Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0456 |
Огноо | 2014-11-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2014/0456
2014 оны 11 сарын 27 өдөр Дугаар 456 Улаанбаатар хот
г “А” БГБХН эрүүл мэндийн төвийн п
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “А” БГБХН эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендерийг хүчингүй болгуулах, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б эмч 2009 оноос хойш буюу уг өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг явуулснаас хойш эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Иргэдээс удаа дараа гомдол ирж байсан. Авлигатай тэмцэх газраас 2013 оны 06 дугаар сард ирүүлсэн гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь очиж шалгалт явуулахад тусгай зөвшөөрөл байхгүй, улсын бүртгэлийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон байсан. Засгийн газрын 364 дүгээр тогтоолд 2.3-т өрхийн
|
эрүүл мэндийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдийн гишүүдийн 60-аас доошгүй хувь нь нөхөрлөлд хамрагдсан байх ёстой гэж заасан. Гэтэл М.Б эмч ганцаараа нөхөрлөлийн гишүүн бусад нь бүгд хамрагдаагүй байсан. Эмч мэргэжилтнүүдийг 3 сарын хугацаанд туршилтын хугацаагаар аваад ажлаас халдаг зөрчил гаргадаг, хүний нөөцийг зохицуулан ажиллах санаачилга байхгүй байсан. 2013 оны 07 дугаар сард гэрээний оролцогч тал болох дүүргийн Засаг дарга хууль бус үйл ажиллагааг зогсоох хүсэлт гаргаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолын хавсралтын 3.1-д "Өрхийн эмнэлгийн гэрээг цуцлах санал гаргах эрх бүхий этгээд нь дүүргийн Засаг дарга, дүүргийн Эрүүл мэндийн газар байна” гэж заасан. Уг асуудлыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн хууль бус үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/983 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Дараагийн өрхийн баг иртэл хуучин эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн ажлыг гүйцэтгэх талаар Засгийн газрын тогтоолд заасан учир мэдэгдсэн байдаг. Мэдэгдсэний дараа Нийслэлийн эрүүл мэндийн газар Үнэлгээний хороог байгуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/161 дүгээр тушаал гарч Үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн анхны хурлаараа хэлэлцээд тендертэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гүйцэтгэх сонгох, гэрээ байгуулах Үнэлгээний хорооны зөвлөмж гарсан. Гэрээ байгуулах 2013 оны 12 дугаар сарын 1/1226 дугаар мэдэгдлийг “М” БГБХН багт хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг үндэслэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан байдаг. Хууль дүрэм зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:"... “М” БГБХН нь тендерт тавигдсан шаардлагын дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас товлосон хугацаанд тендерийн материалыг хүргүүлсэн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тендерт сонгон шалгарсан гэсэн хариуг Нийслэлийн эрүүл мэндийн газраас утсаар хэлж мэдэгдсэн. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газартай гэрээ байгуулж, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өрхийн эрүүл мэндийн төвийг хүлээлцэх ажлын хэсгээс дуудаж хүлээлгэн өгсөн
... 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлсэн боловч шийдвэрлэгдээгүй болно. Хорооны хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах шаардлагын улмаас
200120203, 200120404 дугаар данснуудаас Хан-Уул дүүргийн Төрийн сан банк нь төсвийн санхүүжилтээс 2 837 683.70 төгрөгийг авсан болно.
Одоо “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа тогтвортой явагдаж байгаа, мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдээс ямар нэг санал гомдол гараагүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 424 дүгээр шийдвэрээр: "1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн гаргасан Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн эрүүл мэндийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5- д заасныг баримтлан Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендерийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: "... “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б би 2009 онд анх ажлаа авахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байгааг мэдсэн бөгөөд 2009 оны 1 дүгээр улиралд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулаад маш сайн гэж дүгнэсэн байдаг. Батламж авах болон улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулахад тусгай зөвшөөрөл хэрэг болдог тул тусгай зөвшөөрлөө авахаар архив, дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хүсэлтээ гаргаж байсан. Дүүргийн Мэргэжлийн хяналтын газар ажлын байрны тодорхойлолт гаргахаа больсон Эрүүл мэндийн газар өгөх болсон гэсэн хариу өгсөн. Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл олгосон гэх он сар байхгүй гэсэн тул Нийслэлийн архивд хандахад 2000 оноос хойш тусгай зөвшөөрөл байхгүй гэж гарч ирсэн. Мэргэжлийн хяналтын газраас шалгалт ирээд тусгай зөвшөөрөлгүй учир үйл ажиллагаагаа зогсоох талаар мэдэгдэх үед Нийслэлийн эрүүл мэндийн газарт энэ талаар мэдэгдээд өрхийн эмнэлгийг татан буулгах талаар хэлэхэд эмнэлгийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх талаар хэлсэн. Энэ талаараа Эрүүл мэндийн яаманд хандахад тусгай зөвшөөрлийг яам өгөх үү газар өгөх үү гэдэг
нь тодорхойгүй байгаа. Дахин Эрүүл мэндийн газарт хандаад олгохгүй гэсэн хариу өгвөл дахин манайд хандах боломжтой гэсэн хариуг тус тус өгсөн байдаг.
Иймд өрхийн эрүүл мэндийн төв нь тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэл нь “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанаас хамааралгүй мөн дээр дурдсан “нэр бүхий иргэд болон “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдаас эрх бүхий байгууллагуудад “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны доголдол, тус төвийн дарга М.Бгийн ёс зүйтэй холбоотой гомдол ирүүлсэн” гэх боловч эдгээр баримт бичгүүд нь үнэн бодит байдалд хэр нийцэж байгаа эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр, өрхийн эрүүл мэндийн төвийн даргатай нэг ч удаа уулзалгүйгээр тус шийдвэрийг гаргасан байдаг.
Гэтэл шүүх тус шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна хэмээн үзсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,62 дугаар зүйлийн 62.2-д заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэх, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасны дагуу “Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх ... нотлох баримтыг буруу үнэлсэн” гэж үзэж байна.
“Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн зөвлөмжийг үндэслэн "... Үйл ажиллагааны гүйцэтгэлийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тасалбар болгож, тендерт шалгарсан “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвтэй үйл ажиллагааны гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллах, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дотор багтаан дээрх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлыг хүлээлцүүлэхээр ...” шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 26, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 266 дугаар тушаалд нийцсэн байна.
... “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2013 оны 02 дугаар сард /Гүйцэтгэлийн гэрээ/-г байгуулан
м
ажиллаж байсан бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах тендер зарлах болсон нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байгаа болно.
Мөн Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоолын хавсралт болох “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 5.3- т Гэрээг жилд нэг удаа 3 талын төлөөлөл оролцсон баг ил тод. шударга нээлттэй зарчмыг баримтлан дүгнэж, үр дүнг үйлчлэх хүрээний хүн амд танилцуулна” гэж заасан боловч энэхүү заалтыг зөрчиж, гэрээний нэг тал болох “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн нэг ч төлөөлөлгүйгээр ил тод, нээлттэй, шударга байх зарчмыг хангалгүй тус гэрээг дүгнэсэн нь уг тогтоолд нийцээгүй гэж үзэж байна.
Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлуудыг үнэлэн үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасны дагуу “Захиргааны хэргийг хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч захиргааны хэргийн шүүх ... хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж байна.
“Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендерийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
... “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б уг тендерийн оролцогч биш байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б-гийн ... гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Нэхэмжлэгч М.Б би тус маргаан бүхий тендерийг хүчингүй болгох шаардлагыг тус тендерийн оролцогч болохын хувьд бус харин тендерийг явуулах эрх зүйн үндэслэл бий болоогүй байхад болсон буюу тодруулбал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гаргасан байдаг.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 424 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвөөс шүүхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэр, Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендер, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэг. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын
тухайд:
Хан-Уул дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдээс гомдол ирүүлсний дагуу “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг шалгаад тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүй, мэргэжлийн дээд шатны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагааны улирал, жилийн мэдээ тайланг гаргаж өгөөгүй, үр дүнгийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн тус эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлд ирүүлсэн.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаар “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа доголдсон, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр үр дүнгийн гэрээг цуцлах, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах тендерийг 201? оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаар Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дугаар тогтоолоор
///
баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 2.3-т “Төв нь ... бөгөөд нийт эмч мэргэжилтний 60-аас доошгүй хувь нь нөхөрлөлийн гишүүнд хамрагдсан байна гэж заасантай нэхэмжлэгч “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн гишүүнчлэл нийцэхгүй, мөн хүн амын эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэх байгууллагын хувьд тус эрүүл мэндийн төв нь хууль, тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулахаас гадна маргаантай байгаагаас үл хамааран тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж эрх бүхий байгууллагуудтай байгуулсан гэрээгээ тухай бүр дүгнүүлж, холбогдох тайлан мэдээгээ өгч байх үүрэгтэй байтал энэхүү үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.
Мөн “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудын гомдлын дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас хийсэн шалгалтаар тус эрүүл мэндийн төв нь ажилчдын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуульд заасан хугацаанд ажилтанд мэдэгддэггүй, ажилтны гэрээг цуцлах нь “ажлаас халах” тушаал хэлбэрээр гаргадаг, ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулахдаа ямар зөрчлийн улмаас шийтгэл хүлээлгэсэн талаар дурддаггүй, зөрчлийн хэлбэрээс хамаарч шийтгэлийн хувь болон хугацааг сонгох боломжийг ашиглаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 7.6-д ажил хавсран гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингийн 20-40 хувиар тооцож олгохоор заасан ч 10 хувиар олгодог зэрэг зөрчлүүдийг гаргасан нь нотлогдсон байна.
Иймээс эдгээр асуудлаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Хоёр. “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зөвлөмжийг үндэслэн маргаан бүхий Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаал гарсан ба уг тушаалаар “...Үйл ажиллагааны гүйцэтгэлийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тасалбар болгож, тендерт шалгарсан “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвтэй үйл ажиллагааны гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллах, 2013 оны 12 дугаар
сарын 13-ны өдрийн дотор багтаан дээрх өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлыг хүлээлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 364 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 26, 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 266 дугаар тушаалд нийцсэн байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрхийг, мөн зүйлийн 12.1.1-д “эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.4-т “харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих" гэж заасны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газраас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай хүргэх зорилгоор 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг батлан гаргасан гэж үзэхээр байна.
Гурав. “Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендерийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын багийг сонгон шалгаруулах Тендерийн Үнэлгээний хорооны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Өрхийн эмнэлгийн багийг сонгон шалгаруулах журам"-ын дагуу явагдсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан “Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2013 оны 2 сард байгуулсан “гүйцэтгэлийн гэрээ” хүчин төгөлдөр байхад
тендер зарласан” гэх үндэслэлээр тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох боломжгүй.
Харин шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг ““А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн дарга М.Б уг тендерийн оролцогч биш” гэж үзэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Учир нь “А” БГБХН-ийн явуулж байсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд эмч нарын багийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан нь цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүйд хүргэх үр дагаврыг бий болгосон тухайн нөхөрлөлийн эрх, ашиг хөндөгдсөн шийдвэр байжээ.
Энэ утгаараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх ёстой. Харин урьд хийсэн дүгнэлтүүдээр тендерийг зарласан болон тендер шалгаруулалтын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзсэн тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор байна.
Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.3ахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 424 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн гаргасан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/141 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаар хурлаар шалгарсан тендерийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.