Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

  2020         03        18                                         2020/ШЦТ/                               

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б.Тад холбогдох эрүүгийн 2034001480093 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Алтанбулаг суманд 1987 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувийн мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б Б.Т

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Дугуй булаг 13-06 тоот өөрийн гэртээ эхнэр Намжилсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь баруун тохойд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Т:

...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034001480093 дугаартай хэрэгт хохирогч Д.Намжилсүрэн /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, яллагдагч Б.Т /хх-ийн 21-22 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №86 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 30-33 дугаар хуудас/, “Лазер мед” эмнэлэгийн шинжилгээний баримт /хх-ийн 34-38 дугаар хуудас/, хохирогчийн эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 39-48 дугаар хуудас/, 2019 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгын тооллогын баримт /хх-ийн 49-54 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр баг Дугуй булаг 13-06 тоот өөрийн гэртээ эхнэр Намжилсүрэнг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд нь баруун тохойд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан  үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Намжилсүрэнгийн ...манай нөхөр Батжаргалын Т нь... ...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд нөхөр хүүхэд нөхрийн ах нарын хамт гэртээ байж байсан чинь нөхөр Б.Т хүүхдэд өвчин тусгаад тэр аав ээж рүүгээ битгий хүүхэд зөөгөөд байгаарай гээд байсан. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм өдий болтол өсгүүлчихээд гэсэн чинь чи олон юм яриад пизда минь гээд намайг барьж аваад гэрээс чирч гаргаад гэрийн гадаа боогоод газар унагаагаад модоор цохих гээд тэгэхээр нь би арай гэж салаад гэр лүүгээ ороод хаалгаа цоожилсон. Тэгсэн хаалганы цоож мулт татаж орж ирээд барьж байсан модоороо миний гар луу цохиж зодоод гэмтэл учруулсан... /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Тын ...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр... ...би зайлахгүй юу гэсэн чинь эхнэр Д.Намжилсүрэн чамд хөөгддөг хэн байдаг юм гээд гэрээс гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад гэрийн гадаа өмсөж байсан хувцасны захаар нь эхнэр Д.Намжилсүрэнг боож газар унагаад гэрийн хажууд байсан түлээний модоор гэрийн хаалгатай хавсараад гар луу нь нэг удаа цохиж гэмтэл учруулсан юм... /хх-ийн 21-22 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаартай ...Д.Намжилсүрэнгийн биед баруун тохойд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн-ийн 13 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Асап сангийн лавлагаа /хх-ийн 30-33 дугаар хуудас/, Лазер мед эмнэлэгийн шинжилгээний баримт /хх-ийн 34-38 дугаар хуудас/, хохирогчийн эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн талаарх баримтууд /хх-ийн 39-48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Б.Тын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэртээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Намжилсүрэнг зодож эрүүл мэндэд нь баруун тохойд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, шүүгдэгч Б.Тын цохиж, зодсон хууль бус шинжтэй үйлдлийн улмаас хохирогч Д.Намжилсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг зориуд хүргэсэн, цохиж зодсон үйлдэл учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзсэн ба түүний эхнэр Д.Намжилсүрэн нь түүнтэй гэр бүлийн хамаарал бүхий этгээд бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг чиглэсэн нэг удаагийн хууль бус шинжтэй үйлдэл эс үйлдэхүйгээрээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэхээр байна.  

 

Мөн шүүгдэгч Б.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Тын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Намжилсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч Д.Намжилсүрэн, шүүгдэгч Б.Таас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Намжилсүрэнгийн тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

Харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялуудаас торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Тад торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2034001480093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Д.Намжилсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

      36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Тыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

    

4. Шүүгдэгч Б Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2034001480093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч Д.Намжилсүрэн нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН