Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              8              11                                                   2021/ШЦТ/297

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнай,

Шүүгдэгч А.Днарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б А Д-дд холбогдох эрүүгийн 2034004040376 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч А.Дгийн өгсөн: 2020 оны 5 дугаар сарын 28-ний өдөр гэрч гэх залуу манайд ажиллаж байсан. Компанид мод хэрэгтэй байсан нь үнэн. Ерханат надад би Төв аймгийн Жаргаланд сумын ойн байцаагчийг танина танд мод олоод өгье та 2 000 000 төгрөг, унаа машин зохицуулаад өгчих гэсэн. Дараа нь баригдсан хойноо надад бид хоёрын мэдүүлэг зөрөх юм бол цагдаа дээр удах юм байна тэгэхээр хоёулаа мэдүүлгээ зөрүүлж болохгүй гэсэн. Тэгээд би хэлснээр нь мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний биеийн байдал муу байсан учраас хурдан дуусгах гээд тэгсэн. Бодит байдал бол ийм зүйл болсон. Ерханат надад хэдэн мод гэдгээ хэлээгүй. Жолоочийг би анх дуудсан гэхдээ Ерханатын таньдаг жолооч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би бүх нүхнүүдэд яг хуучинтай нь адилхан хэмжээний мод суулгасан. Байгаль хамгаалагч гээд ах эгч хоёртой тохиролцоод 3 жил арчилгаа хийхээр болсон. Надад мод байгаа учраас нөхөн сэргээх боломж хангалттай байгаа дахиж ийм үйлдэл гаргахгүй, гэмшиж байна. Энэ хэрэгт компани ямар ч хамаагүй. Ерханат бид хоёр тохиролцсон асуудал байгаа гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнайн өгсөн: 60 ширхэг модны экологийн үнэлгээ нь анх 29 450 772 төгрөг гарсан. Дахин шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гаргуулсан. Энэ нь модны шууд үнэлгээг гаргасан, харин шууд бус үнэлгээг орхигдуулсан байсан. Байгальд учруулсан хохирлыг төлүүлчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнай /хх 29/, гэрч Х.Ерханат /хх 30/, Ё.Цогтбаатар /хх 31/, Э.Анхбаяр /хх 32/, Б.Билгүүн /хх 33/, А.Д/хх 34, 70-72/ нарын өгсөн мэдүүлэг,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх 36-46/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх 48-60/,

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 20/,

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №1/88 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинэс Ой” ХХК-ийн захирал А.Днь хууль бусаар 60 ширхэг нарс мод бэлтгэхдээ эдэлбэр газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамлын бүрхэвчинд хохирол учруулаагүй, ойн санд хохирол учруулсан байна. Тус хохирлын үнэлгээг тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар бүхий “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал болон түүний 4 дүгээр хавсралтаар Нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосны дагуу тооцов. Тус тушаалын 4 дүгээр хавсралтад “Байгалийн ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот, суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад нийт үнээр, зөвшөөрөлгүй авсан тохиолдолд нийт үнийг 3 нугалж хохирол тооцно” гэж заасны дагуу дээрх үнэлгээг 3 дахин нэмэгдүүлбэл байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ нь 38,717,211 /гучин найман сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөг болж байна. /хх 159/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-16/, мод хураан авсан тэмдэглэл /хх 66/, “Шинэс Ой” ХХК-ийн бичиг баримтууд /хх 75-123/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 73/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх 17-18, 19, 21, 23/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч А.Днь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Шивэртэй” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэж байгаль орчинд хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч А.Дгийн өгсөн: “Би 2019 оны 5 дугаар сард Нью тур гэж аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулж, тус компанийн талбайд 2,5-3 метр урттай 250 ширхэг нарс мод тарихаар болсон бөгөөд тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл олдоогүй. Тухайн үед Батсоёмбо гэдэг хувь хүнээс 250 ширхэг нарс мод худалдан авахаар тохиролцож түүнд 10 гаруй сая төгрөг шилжүүлж түүнээс 250 ширхэг нарс мод худалдан авч Нью тур гээд компанийн талбай дээр тарьсан. Тэгтэл нөгөө тарьсан моднуудыг 100 орчим мод нь үхсэн байсан бөгөөд энэ оны 4 дүгээр сард Нью тур гээд компаниас манай компанид үхсэн моднуудаа нөхөн төлүүлэх албан бичиг ирсэн. Тэгэхээр нь энэ хавар мод шилжүүлэн суулгах эрх авахаар Булган аймгийн Хяналтын сум дундын ойн анги, Төв аймгийн сум дундын ойн анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангиудад хандахад татгалзсан хариу өгсөн болохоор нь Төв аймгийн Борнуур сумын газар нутгийн нэрийг нь тодорхой мэдэхгүй модтой газарт 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр манай компанид ажилладаг Ерханатын хамт нарс модны боргоцой харах зорилгоор очиж үзчихээд буцсан. Түүнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ерханатыг боргоцой үзсэн газраас очоод мод бэлтгээд аваад ир гэж хэлсэн бөгөөд тоо ширхэг заагаагүй. Би энэ компанийг анх 2007 онд үүсгэн байгуулсан бөгөөд мод үржүүлэг, хүнсний ногоо тарих чиглэлээр одоо Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол гэдэг газар үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага зөвшөөрөл аваагүй. Би Ерханат гэдэг залууг хүмүүс олоод яваад ир гэж хэлсэн яг ямар хүмүүстэй явсныг нь мэдэхгүй байна. Харин би том оврын мод ачиж машиныг 400 000 төгрөгөөр хөлсөлж авсан. Би Ерханатад тоо ширхэг зааж хэлээгүй. Би дээрх моднуудыг Нью тур гэдэг компанийн талбайд тарих гэж байсан юм. Би модны суулгац бэлтгэх эрх авахаар олон байгууллагад хандсан боловч эрх олдоогүй, мөн Нью тур компанид өрөнд орсон учир аргагүй байдалд орсны улмаас энэ үйлдлийг хийсэн.” гэх мэдүүлэг /хх 34/,

"Миний хувьд 2019 онд хувиараа хүнтэй тохиролцон Нарс мод зарсан. Тухайн модыг би худалдаж авсан чинь амьдрах чадваргүй мод надад өгчихсөн байсан болохоор уг хүмүүс өөр модоор соль гэж шахсан. Тэгээд би мод авсан хүнээ хайсан боловч олдоогүй тул аргагүйн эрхэнд уг модыг нь тарьж өгсөн чинь модных нь тал нь үхчихсэн тул 2020 оны хавар уг газар надад хандан шүүхээр явна энэ модоо сольж өг гэж хэлсэн. Тэгээд би ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл хүсээд хоёр гурван газраар явсан боловч олдоогүй. Тэгээд би өмнө нь Төв аймгийн Борнуур сумаас нарсны боргоцой түүхээр явахдаа зулзаган моднууд байхыг нь харчихсан байснаа санаад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ерханат гэх залууг дагуулж яваад уг моднуудаа зааж өгөөд уг модыг ухаж аваарай гэж зааж өгсөн. Үүний дагуу Ерханат өөр хүн олоод уг газраас мод авч явж байгаад цагдаад баригдсан байсан. Би бололцоогоороо л авчих гэж хэлсэн байх яг тоо хэлсэн эсэхээ санахгүй байна. Миний хувьд мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байсан. Зөвшөөрөлгүй мод бэлтгэж болохгүй гэдгийг миний хувьд мэдэж байсан. Тухайн хүмүүс зөвшөөрөлгүй гэдгийг мэдэхгүй." гэх мэдүүлэг /71-72/,

 

Иргэний нэхэмжлэгч М.Батмагнайн өгсөн: “Би Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг төлөөлж Төв аймгийн Борнуур сумын нутгаас зөвшөөрөлгүйгээр нарс мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Тухайн моднуудыг зориулалтын дагуу шилжүүлэн суулгаж арчилгаа сайн хийсэн тохиолдолд ургах чадвартай. Шинээр суулгаж авснаас хойш үндсийг нь хатаалгүйгээр суулгах хэрэгтэй бөгөөд үндэс нь хатсан тохиолдолд шууд үхдэг.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

Гэрч Х.Ерханатын өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Анхаа, Билгүүнээ нарын хамт 20-96 УБК улсын дугаартай цагаан өнгийн мазда маркийн машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж нарс модны суулгац бэлтгэхээр гарцгаасан юмаа. Тэгээд өдөр 11-12 цагийн орчим Борнуур сумын Урьхан зоогийн газар дээр очсон. Тэгтэл машины кроп эвдрээд Улаанбаатар хотоос найзыгаа дуудаж сэлбэг авчруулаад орой 21-22 цагийн орчим машинаа янзалж дууссан. Тэгээд тэр шөнөдөө Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө 06 цагийн орчим босоод Урьхан зоогийн газраас засмал замынхаа баруун гар тал руу салаад уулын ам руу өгсөж явж байгаад модтой уулнаас 60 ширхэг нарс модны суулгацыг хүрздэж аваад ногоон өнгийн шуудайнуудаар үндсийг нь боосон. Тэгээд модоо хийж дуусаад доошоо Урьхан зоогийн газар руу буцаж очиж модны суулгац ачих машинаа авчирч даваан дээр гаргаж орхиод давааны цаад талаас Мазда маркийн машинаар бэлтгэсэн суулгацуудаа зөөж том ачааны машиндаа ачиж дуусаад доошоо уруудаад явж байгаад цагдаа нартай таарсан. Миний ажилладаг Шинэс ой ХХК-ийн захирал Д гэдэг хүн 5 дугаар сарын 23, 24-ны хавьцаа намайг дагуулж бид нарын мод бэлтгэсэн газар аваачиж эндээс мод бэлтгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр газарт нь очиж мод бэлтгэсэн. Миний ажилладаг компанийн захирал зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би мод бэлтгэсэн газраа зааж чадна. Миний ажилладаг компани бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг болон ногоо тарих үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэрч Ё.Цогтбаатарын өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 27-ний өглөө 08:37 цагт  88060727 дугаарын утсаар миний 99217363 дугаарын утас руу залгаад ачаа ачих уу гэж асуусан. Тэгэхээр нь ачна, ямар ачаа ачих уу гэтэл модны суулгац гэж хэлсэн. Тэгэхээр нь бичиг, баримт нь бүрэн юм уу, хаанаас ачих юм гэсэн чинь бүх юм нь бүрэн Борнуур сумаас тосоод авъя гэж хэлсэн. Би өглөө 11 цагийн орчим Орхон аймгаас гараад орой 20-21 цагийн орчим Урьхан дээр очоод нөгөө дугаар руу залгасан. Тэгтэл цагаан өнгийн мазда маркийн машинтай үл таних 3 залуу ирээд намайг засмал замаас баруун гар тийшээ дагуулаад уулын ам руу өгсөж явж байгаад уулын модны хажууд очоод зогссон. Тэгээд байж байтал нөгөө 3 залуу цагаан өнгийн мазда маркийн машинтай уулнаас ногоон өнгийн модны суулгацыг зөөж миний машинд ачсан. Тэр залуучуудыг модны суулгац ачиж байх үеэр би машиныхаа хойд талын орон дээр унтаж байсан тэгтэл шөнө 01 цагийн орчим ачаагаа аччихлаа хөдөлье гэхээр нь явж байгаад цагдаатай таарсан. Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, тэр эмэгтэй өмнө нь надаар ачаа ачуулж байсан гэсэн. Би бол танихгүй. Би ямар нэгэн зар мэдээлэл байршуулаагүй 10-аад жил ачаа тээврийн ажил хийж байгаа болохоор хүмүүс ер нь мэддэг болсон. Тэр хүн надтай ярихдаа Улаанбаатар хот руу ороод буулгана гэж байсан. Би тэр хүнтэй 500 000 төгрөгөөр хүргэлт хийхээр тохиролцсон. Гэхдээ тэр хүнээс мөнгө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

Гэрч Э.Анхбаярын өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор ярихад ажилд авна авна маргааш өглөө хөдөө явж мод хийнэ, ямар нэгэн асуудал байхгүй зөвшөөрөл байгаа гэсэн. Тэгээд тэр ажилд орохоор болж 5 дугаар сарын 26-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Драгон дээр цагаан өнгийн портерын жолоочтой уулзаад байж байтал бас нэг танихгүй залуу ирээд бид гурав нийлээд хөдөө явахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос баруун тийш Дархан ордог замаар ороод Урьханы хажууд явж байтал бид нарын сууж явсан машин араандаа орохоо болиод эвдэрсэн. Тэгээд машин барьж явсан жолооч хүн дуудаад сэлбэг авчруулаад машинаа янзалж байгаад орой дууссан. Тэгээд Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ний өглөө 5 цаг өнгөрч байхад босоцгоогоод засмал замын баруун тал руу салаад уулын амаар өгсөж байгаад модтой уулан дээр очиж зогссон. Тэгтэл портер жолоодож явсан залуу за 3-лаа ажлаа хийе гээд машин дээрээс 2 хүрз, шуудайнууд аваад буусан. Тэгээд доошоо уул руу уруудаж алхаад ургасан байсан жижиг зулзаган моднуудаас 60 ширхэг модыг хүрзээр ингэж үндэстэй нь аваад үндсийг нь ногоон өнгийн шуудайгаар боож дуусгаад доошоо буцаж Урьхан зоогийн газар орж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газраа очиж цагаан өнгийн портер машинаар бэлтгэсэн моднуудаа зөөвөрлөж том машин дээр ачиж дуусаад буцаад явж байгаад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би мод бэлтгэсэн газраа бол зааж мэднэ. Харин надад мод бэлтгэх тусгай зөвшөөрөл байхгүй надтай утсаар ярьж намайг ажилд авсан хүн тусгай зөвшөөрөл байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

Гэрч Б.Билгүүний өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилд авна гэсэн зар үнэгүй.мн сайтад тавигдсан байхаар нь тэр зарын дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор болсон. Тэгээд 5 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн орчим цагаан өнгийн ачааны Мазда маркийн машинтай үл таних хоёр залуутай уулзаад Улаанбаатар, Дархан чиглэлийн замаар хойд зүгт явж байтал Урьхан зоогийн газрын гадаа очоод машин эвдэрсэн. Тэгээд машин жолоодож явсан ах хотоос хүн дуудаж сэлбэг авчруулаад машинаа янзалсан. Тэр үед шөнө болсон байсан учир Урьхан зоогийн газрын ойролцоо хээр хоноод 5 дугаар сарын 27-ны өглөө үүрээр босож засмал замаас баруун зүгт гараад уулын ам руу өгсөж яваад модтой газар очиж 60 ширхэг жижиг зулзаган мод бэлтгэсэн. Тэгээд орой бүрэнхий болж байхад буцаад доошоо бууж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газар руугаа дагуулж очиж моднуудаа ачиж дуусаад шөнө доошоо бууж яваад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 өдрийн 30 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. Би нэг доор 20-30 тооны мод бэлтгэсэн газраа зааж мэднэ. Бусад модыг нь өөр өөр газраас бэлтгэсэн учир тодорхой зааж мэдэхгүй байхаа. Би хамт модонд явсан Эрка, Анхаа нарын хамт 60 ширхэг зулзаган модыг хүрзээр гишгэж үндэстэй нь хамт авсан. Тэгээд унаж явсан цагаан өнгийн Мазда маркийн машинаараа бэлтгэсэн моднуудаа зөөж том оврын машины хажууд авчирч ачсан.” гэх мэдүүлэг /хх 33/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-16/, Л.Цогтбаатарын эзэмшлийн 8542 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Fuso маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх 17-20/, Е.Ерханатын жолоодож явсан гэх 2096 УБК улсын дугаартай Mazda маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /21-24/, 

 

2096 УНК улсын дугаартай Mazda Bongo маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 2 841 900 төгрөгөөр үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай үнэлгээний тайлан /хх 36-46/,

 

8542 ОРО улсын дугаартай ногоон өнгийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 6 468 500 төгрөгөөр үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09/243 дугаартай үнэлгээний тайлан /хх 48-60/,

 

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №1/88 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинэс Ой” ХХК-ийн захирал А.Днь хууль бусаар 60 ширхэг нарс мод бэлтгэхдээ эдэлбэр газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамлын бүрхэвчинд хохирол учруулаагүй, ойн санд хохирол учруулсан байна. Тус хохирлын үнэлгээг тооцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар бүхий “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал болон түүний 4 дүгээр хавсралтаар нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосны дагуу тооцов. Тус тушаалын 4 дүгээр хавсралтад “Байгалийн ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр өсвөр, залуу модыг хот, суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад нийт үнээр, зөвшөөрөлгүй авсан тохиолдолд нийт үнийг 3 нугалж хохирол тооцно” гэж заасны дагуу дээрх үнэлгээг 3 дахин нэмэгдүүлбэл байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ нь 38 717 211 /гучин найман сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөг болж байна." гэжээ /хх 159/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч А.Дшүүхийн хэлэлцүүлэгт "Ерханат надад би Төв аймгийн Жаргаланд сумын ойн байцаагчийг танина. Танд мод олоод өгье та 2 000 000 төгрөг, унаа машин зохицуулаад өгчих гэсэн. Дараа нь баригдсан хойноо надад бид хоёрын мэдүүлэг зөрөх юм бол цагдаа дээр удах юм байна тэгэхээр хоёулаа мэдүүлгээ зөрүүлж болохгүй гэсэн. Тэгээд би хэлснээр нь мэдүүлэг өгсөн." гэж мэдүүлэг өгсөн нь хавтаст хэргийн 34, 71-72-р хуудсанд шүүгдэгч А.Дгийн өгсөн:   

“Би 2019 оны 5 дугаар сард Нью тур гэж аялал жуулчлалын компанитай гэрээ байгуулж, тус компанийн талбайд 2,5-3 метр урттай 250 ширхэг нарс мод тарихаар болсон бөгөөд тухайн үед мод бэлтгэх зөвшөөрөл олдоогүй. Тухайн үед Батсоёмбо гэдэг хувь хүнээс 250 ширхэг нарс мод худалдан авахаар тохиролцож түүнд 10 гаруй сая төгрөг шилжүүлж түүнээс 250 ширхэг нарс мод худалдан авч Нью тур гээд компанийн талбай дээр тарьсан. Тэгтэл нөгөө тарьсан моднуудыг 100 орчим мод нь үхсэн байсан бөгөөд энэ оны 4 дүгээр сард Нью тур гээд компаниас манай компанид үхсэн моднуудаа нөхөн төлүүлэх албан бичиг ирсэн. Тэгэхээр нь энэ хавар мод шилжүүлэн суулгах эрх авахаар Булган аймгийн Хяналтын сум дундын ойн анги, Төв аймгийн сум дундын ойн анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойн ангиудад хандахад татгалзсан хариу өгсөн болохоор нь Төв аймгийн Борнуур сумын газар нутгийн нэрийг нь тодорхой мэдэхгүй модтой газарт 2020 оны 4 дүгээр сарын сүүлээр манай компанид ажилладаг Ерханатын хамт нарс модны боргоцой харах зорилгоор очиж үзчихээд буцсан. Түүнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ерханатыг боргоцой үзсэн газраас очоод мод бэлтгээд аваад ир гэж хэлсэн. ...Нью тур компанид өрөнд орсон учир аргагүй байдалд орсны улмаас энэ үйлдлийг хийсэн. ...би өмнө нь Төв аймгийн Борнуур сумаас нарсны боргоцой түүхээр явахдаа зулзаган моднууд байхыг нь харчихсан байснаа санаад 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ерханат гэх залууг дагуулж яваад уг моднуудаа зааж өгөөд уг модыг ухаж аваарай гэж зааж өгсөн. Үүний дагуу Ерханат өөр хүн олоод уг газраас мод авч явж байгаад цагдаад баригдсан байсан." гэх мэдүүлэг,

Хавтаст хэргийн 30-р хуудсанд гэрч Х.Ерханатын өгсөн: “ 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Анхаа, Билгүүнээ нарын хамт 20-96 УБК улсын дугаартай цагаан өнгийн мазда маркийн машинтай Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж нарс модны суулгац бэлтгэхээр гарцгаасан. Миний ажилладаг "Шинэс ой" ХХК-ийн захирал Д гэдэг хүн 5 дугаар сарын 23, 24-ны хавьцаа намайг дагуулж бид нарын мод бэлтгэсэн газар аваачиж эндээс мод бэлтгээрэй гэж хэлсэн. Тэгээд би тэр газарт нь очиж мод бэлтгэсэн.  Миний ажилладаг компанийн захирал зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Би мод бэлтгэсэн газраа зааж чадна. Миний ажилладаг компани бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт мод үржүүлэг болон ногоо тарих үйл ажиллагаа явуулдаг компани байгаа юм.” гэх мэдүүлэг,

хавтаст хэргийн 31-р хуудсанд гэрч Ё.Цогтбаатарын өгсөн: “Би энэ хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, тэр эмэгтэй өмнө нь надаар ачаа ачуулж байсан гэсэн. Би бол танихгүй. Би ямар нэгэн зар мэдээлэл байршуулаагүй 10-аад жил ачаа тээврийн ажил хийж байгаа болохоор хүмүүс ер нь мэддэг болсон. Тэр хүн надтай ярихдаа Улаанбаатар хот руу ороод буулгана гэж байсан. Би тэр хүнтэй 500 000 төгрөгөөр хүргэлт хийхээр тохиролцсон. Гэхдээ тэр хүнээс мөнгө аваагүй байгаа.” гэх мэдүүлэг,

хавтаст хэргийн 32-р хуудсанд гэрч Э.Анхбаярын өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк цахим хуудас болон үнэгүй.мн сайт дээрээс ажилд авна гэсэн зар мэдээллийн дагуу 88060727 дугаарын утсаар залгаж ажилд орохоор ярихад ажилд авна авна маргааш өглөө хөдөө явж мод хийнэ, ямар нэгэн асуудал байхгүй зөвшөөрөл байгаа гэсэн. Би энэ компанид 1 сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй.” гэх мэдүүлэг,

хавтаст хэргийн 33-р хуудсанд авагдсан гэрч Б.Билгүүний өгсөн: “...тэгээд орой бүрэнхий болж байхад буцаад доошоо бууж мод ачих том машинаа тосож аваад мод бэлтгэсэн газар руугаа дагуулж очиж моднуудаа ачиж дуусаад шөнө доошоо бууж яваад цагдаа нарт баригдсан. Би энэ компанид 1 өдрийн 30 000 төгрөгийн цалинтай ажиллахаар орсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Надад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж,

 

шүүгдэгч А.Дг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Шинэс-Ой хязгаарлагдмал хариуцлагатай компани 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр БЗ81021301 Амьтаны Дгийн нэг хүний гишүүнчлэлтэй үүсгэн байгуулагдаж /хх 122-123/ мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулдаг болох нь гэрчүүдийн мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар /хх 76-100/ тогтоогдсон.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 29 450 729 төгрөгөөр /хх 62/ үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн хэлэлцүүлгээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж шүүгдэгчийн байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг 38 717 211 /хх 159/ төгрөгөөр тооцож гаргасан шинжээчийн дүгнэлтээр хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв. Учир нь: Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны гаргасан үнэлгээ илүү нарийвчлалтай, хууль журмын дагуу мэргэшсэн шинжээч гаргасан гэж үзэв. Дээрх хохирлыг Засгийн газрын сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 60 ширхэг модыг 65 ширхэг мод болгон тарьсан, мөн ойгоос авсан модыг хураан авч Төв аймагт авчирч тарьсан тул хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж байна гэснийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Хууль бусаар байгалийн баялагт халдаж байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу нөхөн сэргээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх үйл ажиллагаа хохирлыг нөхөн төлж байгаа бус байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээж байгаа үйл ажиллагаа юм. Тухайн хууль бусаар ойгоос бэлтгэсэн модыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулахаар заасан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй болохыг дурдав.     

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,

шүүгдэгч А.Дгийн өмгөөлөгч Г.Наранбаатар: Гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэдгээ хэлсэн. Хохирлын асуудлыг нөхөн төлсөн.  60 ширхэг модыг 65 ширхэг болгоод тарьсан. Бид давж заалдах болно. Хохирлын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Цогтбаатарын эзэмшлийн 85-42 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү. Мөн А.Дгийн эзэмшлийн 20-96 ОНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг чөлөөлж өгөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шинэс Ой ХХК, А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, 

түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангиар 20 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Л.Цогтбаатарын өмчлөлийн 8524 ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 468 500 /зургаан сая дөрвөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгчийн өмчлөлийн 2096 УБК улсын дугаартай Mazda Bongo маркийн 2 841 900 /хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг улсын төсөвт оруулж,

 

эрүүгийн 2034004040376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Днь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б АДг Шинэс Ой ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дг 20 000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дд оногдуулсан 20 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шинэс ой ХХК, шүүгдэгч А.Днь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дгээс байгаль орчинд учирсан хохирол 38 717 211 /гучин найман сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 841 900 төгрөгийн үнэ бүхий Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Л.Цогтбаатарын эзэмшлийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 486 500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

7.Хэрэгт хураагдан ирсэн 8524 ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.Цогтбаатарт буцаан олгосугай.

 

8.Эрүүгийн 2034004040376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ