| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/03348/И |
| Дугаар | 3105 |
| Огноо | 2017-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 3105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод, Баянтүмэн 4 дүгээр баг, Хотонтод оршин суух, Шар Намиад овогт Даваагийн Цэрэнханд /РД:ЖЮ84031506/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 17-496 тоотод оршин суух, Боржигин овогт Даваажавын Дашбаатар /РД:ГЭ83081712/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Цэрэнханд, хариуцагч Д.Дашбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэрэнханд би нөхөр Д.Дашбаатартай 2002 онд танилцаж хамт амьдарсан бөгөөд хүү Д.Хангалыг 2004 он төрүүлсэн. 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамтран амьдрах хугацаанд таарч тохирохгүй байсан тул 2007 онд салж тусдаа амьдрах болсон. Би тэр үеэс эхлэн хүү Д.Хангалыг аваад төрсөн нутаг болох Дорнод аймагт ирж, одоог хүртэл амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Д.Хангалыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Д.Дашбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Д.Хангалыг ээжийнх нь асрамжид өгөхөд татгалзахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнханд нь хариуцагч Д.Дашбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Д.Цэрэнханд, Д.Дашбаатар нар нь 2002 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүү Д.Хангал төрж, 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрийн эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болсон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 24 дэх тал/, Г-100 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2007 оноос тус тусдаа амьдарч байгаа ба одоо тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэрлэгчдийн дундаас 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Хангалыг эх Д.Цэрэнхандын асрамжинд үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хүү Д.Хангалыг эх Д.Цэрэнхандын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлимйн 5.3-д “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй” гэжээ. Иймд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Шар Намиад овогт Даваагийн Цэрэнханд /РД:ЖЮ84031506/, Боржигин овогт Даваажавын Дашбаатар /РД:ГЭ83081712/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундаас 2004 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Д.Хангалыг эх Д.Цэрэнхандын асрамжинд үлдээсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дашбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэрэнхандад олгосугай.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА