Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн ******* овогт *******ийн Пүрэвдорж Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******д холбогдох 1923001030066 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн суманд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, , эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай ******* овогт *******гийн *******./РД:/ Шүүгдэгч Л.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 1 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутаг гэдэг газраас бусдын 1 тооны адууг хулгайлан авсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд “...Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ноос 20-ны үед байх яг өдрийг нь сайн санахгүй байна. Би Увс аймгийн Өндөрхангай сумын гэж залууд бугуйлын сурын үнэнд нэг адуу өгөх ёстой байсан юм. Тэр өдөр надаас сурныхаа үнийг авъя гэж ирэхээр нь сумын багийн нутаг гэх газар байсан ийн адуунаас 1 тооны адууг од барьж өгсөн юм. од би хулгайн адуу гэж хэлээгүй, ийн адуунд миний нэг байдсан гүү байдаг тэрийгээ өгнө гээд од барьж өгсөн юм. Тухайн үед адууг той хамт барьж авсан гэхдээ од хулгайн адуу гэж хэлээгүй. Улаан хээр зүсмийн зүүн гуян дээрээ босоо саран тамгатай, байдсан гүү байсан. Би хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгосон, бид 2 хоорондоо эвлэрсэн.” гэж мэдүүлжээ. Хохирогч Г. дээрх үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр багийн Цагаан сээр гэх нэртэй газрын худгаас адуугаа усалж байхад манай адуу бүрэн байсан юм. Тэгээд би 11 сарын 20-д гаргаад унаагаа солих гээд адуугаа хураасан чинь манай адуунаас 1 тооны гүү дутсан байсан юм. Улаан хээр зүстэй гүү байгаа юм. Им нь зөв чих урьдаас сүйх, буруу чих гол цуулбар имтэй зүүн гуяндаа толгой руугаа харсан босоо саран тамгатай. Тэгээд алга болсноос нь хойш би Сантмаргаз сум, Завханмандал сумын нутгаар явж хайж үзээд олоогүй юм. Тэгээд 2019 оны 02 сарын эхэн үеэр манай сумын малчин залуу Л. хулгайлсан байна гэж хэсгийн төлөөлөгч хэлсэн юм... Миний хохирлыг бүрэн барагдуулсан учраас надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна. Л.******* миний хохирлыг бүрэн барагдуулсан, бид 2 хоорондоо эвлэрсэн.” гэж мэдүүлсэн байна. Л.*******эс улаан хээр зүстэй гүү 1-ийг сурны үнэнд авсан гэдгийг гэрч Д. мэдүүлжээ. Хохирогч болон гэрчийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нотолсон, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Л.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Ийнхүү Л.******* бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Л.******* мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ хүсэлтээ дэмжиж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа гэдгээ болон өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Шүүгдэгч нь хохирогчид 1 тооны адуу өгч хохирлоо төлсөн бөгөөд хохирогч Г. гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн ийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Л.ийг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Л.******* тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Д.НЯМ