайн үед талийгаачийн бие хэсэг дээрээс улаан өнгийн хөнжил тавьсан байсан би тухайн үед хүрээд хэрэггүй байх угаасаа нас барсан байна гэж бодсон тул талийгаачид хүрэлгүй цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 48-49/,
Гэрч Т.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 32-738 тоот гэртээ байхад миний 88828782 дугаарын утас руу Б.Батсүрэн өөрийн 88040229 дугаарын утсаар залгаад Ж.Ч, Оюун-Эрдэнэ хоёр гэртээ маргалдаж, зодолдоод байна гэхээр нь би манайд байсан хамаатны ах Даваахүүтэй хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороонд байх гэрт нь очиход очиход гэрт Оюун-Эрдэнэ монгол гэрийнхээ хойморт газраар ор засчихсан, хөнжил хагас нөмөрчихсөн, дээшээ харчихсан хэвтэж байсан. Ж.Ч, Б.Батсүрэн хоёр гэрт байхгүй байсан. Оюун-Эрдэнэ рүү харахад нүүрний толгой хэсэг нь хавдаж хөхөрчихсөн, хоёр хөл нь цагаараад цайрчихсан байхаар нь Даваахүү ах бид хоёр гэрээс гараад би түргэн тусламж дуудаад Даваахүү ах цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Энэ үед Чинбаатар ах гэрийнхээ хойд талын гудамжинд дөрвөн хүүхдээ дагуулчихсан явж байхаар нь би Чинбаатар ах дээр очоод "Та эхнэрээ яачихсан юм бэ? эхнэр чинь ухаангүй байна ш дээ" гэхэд Чинбаатар ах юм дуугарахгүй байсан. Архи уухаараа Чинбаатар ах Оюун-Эрдэнэтэй хэрэлдэж, маргалдан, зодолддог байсан...” /хх-н 52-55/,
Гэрч Б.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүлэхдээ: “Би Чинбаатар ахын эгчийнхэн хүүхэд Даваасүрэнтэй найз болохоор 10 гаруй жилийн өмнөөс Чинбаатар ахыг машин засдаг тул таньдаг хааяа машинаа засуулдаг болсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өчигдөр орой 19 цагийн орчим байх Чинбаатар ах над руу 88603230 дугаарын өөрийн утсаар залгаад 1000 оюутны байрны автобусны буудал дээр хүрээд ир эвдэрсэн машин чирээд өгөөч гэсэн. Би 20 цагийн орчим байх найз Ядмаагийн хамт яваад очиход Чинбаатар ахаар машин засуулдаг Бааска гэх залуу таарсан. Тэгэхэд эхнэр нь халамцуу, Чинбаатар ах эрүүл байсан улмаар би дүүгийн 10-61 УН дугаарын стима маркийн машинтай явсан болохоор Чинбаатар ах биднийг гэрт хүргээд өг гэхээр нь орой хэдэн цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна хүргэж өгсөн. Эхнэр нь Нарантуул зах дээр ажлынхантайгаа архи уусан гэж байх шиг байсан.
Маргааш нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чинбаатар ах над руу залгаад хүүхэд сургуульд хүргээд өгөөч гэхээр нт 08 цагт Ядмаатай яваад очиход хоцорсон гээд хүүхдээ өгч явуулаагүй. Тэгэхэд Чинбаатар ах эхнэртэйгээ Бааска гурав 0.75 граммын 1 шил Хараа архи хувааж уугаад байж байхад Ядмаа бид 2 хамт уусан. Тэгэхэд Чинбаатар ах согтуу эхнэрээ мөн л янхан, гичий гэж хэлээд нүүр, толгой бие рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байхаар нь Бааска бид 2 салгасан. Тэгэхэд Чинбаатар ах эхнэртэйгээ маргалдаад байхаар нь 10-11 цагийн орчим байх Ядмаа , Бааска бид 3 гарч миний машиныг зайдуу тавьсан болохоор авч дөхүүлэх гэж байгаад найз Очбаатартай таарч машиндаа 1 шил 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд 12-13 цагийн орчим Ядмаа, Бааска бид 3 Чинбаатар ахын гэрт буцаж очиход бага насны 4 хүүхэд нь гадна хашаандаа байж байсан. Гэрт ороход Чинбаатар ахын эхнэр нь хагас нүцгэн, согтуу нүүр нь цус болчихсон зодуулсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Тэгэхэд нь Ядамаа, Бааска бид 3 хүүхдүүдийн гэрт нь оруулж, Чинбаатар ахыг салгаж аваад тэдний хамаатан ойролцоо байдан найз Даваасүрэнгийн гэрт нь цагийг санахгүй байна хүргэж өгөөд Ядмаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох лүүгээ явж, Бааска бид хоёр манай гэрт очсон. Үдээс хойш цагийг санахгүй байна Чинбаатар ахын жоохон охин аавынхаа утсаар над руу залгаж, аав ээжийг зодоод байна, та хүрээд ирээч гэхээр нь Бааскатай яваад очиход Чинбаатар ахын эхнэр доогуураа хагас нүцгэн, газар хэвтчихсэн, Чинбаатар ах дээрээс нь толгой, нүүр лүү нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэгээд Бааска бид 2 Чинбаатар ахыг салгаад эхнэрт нь айгаад ойртож чадаагүй, Чинбаатар ахын хамаатны дүү Даваасүрэнд энэ талаар хэлж яаралтай ир гээд айсандаа сандраад Бааска бид хоёр гэр лүүгээ салаад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 57-58/,
Гэрч Д.Ядам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 08 цагийн орчимд Батсүрэн, Чинбаатар ах Батсүрэнгийн утас руу залгаад хүүхэд сургууль руу нь хүргээд өгөөч гэсэн. Батсүрэн бид хоёр Чинбаатар ахын яваад очиход Чинбаатар ар, Бааска, Чинбаатар ахын эхнэр гурав 0.75 литрийн Хараа нэртэй шилний дунд хэсэгт нь ортол уучихсан байсан. Батсүрэн бид хоёр нэг, нэг татсан. Чинбаатар ах эхнэртэйгээ маргалдаад байсан. Яриаг нь сонсоход эхнэрээ хүнтэй хардаад маргалдаад, муудалцаад байхад нь би Чинбаатар ахынхаас гараад явсан...” Намайг Чинбаатар ахынд байхад Чинбаатар ах эхнэртэйгээ маргалдаад байсан. Чинбаатар ах эхнэрийнхээ хөл рүү өшиглөж байсан. Тэгээд буцаж эвлэрээд нэг нэгийгээ үнсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-64/,
Гэрч Ц.Баасанбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Тэгэхэд Чинбаатар ах согтоод эхнэрээ янхан, гичий, пизда гэх зэргээр харааж, бие рүү нь гараараа хэд хэд цохиод байх шиг байсан, би согтуу байсан болохоор сайн анзаарч хараагүй, түүнийг Батсүрэн салгасан. Бид нар архиа дуусгаад нилээд согтож, Чинбаатар ах дахин эхнэрээ цохиж, зодсон талаар санахгүй байна. Улмаар Батсүрэнтэй түүний найзын гэрт очиж, бид гурав 1 шил 05 литрын Хараа архи хувааж уугаад унтсан. Унтаж байхад шөнө нь цагийг санахгүй байна, би гэрт нь хүйтэн байсан болохоор даарч, Чинбаатар ахын гэрт очиж хоносон.
2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Чинбаатар ах босч гал түлээд 1 шил 0.75 литрийн Хараа архи гаргаж ирээд хувааж уугаад байж байхад Батсүрэн, найзтайгаа ирж, эхнэр нь босож ирээд бид 5 хувааж уусан. Нэмж би 1 шил 0.75 литрын Хараа архи авч бид нар хувааж уугаад согтуу байж байхад Чинбаатар дахин эхнэрээ мөн л янхан, гичий, пизда гэх зэргээр харааж, толгой, нүүр, бие рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, унасан байхад дээрээс нь дэвсээд байхад нь Батсүрэн бид 2 нийлж, нилээд зууралдаж байгаад салгасан....”, “...Батсүрэн, түүний найз бид 3 эргээд Чинбаатар ахынд очиход хүүхдүүд нь хашаандаа байсан, гэрт нь Чинбаатар ах эхнэрээ зодчихсон гэхээр байдалтай, эхнэр нь согтуу хагас нүцгэн, нүүр нь цус болчихсон, орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхэд Чинбаатар ах эхнэрээ дахин зодох гээд дайрахад нь Батсүрэн, түүний найз бид 3 Чинбаатар ахыг салгаж, хүүхдүүдийн гэрт нь оруулж, Чинбаатар ахыг ойролцоо байдаг хамаатныхаа гэрт хүргэж, Батсүрэн оруулж өгөөд Батсүрэнийн гэрт очиж, найз нь яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх-н 65-67/
Гэрч Ж.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний төрсөн дүү Чинбаатар нь согтуудаа эхнэрээ зодсоны улмаас нас барсан гэдгийг ойлгож байна. Гэхдээ надад болсон хэргийн нарийн мэдэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 68/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 69/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12577 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ж.Чын биед баруун хөмсөг, нүдний гадна хэсэг, хацрын төвгөр, баруун бугалга, тохой, шуу, бугуй, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой.
6. Ж.Ч нь хоёрдугаар бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газарт ДНХ-ын шинжээч тогтооно гэжээ. /хх-н 70/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 69/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:.
1.Ч.Уянгын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэж тогтоогдсон байна /хх 71-72/, Уянгын КТГ-н шинжилгээ /хх-н 73/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 74/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 75/,
2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5042 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Шинжилгээнд ирүүлсэн малгайтай улаан хүрэн өнгийн цамцанд 10 мм, 6мм, татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд, 30х35мм хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт байна.
2.Бусад хувцаснууд гэмтэлгүй байна гэж тогтоогджээ. / хх-н 76-77/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5864 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүз, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй.
2.Хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүз, саарал өнгийн дотуур өмдөн дээр цусны бүлгийн харъяалал болон хүн амьианы цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна.
3.Юүдэнтэй улаан хүрэн өнгийн цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэж тогтоогджээ. /хх-н 78-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5044 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хоолойтой цамцанд 11мм, 12мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна.
2.Дээрх гэмтлүүд хэрэг үйлдэгдэх үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.
3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 82-84/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 85/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5045 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1.Шинжилгээнд ирүүлсэн “2,3, 5,6,7” дугаартай 5 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1,4” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнл тэнцэхгүй. Ч.Оюун-Эрдэний гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн “2,3,6,7” дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн гарын дардас, гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.
3.Шинжилгээнд ирүүлсэн “5” дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд МИ0035100004486, МИ000310012977, МИ000310005393, МИ000310002949, дугаараар 4 удаа бүртгэгдсэн Батбэхийн Батсүрэнгийн баруун гарын алгаар үүсгэгдсэн.
4.Шинжилгээнд ирүүлсэн Чулуунцэцэгийн Оюун-Эрдэний гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй гэж тогтоогджээ /хх-н 86-95/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1.Шинжилгээнд ирүүлсэн хумснуудад утас, хялгас, даавууны ширхэг байхгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 96-99/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 130/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 2251 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:
1.Ч.Оюун-Эрдэнийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдсан гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Бүгд шинэ үүссэн гэмтлүүд болно.
4.Ч.Оюун-Эрдэнэ нь гавал тархи болон хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шоконд орж нас баржээ.
5. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 2.4% спиртийн агууламж илрэв гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна.
6. Цус нь АВО-н системээр OI-р бүлэгтэй байна.
7. Нас барсан хугацааг цогцост хийгдсэн 23.30 гадна үзлэгээр 5-7 цаг гэж тогтоосон байна.
8.Үтрээнээс авсан шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна.
9.Үтрээ авсан шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна.
10. Ч.Оюун-Эрдэний биеийн ил хэсэгт олон тооны шарх гэмтлүүд тогтоогдлоо гэж тогтоогджээ /хх-н 131-135/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 137/
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1332 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Ж.Ч нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.Ч нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Ж.Ч нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.
2. Ж.Ч нь сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. Ж.Ч нь хэрэг хариуцах чадвартай гэж тогтоогджээ /хх 138-139/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 140-141, 169, 173,177,183-184/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 159/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5862 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Шинжилгээнд ирүүлсэн Ж.Чын гэх хумс, гарын арчдас дээр цус илэрсэн.
2.Шинжилгээнд ирүүлсэн Ж.Чын гэх хумс, гарын арчдас дээр илэрсэн цус нь ДНХ –ийн тогтолцоо Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 160-163/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5865 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн нүүрний хэсэгт байх цус мэт зүйлээс авсан гэх арчдас, шалан дээр байх цус мэт зүйлээс авсан гэх арчдас дээр цус илэрсэн.
2.Шинжилгээнд ирүүлсэн дээрх арчдаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ ийн тогтоцтой тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 166-168/
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5861 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гарын хуруунаас авсан гэх хумсан дээр цус илэрсэн.
2.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 170-172/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5863 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хөхний даруулга дээр цус илэрсэн, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн.
2.Хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр цус илэрсэн.
3.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хөхний даруулга дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ж.Чын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 175-176/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6447 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.6875 Ч.Оюун-Эрдэнийн үтрээнээс авсан гэх арчдаст микроскопны харах талбайд 1 ширхэг эр бэлгийн эс илэрсэн. Мөн хучуур эс илэрсэн.
2.Ч.Оюун-Эрдэнийн үтрээнээс авсан гэх арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн локусын аллелиуд бүртгэгдээгүй байх тул арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн тоо хэмжээ ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.
3.Ч.Оюун-Эрдэнийн үтрээнээс авсан гэх арчдаст нэг эмэгтэй хүний хучуур эсийн ДНХ-ийн тогтоц илэрсэн. Уг илэрсэн хучуур эс нь ДНХ-ийн тогтоцоороо Ч.Оюун-Эрдэнэ гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
4.Ж.Ч гэж хаягласан хатаасан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
5.Ч.Оюун-Эрдэнэ гэж хаягласан хатаасан цусны ДНХ-н тогтоцыг тогтоов гэжээ /хх-н 180-182/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 157/, Ж.Чт цагдан хорих таслан сэргийлэх арга авах тухай прокурорын тогтоол, шүүгчийн захирамж/ хх-н 100-103/, Оршуулгын зардал төлсөн баримт /хх-н 248-251/, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн засаг даргын А/306 дугаартай Ч.Уянга, Ч.Халиунбулаг, Ч.Халиунбулган, Ч.Хангай нарыг асрамжийн газарт шилжүүлэх тухай захирамж / 2-р хх-н 75/
Ж.Чт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 104/, прокурорын тогтоол/ хх-н 105-107/,
Яллагдагч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019 онй 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, монелын 20-466 Б тоот гэртээ эхнэр Б.Оюун-Эрдэнэ, танил дүү Батсүрэн, Ядмаа, Бааска нарын хамт архидаж, нилээд согтоод шөнө Батсүрэн, Ядмаа, Бааска нар яваад өгсөн байсан. Харин Бааска манайд шөнө буцаж ирж хоносон байсан. Би тэр өдөр 2 шил 0.75 литрын Хараа нэртэй архи ууснаа санаж байна тэгээд согтоод дахин архи нэмж уусан эсэхээ санахгүй байна. Мөн би согтоод эхнэр Ч.Оюун-Эрдэнэтэй маргалдаж, зодолдсон талаар санахгүй байгаа юм. Маргааш өглөө нь цагийн тодорхой санахгүй байна сэрэхэд эхнэр Оюун-Эрдэнэтэй би баруун талын орон дээр хамт унтаж байсан, зүүн талын орон дээр 2-9 насны манай 4 хүүхэд унтаж байсан, харин газраар танил Бааска унтаж байсан. Би босож галаа түлээд байж байхад Бааска босож ирсэн, эхнэр Оюун-Эрдэнэ орондоо сэрүүн хэвтэж байсан. Харин хүүхдүүд унтаж байсан. Бид босоод удаагүй байж байхад Батсүрэн, Ядмаа 2 ирээд гэрт байсан задлаад ууж амжаагүй 1 шил 0.75 литрын Хараа архийг дахин эхнэр Оюун-Эрдэнэ, Батсүрэн, Ядмаа, Бааска нартай хувааж уусан. Миний архи гараагүй байсан болохоор архинаас 2 татаад нилээд согтсон. Тэгээд түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа юм, нэмж архи уусан эсэхээ ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа ирчихсэн, намайг гавлаж байсан санагдаж байна. Би согтуу тасарсан болохоор юу ч санахгүй байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 108-109, 148-149/, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-н 197-199/, Ж.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 150 /,гэрлэлтийн лавлагаа/ хх-н 1521 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-н 110/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 119-128/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүгдэгч Ж.Ч нь архидан согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ч.Оюун-Эрдэнийг “янхан, гичий” гэх мэтээр харгис хэрцгий харьцан, гутаан доромжилж, нүүр, толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр догшин авирлаж, бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр алсан,
мөн өдөр өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уянгыг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч Ч.Уянгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аав, ээжтэй маргалдаад аав гараараа ээжийн нүүр, толгой руу хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө бие руү нь өшиглөж, нүүр, толгой руу нь хэд хэдэн удаа дэвссэн. Тэгэхэд Бааска ах салгаж, дахин архидсан. Тэгээд орой нь Хүрлээ, Бааска, Бааскагийн найз гэх ах гурвуулаа яваад өгсөн. Явахдаа Хүрлээ ах утасны дугаараа өгч "Хэрэг гарвал ах руугаа яриарай" гээд явсан. Түүний дараа шөнө аав, ээжийг гэрт байхад гар, хөлөөрөө цохиж, зодоод байсан. Мөн гэрийн гадна байхад бас цохиод байсан. Тэгээд ээж зугатаж яваад аавыг унтсан байхад эргэж ирээд аав, ээж, би, 3 дүүгийн хамт гэртээ хоносон. Маргааш өглөө сэрэхэд Хүрлээ, Бааска ах 2 ирчихсэн, дахиад аав, ээжтэй архидсан. Дараа нь Бааскагийн найз гэх ах дахин ирж хамт архидсан. Тэгэхэд өдөр нь Хүрлээ, Бааска, Бааскагийн найз гурав гараад явсан байхад аав, ээжид хараалын үг хэлж, гараараа нүүр рүү нь цохиод, ээж маргалдаж, харилцан зууралдаж, зодолдох гээд чадахгүй байсан. Тэгэхэд нь би өөрийн гар утсаар Хүрлээ ах руу залгаж "Аав, ээжийг зодоод байна, та хүрээд ирээч" гэж залгасан. Тэгээд аав, ээжийг зодоод байхаар нь би "Болиоч ээ" гээд аавыг салгах гээд зууралдахад аав миний 2 хацар руу 2 удаа алгадаж, би уйлаад холдсон. Дахин аав намайг цохиогүй. Тэгээд аав ээжийг орхиод гарч яваад эргэж ирээд архи ууж байгаад унтаад өгсөн. Тэгэхэд ээж орны урд хөдлөхгүй, нүүр нь цус болчихсон хэвтээд байсан....манай аав, ээж хоёр нийлээд уудаг, архи уухаараа аав ээжийг байнга зодож, агсам тавьдаг." гэх мэдүүлэг /хх 45-46/,
Гэрч М.Даваахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... Би анх ороод хүн байхгүй байна гэж бодоод гарах гэж байтал монгол гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байх буйдангийн хажууд талийгаач Оюун-Эрдэнэ нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийг харахад нүүр нь хавдаад тэгширсэн, нүд нь нээлттэй, Нүд нь улайж цус хурсан байдалтай байсан. Би Чинбаатараас асуух гэсэн боловч Чинбаатар хариулт өгөх чадваргүй, өөрийн мэдрэл байхгүй согтуу байсан." гэх мэдүүлэг /хх 48-49/,
Гэрч Т.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би гэрт нь очиход гэрт Оюун-Эрдэнэ монгол гэрийнхээ хойморт газраар ор засчихсан, хөнжил хагас нөмөрчихсөн, дээшээ харчихсан хэвтэж байсан. Ж.Ч, Б.Батсүрэн хоёр гэрт байхгүй байсан. Оюун-Эрдэнэ рүү харахад нүүрний толгой хэсэг нь хавдаж хөхөрчихсөн, хоёр хөл нь цагаараад цайрчихсан байхаар нь Даваахүү ах бид хоёр гэрээс гараад би түргэн тусламж дуудаад Даваахүү ах цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Энэ үед Чинбаатар ах гэрийнхээ хойд талын гудамжинд дөрвөн хүүхдээ дагуулчихсан явж байхаар нь би Чинбаатар ах дээр очоод "Та эхнэрээ яачихсан юм бэ? эхнэр чинь ухаангүй байна шдээ" гэхэд Чинбаатар ах юм дуугарахгүй байсан. Архи уухаараа Чинбаатар ах Оюун-Эрдэнэтэй хэрэлдэж, маргалдан, зодолддог байсан." гэх мэдүүлэг /хх 51-54/,
Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…бид 5 "Хараа" архи 2 шил, 0.75 литрийг ууж байхад Чинбаатар ах согтоод эхнэрээ "Янхан, гичий" гэж хэлээд нүүр, толгой, бие рүү нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байхад нь би салгасан. 666Тэгээд 12-13 цагийн орчим Ядмаа, Бааска бид 3 Чинбаатар ахын гэрт буцаж очиход бага насны 4 хүүхэд нь гадна хашаандаа байж байсан. Гэрт нь ороход Чинбаатар ахын эхнэр нь хагас нүцгэн, согтуу, нүүр нь цус болчихсон, зодуулсан гэхээр байдалтай орон дээр хэвтэж байсан. ...Чинбаатар ахын жоохон охин аавынхаа утсаар над руу залгаж "Аав ээжийг зодоод байна, та хүрээд ирээч" гэхээр нь Бааскатай яваад очиход Чинбаатар ахын эхнэр доогуураа хагас нүцгэн, газар хэвтчихсэн, Чинбаатар ах согтуу дээрээс нь толгой, нүүр рүү нь хөлөөрөө дэвсээд байсан. Тэгэхэд Бааска бид 2 Чинбаатар ахыг салгаад, эхнэрт нь айгаад ойртож чадаагүй. Чинбаатар ахын хамаатны дүү Даваасүрэнд энэ талаар хэлж, яаралтай ир гээд айсандаа сандраад Бааска бид 2 гэр рүүгээ салаад явсан юм." гэх мэдүүлэг /хх 56-57/,
Гэрч Д.Ядамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Батсүрэн бид хоёр Чинбаатар ахынд яваад очиход Чинбаатар ах, Бааска, Чинбаатар ахын эхнэр гурав 0.75 литрийн "Хараа" нэртэй архийг шилний дунд хэсэгт нь ортол уучихсан байсан. Батсүрэн бид хоёр нэг нэг татсан. Чинбаатар ах эхнэртэйгээ маргалдаад байсан. Яриаг нь сонсоход эхнэрээ хүнтэй хардаж, маргалдаад, муудалцаад байхад нь би Чинбаатар ахынхаас гараад явсан. Намайг Чинбаатар ахынд байхад эхнэртэйгээ маргалдаад, эхнэрийнхээ хөл рүү өшиглөж байсан." гэх мэдүүлэг /хх 61-63/,
Гэрч Ц.Баасанбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чинбаатар ах согтоод эхнэрээ "Янхан, гичий, пизда" гэх зэргээр харааж, бие рүү нь гараараа хэд хэд цохиод байх шиг байсан. Би согтуу байсан болохоор сайн анзаарч хараагүй, түүнийг Батсүрэн салгасан. …Нэмж би 1 шил, 0.75 литрийн "Хараа" архи авч бид хувааж уугаад согтуу байж байхад Чинбаатар дахин эхнэрээ мөн л "Янхан, гичий, пизда" гэх зэргээр харааж, толгой, нүүр, бие рүү нь цохиж, хөлөөрөө өшиглөж, унасан байхад дээрээс нь дэвсээд байхаар нь Батсүрэн бид 2 нилээд зууралдаж байгаад салгасан. ….Батсүрэн, түүний найз бид гурав эргээд Чинбаатар ахынд очиход хүүхдүүд нь хашаандаа байсан. Гэрт нь Чинбаатар ах эхнэрээ зодчихсон байдалтай, эхнэр нь согтуу, хагас нүцгэн, нүүр нь цус болчихсон, орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхэд Чинбаатар ах эхнэрээ дахин зодох гээд дайрахад нь Батсүрэн, түүний найз бид 3 Чинбаатар ахыг салгаж, хүүхдүүдийг нь гэрт нь оруулж, Чинбаатар ахыг ойролцоо байдаг хамаатных нь хүний гэрт нь хүргэж, Батсүрэн оруулж өгөөд, Батсүрэнгийн гэрт очиж, найз нь яваад өгсөн. Тэгээд цагийг санахгүй, Чинбаатар ахын охин Батсүрэн рүү утсаар залгаж, "Аав ээжийг зодоод байна" гэхээр нь Батсүрэн бид 2 яваад очиход Чинбаатар ахын эхнэр мөн л доогуураа хагас нүцгэн, газар хэвтчихсэн, Чинбаатар ах согтуу дээрээс нь толгой, нүүр рүү нь хөлөөрөө дэвсээд байж байхад Батсүрэн бид 2 Чинбаатар ахыг зууралдаж байгаад салгаад эхнэрт нь айгаад ойртож чадаагүй." гэх мэдүүлэг /хх 64-66/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Ч.Уянгын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэж тогтоогдсон байна /хх 71/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2251 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр:Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи болон гавлын баруун ар дунд хонхорын цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хэвлийн арын гялтангийн цусан хураа, нарийн, бүдүүн гэдэсний сэмж, чацархай язарсан шарх цус хуралт, гэмтлийн гаралтай шок, хурц цус хуралт, нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралтууд, Ч.Оюун-Эрдэнийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношийн хэсэгт дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Бүгд шинэ үүссэн гэмтлүүд болно. Ч.Оюун-Эрдэнэ нь гавал тархи болон хэвлийн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас гэмтлийн гаралтай шокод орж нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр "Цусанд нь 2.4% спиртийн агууламж илрэв." гэх хариу ирүүлсэн байна. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Нас барсан хугацааг цогцост хийгдсэн 23:30 гадна үзлэгээр 5-7 цаг гэж тогтоосон байна.” гэх дүгнэлт /хх 130-132/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5863 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хөхний даруулга дээр цус илэрсэн, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илэрсэн. Хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх хар өнгийн цамц, хэргийн газраас хураан авсан гэх эрэгтэй хүний дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Хөхний даруулга дээр илэрсэн цус ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Ч.Оюун-Эрдэнийн өмсөж байсан гэх улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн дотоож дээр илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ж.Чын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 175-176/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5864 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүз, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай ул мөр илрээгүй. Хар хөх өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос пүүз, саарал өнгийн дотуур өмдөн дээр цусны бүлгийн харъяалал болон хүн амьианы цус аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Юүдэнтэй улаан хүрэн өнгийн цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй гэж тогтоогджээ. /хх-н 78-79/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5044 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хоолойтой цамцанд 11мм, 12мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалтууд байна. Дээрх гэмтлүүд хэрэг үйлдэгдэх үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй байна.Бусад хувцаснууд гэмтэлгүй байна гэж тогтоогджээ /хх-н 82-84/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5862 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Ж.Чын гэх хумс, гарын арчдас дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн Ж.Чын гэх хумс, гарын арчдас дээр илэрсэн цус нь ДНХ –ийн тогтолцоо Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 160-163/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5865 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогчийн нүүрний хэсэгт байх цус мэт зүйлээс авсан гэх арчдас, шалан дээр байх цус мэт зүйлээс авсан гэх арчдас дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн дээрх арчдаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ ийн тогтоцтой тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 166-168/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5861 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гарын хуруунаас авсан гэх хумсан дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Оюун-Эрдэнийн гэх хумсан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Оюун-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж тогтоогджээ /хх-н 86/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Ж.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртэйгээ хамт архи ууж байгаад эхнэрээ өөр хүнтэй хардан маргалдаж “янхан, гичий” гэх мэтээр хэл амаар доромжилж, нүүр толгой руу нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож хохирогчийн биед нь тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дорхи болон гавлын баруун ар дунд хонхорын цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, хэвлийн арын гялтангийн цусан хураа, нарийн бүдүүн гэдэсний сэмж, чацархай язарсан шарх цус хуралт, гэмтлийн гаралтай шок, хурц цус хуралт, нүүр болон биеийн ил хэсгийн олон тооны шарх, зулгаралт, цус хуралтууд бүхий гэмтлүүд үүссэний улмаас хохирогч гэмтлийн гаралтай шоконд орж нас барсан байх тул шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж үзэв.
Ж.Ч нь гэртээ эхнэртэйгээ байнга архидан согтуурч агсан тавьж зоддог байсан талаар түүний төрсөн охин Ч.Уянгын өгсөн... манай аав, ээж хоёр нийлээд уудаг, архи уухаараа аав ээжийг байнга зодож, агсам тавьдаг гэх мэдүүлгээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэнчунтын өгсөн .... Чинбаатартай хамт амьдарч эхэлснээс хойш эгчийг зоддог байсан.... Нөхөр нь архи уухаараа эгчийг цохиж зоддог. Сүүлд нүд нь хөхөрчихсөн байхад нь асуухад “ Зүгээрээ, эгч нь өөрийнхөө буруугаас болоод ийм юм болчихсон гэж хэлсэн. Уг хүнтэй суусан цагаасаа хойш цохиулж, зодуулдаг байсан. Чинбаатар нь архи дарс уугаад согтчихоороо мэдрэл муутай хүн шиг болчихдог их хартай. Сүүлийн үед эгчийг ажлаас нь тараад ирэхээр Чинбаа ах архи уучихсан согтуу, харааж ерөөгөөд байдаг байсан. Тэгээд “Та яагаад архи дарс уугаад байдаг юм бэ?” гэхэд хамт уухгүй бол харааж, ерөөгөөд, зодож, цохиод байдаг юм. Хамт архи уучихвал амар, юу болсныг санахгүй гэж ярьдаг болчихсон байсан. 10 гаруй хоногийн өмнө Чинбаатарын эгч болох Аадай гэх айлд очиж хамт архи ууцгаасан. Чинбаатар нь зүгээр сууж байгаад манай эгч рүү дайрсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 39-40/, мөн гэрчүүдийн тухайн өдөр хамт архи ууж байхад эхнэрээ хүнтэй хардаж толгой, нүүр рүү нь хөлөөрөө дэвсээд байсан гэх зэрэг мэдүүлгүүдээр бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байна гэж үзэв.
Ж.Ч нь орон гэртээ байнга архидан согтуурч согтуурсан эхнэрээ зоддог байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл тогтоогдож байгааг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ж.Ч нь өөрийн төрсөн охин болох 9 настай Ч.Уянгыг ээжийгээ аав нь зодоод байхаар нь салгах гэж зууралдахад нь түүний хацар луу нь хоёр удаа алгадсаны улмаас Ч.Уянгын биед баруун, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, прокуророос шүүгдэгч Ж.Чт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд нийт 6.500.000 төгрөг гарснаас шүүгдэгчийн ар гэрийнхэн оршуулгын зардалд 4.500.000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэрэнцунт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Чын нэр дээр бүртгэлтэй хашааг том хүү О.Төгөлдөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү. Том хүү О.Төгөлдөр нь одоо 17 настай бөгөөд насанд хүрэхээрээ дүү нараа өөр дээр авна гэж байгаа тул хүүхдүүдэд орон гэр хэрэгтэй байгаа учраас үүнийг хүсэж байна. Одоо энэ хашаа нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байгаа, нэг сая гаран төгрөг төлөөд авчих боломж байгаа боловч манай гэр бүлийнхэн үүнийг төлөөд авч чадахгүй байгаа тул өдий хүрсэн юм. Ийм учраас энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянаж үзвэл шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.Ч хүүгийн нэр дээр хашааг шилжүүлэхэд татгалзаагүй хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх үүнийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Уг хашаа нь Ж.Чын нэр дээр байдаг бөгөөд үүнийг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд энэ хугацаанд зээлийг Ж.Ч төлж байгаад энэ асуудал гарч цагдан хоригдсоноор зээл төлөлт зогссон байна. Ж.Чын ах дүү нараас одоогийн байдлаар зээлийг төлж барагдуулсан хүн байхгүй байна. Иймд энэ асуудлыг ИХШХШТХ-д зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс Ж.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ж.Чт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Чыг 17 /арван долоон/ жилийн хугацаатай хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Чыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Чт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Ж.Чт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хөнгөн ял оногдуулж өгнө үү, мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн өмгөөлөгч нарын болон хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, талийгаач Ч.Оюун-Эрдэнийн улаан хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Чын төрсөн хүүхдүүд болох
нарын хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох асуудлыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/306 дугаар захирамжаар “Өнөр бүл” хүүхдийн асрамж халамжийн төвд шилжүүлж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Ч-г хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Чыг 17 /арван долоон/ жилийн хугацаатай хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Чыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус заасан гэмт хэрэгт оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Чт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Чын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 384 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хар өнгийн эрэгтэй хүний дотоож 1 ширхэг, талийгаач Ч.Оюун-Эрдэнийн улаан хүрэн өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар саарал өнгийн оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах,гомдол гаргах эрхтэй.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Чт урьд авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД С.ОЛЗОД
Г.ХАТАНЦЭЦЭГ