| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/03188/и |
| Дугаар | 2703 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2703
2017 оны 08 сарын 31 өдөр Дугаар 101/ШШ2017/02703 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б /РД: /,
Хариуцагч: И.С /РД: /,
53 100 000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Ү.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 53.100.000 төгрөг гаргуулах тухай. Миний бие Х.Б нь 2013.03.07-ны өдөр иргэн Ү.Стай 1 жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан 30,000.000 төгрөгийг Ү.Сд зээлдүүлсэн. Иргэн Ү.С нь зээлийн гэрээнд заасны дагуу нэг сарын 6 хувийн хүүг 2013.04.03-ны өдрөөс 2014 03.03-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд нийт 21.600.000 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш алдангид 10.500.000 төгрөгийг төлсөн. 2013.04.08-ны өдөр 14.800.000 тегрөгийг, 2013.10.18-ны өдөр 10.000.000 төгрөгийг аман гэрээ байгуулан нэг жилийн хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн боловч бидний дунд зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас хуулийн дагуу алданги хүү нэхэмжлэхгүй гэж үзэж байна. Тухайн үед Ү.С 14.800.000 төгрөгөнд 11.700.000 төгрөгийг, 10.000.000 төгрөгийн зээлийн хүүнд нийт 5.000.000 төгрөгийг төлсөн. Бидний дунд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул би Ү.Сд шилжүүлсэн 24,800,000 төгрөгөөс 16.700.000 төгрөгийг төлсөн гэж үзээд үлдэгдэл 8.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ү.С нь 2014.01,06-ны өдөр 10.000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд тус мөнгийг удаалгүй надад буцаан төлсөн. Үндсэндээс Ү.С нь 4 удаа надаас мөнгө зээлсэн бөгөөд 1 удаагийн зээлийн мөнгийг төлсөн. Ү.Сгаас 2013.03.07-ны өдөр зээлсэн 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 45.000.000. Бидний дунд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул би Ү.Сд шилжүүлсэн 24,800,000 төгрөгөөс 16.700.000 төгрөгийг төлсөн гэж үзээд үлдэгдэл 8.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ү.Сгаас удаа дараа зээлсэн мөнгөө шаардахад өгнө өгнө гэж хэлэн удаа дараа худал хэлж залилсан. 2016.07 сарын дундуур миний бие нь энэ асуудлаар Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгч байсан. Ү.Сг уйлж унжин гуйгаад удаахгүй төлөөд дуусгана, цагдаад өгсөн материалаа татаад авчих гэхэд нь би ойлгон хугацаа олгож материалаа татан авсан. Өгнө гэсэн хугацаанаас нь нэг жил өнгөрч байгаа учраас шүүхийн байгууллагад хандаж байна. Нийт Ү.Сгаас 53.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 30 саяын хувьд үүнээс гэрээний дагуу сард өгсөөр байгаад 21 600 000 төгрөг дансаар өгсөн. Сард 1 800 000 төгрөгөөр тооцогдоно. Гэрээний хугацаа дууссан. Дахиж тохироод сар сараар нийт 10 500 000 өгсөн. Одоо үндсэн зээлд 30 сая төгрөг, алданги 15 сая төгрөг, нийт 45 сая төгрөг нэхнэ. 15 саяын хувьд авсан нь 11 700 000 төгрөг тул үлдэх 3 100 000 төгрөгийг нэхнэ. 10 саяын хувьд 5 саяыг өгсөн тул үлдэх 5 сая төгрөгийг нэхнэ. Эдгээр нь нийлээд нийлээд 53 100 000 нэхнэ гэв.
Хариуцагч Ү.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Бтэй 2013.03.07-нд зээлийн гэрээ хийж 30 сая төгрөг зээлдэж авсан. Мөн 2013 оны 4 сарын 08-нд 14,800,000, 2013.10 сард 10,000,000 төгрөг тус тус авсан боловч тухайн үед нь хүүг нь өгөөд төлөөд явдаг байсан. Харин миний нийт авсан мөнгө 55,000,000 төгрөг боловч буцаан төлсөн мөнгө нь баримтаар 62 сая төгрөг болсон. Иймд Х.Бд үндсэн мөнгөө тухайн үеийн хүүтэй хамт өгсөн гэж бодож байна. Би залилсан зүйл байхгүй. Одоогоор надад дахиж 55 саяыг авна гэж нэхэж байна. Харин би тухайн үеийн сайхан харилцааг хүндэтгээд тохиролцохыг хүсэж байгаа боловч хэтэрхий өндөр 2 дахин нугалсан мөнгө нэхэж байгаа тул зөвшөөрөхгүй байна. Би анх 55 сая төгрөг аваад 78,800,000 төгрөг болгож өгсөн тул одоо төлөх төлбөр байхгүй. Гэхдээ зөвшөөрвөл 25,000,000 төгрөгөөр тохирч болно гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь зээлийн гэрээний үүрэгт нийт 53,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ү.С нь анх 55,000,000 төгрөг зээлээд 78,800,000 төгрөг болгож өгсөн тул одоо төлөх төлбөргүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 21-ны өдөр 10,000,000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 29,700,000 төгрөг, 2013 оны 08 дугаар сард 14,800,000 төгрөг, нийт 64,500,000 төгрөгийг хариуцагчид өгсөн нь хэргийн ...-ээс ... дүгээр талд байгаа мөнгөн шилжүүлгийн болон орлогын мэдүүлгээр тогтоогдож байна. Үүнээс 29,700,000 төгрөгт холбогдох хэсэгт зээлийн гэрээг байгуулсан, бусад хэсэгт бичгэн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулаагүй байх бөгөөд энэ талаар зохигч хэн аль маргаагүй байна. 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээ нь 30,000,000 төгрөгний үнэ бүхий байх боловч 29,700,000 төгрөг олгосон болох нь баримтаар тогтоогдсон. Уг зээлийн гэрээг талууд сарын 6 хувийн хүүтэйгээр 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаатайгаар байгуулжээ. Үүнээс тооцвол сард 1,782,000 /29,700,000*6%/ төгрөг, 12 сард 21,384,000 төгрөгийг зээлийн хүүнд төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна. Иймд энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 29,700,000 төгрөг, хүү 21,384,000 төгрөг, нийт 51,084,000 төгрөг шаардах эрх нэхэмжлэгчид үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганд байгаа нэхэмжлэгч өөрөө хүлээн авсан гэж зөвшөөрөн ягаан өнгөөр тодруулсан төлбөрүүд дээр нэхэмжлэгчийн орхигдуулсан шүүхээс хар балаар мөнгөн дүнг тодруулсан төлбөрүүдийг нэмбэл хариуцагч нь нийт 77,160,000 төгрөгийг буцаан төлсөн нь тогтоогдож байна. Эдгээр төлсөн төлбөрүүдээс бичгэн хэлбэрээр хийсэн гэрээний хугацаа дууссан 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлсөн төлбөрийн нийлбэр нь 66,290,000 төгрөг байна. Иймд 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 51,084,000 төгрөг төлөх ёстойгоос 66,290,000 төгрөг төлсөн, өөрөөр хэлбэл төлсөн төлбөр нь гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байх тул уг гэрээний дагуу алданги шаардах эрх үүсээгүй байна.
Дээрх тооцоог нэгтгэн тооцвол нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 51,084,000 төгрөг, гэрээгүйгээр олгосон зээлд 10,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг, 14,800,000 төгрөг, нийт 85,884,000 төгрөг шаардах эрхтэй. Үүнээс нэхэмжлэгчийн гаргасан баримтаар буцаан төлсөн нь тогтоогдсон 77,160,000 төгрөгийг хасвал хариуцагч нь 4 удаагийн үйлдлээр олгосон зээлийн гэрээний үүрэгт 8,724,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД