Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

Хохирогч Б.Өлзий-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Шүүгдэгч Т.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Төмөрсүхийн Баттулгад холбогдох эрүүгийн 201619000400 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1987 оны 03 сарын 30-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 29 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам Гал унтраах 501 дүгээр ангид ажилладаг, ам бүл 3, аав, ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо Төмөр замын дангийн 17-02 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Төмөрсүхийн Баттулга /РД:НБ87033013/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч Т.Баттулга нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянбуурал гэх газар Баянбуурал амралтын газрын цэцэрлэг дотор 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Т.Өлзий-Эрдэнийг алгадаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Т.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Т.Өлзий-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баттулга үүрээр хаалга нүдээд орилж чарлаад байхаар нь би хаалга онгойлгоод яах гэсэн юм бэ гэсэн чинь найз нь чамайг санаад хүсээд байна гээд оролдоод хойд өрөө рүү чирээд байсан. Тэгээд би ээж рүү нь яриад танай хүүхэд энд ирсэн байна гээд намайг ярьсан чинь миний ээж рүү яридаг хэн бэ гээд намайг зодоод дарамталдсан тэгээд би манаач ах руу яриад манаач ахынх руу явсан. Дараа нь би сар хүлээгээд ирэхгүй болохоор өргөдөл өгсөн гэв.

 

Гэрч А.Нацагдорж хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө би цэцэрлэгт манаатай ээлжтэй ажилтай байсан тухайн үед шөнө 03 цагийн үед манай эхнэр Нандинчимэг залгаад хоёр охин уйлаад байна хүрээд ирээч гэсэн тэгээд би ярихаар нь өөдөө өгсөөд гарсан тэгээд үүрээр 06 цаг 30 минутанд утас дугараад манай эхнэр аваад ярьсан. Тэгсэн Өлзий буюу Өлзий-Эрдэнэ залгаад намайг согтуу хүн орж ирээд зодчихлоо гэсэн тэгээл манай эхнэр шууд хувцсаа өмсөөд гараал харьсан. Тэгээд манай эхнэр дагуулаад хүрээд ирсэн. Ийм л юм болсон. Тэгээд манайд ирээд ээж рүүгээ ярьсан. .. Зүүн нүд нь хөхөрсөн зүүн хацар хавдартай тархи толгой өвдөөд байна гэх маягтай л уйлсан ирсэн. .. гэсэн мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч Д.Нандинчимэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-ныг шилжих шөнө 03 цагийн үед нөхрөө дуудсан хоёр хүүхэд уйлаад байхаар нь. Тэгээд үүрээр 06 цаг 30 минутанд манай нөхрийн утас руу нь Өлзий-Эрдэнэ залгасан тэгээд би дуудлагийг нь автал Нандиа эгчээ намайг хүн зодчихлоо гэхээр нь би шууд гараад цэцэрлэгт очтол гадаа хүн орилж байсан би ч айгаад цэцэрлэгийн хаалгыг тогштол Өлзий-Эрдэнэ онгойлгосон ортол үүдэнд Өлзий-Эрдэнэ уйлсан зүүн нүд нь хөхөрсөн зүүн хацар хавдсан байдалтай уйлаад зогсож байсан хэн зодсон бэ гээл асуухад Тулгаа, Баттулга зодсон гэж байсан тэгээл бид хоёр манай гэр лүү явсан, гэрт ирээд ээж рүүгээ ярьсан. Би цаашаа ороогүй үүднээс Өлзий-Эрдэнийг аваад гарсан. Ер нь бол элдэв ааш араншин байхгүй хүүхэд аашаараа л байдаг охин юмаа. Утсаараа ердөө л Нандиа эгчээ намайг хүн зодчихлоо л гэсэн би тэгээл гүйсэн. Цэцэрлэгт очиход байгаагүй. Дараа нь Баттулгын аав манайд ирсэн юу болов яав ийв гээд бие чинь гайгүй юу өвчин намдаах эм уух уу гэж байсан. Би тэр хүнийг хараагүй цэцэрлэгийн доод руу муухай дуугараад л орилоод байсан. Урьд өмнө нь харж байсан нэг тийм хүүхэд явдаг байсан дэлгүүр хоршоонд тааралдаж байсан саяны асуудлаас л нэрийг нь мэдэх болсон гэсэн мэдүүлэг /хх-15 тал/,

 Гэрч М.Нэргүй хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Өглөө 06 цаг байсан санагдаж байна цэцэрлэгийн багш Өлзий утсаар залгаж танай хүү над дээр ирчээд гардагггүй гэж хэлсэн би яасан зүгээр үү гэхэд Өлзий хариуд нь зүгээрээ зүгээр гэж хэлсэн ийм л юм болсон. Өлзий танай хүү ирцэн байна гэсэн Баттулга. Би уулзаагүй надтай утсаар ярихдаа Нацаг гэж айлд байна би хэвтэж байна танай хүү намайг алгадсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-16 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-04-08 тал/

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №269 тоот актад:

1.Т.Өлзий-Эрдэнийн биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын сарниулахгүй.

5.Цээж, нурууны КТГ-д илэрсэн хуучин эмгэгийг гэмтлийн зэрэгт хамааруулахгүй гэжээ /хх-19 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 903 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1. Өмнө гарсан №269 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Т.Өлзий-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх-20-21 тал/,

 

-Хохирогч Т.Өлзий-Эрдэнийн эмнэлэгт үзүүлсэн оношлогооны баримт, өвчний түүх /хх-44-49 тал/,

-Хохирлын баримтууд /хх-50-53 тал/,

-Төв аймгийн Цагдаагийн газар хохирогч Т.Өлзий-Эрдэнийн гаргасан өргөдөл /хх-70 тал/,

-эрүүл мэндийн гэм хор арилгах тухай хэлцэл /хх-71 тал/,

 

            - Т.Баттулгыг 2016 оны 06 сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-31 тал/, 2016 оны 06 сарын 21-ны өдөр яллагдагчаар /хх-36 тал/, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ял өөрчлөн сонсгож /хх-61 тал/, 2016 оны 08 сарын 24-ний өдөр ял өөрчлөн сонсгож /хх-79 тал/  тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - Т.Баттулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-38 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Баттулга нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянбуурал гэх газар Баянбуурал амралтын газрын цэцэрлэг дотор 2016 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө иргэн Т.Өлзий-Эрдэнийг алгадаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Өлзий-Эрдэнэ, гэрч А.Нацагдорж, Д.Нандинчимэг нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №269 дугаар акт, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 903 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Баттулгын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Т.Баттулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Т.Өлзий-Эрдэнэ нь шүүхийн шатанд шүүгдэгч Т.Баттулгатай сайн дураар эвлэрсэн байх тул шүүгдэгч Т.Баттулгаас нэхэмжлэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна. Хохирогч Т.Өлзий-Эрдэнэ нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн түүнчлэн хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан зэргийг харгалзан цаашид шүүгдэгчээс гэм хорын хохирол гаргуулах шаардлагагүй байна гэж шүүх үзсэн болно.

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Т.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298, 299 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Төмөрсүхийн Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Т.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Т.Баттулгад авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Т.Баттулгад оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА