| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2017/0555/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/517 |
| Огноо | 2017-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/517
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга А.Болор улсын яллагч П.Нямцэцэг,
шүүгдэгч Э.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цагаан овгийн Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711000000215 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Шнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Шнь 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 12-1977 тоот хашаанд Х.Нын толгой руу хуванцар хоолойгоор цохиж улмаар түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Яллагдагч Э.Шийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нын нөхөр гэх залуутай би хамт архи уусан бөгөөд бид хоёр бага зэрэг маргалдаж барьцалдаж авсан.Тухайн үед бид хоёрыг тэнд байсан хүмүүс салгаад Н нөхрөө аваад явж байхад би газарт байсан трубаг авч нөхрийг нь цохих гэж байгаад Ныг цохиж биед нь гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28х/
хохирогч Х.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш гэх залуу гарч
ирээд манай нөхөртэй үзэх үү уул гарах уу гээд маргалдаад байсан.Тэгэхээр нь би бууж нөхрөө авч машинд суулгах гэж байсан чинь Ш гэх залуу хуванцар трубо барьж ирээд миний толгойн ард хэсэгт цохисон.Миний толгой хагарч цус гараад шууд гэмтэл орж оёдол тавиулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9х/,
гэрч Ж.Учралын мөрдөн байцаалтад өгсөн: “...Анхбаяр бид хоёр гадаа гараад Анхбаярын амбаараас өвлийн машины дугуйгаа аваад машиндаа ачаад байж байсан чинь тэр залуу гэрээс гарч дахиад надтай маргалдах гээд орилолдоод байхаар нь яасан ахын дүү гээд асуугаад тэврээд авсан.Эхнэр машиндаа суух гэж байсан чинь тэр залуу эхнэрийн араас толгой хэсэг рүү хуванцар хоолойгоор цохисон.Тэгээд эхнэрийн толгойноос цус гоожоод бид хоёр машиндаа суугаад гэмтлийн эмнэлэг явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15х/,
гэрч Д.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ш дугуй авах гэж ирсэн хоёр
юм яриад сууж байснаа гэнэт маргалдаад байсан.Тэгээд салгаад нөгөө дугуй авсан залуу дугуйгаа машиндаа хийгээд байж байсан чинь Ш гарч ирээд тэр хоёр вм яриад байсан.Удаагүй зодолдох гээд барьцалдаад авсан.Би салгаад байж байтал эхнэр нь машинаасаа гарч ирээд байж байсан чинь Ш хойшоо алхаад газар байсан хуванцар цагаан хоолой авч тэр залууг цохих гэж байгаад эмэгтэйг нь толгой хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №13336 тоот дүгнэлтэд:
Х.Нын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт… /хх-ийн 20х/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Шийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ