Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******т холбогдох 1923000850067 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан Улиастай сумд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн ******* Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч П.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******ийн ******* нь 2019 оны 05 дугаар сарын 04-өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн нутаг Улиастай захын хашаан дотор тээврийн хэрэгсэл зогсох бүхий шороон гадаргуутай талбайд байрлуулсан байсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийх үедээ зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь ослын талаар мэдүүлсэн хохирогч Л.гийн “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Улиастай захын авто зогсоолд өөрийн бага охин тай явж байхад машин ухарч байгаад манай охиныг мөргөөд давхар намайг шүргэхээр нь би унасан юм...Тухайн үед босох гэхээр босч болохгүй байсан...” гэсэн мэдүүлэг Гэрч Б.ын “...Марс дэлгүүрийн хойд талд байх авто машины зогсоолын орчимд ээж Л.гийн хамт сугадалдчихсан, манай ээж миний баруун гар талд явж байсан. Ээж бид хоёр хойноосоо урагшаа чиглэлтэй буюу Марс дэлгүүрийг чиглээд явж байтал гэнэт миний зүүн тал руу нэг их хүчтэй биш юм мөргөх шиг болсон. Тэгээд хартал нэг цэнхэр өнгийн приус гэдэг машин ухарч байснаа намайг мөргөөд тэнд байсан хүмүүс орилолдохоор зогссон. Тэр үед миний баруун талд сугадаад явж байсан ээж хөл алдаад доошоо суусан. Эмнэлэгт очоод зураг авахуулахад манай ээжийн баруун хөл нь сүүжний доод хэсгээр хугарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг, П.*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөнПриус маркийн ******* улсын дугаартай авто машиныг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ машиныхаа 2 талын болон голын толинд хараад ухрах үед хүн хүүе хүүе гээд чанга дуугарахаар нь би машинаа зогсоогоод түшээд өндийлгөж байсан. Тэгэхээр нь би очоод унасан эмээг хамт түшиж босгоод өөрийн машиндаа суулгаад эмнэлэг рүү авч очиж үзүүлсэн...Би хийсэн буруу үйлдлээ хүлээн зөюшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Зам тээврийн ослын улмаас хохирогч Л.гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 000000113 дугаартай “Иргэн Л.гийн баруун дунд чөмөгний дээд төвгөр дайрсан хугарал, баруун цавь түнхний хэсгээр хөхрөл цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Түүнчлэн шүүгдэгч П.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус зөрчиж зам тээврийн осол гаргасан нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх эмнэлгийн болон бусад шинжээчийн дүгнэлтүүд зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй зохих мэдлэг туршлагатай хуулийн хүрээнд гаргасан, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд П.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. . , 16.3 2 . Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Иймд шүүгдэгч П.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмйн дээрх заалтыг зөрчиж, өөрийн эзэмшлийн Toyota prius маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч П.******* нь хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3000000/гурван сая/ төгрөг нөхөн төлсөн бөгөөд хохирогч Л. нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн ирүүлсэн саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.******* оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Хохирогчид шүүгдэгчээс 3000000/гурван сая/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай. 7.Шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс эд хөрөнгөнөөс DELL маркийн зөөврийн компьютерийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсаргасугай. 9.Шүүгдэгч П.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА