Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

        Нарийн бичгийн дарга Д.Соёлзул

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт холбогдох эрүүгийн 2002002970125 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1972 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, халх, дээд дунд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, "Баяннамсрай" нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 4, эгч, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг, 10 дугаар байрны 302 тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвтовуугийн Жамъянмядаг/рд:МБ72092602/.

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1982 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Гонир 3 дугаар багийн 10-14 тоотод оршин суух, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Чойжилын Хашчулуун/рд:МБ82102614/.

Холбогдсон хэргийн талаар:

 

   Яллагдагч П.Жамъянмядаг нь "2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулахыг санаачлан, Ч.Хашчулуунтай бүлэглэн, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүмүүсийг ашиглан, цалин, хоол хүнс, тамхиар хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх "Бороо-4" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Бороо Гоулд" ХХК-ний МХ/-001960 тусгай зөвшөөрлийн талбайн М48°45'47.9", Е10609'46.3" солбицолд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, байгаль орчинд 11.178.155 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол, "Ийгл Сольюшн" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ХҮ-43000043 тусгай зөвшөөрлийн талбай N48 45 49.6, E10609:46,4 солбицолд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, байгаль орчинд 826878 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол, нийт 12005033 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Ч.Хашчулуун нь 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулахыг санаачлан, П.Жамъянмядагтай бүлэглэн, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүмүүсийг ашиглан, цалин, хоол хүнс, тамхиар хангаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх "Бороо-4" гэх газарт үйл ажиллагаа явуулдаг "Бороо Гоулд" ХХК-ний М\/-001960 тусгай зөвшөөрлийн талбайн М48°45'47.9", Е10609'46.3" солбицолд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, байгаль орчинд 11.178.155 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол, "Ийгл Сольюшн" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын Х\/-43000043 тусгай зөвшөөрлийн талбайн М48°45'49.6", Е10609:46.4" солбицолд зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож, байгаль орчинд 826878 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол, нийт 12005033 төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэргийг тус тус холбогджээ.

/яллах дүгнэлтэд бичсэнээр/

Тодорхойлох нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:

 

            Шүүх Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сараас 2019 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бороо-4 гэх газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэлээ.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар эрүүгийн 2002002970125 тоот хавтаст хэргээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч П.Жамъянмядаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би өөрийн үйлдсэн хэргээ ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Шүүгдэгч Ч.Хашчулуун шүүхийн хэлэлцүүлэгт: ...Би хууль бусаар алт олборлож байсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...гэх мэдүүлэг.

           Гэрч Б.Билгүүнбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .... Жамъянмядаг эгчийг танина. Алтны ченж, ногоочин. Жамъянмядаг эгчийн бригадад миний таньдгаас Хашчулуун, Өлзий, Түвшинжаргал нар ажилладаг бусдыг нь танихгүй. Бороо-4 дээр 1 нүх рүү орж хүмүүсийг чулуу түүлгүүлдэг байсан. ...Батбилэг, Жамъянмядаг эгч 2 дээр хуваагдаад алтаа угааж, худалддаг. Худалдан авсан алтаа хэн гэдэг хүнд зардаг талаар мэдэхгүй. ...Мөнгөн ус ашиглаж угааж үзээгүй. Жамъянмядаг эгч ч бас байгаа харагдаж байгаагүй" гэсэн мэдүүлэг /4-р хх-н 84-87-р тал/,

 

          Гэрч И.Өсөхбаярын "...Би Сэлэнгэ аймгийн Баянгол сум "Таширийн нуруу", "Бороо-4" гэх газар Батсайхан, Отгонбаяр, Анхбаяр, Дашням нарын хамт 2020 оны 03 дугаар сарын дундуур шиг санаж байна, Хашаа гэх залуу "хөлсөөр хэд хоног ажиллаад нүхнээс чулуу гаргаад өгөөч" гэхээр нь ажил байхгүй болохоор нь очиж ажилласан. Өдрийн 40-50 мянган төгрөгөөр цалинжуулна гэж байсан. Тэгээд 10 хоног ажиллахаар тохиролцоод байтал цагдаа нар ирлээ гэхлээр нь бид 5 буцаад гэр лүүгээ явсан. Тав хоног ажилласны хөлсөнд хүн тус бүрт 200.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг бэлнээр П.Жамъянмядаг өгсөн. ...Хашчулуунд зөвшөөрөл байдаг эсэхийг би мэдэхгүй. ...П.Жамъянмядаг нь ухаж байгаа нүхэн дээр ирж, хоол, хүнс, татах тамхи авчирч өгдөг байсан" гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 59-61-р тал/,

 

            Гэрч Ж.Мөнхнасангийн "...Би мал дээр байдаг болохоор хүмүүст туслаад хааяа нэг гардаг байсан. Бороо-4 дээр бригад дээр очиж мөнгө хэрэгтэй болохоороо цалин авч хүмүүст тус болдог байсан. Туслахдаа Хашчулуун, Өлзий нарт тус болж байдаг байсан. ...Хашчулуун надад хэлэхдээ "Жамъянмядаг эгчийн ажиллуулж байгаа газарт ажиллах хүн олдохгүй байна, чи очоод туслалцаад өгөөч" гэхээр нь 2-с 3 удаа Бороо 4 гэх нэртэй газарт очиход Жамъянмядаг эгч хариуцаад хэд хэдэн хүмүүсээр доороос хад, шороог түрдэг тэргээр зөөлгөж байсан. Би очоод хүрздэж тэргэнд шороо, хад хийж өгөх эсхүл дээшээ тэргээр зөөх зэрэг ажлуудад тусалж байсан. Намайг гуйсан болохоор л ажилласан ямар нэгэн хөлс, шан харамж авч байгаагүй" гэсэн мэдүүлгүүд /4-р хх-ийн 100-102, 5-р хх-ийн 151-152-р тал/,

 

           Гэрч Н.Өлзийхүүгийн "...Тэгээд хувиараа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Бороо-4 гэх газарт гар аргаар алт олборлодог байж байгаад Жамьянмядагийн Бороо-4 гэх газарт байдаг нүхнээс алтны агууламжтай чулууг тээвэрлэдэг болсон. ...Би Жамъянмядаг гэдэг хүнийг 2019 оноос таньдаг болсон. Тэгээд Жамъянмядагийн алтны агууламжтай чулууг тээвэрлэдэг болсон. Нэг тээврийн зардал нь 50.000 /тавин мянган/ төгрөгөөр тээвэрлэдэг. Би өөрийн 43-74 СБА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 20 гаруй удаа тээвэр хийсэн. ...Би Жамъянмядагийн алтны агууламжтай чулууг тээвэрлэж хашаанд нь буулгадаг ажилтай энэ хашаанд байна. Тухайн хашааны зүүн хойд талд байрлах шавар байшинд байгаа тоног төхөөрөмж бол алтны агууламжтай чулууг буталж алт гарган авдаг тээрэм гэдэг нэртэй тоног төхөөрөмж байгаа юм. ...Би Бороо-4 гэх газраас алтны агууламжтай чулууг тээвэрлэж хашаанд буулгаад явдаг. Жамъянмядагийн шийдвэрээр тухайн газарт хүмүүс алт угаадаг. ...Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Бороо-4 гэх газарт хүмүүс алтны агууламжтай чулуу ухаж аваад тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа тээрмүүдэд чулуугаа тээрэмдүүлж алт гарган авдаг" гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 109-111-р тал/,

 

            Гэрч Э.Сүх-Очирын "...5-6 жилийн өмнө Жамъянмядаг нь 1 ширхэг чулуу тээрэмддэг тээрмийг авч ирсэн. Дахин нэг тээрмийг авч ирсэн бөгөөд тухайн тээрмийг хэзээ авч ирсэн талаар мэдэхгүй байна. Тухайн тээрэм нь алтны чулууг буталж, нунтаглах үүрэгтэй. ...Эзэн нь Жамъянмядаг юм. Тухайн тээрэмд чулуу тээрэмдүүлэхээр ирсэн хүмүүст Галбаяр бид 2 ажиллуулж өгдөг. Хэн нэгэн ирж тээрэмдэхдээ эхлээд Жамъянмядагтай ярьж тохирсны үндсэн дээр ирдэг бөгөөд Галбаяр бид 2 тээрмийг нь ажиллуулж өгдөг. Мөн эвдэрсэн тохиолдолд засаж, хутгыг нь Галбаяр бид 2 бэлдэж угсардаг. ...Сар болгон 500.000 төгрөгийг тогтмол Жамъянмядагаас бэлнээр нь авдаг. ...Би Жамъянмядаг эгчийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг мэдээгүй. Би ажлаа хийгээд л цалингаа авдаг байсан. Би нийт 4 сарын хугацаанд ажиллаад 2 сая төгрөгийн цалин авсан. ...Хашчулуун нь Өлзийхүүгийн цэнхэр өнгийн портер машинд ачиж ирсэн шороо, чулуугаа тээрэмд оруулдаг байсан. Ер нь бол манайд ирж байгаа шороо, чулуу Бороо-4 гэх газраас ирдэг байсан" гэсэн мэдүүлгүүд /4-р хх-ийн 144-146, 5-р хх-ийн 157-158-р тал/,

              Гэрч М.Бумцэндийн "...П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар "Их таширын хөндий" гэх газраас алт олборлосон гэх газар нь "Бороо Гоулд" ХХК-ний эзэмшлийн талбай мөн. Таширын хөндийгөөс аймгийн хэрэгцээнд бичил уурхайн зориулалтаар 5 жилийн хугацаатай авсан газар байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй байна. "Их таширын хөндий" гэх газар нийтийн эзэмшлийн талбай байхгүй. "Их таширын хөндий"-д байрлах Бороо-4 газарт "Ийрт Солюшин" ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй талбай байдаг бөгөөд түүнээс бол "Их Таширын хөндий"-д хувь иргэдийн ашигт малтмал олборлох зөвшөөрөлтэй талбай бол байхгүй. ...П.Жамъянмядаг гэх хүн нь алтны тээрэмтэй, П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь хууль бусаар, гар аргаар алт олборлодог хүмүүс" гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 95-96-р тал/,

            Гэрч С.Түвшинжаргалын "...Миний хувьд Жамъянмядаг эгчийн ухуулж байсан нүхэнд очиж ажил хийж байгаагүй. Харин Жамьянмядаг эгч 2020 онд нэг, хоёр удаа Бороо-4 дээр ажил хийж байгаа хүмүүст хоол, хүнсний юм дөхүүлээд өгөөч гэсний дагуу хамт явдаг байсан. Үүний дагуу тухайн газар очиход таньдагаас Хашчулуун ахын нэр гарч байсан. Өөр хүмүүсийг нь бол танихгүй байсан. ...Би өөрийн эзэмшлийн Ланд-80 маркийн автомашинтай юм. Тухайн машинаар Жамьянмядаг эгч хамт яваад хоол, хүнсний юм дөхүүлээд өгье гээд бензин хийж өгөөд явдаг байсан. Ямар нэгэн байдлаар цалин авч байгаагүй. ...Жамъянмядаг эгчийн очиж хоол, хүнс өгдөг газар нь ямар нэгэн зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна. Би хоол, хүнсний эд зүйлийг Жамъянмядагтай хамт хүргэж өгөөд буцдаг байсан. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна. ...Хашчулуун, Жамъянмядаг нар Бороо-4 дээр хамт ажилладаг юм. Миний сонссоноор хуучин Германы тунель руу орсон гэж байсан" гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн

            Гэрч Г.Галбаярын "...Би Сэлэнгэ аймгийн Баруун хараа буюу Баянгол суманд байдаг өөрийн эхнэрийн төрсөн эгч Жамьянмядаг эгчийн алт угаах зориулалттай тээрэм дээр Сүх-Очирын хамт ажилладаг байсан. Тухайн газарт хүмүүс шороо, чулууг тээрэмдүүлэхээр ирэх үед тээрэмдэж өгөөд явуулдаг байсан. 1 шуудай шороо, чулууг 5, 10 мянгаар тохиролцоод тээрэмддэг байсан. Тээрэмдүүлэхээр ирсэн иргэд нь Жамъянмядаг эгчтэй уулзаад тэгээд зөвшөөрсөн үед нь Сүх-Очир бид 2 ажиллуулдаг байсан. ...Би цалингаа бэлнээр бэлнээр авдаг байсан. Яг тогтсон цалин байдаггүй. Жамъянмядаг эгч боломжоороо л өгдөг байсан. Би зөвшөөрөл байсан үгүйг нь мэдэхгүй байна. Цалин аваад л ажиллаж байсан. Тэгсэн сүүлд цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоохоор нь хууль бус юм байна гэж дотроо бодсон. ...Өлзийхүүгийн цэнхэр өнгийн портер машинд ачиж ирсэн шороо тээрэмд ордог байсан. Тэр шороо, чулуу хаанаас ирдэг байсныг сайн мэдэхгүй байна. Ер нь бол манайд ирж байгаа шороо, чулуу Бороо-4 гэх газраас ирдэг байсан" гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 149-150-р тал/,

           Гэрч Х.Отгонбаярын "...Би Төв аймгийн Жаргалант сумаас 2020 оны 4 сард өдрийг нь сайн санахгүй байна. Нутгийн ах Өсөхбаярын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруун хараад очиж шорооны ажил хийхээр очсон. Тэгээд Хашчулуунтай уулзаад Бороо-4-ийн ойролцоо талбайд гаргасан нүхэд өдрийн 40.000 төгрөгөөр 4-5 хоног ажиллаад байж байхад цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоосон. Тэндээс алт олборлох зорилгоор газар ухдаг байсан. Уг нүхийг ухаж шороо гаргахыг Хашчулуун нь хэлдэг байсан. Бид нарын хувьд нүхээ молдокоор ухаад, шороогоо дээшээ леботкоор гаргаад овоолж асгаад, тэр шороог нь Өлзийхүү нь цэнхэр өнгийн портер машинаараа сумын төв рүү авч явдаг байсан. Ажиллаж байх хугацаанд Жамъянмядаг эгч 1-2 удаа ирээд бид нарт тамхи, хүнсний зүйл авчирч өгөөд явдаг байсан. ...Би цалингаа Хашчулуунаас бэлнээр авсан. 4-5 хоног ажиллаад 300 гаран мянган төгрөг авсан. ...Би Хашчулуунаас ямар нэгэн зөвшөөрөлтэй эсэхийг нь асуугаагүй "Бороо-4" алтны уурхайтай их ойрхон байхаар тухайн газраас зөвшөөрөл аваад ажиллаж байгаа хүмүүс байна гэж бодсон. Бид нар цалингаа аваад амьдралдаа хэрэг болох болов уу гээд явдаг болохоор янз бүрийн зөвшөөрлийг нь асуугаагүй. Тэгсэн сүүлд цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоохоор нь хууль бус юм байна гэж дотроо бодсон. ...Би сумаасаа Дашням, Өсөхбаяр гэсэн хүмүүстэй очоод 4-5 хоног ажиллаад л буцсан. Өөр тэнд ажиллаж хүмүүсийг танихгүй. Өлзийхүү нь гаргасан шороог портер машинаараа сум руу авч явдаг байсан. Мөнхнасан гэх залуу тэнд цуг ажилдаг байсан. Хашчулуун цалин мөнгө өгдөг, нүх зааж өгсөн хүн нь байгаа юм" гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 155-156-р тал/,

           Гэрч Ч.Батчулууны "...Миний хувьд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байнга очиж байдаг юм. Манай ах Хашчулуун болон Жамъянмядаг нар Бороо-4 гэх газар алт олборлож хүмүүс ажиллуулдаг байсан. Миний хувьд 2 удаа идэшний үхэр Хашчулуунд худалдан борлуулж байсан. Тэр үедээ тухайн газар очиж байсан боловч ухаж байгаа ажилд нь оролцоогүй. Тухайн хүмүүсийг зөвшөөрөлгүй ажиллаж байсан гэдгийг бол мэдээгүй. Сүүлд 2021 оны 06 сарын үед шиг санаж байна Жамъянмядаг эгчтэй нэг удаа маргалдаж байсан. Маргалдсан шалтгаан нь манай ах Хашчулуун нь 51 га газарт ногоон тэжээл тарих гээд зөвшөөрөл авах гэсэн боловч өөрийн гэсэн нөхөрлөлгүй учраас авах боломжгүй болсон. Тэгээд Жамъянмядаг эгчтэй тохироод нөхөрлөл дээр газраа аваад 3 хуваагаад ногоон тэжээл тарихаар тохирсон боловч зөвшөөрлөө авсны дараа газраа хуваахгүй, хуваасан ч 2 хуваана гээд байсан. Тэгээд ярьсандаа байхгүй гээд хэрүүл болсон. Тэгтэл Жамъянмядаг нь "Бороо-4 дээр алт ухсан асуудал цагдаад шалгагдаж байгаа, би тэр асуудлыг ганцаараа үүрээд явж байна" гээд байсан. Тэгэхээр нь манай ах ч гэсэн "наад асуудалд чинь холбогдоод явж байгаа, наад асуудлаа өөрсдөө шийд" гээд хэлсэн. Өөрөө ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл байхгүй. Ер нь бол Жамъянмядаг эгч "Бороо-4-ийн хэрэг дээр би ганцаараа шалгагдаад яваад байгаа болохоор Ногоон тэжээл тарихаар авсан газрыг би ганцаараа авна" гэсэн зүйл яриад байсан. Миний хувьд Жамъянмядаг, Хашчулуун нарын алт олборлохдоо ямар нэгэн зөвшөөрөл авсан эсэхийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /15-р хх-ийн 159-160-р тал/,

           Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ний шинжээч А.Цэнд-Аюушийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/25 дугаартай Экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон

           1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь Монгол Улсын аль нэг хуулиар хориглосон болон хязгаарласан талбай, Улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна.

           2. Тухайн эвдэгдсэн талбай нь нийт 329м2 буюу 0.03 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 11.178.155 төгрөг болж байна.

           Үүнд:

           1. Эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 261 төгрөг, 2/ газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 7.884.370 төгрөг,

           2. Хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын хэмжээ 3.284.551 төгрөг,

           3. Ургамлын нөмрөгт учруулсан хохирлын хэмжээ 8.973 төгрөг,

           4. Усан орчинд учруулсан хохирлын хэмжээ 0 төгрөг.

           3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 407.512 төгрөг болж байна.

           4.Хэргийн газрын үзлэгээр солбицолтой давхцаж байна.

           5. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно" гэсэн дүгнэлт/4-р хх-ийн 185-223-р тал/,

Байгаль орчны мэргэжлийн байгууллага "Сайхан Ариун Дэлхий" ХХК-ний шинжээч Ц.Мөнхсайханы 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05/11 дугаартай Экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоосон

1. Газрын гадаргад нийт 0.2 га талбайг эвдрэлд оруулсан байна. эвдрэлд орсон талбай нь уулын хажуугийн налуу гадаргуу байх бөгөөд гадаргын өндөршил далайн түвшнээс дээш 1057-1151 метрийн өндөрт 12-25 хэмийн налуутай байх бөгөөд газрын хэвлий рүү амаар нэвтрэлт хийж, хонгил үүсгэн нэвтэрсэн байна.

2. Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нийт 826.878 төгрөг байна. Хөрсөн бүрхэвчид 816.920 төгрөг, эдэлбэр газарт 488.9 төгрөг, газрын хэвлийд 9.469.5 төгрөгийн хохирол учруулсан байна гэсэн дүгнэлт /5-р хх-ийн 19-29-р тал/

Хэргийн газрын зүлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 17-29 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 30-33 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 35-36, 58-60 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 37-48, 56-578 дугаар хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа / 1 дүгээр хх-ийн 84-89 дүгээр хуудас/

Улсын бүртгэлийн Ерөнхий газар үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн хавсралт /1 дүгээр хх-ийн 92-94 дүгээр хуудас/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-96-118 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-114-116-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 199-201-р хуудас/

Хохирол тогтоосон акт / 5 дугаар хх-ийн 229-230 дугаар хуудас/

Хохирол төлсөн баримт /5 дугаар хх-ийн 244 дүгээр хуудас, 6 дугаар хх-ийн 70-71 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч А.Амарсанаагийн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан тодорхойлолт/6 дугаар хх-ийн 72 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт/6 дугаар хх-ийн 73-74 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас нотлох чадвараа алдсан болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй байгаа, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, гэрч нараас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нараас холбогдсон хэргээ үнэн зөв мэдүүлсэн болохыг давхар нотолсон ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарын үйлдсэн гэмт үйлдлийн улмаас байгаль экологи, газрын хэвлийд учруулсан хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас байгаль экологи, газрын хэвлийн учирсан 28139206,7 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 407512 төгрөгийг тус тус шүүгдэгч нар шүүхийн шатанд бүрэн нөхөн төлсөн байна.

 

Гурав. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг шүүгдэгч нар нь анх удаа үйлдсэн, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг сайн дураараа хөнөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна

 

Иймд шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага буюу ял нь мөн таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөс 27000000 төгрөгөөр торгох,/зорчих эрх хязгаарлах/ 01 жилээс 05 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүргийг хүлээлгэх улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүх хуралдааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 36.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвтовуугийн Жамъянмядаг, шүүгдэгч Чонос овогт Чойжилын Хашчулуун нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун  нарыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь байгаль экологид учруулсан хохиролд  28139206,7 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал 407512 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Жамъянмядаг, Ч.Хашчулуун нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ.