Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            улсын яллагч З.Энхжаргал,

            шүүгдэгч Н.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харнууд овогт Нармандахын Н.Тхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709006930038 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            ....................

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Н.Тнь 2017 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Бир хаус” пабд хохирогч Г.Анхбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н.Тг 2017 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Бир хаус” пабд хохирогч Г.Анхбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид  холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч Н.Тхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.Шагдаржав нь 2017 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Бир хаус” пабд хохирогч Г.Анхбаяртай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.Анхбаярын “…Бир хаус паб-д орж пиво уугаад 2 охин, 1 залуутай танилцаж гараад караоке орох талаар ярилцаад байж байтал гэнэт нүүрэн тус газраа цохиулаад ухаан алдаад гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5/,

           

            Гэрч О.Долгорын “...Бид нар бүгдээрээ уг пабаас гараад хажуу талд нь байрлах караоке руу орчхоод эргээд гараад иртэл Анхбаяр доошоо болоод суусан байдалтай, Н.Т хажууд нь зогсож байхлаар нь би Н.Тг аваад явахаар тэндээс холдоход Хулан залгаад бид 2-г дуудсан. Тэгээд эргээд очиход Анхбаярын нүд нь аймаар болчихсон цус гарсан байсан…” гэсэн мэдүүлэг /хх 16/,

           

            Гэрч Ч.Хулангийн “...Ану, Долгор бид 3 баруун талд байрлах караоке руу орж өрөө асуучхаад эргээд гараад иртэл Анхбаяр газар хэвтээд хувцас хунар нь цус болсон байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг /хх 14/,

 

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9910 тоот актын “…Г.Анхбаярын биед баруун хацар ясны нум, хацар ясны духны сэртэн, баруун хоншоор ясны өмнөд хана, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, баруун нүдний гадна булангийн шарх, тархи доргилт, баруун нүдний зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зулгаралт, баруун дээд 2-р шүдний эмтрэл, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт, шүүгдэгч Н.Н.Тгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Чи найз охиноо гомдоогоод байна ш дээ гэтэл чамд ямар хамаатай юм гээд намайг хойш түлхэхээр нь миний уур хүрээд зүүн гарын алгаараа Анхбаярын нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Н.Тнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Н.Тнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Тзөвшөөрсөн зэрэг нь хуульд нийцсэн байна.

            Иймд шүүх шүүгдэгч Н.Н.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.Н.Тг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Тнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Нармандахын Н.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Н.Тг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Н.Тторгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Ялтан Н.Тнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР