| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1901/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1927 |
| Огноо | 2020-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1927
2020 11 04 2020/ШЦТ/1927
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Б.Б, О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, О.С нарт холбогдох эрүүгийн 2006 00000 2694 дугаартай хэргийг 2020 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч. Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах хийдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44 дүгээр гудамжны 56 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Б.Б
Шүүгдэгч. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 14 дүгээр гудамжны 255 Б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй О.С
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ О.Стай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур нэртэй автобусны буудлын орчимд иргэн Б.Ням-осортой маргалдаж, түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч О.С нь Б.Бтэй бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур нэртэй автобусны буудлын орчимд иргэн Б.Ням-осортой маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 02/, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: “...Эрүүгийн 2006000002694 дугаартай хэрэгт цагаан өнгөтэй, дээр нь хар өнгөөр “Пегас засвар” гэх бичиглэл бүхий компакт Си Ди 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ.
Хохирогч Б.Ням-осор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн оройн 23 цагийн орчим өөрийн багын найз Б.Өлзийтэй уулзаад хамт караокед орохоор болоод Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур автобусны буудлын хажуу талын караокед ороод 0.5 граммын нэг шил архи 2 цэвэр устай аваад цаг орчим болоод гараад найзын хамт автобусны буудлын гүцнээс тамхи аваад гараад хоорондоо юм яриад зогсож байхад бид хоёрын хажуу талд явж байсан 2 эмэгтэй хүний цагаан куртиктэй эмэгтэй нь гэнэт миний бөгсөн дээрээс гараараа барилаа гээд орилоод байсан. Тэгсэн чинь зам дээр байсан Тоёота Приус и 10 загварын тээврийн хэрэгсэл дотроос 20 гаран насны 3 эрэгтэй хүн гарч ирэхэд нэг нь миний найз охиныг доромжилдог хэн юм гээд шууд намайг үгийн зөрөөгүй тайлбар хэлэхийн завдалгүй миний уруул хэсэг рүү мөргөсөн. Би ахаа би тэгээгүй шүү дээ гэж хэлэхэд миний найз охиныг доромжилдог хэн юм гээд дайраад учир зүггүй цохиод байсан. Тэгээд нэг таксины жолооч салгах гэхэд үгийн тоож авахгүй манай найз бид хоёр луу дайраад байсан. Би тэгээд зугтаад явчихъя гэсэн боловч найз маань байсан болохоор хаяж яваагүй. Тэгээд манай найз бид хоёр зодуулаад байж байхад цагдаа ирэхэд тухайн 3 залуу цагийн өнгийн тоёота приус 10 загварын автомашиндаа суугаад цайзын зүг зугатаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-17/,
Гэрч Б.Өлзий мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ ...Би Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирсэн өдрөө уулзаад хөдөөнөөс найз Ням-Осорын гэрээс нь явуулсан зүйлийг өгөөд, найзын хамт караокед орохоор болоод Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэр гэх нэртэй караоке паб-д орж нэг жил 05 граммын хараа нэртэй архи 2 ширхэг жижиг усны хамт уугаад цаг орчмын дараа тухайн караокеноос гараад хажуу талын түцнээс тамхи аваад түцний хажууд хоорондоо юм яриад байж байхад төв зам дээр цагийн өнгийн тоёота приус 10 загварын тээврийн хэрэгсэл зогсож байсан машины хажуу талд нэг эмэгтэй нэг эрэгтэй хүний хамт зогсож байсан машины хажуу талд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний хамт зогсож байгаад хажуугаар нь бид хоёр юм яриад зөрөхөд тухайн машины хажууд байсан эмэгтэй гэнэт бид хоёрыг энэ хоёр миний бөгснөөс барчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгээд тухайн эмэгтэй хажуу талын караоке ороод гарч ирэхдээ 2 залуутай гарч ирээд өндөр шар куртиктэй нэлээн өндөр залуу нь миний найз охины цохидог чи хэн вэ гээд манай найз руу дайраад манай найзын нүүр лүү мөргөөд тэгээд хамт гарч ирсэн намхан цагаан өнгийн куртиктэй залуу над руу дайраад манай найзын нүүр мөргөөд тэгээд хамт гарч ирсэн намхан цагаан өнгийн куртиктэй залуу нь над руу зодох гэж дайрсан. Тэгээд сүүлдээ тухайн залуу нь хувцсаа тайлцан цээжин дээр нь нэлээн том шивээстэй байсан юу шивсэн байсныг хараагүй. Тэгээд удалгүй цагдаа ирээд тухайн залуучууд машиндаа суугаад зугтаасан бид хоёр тухайн машины дугаар номерыг ч харж чадаагүй бөгөөд тухайн залуучууд 2 эмэгтэй хүнээ үлдээгээд машинтайгаа зугтаагаад явсан. Тухайн 2 эмэгтэйг цагдаа нар хэлтэс дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,
Гэрч М.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэр өдөр би Зулаа бид 2 манай 2 эрэгтэйн найзтайгаа хамт Баянзүрх дүүргийн 1000 оюутны байрны тэнд байдаг нэг караокед орсон. Орсон цагийг нь сайн санахгүй байна. Оройны 21 цаг болж байсан байхаа.Би тэр өдрийн он, сар, өдрийг нь ахгүй байна. Тэгээд караокед 2 цаг дуулаад байж байснаа Зулаа найз залуугаа зодчихсон гээд ганцаараа гараад утсаар яриад байсан. Тэгж байснаа тэр ганцаараа гараад явсан. Тэгэхээр нь би тэрний араас нь очсон автобусны буудлын тэнд зодоон болж байсан. Зулаа цохиулчихлаа гээд нүүрээ дараад сууж байсан. Тэгэхээр нь би тэр бүдүүн ахыг би цээж лүү нь гараараа 1-2 удаа цохиод, түлхсэн. Тэгсэн чинь хажуу талаас Зулаагийн найз залуу Баянмөнх чи манай найз охиныг яахлаараа зоддог юм бэ -зэд ороод ирсэн. Баянаа хажуугаар ороод ирсэн чинь тэрний араас Сүхбат гээд Зулаагийн дүү нь гараад ирсэн. Тэнд байсан танихгүй бүдүүн ахыг Баянаа , Сүхбат 2 зодоод байсан. Тэр бүдүүн ахтай хамт явж байсан арай өндөр бүдүүн ах тэр үед тэр цаана машины хажууд зогсож байсан. Сүхбат, Баянаа тэр 2 намхан бүдүүн ахын биеийн хаашаа нь юугаар хэдэн удаа цохисныг нь бол би сайн хараагүй.
Тэгээд байж байгаад нөгөө намхан бүдүүн ах цагдаа дуудсан гэсэн чинь Сүхбат, Баянмөнх, Зулаа тэр 3 байхгүй болчихсон байсан. Би караокеноос ганцаараа Зулаагийн араас гарч ирэх үед автобусны буудал Зулаа нэг намхан бүдүүн ахтай хэрэлдээд зогсож байсан. Тэр ахын хажууд бас нэг өндөр бүдүүн ах зогсож байсан. Би Зулаа дээр ирэх үед энэ хүн намайг доромжлоод нүүр лүү цохчихлоо гээд тонгойгоод сууж байсан. Тэр бүдүүн ах Зулаагийн нүүр лүү цохихыг би хараагүй. Тухайн үед тэр 2 залуу намайг дахиж зодоогүй. Баянмөнх, Сүхбат тэр намхан бүдүүн ах 3 харилцан зодолдоод байсан. Тэр үед Баянмөнхийн хамраас нь цус гарчихсан байсан. Харин Сүхбат хоолой боох гээд байна гээд цамцаа тайлаад шидчихсэн. Сүхбат ер нь биедээ битүү шивээстэй. '/хайн үед миний харснаар Сүхбатын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэр намхан бүдүүн ах Сүхбатыг цохихыг би хараагүй. Сүхбат, Баянмөнх 2 тэр ахыг цохиод нөгөө ах ч гэсэн урдаас нь адилхан цохиод байсан. Тэр үед нөгөө намхан бүдүүн ахтай эмт явж байсан өндөр бүдүүн ах тэр зодооны үед бүүр цаана зогсож байсан. Тухайн үед тэр 2 хүн намайг цохиж зодоогүй. Мөн тэр 2 ах Зулааг цохихыг би хараагүй. Харин цагдаа нар ирэх үед тэр намхан ахын хамар юм уу ам хэсгээс нь цус гарсан бололтой нүүрэн хэсэг нь цус болчихсон. Тухайн үед Баянмөнх тэр намхан бүдүүн ахын нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэр үед миний харснаар Баянмөнхийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэд нар хоорондоо зодолдож байх үед Сүхбат хажууд нь зогсоод харин Баянмөнх тэр намхан бүдүүн ах 2 цагдаа дээр ирсэн хойно тэр ах намайг 3уулаа нийлж зодсон гэд байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 43-45/,
Гэрч Т.Мөнхцоож мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Тэр өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх “Пегес” авто засварын газарт манаачаар хонож байсан юм. Тэгээд 23 цаг өнгөрч байх үед манай хашааны хаалга дуугарахаар нь очиж харсан чинь шар цамцтай шар ягаан өмд, саарал өнгийн малгайтай цамцтай 2 залуу, хар өнгийн малгайтай цамцтай 1 залууг манай хашааны үүдэнд зодоод байсан. Тэр залууг тэр 2 залуу зодоод байсан харин жижиг хар цүнх үүрсэн, саарал цамцтай нэг охин тэр 3 дээр араас нь ирээд сагаад байх шиг байсан. Тэр үед нөгөө 2 залуу, тэр залууг 2 талаас нь ээлжлээд гэдэс, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Тэр үед нэг саарал өнгийн машинтай нэг залуу ирж зогсоод тэд нарыг салгаад байсан. Тэр үед би хашаан дотроо тэд нарыг хараад зогсож байсан. Тэгж байтал нөгөө хэдийн араас нэг улаан саравчтай малгайтай, хар бараан хувцастай эмэгтэй 2 ирсэн. Цагаан цамцтай залуу нь тэр залуу дээр очоод 1 удаа мөргөх шиг болсон. Хар хувцастай эмэгтэй бас тэр залуугийн хөл гуя ганц нэг удаа өшиглөөд байх шиг байсан. Нөгөө цагаан цамцтай залуу замын хажууд дээгүүрх цамцаа тайлаад улаан саравчтай малгайтай залуу руу дайраад түүнийг гараараа цохиод байсан. Улаан малгайтай тэр шалдан залууг цохиж зодоогүй. Эхлээд тэр 2 залууд зодуулж байсан. Залууг би хашаа руу оруулсан. Тэгээд юу болсон талаар асуухад Түц ороод бохь авсан чинь тэр 2 эмэгтэй зогсож байсан. Тэгээд зөрж гарахдаа шүүргэчихсэн юм. Тэгсэн чинь 2 залуу ирээд манай найз охиныг цохилоо гээд анх муудалцсан юм шиг юм ярьж байсан. Тэгээд тэр залуу зодуулчихлаа яах уу гэхээр нь цагдаа дуудсан...” / хх-н 46-48/, шинжээч томилж гинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 51/, “сорт чоно” ХХК, “натур эмнэлэг” компьютерт томографын оношилгооны зураг /хх-н 52-53/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр
1.Б.Ням-Осорын биед тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн булангийн дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ /хх-н 55-57/, Б.Бөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 71/, прокурорын тогтоол / хх-н 73-76/,
Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Тэр өдөр би самарт явж байгаад орой 20-21 цагийн үед ирсэн юм. Тэгээ Бямбаагийнд очоод тэгээд Сүхбат бид хоёр нэг шил 0.75 граммын нэг шил архи хувааж уусан. Тэр архинаас Бямбаа уугаагүй. Тэгээд манай найз охин болох Зулаа 1000 оюутны байрны тэнд караокед байна гэхээр түүнийг авах гээд Бямбаа, Сүхбат бид 3 цагаан өнгийн приус 10 маркийн машинтай очсон. Тэр үед машин Бямба машин бариад явж байсан. Тэгээд тэнд дөнгөж очоод байж байсан чинь нэг өндөр ахтай Ариука эгч тэр караокены гадаа маргалдаад байж байсан. Тэгэхээр нь Зулаа тэд нарын зогсож байхаар нь би тэд нар дээр яваад очсон чинь тэр 2 залуу миний хөхнөөс базсан бас намайг явах уу гэж асуусан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Зулааг өмөөрөөд тэр 2 ахын намхан ахтай маргалдсан. Тэгээд маргаж байх явцдаа би тэр намхан ахыг мөргөснөө болох санахгүй байна. Тэгээд би тэр ахын шанаа руу нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгж байтал Сүхбат хажуугаар орж ирээд тэр ахыг бас цохиод тэгээд бид 2 нийлж байгаад тэр ахыг зодсон. Тэгээд бид 2 тэр ахыг зодож байх үед Бямбаа бид хоёрыг салгасан. Харин тэр ахтай хамт байсан өндөр бүдүүн ахыг бол цохиж зодоогүй байхаа. Тэгээд Бямбаа бид хоёрыг машиндаа суулгаад гэр лүүгээ аваад яваад тэднийд очоод унтсан. Зулаа, Ариука 2 тэр караокены гадаа үлдсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 77-80/, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 95-96/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 97-106/, О.Сад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 71/, прокурорын тогтоол /хх-н /84-86/,
Яллагдагч О.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Тэр өдрийн орой 21 цаг өнгөрөөд би гэртээ байтал Баянмөнх гаднаас ганцаараа орж ирсэн. Тэр жоохон уучихсан байх шиг байсан. Тэгээд бид хоёр 0.750 граммын архи хувааж уусан. Бямбаа тэр архинаас уугаагүй. Зулцэцэг Баянмөнх лүү залгаад ирээд аваадах гэж ярьсан. Тэгээд Бямбаа машин бариад бид гурав 1000 оюутны байрны урд талын автобусны буудал дээр очсон. Очих үед Зулаа тэр хавьд байгаагүй болохоор нь Баянмөнх бид 2 тэр караоке луу орж үзсэн чинь тэнд ч гэсэн тэр байхгүй байсан. Тэгээд буцаад гараад ирсэн чинь Зулцэцэг гадаа зогсож байсан. Тэгээд би тэр газрын гадаа Бямбаатай юм яриад зогсож байсан чинь тэнд Ариука эгч хоёр залуутай маргаад нэгнийх нь цээж рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тухайн үед би Зулаагийн царайг нь би хараагүй. Тэгээд байж байтал Баянмөнх тэр караокеноос гарч ирээд Зулаатай уулзсанаа нөгөө 2 эрэгтэй дээр очоод нэг намхан бүдүүн ахыг нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би тэр 2 дээр явж очоод хажууд нь зогсож байсан ахын шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед тэр ах намайг цохиогүй. Тэгээд тэр намхан ахтай Баянмөнх зууралдаад цаана байх нэг хашааны тэнд очихоор нь би араас нь очоод Баянмөнх бид хоёр нийлээд тэр ахыг зодсон. Тэгээд би тэр ахын цохиж зодож байгаад цаашаа очоод дээгүүр хувцсаа тайлаад тэр ахтай хамт явж байсан нөгөө ахыг нь бас гараараа цээж рүү нь хэд хэдэн цохисон. Тэгж байтал Бямбаа ирээд Баянмөнх бид хоёрыг салгаад аваад яваад өгсөн. Тэгээд бид гурав манай гэрт очоод хоносон. Ариука, Зулаа хоёр тэр газарт үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 87-90/, О.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 91-92/, О.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 108-109/, оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-н 110-111/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 112-120/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл / хх-н 132/, хохирогч Б.Ням-осор, яллагдагч Б.Б, О.С нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлтүүд /хх-н 133-135/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 715 дугаартай тогтоол /хх-н 140-141/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Гэм буруугийн талаар
Яллагдагч Б.Б нь согтуурсан үедээ О.Стай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур нэртэй автобусны буудлын орчимд иргэн Б.Ням-осортой маргалдаж, түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч О.С нь Б.Бтэй бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Маахуур нэртэй автобусны буудлын орчимд иргэн Б.Ням-осортой маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Б.Ням-осорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... цагаан куртиктэй эмэгтэй нь гэнэт миний бөгсөн дээрээс гараараа барилаа гээд орилоод байсан. Тэгсэн чинь зам дээр байсан Тоёота Приус и 10 загварын тээврийн хэрэгсэл дотроос 20 гаран насны 3 эрэгтэй хүн гарч ирэхэд нэг нь миний найз охиныг доромжилдог хэн юм гээд шууд намайг үгийн зөрөөгүй тайлбар хэлэхийн завдалгүй миний уруул хэсэг рүү мөргөсөн. Би ахаа би тэгээгүй шүү дээ гэж хэлэхэд миний найз охиныг доромжилдог хэн юм гээд дайраад учир зүггүй цохиод байсан. Тэгээд нэг таксины жолооч салгах гэхэд үгийн тоож авахгүй манай найз бид хоёр луу дайраад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-17/,
Гэрч Б.Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... машины хажууд байсан эмэгтэй гэнэт бид хоёрыг энэ хоёр миний бөгснөөс барьчихлаа шүү дээ гэж орилсон. Тэгээд тухайн эмэгтэй хажуу талын караоке ороод гарч ирэхдээ 2 залуутай гарч ирээд өндөр шар куртиктэй нэлээн өндөр залуу нь миний найз охины цохидог чи хэн вэ гээд манай найз руу дайраад манай найзын нүүр лүү мөргөөд тэгээд хамт гарч ирсэн намхан цагаан өнгийн куртиктэй залуу над руу дайраад манай найзын нүүр мөргөөд тэгээд хамт гарч ирсэн намхан цагаан өнгийн куртиктэй залуу нь над руу зодох гэж дайрсан. Тэгээд сүүлдээ тухайн залуу нь хувцсаа тайлцан цээжин дээр нь нэлээн том шивээстэй байсан юу шивсэн байсныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,
Гэрч М.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би тэрний араас нь очсон автобусны буудлын тэнд зодоон болж байсан. Зулаа цохиулчихлаа гээд нүүрээ дараад сууж байсан. Тэгэхээр нь би тэр бүдүүн ахыг би цээж лүү нь гараараа 1-2 удаа цохиод, түлхсэн. Тэгсэн чинь хажуу талаас Зулаагийн найз залуу Баянмөнх чи манай найз охиныг яахлаараа зоддог юм бэ гээд ороод ирсэн. Баянаа хажуугаар ороод ирсэн чинь тэрний араас Сүхбат гээд Зулаагийн дүү нь гараад ирсэн. Тэнд байсан танихгүй бүдүүн ахыг Баянаа, Сүхбат 2 зодоод байсан. Тэр бүдүүн ахтай хамт явж байсан арай өндөр бүдүүн ах тэр үед тэр цаана машины хажууд зогсож байсан. Сүхбат, Баянаа тэр 2 намхан бүдүүн ахын биеийн хаашаа нь юугаар хэдэн удаа цохисныг нь бол би сайн хараагүй. ...Харин цагдаа нар ирэх үед тэр намхан ахын хамар юм уу ам хэсгээс нь цус гарсан бололтой нүүрэн хэсэг нь цус болчихсон. Тухайн үед Баянмөнх тэр намхан бүдүүн ахын нүүр лүү 1 удаа мөргөсөн. Тэр үед миний харснаар Баянмөнхийн хамраас нь цус гарчихсан байсан. Тэд нар хоорондоо зодолдож байх үед Сүхбат хажууд нь зогсоод харин Баянмөнх тэр намхан бүдүүн ах 2 цагдаа дээр ирсэн хойно тэр ах намайг 3-уулаа нийлж зодсон гэд байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 43-45/,
Гэрч Т.Мөнхцоожийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... манай хашааны хаалга дуугарахаар нь очиж харсан чинь шар цамцтай шар ягаан өмд, саарал өнгийн малгайтай цамцтай 2 залуу, хар өнгийн малгайтай цамцтай 1 залууг манай хашааны үүдэнд зодоод байсан. Тэр залууг тэр 2 залуу зодоод байсан харин жижиг хар цүнх үүрсэн, саарал цамцтай нэг охин тэр 3 дээр араас нь ирээд салгаад байх шиг байсан. Тэр үед нөгөө 2 залуу, тэр залууг 2 талаас нь ээлжлээд гэдэс, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Тэр үед нэг саарал өнгийн машинтай нэг залуу ирж зогсоод тэд нарыг салгаад байсан. Тэр үед би хашаан дотроо тэд нарыг хараад зогсож байсан. Тэгж байтал нөгөө хэдийн араас нэг улаан саравчтай малгайтай, хар бараан хувцастай эмэгтэй 2 ирсэн. Цагаан цамцтай залуу нь тэр залуу дээр очоод 1 удаа мөргөх шиг болсон. Хар хувцастай эмэгтэй бас тэр залуугийн хөл гуя ганц нэг удаа өшиглөөд байх шиг байсан. Нөгөө цагаан цамцтай залуу замын хажууд дээгүүрх цамцаа тайлаад улаан саравчтай малгайтай залуу руу дайраад түүнийг гараараа цохиод байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 46-48/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11540 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Ням-Осорын биед тархи доргилт, духны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн булангийн дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ /хх-н 55-57/, Б.Бөд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал / хх-н 71/, прокурорын тогтоол / хх-н 73-76/,
Яллагдагч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би тэр ахын шанаа руу нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгж байтал Сүхбат хажуугаар орж ирээд тэр ахыг бас цохиод тэгээд бид 2 нийлж байгаад тэр ахыг зодсон. Тэгээд бид 2 тэр ахыг зодож байх үед Бямбаа бид хоёрыг салгасан. Харин тэр ахтай хамт байсан өндөр бүдүүн ахыг бол цохиж зодоогүй байхаа...” гэсэн мэдүүлэг / хх-н 77-80/,
Яллагдагч О.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тэнд Ариука эгч хоёр залуутай маргаад нэгнийх нь цээж рүү нь гараараа 1-2 удаа цохисон. Тухайн үед би Зулаагийн царайг нь би хараагүй. Тэгээд байж байтал Баянмөнх тэр караокеноос гарч ирээд Зулаатай уулзсанаа нөгөө 2 эрэгтэй дээр очоод нэг намхан бүдүүн ахыг нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би тэр 2 дээр явж очоод хажууд нь зогсож байсан ахын шанаа руу нь нэг удаа гараараа цохисон. Тэр үед тэр ах намайг цохиогүй. Тэгээд тэр намхан ахтай Баянмөнх зууралдаад цаана байх нэг хашааны тэнд очихоор нь би араас нь очоод Баянмөнх бид хоёр нийлээд тэр ахыг зодсон. Тэгээд би тэр ахын цохиж зодож байгаад цаашаа очоод дээгүүр хувцсаа тайлаад тэр ахтай хамт явж байсан нөгөө ахыг нь бас гараараа цээж рүү нь хэд хэдэн цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 87-90/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.С нар бүлэглэн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, О.С нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 133/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, О.С нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын сонсгосон ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай,
О.С хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар, О.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, О.С нар нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б, О.С нар нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай
5. Б.Б, О.С нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, О.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН