Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 12

 

                     

 

 

 

            

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Пгхяналтын прокурор М.Үээс тус аймгийн Гурвансайхан сумын Бохуб Г.Ад холбогдуулан гаргасан “2019 оны 9 сарын 16-ны өдрийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 08 цаг 10 минутад  хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Пгхяналтын прокурор М.Ү шүүхэд гаргасан /дүгнэлтдээ/ нэхэмжлэлдээ: “... Улсын байцаагч Г.А нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...Б нь хууль бус хайлуур жонш олборлосон болох нь гэрэл зураг, өөрийн мэдүүлэг...” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д хууль бус тусгай зөвшөөрөлгүй хайлуур жонш түүж худалдан борлуулсан нь өөрийн мэдүүлэг, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж бичсэн боловч материалд гэрэл зураг хавсаргаагүй, тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтаар шийтгэл оногдуулж байгаа эсэхийг бичээгүй хэргийн газарт үзлэг хийгээгүй, хэдий хэмжээний жонш түүж, худалдсан болохыг тогтоогоогүй, эд зүйлийг хураан аваагүй, холбогдогчоос мэдүүлгийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 20 минутанд авсан боловч хэдэн цагт дууссан болох нь тодорхойгүй цаг бичээгүй, зөрчил үйлдсэн холбогдогчийн хэн болохыг тогтоосон иргэний баримт бичгийг материалд  хавсаргаагүй  нь  Зөрчил  шалган  шийдвэрлэх  тухай  хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах...”, 4.14 дүгээр зүйл “...Нотлох баримт...”, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ...” гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулсан.

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Б.Бд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.14-7.2 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлд “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих” зөрчлийн заалт байх бөгөөд 7.14-7.2 гэсэн хуулинд байхгүй зүйл заалтаар шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл хэсэг, заалт оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана...” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дугаартай “Шийтгэлийн хуудасны маягт батлах тухай” тогтоолоор батлагдсан шийтгэлийн хуудасны /маягт 2/ буруу бичсэн нь болох нь тогтоогдож байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Дундговь аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Гурвансайхан сумын Бохуб Г.Аийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Бд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Бохуб Г.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий улсын байцаагч нартай хамтарсан хяналт шалгалт хийхдээ иргэн Б.Бийн зөрчлийг илрүүлэн хайлуур жонш хууль бусаар олборлож, худалдсан гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж холбогдогч Б.Бд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 0166901 дугаартай шийтгэлийн хуудсаар 200.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан нь үнэн бөгөөд тухайн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа материалын бүрдэл болох нотлох баримт, гэрэл зураг, Хуулийн заалт буруу ашигласан гэх зэрэг дутагдал гаргасан байна.

Иймд хяналтын прокурор М.Үийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Бохуб Г.Аээс иргэн Б.Бийг хууль бусаар хайлуур жонш олборлосон гэж Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 7.2-д зааснаар 200000 төгрөгийн торгуулийг шийтгэлийн хуудсаар[1] оногдуулжээ.

Гэвч Дундговь аймгийн Пгхяналтын прокурор М.Үээс “Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлд “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль зөрчих” зөрчлийн заалт байх бөгөөд 7.14-7.2 гэсэн хуулинд байхгүй зүйл заалтаар шийтгэл оногдуулсан...” болон бусад үндэслээр уг актыг эс зөвшөөрч прокурорын дүгнэлт[2] бичиж ирүүлсэн байна.

Хариуцагч Дундговь аймгийн Гурвансайхан сумын Бохуб Г.А дээрх  прокурорын дүгнэлтэд дурьдсан үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг[3] шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн...” гэх үндэслэлд хамаарах юм.

Зөрчилд холбогдогч Б.Бтэй 2020.07.23-ны өдөр тус шүүхийн 70592280 дугаартай утаснаас 89401004 дугаарын утсаар холбогдон нэхэмжлэлийн талаар мэдэгдэж, шүүхэд ирж уулзах, энэ шаардлагын улмаар эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүйг тайлбарлахад “отор нүүдлээр явж байгаа тул шүүхэд очих боломжгүй, бичгээр гаргах саналгүй” гэж мэдэгдсэн болно.

Б.Бээс 2019.09.16-ны өдөр улсын орлогод 200000 төгрөг төлсөн байх ба шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг маргаан бүхий актыг хүчингүй болгосноор улсын орлогод төлөгдсөн 200000 төгрөгийг Б.Бд буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах /дүгнэлт бичих/ эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно.       

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийг 67.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Дундговь аймгийн Пг хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Гурвансайхан сумын Бохуб Г.Ад холбогдох “2019 оны 9 сарын 16-ны өдрийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 0166901 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримтлан 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар төлөгдсөн торгуулийн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж зөрчилд холбогдогч Б.Бд олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С.

 

 

 

 


[1] Хх-ийн 8

[2] Хх-ийн 1-2

[3] Хх-ийн 20

[4] Хх-ийн 21