| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/02716/И |
| Дугаар | 3325 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 3325
| 2017 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/03325 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э-ийн гаргасан,
Хариуцагч: Г ХХК-нд,
Цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 2,561,414.00 төгрөг гаргуулах, 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие хариуцагч “Г” ХХК-нд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гагнуурчнаар ажилд орж улмаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн, ер нь ажлаас гарах болсон шалтгаан маань хариуцагч тал цалингаа цаг тухайд нь тавьдаггүй байсантай холбоотой юм.
Би, ажлаас чөлөөлөгдсний дараа ээлжийн амралт болон дутуу авсан цалин хөлсөө нэхэж, хариуцагч руу утсаар ярьж шаардаж байсан боловч удахгүй мөнгө орж ирнэ, тэгэхээр өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Миний хувьд ээлжийн амралтын мөнгийг 13.75 хоногоор бодсонд маргахгүй, харин 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага төлөөгүй тул нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага гаргасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас 2016 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сарын цалин болох 1,633,997.00 төгрөг, ээлжийн амралтын мөнгө болох 927,517.00 төгрөг,
нийт 2,561,514.00 төгрөгийг гаргуулах, мөн 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна.
Анх би 1999 оноос эхлэн ажлын гараагаа эхэлсэн бөгөөд улсад нийт 15 жил, 3 сар ажилласан. Иймд, хариуцагчаас 2,561,514.00 төгрөгийг гаргуулж, дээр дурьдсан хугацаанд төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Эаас хариуцагч “Г” ХХК-нд холбогдуулан дутуу олгосон цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 2,561,414.00 төгрөг гаргуулах, 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч “Г” ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ЗТ-181/2015 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.Эийг тус компанид гагнуурчинаар томилж, улмаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ-93 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, энэ талаар холбогдох бичилтийг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичжээ /х.х-ийн 5, 7-13-р хуудас/.
Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэлийн талаарх тодорхойлолт болон тайлан зэргээс тус тус үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т заасан хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т ”хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” хэлнэ гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, мөн тус хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэйгээс гадна ажилтанд ээлжийн амралтын хугацаанд амралтын олговор олгох ёстой.
Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд цалин хөлсийг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сарын 1,500,000.00 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч тал 2016 оны 08 дугаар сар болон 09 дүгээр сарын цалин болох 1,633,997.00 төгрөгийг ээлжийн амралтын мөнгө 927,517.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Р.*******д итгэмжлэл олгож, түүнд хариуцагчийн хуульд заасан бүхий л эрх, үүргийг олгожээ /х.х-ийн 28-р хуудас/.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан ба 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д заасны дагуу холбогдох газраас тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг гаргуулах тухай 101/ШЗ2017/15441 тоот захирамж гаргасан /х.х-ийн 47-49-р хуудас/.
Энэхүү захирамжийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Д.*******ийг бүртгэсэн байна. Тодруулбал, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.-д “Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж, мөн 83.8.-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасны дагуу хариуцагчийг тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, бусад этгээдэд итгэмжлэл олгох бүрэн эрхийг тус компанийн ерөнхий захирал Д.******* хэрэгжүүлэх ажээ /х.х-ийн 54-р хуудас/.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, аль эсхүл татгалзаж байгаа тухай тайлбар өгөөгүйгээс гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна /х.х-ийн 96, 97-р хуудас/.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4.-т “Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан тухай ямар нэгэн мэдэгдлийг өгөөгүй тул шүүхээс түүнийг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг хэвээр төлөөлж байгаа гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, түүнчлэн 72.3.-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хувийг хүлээн авсан хариуцагч тал хариу тайлбар татгалзал болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхээс тогтоосон хугацаанд, эсхүл 14 хоногийн дотор өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна нэгэнт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тохиолдолд түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагт товлогдсон шүүх хуралдааны тов өөрчлөгдөж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт товлосон талаар мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байхаас гадна нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх тухай хариу тайлбар, татгалзал өгөөгүй байна /х.х-ийн 78-р хуудас/.
Иймд, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 08 дугаар сар, 09 дүгээр сарын цалин болох 1,633,997.00 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 927,517.00 төгрөг, нийт 2,561,514.00 төгрөгийг хангаж шийдвэрлэв.
Харин шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулсан баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.
Гэвч хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлд дурьдсан 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагад тодорхой тайлбар, татгалзал өгөөгүй боловч шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт буюу “Г” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн тайланд тусгагдснаар нэхэмжлэгч Э.Эийн 2016 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, төлсөн байна /х.х-ийн 55, 60-72-р хуудас/.
Тодруулбал, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос холбогдох шимтгэл болон ажил олгогчоос төлөх шимтгэлийг төлсөн талаарх тайланг ирүүлсэн байна.
Иймд, хариуцагчийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1.-д “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн үүргээ зөрчсөн буюу нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2,561,514.00 төгрөг гаргуулах болон 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах тухай шаардлагыг гаргахдаа зөвхөн 2,561,514.00 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлж, харин нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг даалгах шаардлагад тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70,200.00 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох нь хуульд нийцнэ /х.х-ийн 2-р хуудас/.
Шүүхээс дээр дурьдсныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 2,561,514.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 2016 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР