Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Н.Нямдорж, Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000257 тоот хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогтой *******ын *******, / Регистрийн дугаар: ******* /-тай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын “Хэлтгий булаг” 1 дүгээр багийн “Голын эх” гэх газарт иргэн *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн Ланд-80 маркийн автомашины дугуйг хутгаар хагалж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн... гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр найз *******, ******* нарын хамт Баян-******* сумаас гараад Баянговь сумын хойно ирж хоноод өдөр 13 цагийн үед хөдлөөд замаараа зам асуугаад явж байтал араас нэг ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь гэрлээрээ дохиж зогсоогоод зам асуухад жолооч болох чулуу барьж далайчхаад машиндаа ороод суухаар нь машинаасаа хутга аваад хутгаараа ланд 80 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуйг хатгаж цоолтол машин хөдлөөд явсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-76 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

4. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Баянговь сумын төвөөс өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн Ланд-80 маркийн автомашинтай өөрийн охин , 4 ачийн хамт голын эхэнд явж байсан чинь замын хажууд нэг машин зогсож байхаар нь хажуугаар нь гартал охин “араас сигналдаад байна ааваа” гэхээр нь эргээд очоод хаалгаа нээгээд нэг үг хэлэхээр нь сонсоогүй “айн” гээд асуутал “яасан юм сонсдоггүй хөнхөрцөг вэ” гэж хэлээд гартаа байсан хутгаар баруун ташаа, гэдэсний урд хэсгээр хий хутгалж “ална шүү” гэж хэлээд, машины жолооч талын хойд дугуйг хутгалж, хагалаад эргээд харахлаар нь машинаа асаагаад зугтаагаад явж байгаад мотоциклтой хүнтэй таараад “хань болж байгаа ч хутга барьсан хүн ална гээд хөөгөөд байна” гэж хэлээд зогсож байтал араас ирж байгаа харагдахад мотоциклтой хүн хөдлөөд явтал араас нь хөөгөөд яваад өгөхөөр нь голын хаяанд хонь хариулж байсан мотоциклтой залуу руу охиноо 5 ачтайгаа “зугтаа” гээд байж байтал нөгөө саарал машин араас хүрч ирээд тарган бор залуу нь цонхоороо хутга гаргаж ирээд “энийг мэдэх үү хөнхөрцөг минь” гэж хэлээд “чамайг алчихаад явна” гэхээр нь “хажууд олон хүн харж байна. Би хөгшин хүн албал ал” гэж хэлэхэд тарган бор залуу нь хутгаа дээрээс нэг далайчхаад шууд хөдлөөд давхиад яваад өгсөн. Саарал машинд 3 залуу байсан. Хутга бариад байсан нэг тарган бор залуу нь нүүр, гэдэс, гар хэсэг нь түлэгдсэн сорвитой, махлаг бор залуу байсан. Нэг залуу нь машинаас бууж ирэхгүй байсан. Хутгатай залууг дагаж бууж ирээд байсан залуу нь 175 см орчим өндөр, бор царайтай цээж нүцгэн залуу байсан. Хар бариултай их том хутга байсан. Охин ач бид нарт гар хүрээгүй, үг хэлээрэй дарамтлаад “ална” гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 /, ...Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна. Дугуйны үнэлгээ болох 500.000 төгрөг мөн бусад бензин шатахууны зардалд 200.000 төгрөг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 /,

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: ... 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр голын хаяанд хонио хариулаад явж байтал 14 цагийн үед нэг Ланд-80 маркийн машин замаасаа гараад хүрээд ирсэн чинь машинаас нэг нялх хүүхэдтэй эмэгтэй хүн, 4 бага насны хүүхэд гүйгээд ирээд “манай машиныг хутгалчихлаа” гэхээр нь хартал Ланд-80 дотор байсан хөгшин ахын араас нэг саарал хагас ачааны машин хөөж ирээд уулзаж байгаад хөдлөөд явчихсан. Явсных нь дараа Ланд-80-тай ах дээр очтол чичрээд сандарсан байдалтай тамхи сурах үед нь “байхгүй” гэхэд машиных нь дугуйг хутгалчихаар нь айгаад зугтаатал араас нь хөөж ирээд “чамайг ална” гэхээр нь “би хөгшин хүн албал ал олон хүн харж байна шүү” гэхэд машиндаа суугаад хойд зүгт явсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 /, 

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг: ... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баян-******* сумаас найз , ******* нарын хамт сумын төвийн Билэгт эзэнтэй Сангийн дэлгүүрээс 4 ширхэг 2.5 л том пиво, 1 ширхэг 0.75 л “Ерөөл” нэртэй архи аваад Богд уулын хойд тэргүүн дээр гарах гээд явж байх замаараа гийн гэрээр дайрч нэг хонь гаргаж аваад Баянговь явах замдаа хоёр пиво хувааж уугаад Баянговь сумын голын эхэнд ирж 1 том пиво, архиныхаа талыг хувааж уугаад унтсан. Өглөө нь босож ирээд үлдсэн байсан 1 том пивоо уугаад хэвтэж байгаад хөдлөөд нэг мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёртой уулзаад зам асуугаад ******* машинаас бууж архи аягалж өгөх үед “ах нь архи уудаггүй” гэхэд ******* “нэг татчих татчих” гэхэд уучихсан. Дараа нь “надад нэг хийчих” гээд нэг хийлгэж уусан. ******* тэр ахад дахиад нэг удаа хийж өгөхөд ах талыг нь уугаад талыг нь буцааж өгсөн. Тэрний дараа нэг удаа хийж өгөөд бид хэд цааш хөдлөөд удалгүй Ланд-80-тай хүмүүстэй таараад ******* тамхи, зам асуугаад байж байснаа буугаад явсан. Удалгүй суугаад машиных нь дугуйг хагарчихсан байна гэж хэлэхээр нь “чи хутгалчихсан юм биш үү” гэж асуухад хутгалсан тухайгаа хэлсэн. Тэндээс хөдлөөд мотоциклтой хүн таарахаар нь “наашаа хүрээд ир юм асууя” гэхэд зогсолгүй шууд давхиад явчихаар нь араас нь жаахан явж байгаад болиод Ланд-80-н хажуугаар гараад явах байсан чинь ******* хажууд нь очиж зогсоод цонхоороо юм яриад байхаар нь “яв яв хөгшин хүн байна” гэсэн чинь давхиад явсан. Тэндээс тэргүүн орох зам хайж байгаад машинаа чулуунд тэгнүүлчихсэн. Миний эзэмшлийн саарал өнгийн Тоёота муссо маркийн 17-92 УОА улсын дугаартай автомашинтай явж байсан. ******* цонхоор хүнтэй яриад байх шиг байсан. Миний зүүн чих сонсгол муутай болохоор би зарим зүйлийг сонсоогүй. ******* “би хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 /,

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: ... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баян-******* сумаас найз *******, нарын хамт сумын төвийн Билэгт эзэнтэй Сангийн далай дэлгүүрээс 4 ширхэг 2.5л том пиво, 1 ширхэг 0.75л Ерөө нэртэй архи аваад ын эзэмшлийн саарал өнгийн Тоёота Муссо маркийн улсын дугаартай автомашинтай Богд уулын хойд тэргүүн дээр гарах гээд явж байх замаараа манайхаас нэг хонь гаргаж аваад шууд яваад Баянговь сумын голын эхэнд ирж нэг том пиво архиныхаа талыг хувааж уугаад унтсан. Өглөө босож ирээд үлдсэн байсан 1 том пиво уугаад хэвтэж байгаад хөдлөөд нэг мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёртой уулзаад зам асуугаад архиар шахаад “шоронгийн овгорууд явж байна” гэж хэлж айлгаад, цааш хөдлөөд нэг саарал өнгийн ачаатай Ланд-80 машинтай нэг хөгшин ах, нэг эмэгтэй, баахан жаахан хүүхэдтэй хүмүүсийг сигналдсан чинь эргэж ирээд хажууд ирж зогсоод нэг хөгшин ах бууж ирэхлээр нь тамхи асуугаад замаа асуутал ах “айн айн” гээд байхаар нь ******* “та одоо яагаад байгаа юм” гэхэд хөгшин ах “миний хөөрхөн дүү нар юу хийж яваа юм бэ” гэхэд ******* “газраас чулуу авчихлаа” гээд буухад нөгөө ах машиндаа суугаад машинаа асааж байхад ******* Ланд-80 маркийн автомашины арын дугуйг хутгалж хагалаад “ална шүү хөнхөрцөг минь” гэхэд хөдлөөд зугтаасан. ******* машинд суугаад хөдөлтөл урдаас мотоцикл ирж байсныг зогсоож зам асуух гэтэл зугтаагаад явчихсан чинь жаахан хөөж байгаад буцаад уулын хаяагаар гараад явсан. Дээшээ явж байх үедээ замаа мэдэхгүй нэг айлын ойролцоо ирээд машинтайгаа том хад тэгнээд суусан. “хүн таарвал шоронгоос суллагдсан, намайг овгор нь гээд хэлээрэй” гэхэд, ******* “шоронгийн овгорууд, он жавууд гээд хэлчихье” гэсэн. ******* манай гадаа хүнс оролдох гэж байхад машинаас гаргаж ирж байсан хар иштэй 20 см орчим урттай хутгаар хутгалж хагалсан. Би хөл муутай болохоор машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 /,

8. Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Баянговь сумын төв орчоод 14 цагийн үед голын хаяанд явж байсан чинь зам дээр нэг саарал машин зогсож байгаад хажуугаар нь гартал сигналдахаар нь аавд хэлтэл, аав эргээд хажуугаар нь ороод зогстол жолоо барьж байсан нүүрэндээ сорвитой тарган бор залуу нь хутга барьж бууж ирээд “тамхи байна уу” гэхэд аав сонсоогүй “айн” гээд асуухад хажууд нь ирж зогсоод хоорондоо юм яриад аавд юм хэлээд уурлаад байсан чинь аав хаалгаа хаагаад хөдлөх гэхэд машины арын дугуйг хутгалчихсан. Тэгсэн аав шууд хөдлөөд зугтаасан. Удалгүй зам дээр мотоциклтой хоёр хүн таараад болсон явдлыг хэлээд хамт байж байгаач гэхэд “эртхэн айл бараад” гэж хэлээд байж байтал араас ирж байна гээд бид хэд хөдлөөд цааш явж байгаад хартал мотоциклтой хоёр хүнийг хөөгөөд дэрс рүү орж байсан. Бид хэд хонь хариулж байсан хүн хараад зогсоод би хүүхэд, дүү нараа дагуулаад наанаас нь гүйсэн, аав ганцаараа үлдсэн чинь ирээд хажууд нь зогсож байгаа харагдсан. Би хонь хариулж байсан хүмүүс дээр очоод юу болсон талаар хэлээд очих гэж байх үед хөдлөөд давхиад яваад өгсөн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн Машинд 3 хүн байсан. Машин барьж байсан махлаг бор залуу бууж ирсэн. Айж сандраад нүүр царайг нь сайн харж чадаагүй. Нэг залуу нь машинаасаа бууж ирээгүй нэгийг нь анзаараагүй биед халдсан зүйл байхгүй. Аавыг “ална” гээд, дугуй хутгалж хагалаад, араас хөөсөн, их цочролд орсон айгаад одоо хүртэл юм ярьж чадахгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

9 Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн: ... Иргэн Т. Долгорхүүгийн эзэмшлийн эд зүйлийн зах зээлийн үнийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үнэлэхэд Ланд 80 маркийн автомашины 1 ширхэг дугуйны нийт үнэ цэнэ 500.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52 дугаар тал/, Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтыншатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын “Хэлтгий булаг” 1 дүгээр багийн “Голын эх” гэх газарт иргэн *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай саарал өнгийн Ланд-80 маркийн автомашины дугуйг хутгаар хагалж, түүнд 500.000 төгрөгийн хохирол учруулан, эд хөрөнгө устгаж, гэмтээсэн үйл баримтууд болсон хохирогч *******, гэрч , *******, *******, Д. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулгын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Б. Гантулгыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Гантулгыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар хуванцар иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгчийн зурагт 1 ширхэг,и гар утас нэг ширхгийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагт, гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын Гантулгыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаашүүгдэгч ******* овогтой *******ын Гантулгыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэргийн учир шүүгдэгч Б. ******* нь энэ хэргийн учир хохирогчитөлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Гантулгын эзэмшлийн зурагт 1 ширхэг, гар утас 1 ширхгийг битүүмжилсэн Прокурорын тогтоолын хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ