Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/2029

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020         12            10                                      2020/ШЦТ/2029

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

 

улсын яллагч С.Чимэдцэеэ,

 

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Саарал адуу овогт Төмөрхуягийн Т.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2707 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Саарал адуу овогт Төмөрхуягийн Т.Б, 1988 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Монгол хуушуур нэртэй хоолны газарттогооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 8-981 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй /РД: АЙ88061127/

 

Шүүгдэгч Т.Б нь андуурагдсан эд хөрөнгө болох иргэн Х.Жы эзэмшил, өмчлөлийн 350.700 төгрөгийн үнэ бүхий Хуавэйе вайя 7 загварын гар утсыг бусдын ээзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж, хууль бусаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баатархайрхан нэртэй хүнсний дэлгүүрт барьцаалан, бараа, бүтээгдэхүүн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

2

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Ж мрдн шалгах ажиллагаанд мэдлэхдээ:

“...2020 оны 10 дугаар сарын 05-ны шн Баянзрх дргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орел караокед лзийдэлгэр, Т.Б, Даваажаргал гэх 3 эмэгтэйтэй танилцаад хамт уусан юм. Тэгээд 04 цагийн ед Офицеруудын ордны хойд талын АТМ дээр орж мнг авсан ба тэр үед би 3 ширхэг гар утсаа бариад байж байтал нэг эмэгтэй нь миний утсыг авсан шиг санаад байна. Би ажлын шаардлагаас болоод 3 утас барьдаг юм, тэгээд АТМ-ээс гараад ТЦ орсон, би тамхи аваад гараад ирэхэд такситайгаа байхгүй байсан юм...ндр өлзийдэлгэр гэх эмэгтэйтэй нь уулзахад уг эмэгтэйтэй Т.Б гэх эмэгтэй нь нг залуу утсаа лдээсэн байна гээд миний нэг утсыг харуулсан гэнэ...” гэх мэдлэг /хх-ийн 8-10/,

Гэрч Н.Өлзийдэлгэр мрдн шалгах ажиллагаанд мэдлэхдээ: “...тэгээд баарнаас бид 3 гараад такси бариад эхлээд манай гэрт очоод би гэрээс мнг аваад буцаж гарч ирээд буцаад такситайгаа

 

Баянзрх дргийн 16 дугаар хороо, Офицеруудын ордны тойргийн Хаан банкны АТМ-ээс тухайн залуу таксины мнг авчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд тухайн АТМ р нг залуу, Т.Б 2 ороод нэлээн удсан. Би АТМ р араас нь ороход тухайн залуу АТМ-д баахан мнг гаргаад АТМ р уншихгй байна гээд байж байсан...тэгээд би тухайн залууг наад их мнг АТМ-р буцаагаад хий гэж хэлэхэд тухайн залуу 50-60 авч лдээд бусад мнг АТМ р хийсэн. Тэгээд АТМ-ээс гарч ирээд би гэрийн зг р таксины жолоочийг буцаад эргэ гэж хэлэхэд буцаж эргээд л нг залуу би явлаа гэж хэлээд тухайн таксинаас буугаад явсан. Тэгээд Т.Б бид 2 замдаа хуушуурны газраас 6 ширхэг хуушуур аваад буцаад манай гэрт очоод унтаж амарсан. Тэгээд маргааш гл нь сэрээд хоол унд идээд байж байхад Т.Бийн унтсан орны толгой дээр утасны сэрлэг шиг зйл дуугараад би хэний утас дуугараад байгаа юм гэхэд Т.Б нэг цэнхэр нгийн гар утас рийн цнхнээсээ гаргаад ирсэн. Тэгээд юун утас юм гэж асуухад чигдрийн залуу АТМ дээр надад гар утсаа бариулсан байсан. Гар утсаа аваагй мартаад явсан байна ш дээ гэж хэлсэн...тэгээд цагдаа энэ залуу 3 ширхэг гар утсаа алдсан байна гэж хэлэхээр нь би Т.Бт чиний цэнхэр нгийн гар утас байсан, чамайг АТМ-д мнг хийж байхдаа надад энэ гар утсаа бариулсан мартсан байна гэж Т.Б надад хэлсэн гэж хэлэхэд тухайн залуу 1 биш 3 ширхэг гар утас байх ёстой, 3 ширхэг гар утсаа би хооронд нь салгана гэж байхгй гэж надад хэлсэн...2020 оны 10 дугаар сарын 06-ны др..19 цагийн ед Т.Б 2 охины хамт манай гэрт ирээд...нг залуу утсаа авчихвал гомдолгй хний мууг зэхгй гэж байсан гэж хэлэхэд Т.Б...найзад нь 2 ширхэг гар утас нь байгаа. Нэг ширхэг гар утсыг би гэрийнхээ ойрхон дэлгрт 20,000 тгргр барьцаанд тавьсан гэж хэлсэн. Тэгээд энэ залуутайгаа р ярьчих гээд утсаар яриад чи надад утсаа АТМ ороод утсаа бариулаад утсаа аваагй байна лээ гэж Т.Б хэлэхэд Х.Ж гэх залуу би ажлаа тараад уулзъя гэж ярьсан байсан...” гэх мэдлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Б.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд би Өлзийдэлгэрийн гэрт алхаад очоод хамт Т.Бийн гэрт очоод уулзахад нөгөө утасны залуу гар утсаа нэхээд залгаад байна, чи өөрөө утсаар ярь гэж би хэлэхэд Т.Б үгүй, би мэдэхгүй гэж хэлээч дээ гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн АТМ чинь камертай баригдана шүү дээ гэж хэлэхэд Т.Б миний өөдөөс учир зүггүй уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч П.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Т.Б гэх хүнийг танина. Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Т.Б нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Гэр нь манай дэлгүүртэй ойрхон байдаг. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19-20 цагийн хооронд Т.Б эмэгтэй дүү болох Ягаанаа, Т.Бийн 2 охин, Нарансолонго гэх Т.Бийн дүү нар орж ирээд Ягаанаа нь цэнхэр өнгийн гар утас харуулаад та энэ гар утсыг барьцаанд аваад хоол ундны зүйлс өгөөч ээ гэж гуйхаар нь би хэний утас вэ гэж асуухад Нарансолонго нь миний гар утас гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн гар утсыг 20,000 төгрөгт бодож бараа өгсөн...сүүлд цагдаагаас Т.Б нь тухайн гар утсыг дүү нараараа тавиулсан гэдгийг мэдсэн...харин маргааш нь Т.Б надад тухайн гар утсыг хулгайн гар утас байсан байна гэж хэлээд цагдаатай яриулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

Яллагдагч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...3 ширхэг гар утсаа түр барьж бай гэж надад өгснийг нь би мартаад аваад явчихсан байсан юм. Ингээд маргааш нь 3 ширхэг гар утасны нэгийг нь дэлгүүрт барьцаанд тавьсан байж байгаад Х.Жыг мэдээд гар утаснуудаа нэхэхээр нь буцаан өгсөн...мөнгөний хэрэг байсан учраас..хүнсний дэлгүүрт 20,000 төгрөгийн барьцаанд тавьж мах, будаа, мод мэт зүйл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30/,

 

Гэмт хэргийн талаар иргэн Х.Жаас утсаар гаргасан гомдол /хх-ийн 2-3/, Дамно хөрөнгийн

үнэлгээний компанийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б31-20-1702 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 20-21/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Б нь андуурагдсан эд хөрөнгө болох иргэн Х.Жы эзэмшил, өмчлөлийн 350.700 төгрөгийн үнэ бүхий Хуавэйе вайя 7 загварын гар утсыг бусдын ээзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж, хууль бусаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баатархайрхан нэртэй хүнсний дэлгүүрт барьцаалан, бараа, бүтээгдэхүүн авч завшсан болох нь

Хохирогч Х.Жы: “...2020 оны 10 дугаар сарын 05-ны шн Баянзрх дргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орел караокед лзийдэлгэр, Т.Б, Даваажаргал гэх 3 эмэгтэйтэй танилцаад хамт уусан юм. Тэгээд 04 цагийн ед Офицеруудын ордны хойд талын АТМ дээр орж мнг авсан ба тэр ед би 3 ширхэг гар утсаа бариад байж байтал нэг эмэгтэй нь миний утсыг авсан шиг санаад байна. Би ажлын шаардлагаас болоод 3 утас барьдаг юм, тэгээд АТМ-ээс гараад ТЦ орсон, би тамхи аваад гараад ирэхэд такситайгаа байхгй байсан юм...ндр лзийдэлгэр гэх эмэгтэйтэй нь уулзахад уг эмэгтэйтэй Т.Б гэх эмэгтэй нь нг залуу утсаа лдээсэн байна гээд миний нэг утсыг харуулсан гэнэ...” гэсэн мэдлэг,

Гэрч П.Байгальмаагийн: “...Би Т.Б гэх хүнийг танина. Би хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Т.Б нь манай дэлгүүрээр үйлчлүүлдэг. Гэр нь манай дэлгүүртэй ойрхон байдаг. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19-20 цагийн хооронд Т.Б эмэгтэй дүү болох Ягаанаа, Т.Бийн 2 охин, Нарансолонго гэх Т.Бийн дүү нар орж ирээд Ягаанаа нь цэнхэр өнгийн гар утас харуулаад та энэ гар утсыг барьцаанд аваад хоол ундны зүйлс өгөөч ээ гэж гуйхаар нь би хэний утас вэ гэж асуухад Нарансолонго нь миний гар утас гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн гар утсыг 20,000 төгрөгт бодож бараа өгсөн...сүүлд цагдаагаас Т.Б нь тухайн гар утсыг дүү нараараа тавиулсан гэдгийг мэдсэн...харин маргааш нь Т.Б надад тухайн гар утсыг хулгайн гар утас байсан байна гэж хэлээд цагдаатай яриулсан....” гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Бт гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Х.Жд хохирол төлбөрийг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Шүүгдэгч Т.Бт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Прокуророос хэргийг шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм

 

4

 

буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх саналтай ирүүлснийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэлд нь түүнийг ялаас чөлөөлөхөөр ирүүлсэн нь зөв гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Саарал адуу овогт Төмөрхуягийн Т.Бийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас Т.Бтийг чөлөөлсүгэй.

 

    1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

5

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР