| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/69 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт *******гийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******, Т.******* нарт холбогдох 1923000970063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар:/ Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар:/ Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, Алаг-адуун овогт *******ийн ******* нар 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг гэх газарт Б.*******гийн гэрт харилцан зодолдож Б.******* нь Т.*******ийн баруун гуян тус газарт хутгаар хатгасан, Т.******* нь Б.*******гийн нүүрэн хэсэгт гараар цохиж, зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал Б.******* гуя руу нь хутгаар хатгасан талаар мэдүүлсэн хохирогч Т.*******ийн “... ******* ахын гэрт ирээд тэдний гэрт 1 шил архи задлаад ******* ах бас 1 шил архи задлаад эхний архи дуусаад би нойр муутай явсан болохоор шууд тасарсан байна лээ. Нэг мэдэхэд ******* ахтай зодолдсон байна лээ. Би тасраад нэг сэрэхэд л зодоон болсон байна лээ санах юм алга...” гэсэн мэдүүлгээр, Т.******* өөрийг нь зодсон талаар мэдүүлсэн хохирогч Б.*******гийн “... үүрээр ... ******* 1 шил архи авч орж ирсэн. Ерөөл байсан байх 0.5 хэмжээтэй тэгээд би 1 шил архи цагаан сараар ирээгүй гээд задалсан юм... ууж байгаад ******* тасраад унасан ... газар унтаад байхаар нь дээшээ болоод унт гэсэн чинь шууд л цохиод авсан. Тэгээд л зодолдсон. Хүн байгаагүй бид 2 л байсан. Ахуйн хэрэглээний ягаандуу иштэй хутга байсан. Баруун гуяны хойд хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлгээр болон Т.*******, Б.******* нар зодолдоод байсан талаар мэдүүлсэн гэрч Ц.ын “....******* хулдаасан дээр унтаад өгсөн байхаар нь дээшээ болж унт гэсэн юу гээд байнаа пизда минь гээд шууд цохиод авсан манай хүнийг дарж аваад боогоод би арай гэж гэрээс гарсан тэр 2 тэгээд гадаа гараад зодолдоод л байсан манай нөхрийг хэл амаар доромжлоод *******ийн мурий гэж хэлээд зодолдоод байсан би салгах гэж зөндөө үзсэн сүүлдээ арга тасраад урагшаа ээжийндээ очиж хэлий гэсэн явсан хойгуур ийм юм болсон байна лээ...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Харилцан зодолдохдоо Б.******* Т.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 811942102 дугаартай шинжээчийн “... иргэн Т.*******ийн биед тархи доргилт, баруун гуяны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр, Т.******* Б.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 811942102 дугаартай шинжээчийн “... иргэн Б.*******гийн биед тархи доргилт, баруун чамархай духны урд хэсэг, зүүн хацарт зулгаралт, зүүн шанаа зүүн мөр зүүн хөлний шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь Т.*******ийг хутгаар хатгасан үйлдэлдээ, Т.******* нь Б.*******г зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Б.*******, Т.******* нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.*******, Т.******* нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* хохирогч Т.*******ид эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Т.*******ийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Б.******* шүүгдэгч Т.*******оос хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлөгдсөн учир шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Б.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, Т.******* нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Шүүгдэгч Б.*******, Т.******* нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Б.*******, Т.******* нарт өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Б.*******гийн УАЗ-31512 маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 5/32 дугаартай прокурорын зөвшөөрлийг, шүүгдэгч Т.*******ийн өмчлөлийн 300 хонийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 5/33 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ