Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Б.Энхбаяр

                         Шүүгдэгч                                         Г.Цогбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Цогбадрахад холбогдох 2132001680140 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудлын 3 дугаар баг Үтрэмийн 1-49 тоотод оршин суух хаягтай, урьд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МЗ:85012671/ Хар сүрэг овогт Галбадрахын Цогбадрах.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.Цогбадрах нь 2021 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг төвийн 2-р хэсэгт байрлах Залуус телевизийн байрны хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Н.Шинэжилийн толгой, нүүрэн хэсэгт нь удаа дараа цохиж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цогбадрах мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Н.Шинэжил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … 2021 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад түр хугацаагаар оршин сууж байсан түрээсийн байранд очиж хаалга үүдээ онгойлгох гээд зогсож байхад манай нөхөр Г.Цогбадрах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний араас орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Г.Цогбадрах намайг хэзээ ирэх юм бол гэж харж байгаад араас орж ирсэн юм шиг байсан. Тэгээд орж ирээд над руу дайрч “чи хүүхэд хөл нүцгэн авч явлаа шал согтуу авгай минь” гэж дайрч давшилж гараараа миний толгой, нүүрэн тус газар, уруул, нүд хэсэг рүү цохисон. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Г.Цогбадрах миний бие эрх чөлөөнд халдсан асуудлаараа сая буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхээр 450000 төгрөгөөр торгуулсан. 2013 оноос хойш бид хоёр хамтран амьдарч байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р хуудас/

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №217 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

 

1. Н.Шинэжилийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын баруун дотор тал, ууцны доод ахар сүүл хэсэгт цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, дух, зүүн нүдний дээд зовхи, хуйх, хацар, зүүн гарын 2,3-р хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 18-19-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 5-р хуудас/

Г.Цогбадрах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн үед би өөрийн эхнэр Шинэжилтэй уулзах гэж МСҮТ-ийн урд байрлах байрны гадаа очиход манай эхнэр Шинэжил нь хүүхэд Анужаргалыг хөл нүцгэн дан трикотой гэр лүүгээ дагуулж орж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд эхнэр дэрээ очоод шөнө гадуур хүүхэд хөл нүцгэн авч явлаа гэж хэлж хоорондоо маргалдаад эхнэр Шинэжилийн нүүр хэсэгт 2-3 удаа алгадаад салтал эхнэр цагдаа дуудсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 39 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Цогбадрахын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /46 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 48 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Цогбадрах нь 2021 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг төвийн 2-р хэсэгт байрлах Залуус телевизийн байрны хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Н.Шинэжилийн толгой, нүүрэн хэсэгт нь удаа дараа цохиж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Н.Шинэжилийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №217 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-19-р хуудас/, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /ХХ-ийн 5-р хуудас/, Г.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Цогбадрахыг хохирогч Н.Шинэжилийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Г.Цогбадрах нь 2021 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг төвийн 2-р хэсэгт байрлах Залуус телевизийн байрны хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Н.Шинэжилийн толгой, нүүрэн хэсэгт нь удаа дараа цохиж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, дээд уруулын баруун дотор тал, ууцны доод ахар сүүл хэсэгт цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, дух, зүүн нүдний дээд зовхи, хуйх, хацар, зүүн гарын 2,3-р хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Цогбадрахад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хар сүрэг овогт Галбадрахын Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цогбадрахыг 860 /найман зуун жар/ нэгж буюу 860000 /найман зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан Г.Цогбадрахын торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Цогбадрах нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цогбадрахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛ