Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 13

 

                     

 

 

 

            

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, “Х” ХХК, “М” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн иТХТдэд хариуцагдах “Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х” ХХК нь 2020 оны 03 сарын 18-ны өдөр “С” ХХК-тай ТГ/АТГ/2020/-12 тоот, “М” ХХК нь 2020 оны 03 сарын 13-ны өдөр “С” ХХК-тай ТГ/АТГ/2020/-03 тоот “Ачаа Тээвэрлэлтийн Туслан Гүйцэтгэгчийн Гэрээ”-г тус тус байгуулж, Өмнөговь аймгйин Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн ордын Цанхи талбайн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Чойр дахь гаалийн талбайд нүүрс тээвэрлэх үүрэг хүлээсэн. Гэтэл Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 03 сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолыг гаргахаас өмнө “Х” ХХК, “М” ХХК-д урьдчилан мэдэгдэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд Тавантолгой нүүрсний уурхайгаас нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэр гаргасан байх бөгөөд бид энэ талаар олон нийтийн сүлжээнээс олж мэдсэн...

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, Авто замын тухай хуулийн 17 дугаар   зүйлийн   17.2   дахь   заалтуудад   заасны   дагуу   төрийн     захиргааны

байгууллага нь улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай шийдвэрийг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Х” ХХК, “М” ХХК-д огт мэдэгдэлгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж шийдвэр гаргасан байх тул Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК 2020.06.10-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд Тавантолгой нүүрсний нүүрс тээвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-д нийцсэн хатуу хучилттай авто зам баригдах хүртэл хугацаагаар зогсоох тухай шийдвэр гаргаснаар бид гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй болж “С” ХХК-д “Х” ХХК нь 118.708.416 төгрөгийн, “М” ХХК нь 156.915.360 төгрөгийн өр төлбөр төлөх болоод байна.

Иймд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохиролд “Х” ХХК 118.708.416 төгрөгийг, “М” ХХК нь 156.915.360 төгрөгийг тус тус Дундговь аймгийн иТХТдээс гаргуулж, хохирол барагдуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нар эвлэрлийн гэрээндээ: “Х” ХХК нь уг гэрээний 1.1-д зааснаар тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор талууд өөрт учирсан аливаа хохирол, Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 118.708.416 /нэг зуун арван найман сая долоон зуун найман мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөгийн төлбөрийг ямар ч нөхцөлд Дундговь аймгийн иТХТдээс нэхэмжлэхгүй байх,

“М” ХХК нь уг гэрээний 1.1-д зааснаар тогтоол хүчингүй болсонтой   холбоотойгоор   талууд  өөрт  учирсан  хохирол  156.915.360  /нэг зуун тавин зургаан сая есөн зуун арван таван мянга гурван зуун жар/ төгрөгийг ямар ч нөхцөлд   Дундговь   аймгийн   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлын   Тэргүүлэгчдээс

 

нэхэмжлэхгүй байх” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х” ХХК болон “М” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн боловч 2020 оны 8 сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “Хариуцагч нь  Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор багтааж, өөрөө хүчингүй болгоно” гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөө илэрийлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК-иас Дундговь аймгийн иТХТдэд холбогдуулан Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг[1] илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг[2] гаргажээ.  

Тус шүүхээс уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 09 цагт товлосон байсан боловч шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК, хариуцагч Дундговь аймгийн иТХТдийн дарга С.С нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ[3] байгуулжээ.

Энэхүү гэрээнд “Хариуцагчаас Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор багтааж, өөрөө хүчингүй болгох,

Нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрт учирсан хохирол 118.708.416 /нэг зуун арван найман сая долоон зуун найман мянга дөрвөн зуун арван зургаа/

төгрөгийн төлбөрийг Дундговь аймгийн иТХТдээс нэхэмжлэхгүй,

Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрт учирсан хохирол 156.915.360 /нэг зуун тавин зургаан сая есөн зуун арван таван мянга гурван зуун жар/ төгрөгийг

Дундговь аймгийн иТХТдээс нэхэмжлэхгүй,

Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар

зүйлийн   68.1-д   заасны   дагуу   нэхэмжлэгч,   хариуцагч  харилцан   буулт   хийж,

эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож байна” гэж заажээ. 

Дээрх гэрээнээс үзэхэд  “Х” ХХК 118.708.416 төгрөгийг гаргуулах, “М” ХХК нь 156.915.360 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа  тус тус татгалзаж, хариуцагч Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр  өөрөө хүчингүй болгохыг харилцан зөвшөөрч тус тус тохирсон  гэж үзэхээр байна.

Тухайлбал,  нэхэмжлэгч компаниудаас  анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад  “уг маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан  хийгээд нэхэмжлэгч нараас нэхэмжлэлээ өөрчилж актыг хүчингүй болгуулах шаардлага шүүхэд гаргаагүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас тайлбар авахыг шүүх мэдэгдсэн боловч эвлэрлийн гэрээ ёсоор шийдэж өгөхийг хүсч, шүүхэд ирээгүй болно. Эвлэрлийн гэрээ хуульд харшлаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлага эвлэрлийн гэрээний тохироо хоёр нь хоорондоо зөрүүтэй байгааг анхааруулах нь зүйтэй.

Тодруулбал,  2020 оны 3 сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд уг тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрсөнөө нь эвлэрэлд заасан ба эдгээрийн эрх зүйн үр дагавар нь харилцан адилгүй өөр өөр байх юм.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцохдоо “хариуцагчтай эвлэрэх” эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаад оролцохдоо “нэхэмжлэгчтэй эвлэрэх” эрхтэй гэж, мөн хуулийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан байх ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй зэрэг үр дагаврыг танилцуулж, энэ тухай баримтжуулсан[4] болно. 

Тус шүүхэд “Х” ХХК болон “М” ХХК-иас  2020 оны 5 сарын 4-ний өдөр Дундговь аймгийн иТХТдэд холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 6 сарын 2-ны өдрийн 117/ШЗ2020/0048 дугаартай шүүгчийн захирамжаар[5] ижил шаардлагатай нэг хариуцагчтай тул хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 122 дугаар зүйлийн 122.1, 122.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг 68.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК, “М” ХХК-уудын  нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн иТХТдэд /дарга С.С/ хариуцагдах   тус  Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай захиргааны хэрэгт хариуцагч Дундговь аймгийн иТХТдийн 2020 оны 3 сарын 30-ны өдрийн “Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор хүчингүй болгох, нэхэмжлэгч “Х” ХХК 118.708.416 төгрөгийг гаргуулах, “М” ХХК  нь 156.915.360  төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ тус тус  татгалзсан” нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Тус шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 117/ШЗ2020/0079 дугаартай шүүгчийн захирамжаар 2020 оны 8 сарын 27-ны өдрийн 09 цагт товлогдсон энэ хэргийн шүүх хуралдааныг цуцалсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.С

 

 

 


[1] Хх-ийн 11, 33, 42

[2] Хх-ийн 1-4, 23-26

[3] Хх-ийн 232-233

[4] Хх-ийн 235

[5] Хэргийн 51-52