Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/195

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Н.Энхтуяа,

шүүгдэгч С.А, Л.Б, тэдгээрийн өмгөөлөгч Я.Энхжаргал,

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тоос овогт С.А, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Л.Б нарт холбогдох 0000 00000 0000 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Тоос овогт С.А, 1983 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтэй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазын тээвэрлэлт үйлчилгээний албанд шалгагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 12-14 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо эмнэлгийн ажилчдын гудамж 0-00 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........................................../,

2. Боржигон овогт Л.Б, 1976 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн 1 дүгээр баазын тээвэрлэлт үйлчилгээний албанд шалгагч ажилтай ам бүл 4, эх, 18-21 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 0 дүгээр хотхон 0 дугаар байрны 0 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....." караокед хэв журам сахиулах зорилгоор /дуудлагаар/ очиж ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.И-, дэд ахлагч Б.Б- нарын /цагдаагийн байгууллагад аваачиж, гаргасан зөрчлийг шалгах талаар/ тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаа Н.И-гийн бие рүү өшиглөж, хувцаснаас нь татаж, чангаах явцдаа цагдаа куртикны мөрдөс болон зах, дотуур өмсөж явсан хар ноосон цамцны захыг, цагдаа Б.Б-гийн цагдаа куртикны мөрдөс болон зах, цагдаагийн бэлэгдлийг тус тус урж биед нь халдсан,

Шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....." караокед хэв журам сахиулах зорилгоор /дуудлагаар/ очиж ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.И-, дэд ахлагч Б.Б- нарын /цагдаагийн байгууллагад аваачиж, гаргасан зөрчлийг шалгах талаар /тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаа Н.И- болон Б.Б- нарын биед халдаж, хувцаснаас татаж чангаасан, цагдаагийн хэлтэс рүү хүргэхээр машинд суулгах үед цагдаагийн дэд ахлагч Б-гийн нүүрэн тус газар 1 удаа өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгууллагын эмэгтэйчүүдийн баяр болж хүлээн авалт болсон. Тэгээд хүлээн авалт дууссаны дараа эмэгтэйчүүдээрээ “.....” кароакед орсон бөгөөд тооцоогоо хийчихээд өрөөг нь хүлээлгэж өгөөд гарцгаасан. Тэгээд бүгдээрээ яаж харих талаар ярьж байтал кароакены эмэгтэй “кароакены өрөөний зурагт хагалсан байна” гэж хэлэхээр нь “бид нар тооцоогоо хийгээд өрөөгөө хүлээлгэж өгсөн байхад зурагт хагалсан байх үндэслэлгүй өрөөнд чинь камер байгаа бол шүүж үзье” гэж хэлэхэд “та нар хагалсан, одоо цагдаагийн албан хаагч ирж байгаа” гэж хэлэхээр нь маргалдсан. Сүүлдээ юу болж байгааг мэдэхээ больсон бөгөөд маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн. Би тухайн үед орилж хашхираад найзыгаа асуудалд оруулсан, миний буруу, маш их харамсаж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай байгууллага анх удаа эмэгтэйчүүдээ хүлээж авсан. Тэгээд хүлээн авалт дуусаад эмэгтэйчүүдээрээ нийлээд “.....” кароакед орчихоод тооцоогоо хийчихээд гарцгаасан. Тэгээд гадаа яаж харих талаараа ярьцгаагаад зогсож байтал кароакены эмэгтэй гарч ирээд “та нар манай зурагтыг хагалсан байна” гэж хэлэхээр нь А-, М. хоёр орсон. Гэтэл гарч ирэхгүй удаад байхаар нь ортол С.Аийг газар хэвтүүлсэн байхаар нь “эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлсэн. Гадаа нилээн удаан зогссон болохоор халуун хүйтэн хавсраад нилээн муудсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрсэн, ийм байдалд орсондоо маш их харамсаж байна...” гэв.

Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 хэлтсийн саатуулах байрны цагдаагаар ажилладаг юм. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хайрхан 10-аас жижүүрээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо ..... караокед согтуу хүмүүс агсам тавиад байна. Хайрхан 112 чиглэлд гарч байгаа ахлах ахлагч И- очсон байгаа энэ дуудлаган дээр нэмэлтээр очих шаардлагатай байна гэсний дагуу цагдаагийн ахлах ахлагч Т.Г-ын Кио Авеко маркын тээврийн хэрэгсэлтэй уг дуудлаганд нэмэлтээр очиход ..... караокед үйлчлүүлсэн А-, Б хоёр караоке дотор орилж хашигчаад зогсоод байсан түүний дагуу удаа дараа шаардлага тавьж таныг цагдаагийн байгууллага дээр дагуулж очиж шалгах шаардлагатай байна гэж удаа дараа хэлэхэд согтуурхаад байсан. Тэгснээ энэ хоёр эмэгтэй гэнэт цагдаагийн ахлах ахлагч И-г өшиглөсөн мөн хувцаснаас нь зулгаагаад татаж байгаад зах болон мөрдөсийг нь урчихсан. Ингээд удаа дараа шаардлага эсэргүүцсэн мөн цагдаагийн албан хаагчийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаж байгаа учир А-нийг гавлаж тусгай мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх болсон ... Ингээд Г- бид хоёр А-, түүний нөхөр Мөнгөн хоёрыг цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирсан. Мөнгөнийг буулгаж хэлтсийн хүлээлгийн өрөөнд суулгачихаад И-гийн машинаас Б гэгчийг нь аваад Авеко маркын тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэр үед Б нь миний ам руу хөлөөрөө 1 удаа жийсэн ингээд цохиулаад хойшоо болоод, цааш нь сандал дээр суулгаад Төмөр замын цагдаагийн хэлтсийн эмэгтэйчүүдийн саатуулах байранд хүргэж өгсөн юм ... Энэ гэмтлийг Б гэх туранхай эмэгтэй намайг нэг удаа нүүрэнд өшиглөж учруулсан яагаад нүүрэндээ өшиглүүлэх болсон гэхээр би түүнийг саатуулах байр руу дагуулж явах үед Авеко машинд суулгасан юм. Тэр үед намайг өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,

Хохирогч Н.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн:    “...ерөнхий

жижүүрээс Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо ..... караокед согтуу хүн танхайраад байна гэх дуудлагын дагуу очиж шалгасан. Ингээд караокед орж зохион байгуулагчНтай уулзахад агсам тавьсан хүмүүс гараад явчихсан гэж хэлэхээр нь дараагийн дуудлагандаа явж байтал эргэж утасдаад нөгөө хүмүүс сууж байсан өрөөнийхөө зурагтыг хагалчихсан байна гэхээр нь дахиж очоод шалгахад тэдгээр хүмүүсийн сууж байсан гэх өрөөний зурагтны нүүр хэсэг нь хагарч гэмтсэн байсан... хэн зурагт хагалсан нь тодорхойгүй байсан тул уг өрөөнд орж үйлчлүүлсэн гэх тарган махлаг биетэй одоо нэрийг нь мэдэх болсон А. Түүний нөхөр Мөнгөн, найз гэх Б нарыг цагдаагийн хэлтэс рүу хүргэж шалгана гэхэд үгүй бид нар явахгүй гээд л уурлаад байсан. Тэгээд бид албан ёсны шаардлага танд тавьж байна та биелүүлэх ёстой иргэний үүргээ биелүүлээрэй гэж удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг эсэргүүцэж эхэлсэн. Ингээд би А- гэх эмэгтэйд та миний шаардлагыг биөлүүлэхгүй бол би танд хүч хэрэглэх болно шүү гэж удаа дараа сануулсан боловч миний хувцаснаас татаж чангааж байгаад хар өнгийн ноосон цамцны захыг урсан, куртикны мөрдөс зах хоёрыг урсан, тэгээд дийлдэхгүй байсан хажуугаар туранхай биетэй Б гэх эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод орилоод байсан. Ингээд учир байдлаа ололцохгүй байсан цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-гээр ойрхон байгаа чиглэлийг нэмэгдлээр дуудуулахад нэмэгдлээр саатуулах байрны цагдаа Б-, жолооч цагдаа Г- нар ирэхэд А нь Б-гийн хувцаснаас мөн л адил зулгаагаад чангаагаад байсан. Ингээд түүний нөхөр Мөнгөн нарыг дагуулаад машиндаа суулгаад хэлтэс рүү явсан. Харин Г- бид хоёр тэр туранхай биетэй эмэгтэй болох Бийг машиндаа суулгаад хэлтэс дээр ирсэн. Ингээд хэлтэс дээр ирээд Б гэх эмэгтэйг саатуулах зорилгоор цагдаагийн дэд ахлагч Б.Б-д өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-17-19х/,

Гэрч Т.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... жижүүрийн ахлахын өгсөн үүргийн дагуу дэд ахлагч Б.Б-гийн хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... нэртэй караокед очсон. Дуудлагаар караокед ороход цагдаагийн ахлах ахлагч И-, цагдаагийн ахлах дэслэгч Г- нар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд зөрчил гаргасан гэх одоо нэрийг мэдэх болсон А, Б нар И-гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж хувцас хунарыг нь татаж чангаасан байдалтай ... зогсож байсан ... Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлсийн гадна ирээд Мөнгөн гэх эрэгтэйг хүлээлгийн танхимд суулгаад харин Бийг И-гийн машинаас аваад Авеко маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад хөдлөх гэтэл хоёр эмэгтэйн туранхай биетэй Б гэх эмэгтэй нь цагдаагийн дэд ахлагч Б.Б-гийн нүүрэнд нь өшиглөөд авсан..." гэх мэдүүлэг /хх-35-Збх/,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн:"... өөр дуудлаганд явж байхад эргэж дуудлага өгсөний дагуу очоод шалгахад караоке дотор зохион байгуулагч болох Н гэх эмэгтэйтэй хоёроос гурван хүн маргалдсан шинжтэй байсан маргааны талаар асуухад уг караокед үйлчлүүлсэн хүн караокены зурагтыг хагалчихсан гэж зохион байгуулагч эмэгтэй ярьж байсан. Хэн хэрхэн яаж хагалж гэмтээсэн талаар тодруулахад тарган, намхан эмэгтэй нь И- руу уурлаад асуусан асуултанд хариулахгүй байсан. Мөн хажуунаас нь хамт явж байгаа болох туранхай эмэгтэй нь мөн л ижил И- руу дайрч хувцаснаас татаж чангаасан. Тэр үед цагдаагийн хэлтэс рүү авч явж бичиг баримтыг шалгаж хэн болохыг нь тогтоох хэрэгтэй гэж хэлэхэд л эсэргүүцээд ... байсан. Тэгээд хайрхан 10 буюу жижүүртэй миний бие холбогдож нэмэгдлээр албан хаагч хэрэгтэй байна эдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэс рүү авч явж шалгах шаардлагатай гэж хэлсний дагуу цагдаагийн дэд ахлагч Б- болон Г- нар ирсэн. Ингээд мөн л Б-гийн шаардлагыг эсэргүүцээд байсан... Н.И-гийн хувцаснаас бүдүүн эмэгтэй зулгааж байгаад зах болон мөрдөс, хар өнгийн цамц зэргийг урж гэмтээсэн...” гэх мэдүүлэг/хх-37-38/,

Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... дуудлагаар И-, Г- гэх хоёр цагдаа ирээд надтай уулзаад нөгөө хүмүүстэй бас уулзаж байгаад цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж хэлсэн би зөвшөөрч хамт явахаар болсон. Гэтэл нөгөө 4 номерын өрөөнд сууж байсан хүмүүсээс тарган махлаг биетэй эмэгтэй нь явахгүй гэж уурлаад И- гэх цагдаа ах руу дайраад бид нар зурагт хагалаагүй байхад яагаад авч явах гэж байгаа юм вэ? би явахгүй гэж уурлаж байгаад цагдаа руу дайраад хувцас хунараас татаж чангаагаад зуурчихаад байсан. Нөхөр нь хажуугаар нь орж ирээд эхнэрээ салгаж авах гээд л харагдаж байсан. Ингээд цагдаагийн шаардлага биелүүлэхгүй байсан тул нэмэлтээр дахиж цагдаа нар дуудаж байсан. Удалгүй нэмэлтээр хоёр цагдаа ирэхэд тарган махлаг биетэй эмэгтэй, болон туранхай эмэгтэй хоёр ирсэн цагдаа руу нь бас л давшлаад байсан ..." гэх мэдүүлэг /хх-45- 46 х/,

С.Аий сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөнгөн бид хоёрыг караокенд байхад эрэгтэй эмэгтэй хоёр цагдаагийн албан хаагч орж ирээд зурагт хэн хагалсан талаар асуухаар нь бид нар хагалаагүй хэрэв хагалсан бол бид нарыг яагаад шалгаж гаргаагүй юм бэ гэж хэлсэн. Тэгсэн хэсэг дээр очиж байгаад учраа олно гээд цагдаа нар Мөнгөн бид хоёрыг дагуулж гарах гэсэн. Тэгэхээр шар хантаазтай махлаг биетэй цагдаад бид нар хагалаагүй байхад та нар яагаад авч явах гээд байна энэ хүмүүс үнэн худлаа ярьж байгааг тунгаах хэрэгтэй гэж хэлсэн тэгтэл та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна таныг авч явна гэсэн гээд намайг дагуулж гаргах гээд гарнаас татсан. Тэгэхээр нь би гарахгүй гээд хувцаснаас нь зөрүүлж татсан. Тэгээд л зууралдсан намайг авч гарах гээд би гарахгүй гээд зууралдсан...” гэх мэдүүлэг /хх66-68/ болон яллагдагчаар өгсөн “... надад сонсгож байгаа зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... тухайн үед бага зэргийн согтолттой байсан мөн би зурагтыг хагалаагүй байсан ... болохоор биднийг гүтгэсэн байж болзошгүй гэж маргалдсан юм ..." гэх мэдүүлэг /хх-70х/,

Л.Бийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: "... А-ийг авч гарах гээд байхаар нь гаргахгүй гэсэндээ цагдаагийн гарнаас нь татаж чангаасан үйлдэл гаргасан юм. Тухайн үед караоке дотор 4 цагдаагийн албан хаагч байсан санагдаж байна. Ингээд би А-ийг гаргахгүй гээд байсан болохоор намайг бас хамт аваад гарч машиндаа суулгаад явсан ...” /хх-71-72х/, болон яллагдагчаар өгсөн “...би үнэхээр бухимдсан юм. Тэгээд л нэг удаа өшиглөөд авсан юм ..." гэх мэдүүлэг/хх-74х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шижилгээний 3546 тоот дүгнэлтэд:

“1. Б.Б-гийн биед баруун дээд үүдэн шүдний эмтрэл, доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-52 х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5- 7х, 22, 24х/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21х/,

Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хэрэгт хавсаргах тогтоол /хх-12х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81, 83, 87, 88, 89, 93, 94/ ажлын газрын тодорхойлтууд /хх-82, 90х/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.А нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны эрой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....." караокед хэв журам сахиулах зорилгоор /дуудлагаар/ очиж ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.И-, дэд ахлагч Б.Б- нарын /цагдаагийн байгууллагад аваачиж, гаргасан зөрчлийг шалгах талаар/ тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаа Н.И-гийн бие рүү өшиглөж, хувцаснаас нь татаж, чангаах явцдаа цагдаа куртикны мөрдөс болон зах, дотуур өмсөж явсан хар ноосон цамцны захыг, цагдаа Б.Б-гийн цагдаа куртикны мөрдөс болон зах, цагдаагийн бэлэгдлийг тус тус урж биед нь халдсан,

Шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2017 оны 3 дугаар сарын 07-ны орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "....." караокед хэв журам сахиулах зорилгоор /дуудлагаар/ очиж ажилласан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.И-, дэд ахлагч Б.Б- нарын /цагдаагийн байгууллагад аваачиж, гаргасан зөрчлийг шалгах талаар /тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаа Н.И- болон Б.Б- нарын биед халдаж, хувцаснаас татаж чангаасан, ^дагдаагийн хэлтэе рүү хүргэхээр машинд суулгах үед цагдаагийн дэд ахлагч Бятзаяагийн нүүрэн тус газар 1 удаа өшиглөж, бие махбодид нь хөнгөн гэмтэл у«ФУУЛсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

хохирогч Б.Б-гийн өгсөн: " ... Тэгснээ энэ хоёр эмэгтэй гэнэт цагдаагийн ахлах ахлагч И-г өшиглөсөн мөн хувцаснаас нь зулгаагаад таггаж байгаад зах болон мөрдөсийг нь урчихсан. Ингээд удаа дараа шаардлага эсэргүүцсэн мөн цагдаагийн албан хаагчийн бие эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргаж байгаа учир Аийг гавлаж тусгай мэх, тусгай хэрэгсэл хэрэглэх болсон ... Тэр үед Б нь миний ам руу хөлөөрөө 1 удаа жийсэн ингээд цохиулаад хойшоо болоод, цааш нь сандал дээр суулгаад Төмөр замын цагдаагийн хэлтсийн эмэгтэйчүүдийн саатуулах байранд хүргэж өгсөн юм ... Энэ гэмтлийг Б гэх туранхай эмэгтэй намайг нэг удаа нүүрэнд өшиглөж учруулсан ..." гэх мэдүүлэг,

хохирогч Н.И-гийн өгсөн: “... Ингээд би А- гэх эмэгтэйд та миний шаардлагыг биөлүүлэхгүй бол би танд хүч хэрэглэх болно шүү гэж удаа дараа сануулсан боловч миний хувцаснаас татаж чангааж байгаад хар өнгийн ноосон цамцны захыг урсан, куртикны мөрдөс зах хоёрыг урсан, тэгээд дийлдэхгүй байсан хажуугаар туранхай биетэй Б гэх эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод орилоод байсан. Ингээд учир байдлаа ололцохгүй байсан цагдаагийн ахлах дэслэгч Г.Г-гээр ойрхон байгаа чиглэлийг нэмэгдлээр дуудуулахад нэмэгдлээр саатуулах байрны цагдаа Б-, жолооч цагдаа Г- нар ирэхэд А- нь Б-гийн хувцаснаас мөн л адил зулгаагаад чангаагаад байсан ..." гэх мэдүүлэг,

гэрч Т.Г-ын өгсөн: "... Дуудлагаар караокед ороход цагдаагийн ахлах ахлагч И-, цагдаагийн ахлах дэслэгч Г- нар үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд зөрчил гаргасан гэх одоо нэрийг мэдэх болсон А-, Б нар И-гийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж хувцас хунарыг нь татаж чангаасан байдалтай ... зогсож байсан ... Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлсийн гадна ирээд Мөнгөн гэх эрэгтэйг хүлээлгийн танхимд суулгаад харин Бийг И-гийн машинаас аваад Авеко маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад хөдлөх гэтэл хоёр эмэгтэйн туранхай биетэй Б гэх эмэгтэй нь цагдаагийн дэд ахлагч Б.Б-гийн нүүрэнд нь өшиглөөд авсан ..." гэх мэдүүлэг,

гэрч Г.Г-гийн өгсөн: “... Хэн хэрхэн яаж хагалж гэмтээсэн талаар тодруулахад тарган, намхан эмэгтэй нь И- руу уурлаад асуусан асуултанд хариулахгүй байсан. Мөн хажуунаас нь хамт явж байгаа болох туранхай эмэгтэй нь мөн л ижил И- руу дайрч хувцаснаас татаж чангаасан. Тэр үед цагдаагийн хэлтэс рүү авч явж бичиг баримтыг шалгаж хэн болохыг нь тогтоох хэрэгтэй гэж хэлэхэд л эсэргүүцээд ... байсан ... Ингээд мөн л Б-гийн шаардлагыг эсэргүүцээд байсан ... Н.И-гийн хувцаснаас бүдүүн эмэгтэй зулгааж байгаад зах болон мөрдөс, хар өнгийн цамц зэргийг урж гэмтээсэн ..." гэх мэдүүлэг,

гэрч Б.Н-гийн өгсөн: “... дуудлагаар И-, Г- гэх хоёр цагдаа ирээд надтай уулзаад нөгөө хүмүүстэй бас уулзаж байгаад цагдаагийн хэлтэс дээр очиж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж хэлсэн би зөвшөерч хамт явахаар болсон. Гэтэл нөгөө 4 номерын өрөөнд сууж байсан хүмүүсээс тарган махлаг биетэй эмэгтэй нь явахгүй гэж уурлаад И- гэх цагдаа ах руу дайраад бид нар зурагт хагалаагүй байхад яагаад авч явах гэж байгаа юм вэ? би явахгүй гэж уурлаж байгаад цагдаа руу дайраад хувцас хунараас татаж чангаагаад зуурчихаад байсан ..." гэх мэдүүлэг/хх-45-46х/,

С.Аий сэжигтнээр өгсөн: "... Мөнгөн бид хоёрыг караскенд ймгпд эрэгтэй эмэгтэй хоёр цагдаагийн албан хаагч орж ирээд зурагг хэн ягапсан талаар асуухаар нь бид нар хагалаагүй хэрэв хагалсан бол бид нарыг яагаад шалгаж гаргаагүй юм бэ гэж хэлсэн. Тэгсэн хэсэг дээр очиж байгаад учраа ото гээд цагдаа нар Мөнгөн бид хоёрыг дагуулж гарах гэсэн. Тэгэхээр шар внтаазтай махлаг биетэй цагдаад бид нар хагалаагүй байхад та нар яагаад авч явах гээд байна энэ хүмүүс үнэн худлаа ярьж байгааг тунгаах хэрэгтэй гэж хэлсэн тзгтэл та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна таныг авч явна гэсэн гээд -амайг дагуулж гаргах гээд гарнаас татсан. Тэгэхээр нь би гарахгүй гээд хувцаснаас нь зөрүүлж татсан. Тэгээд л зууралдсан намайг авч гарах гээд би гарахгүй гээд зууралдсан ...” гэх мэдүүлэг /хх66-68/ болон яллагдагчаар өгсөн "... надад сонсгож байгаа зүйл анги болон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... тухайн үед бага зэргийн согтолттой байсан мөн би зурагтыг хагалаагүй байсан ... болохоор биднийг гүтгэсэн байж болзошгүй гэж маргалдсан юм ..." гэх мэдүүлэг,

Л.Бийн сэжигтнээр өгсөн: "... А-ийг авч гарах гээд байхаар нь гаргахгүй гэсэндээ цагдаагийн гарнаас нь татаж чангаасан үйлдэл гаргасан юм. Тухайн үед караоке дотор 4 цагдаагийн албан хаагч байсан санагдаж байна. Ингээд би А-ийг гаргахгүй гээд байсан болохоор намайг бас хамт аваад гарч машиндаа суулгаад явсан ...” гэх мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн ... би үнэхээр бухимдсан юм. Тэгээд л нэг удаа өшиглөөд авсан юм ..." гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шижилгээний 3546 тоот дүгнэлт /хх-52х/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7х, 22, 24х/, Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-21х/, Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хэрэгт хавсаргах тогтоол /хх-12х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-81, 83, 87, 88, 89, 93, 94/ ажлын газрын тодорхойлтууд /хх-82, 90х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан, Л.Бид мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь хохирогч Б.Б-д хохирлын 300.000 төгрөгийг,

Н.И-д 214.988 төгрөгийн хохирлоос 40.000 төгрөгийг төлсөн байх ба хохирогч И- нь үлдэх хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Шүүгдэгч С.А, Л.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирол барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүдэгч нар нь нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Л.Бийг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж бие мах бодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Тоос овопг С.Аийг төрийн албан хаагчийг яуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг уйпдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар Л.Бийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ cap хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар С.Аийг 1 /нэг/жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.А, Л.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. С.А, Л.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан С.А, Л.Б нарт оногдуулсан хорих ялуудыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст тус тус хариуцуулсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.А, Л.Б нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН