Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 284

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-улсын яллагч Г.Энхмаа,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

-шүүгдэгч Б.Ганбаатар нарыг оролцуулан

Төв аймгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурдууд овогт Бичээрэйн Ганбаатарт холбогдох Эрүүгийн 201619000422 тоот хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний  өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мон Чехийн задгай 1-1 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239.1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 84 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч тооцож, шүүх хуралдааны танхимаас суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Бурдууд овогт Бичээрэйн Ганбаатар /РД:ОЮ69121273/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ганбаатар нь ялтай байх хугацаандаа, согтуугаар Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Чулуут цагаан дэл"-ийн уурхайд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э.Ганболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй..” гэв.

 

Хохирогч Э.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ".. Би 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ байж байтал уурхайн дарга Батцэнгэл намайг жолооч Ганбаатар бид хоёрыг мөргөлдсөн Хово маркын автомашины эд ангийг салгаж складанд хий гэсэн үүрэг өгсөн. Тэгээд бид хоёр эд ангийг салгаад байж байтал 11 цаг 30 минутын үед мөргөлдсөн машины кабины урд талын эд ангиудыг салгаад байж байтал Ганбаатар намайг чи юу хийгээд байгаа юм бэ? Өнөөдөр энэ машиныг дуусга гэсэн гээд уурлаад байсан. Тэгээд би рүлийн аппаратын боолт суллаад байж байтал уурлаад байхаар нь чи юундаа уурлаад байгаа юм бэ? гэж асуутал ална шүү хулгайчаа гээд яваад ирэхээр нь өөдөөс нь хэрэлдээд барилцаж авсан юм. Тэгтэл Ганбаатар подволкны захаар намайг боосон, би өөдөөс нь бас боолцсон тэгж байгаад салсан. ...орой ажил тарахын өмнө нөгөө тайлагдахгүй байсан боолтоо тайлах гээд байж байхад нөгөө боолтоо тайлж чадахгүй болоод бид хоёр бид хоёр хамт тайлахаар болоод тайлж чадахгүй болоод хоорондоо муудалцсан юм. Тэгээд би Ганбаатарын нэг удаа цохиод автал өөдөөс шууд ажлын хувцасны захаас заамдаж аваад намайг тонгорч унагаад доороо хийгээд хөлөөрөө өшиглөөд байсан. Бас миний цээж рүү өвдөглөж байсан. Тэгэхээр нь би шууд зугтаад жонш ялгаж байсан эксковаторын жолооч Болдоо дээр очтол намайг Болдоо яасан юм бэ гэхээр нь би Ганбаатартай маргалдаж зодолдоод ирлээ цаадах чинь намайг зодчихлоо гэсэн. Тэгтэл араас Хово машинтай Ганбаатар яваад ирсэн. Тэгээд намайг явъя гэхээр нь би явахгүй гээд бас хоорондоо хэрэлдэж байтал шууд гараараа нэг удаа цохих гээд хий цохисон. Тэр үед Батцэнгэл дарга ирчихсэн байсан. Болдоо Ганбаатарыг салгаад автал Болдоо Ганбаатар хоёр удаа гараараа цохиод авсан. Тэгээд би цаашаа кемп рүү алхаж байтал араас Батцэнгэл дарга машинтайгаа ирээд намайг суулгаад кемп рүү явсан. Тэгээд би Батцэнгэл даргад намайг Мааньт рүү хүргээд өгчих гэсэн чинь одоо Ганбаатарын ах нь ирж байгаа тэгэхээр нь учраа ол гээд би гэртээ орж ирээд над руу дахиад ална гээд дайраад байхаар нь ах нь бие муутай одоо болилдоо миний эрүү хугарчихсан юм ши|~байна гээд үзүүлтэл тэгтэл гартаа алчуур ороож байгаад намайг гараа буулга гэж байгаад миний гар луу цохиод байсан. Тэгээд бас миний баруун талын эрүү рүү Цохиод байсан. ...Ганбаатар эхлээд зодохдоо хоёр удаа машины хатгин шар гэдэг гэрлээр архи уусан, дараа нь торцов авч ирнэ гэж явахдаа үлдсэн архиа уусан шал согтуу ирсэн. Ганбаатар нийт намайг 5 удаа цохисон. Миний эрүү гурав хугарсан, хоёр шүд хугарсан, хоёр шүд сул болгосон сүүлд авахуулсан, хоёр хөл хөхөрсөн, цээж болон гар хөхөрсөн, одоогоор толгой өвдөж байгаа бие бас өвдөж байгаа...” гэх мэдүүлэг /хх-26-27/,  

 

Гэрч Х.Болдбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Чулуут цагаан дэлийн уурхайн жоншны талбайд жонш ялгаад ялгаад байж байхад Ганболд алхаад над руу хүрээд ирсэн. Тэгээд би эксковатороосоо буугаад яваад очиход би сая Ганбаатартай муудалцлаа. Ганбаатар намайг боож байна гэж хэлсэн. Тэгээд би харсан чинь хүзүү нь улаасан байсан. Удалгүй араас нь Ганбаатар хово машинтай ирсэн. Тэгээд машинаасаа Ганбаатар бууж ирэнгүүтээ Ганболдод чи яагаад ажлаа хийхгүй хаячихаад наашаа явчихаж байгаа юм гэж хэлсэн чинь Ганболд өөдөөс нь битгий солиор чамд ингэж дарамтлуулж ажиллана гэж байхгүй гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгээд би хэрүүл нэлээд ширүүсч хоорондоо ойртож байтал Ганболд Ганбаатарыг цохиод авах шиг бопсон. Тэгэнгүүт л Ганболдыг Ганбаатар цохих гэхээр нь би дундуур нь ороод салгасан. Тэгээд Ганбаатарыг тэврээд байж байтал цаанаас уурхайн дарга Батцэнгэл машинтайгаа ирсэн. Ганбаатарын амнаас архи бага зэрэг үнэртэж байсан. Харин Ганболдыг сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р ху/,   

 

Гэрч Ж.Оджаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "..2016 оны 06 дугаар сарын 06-ны орой ажил тарж байх үед Ганболд манайд орж ирээд Ганбаатар намайг зодчихлоо гэж байсан. Тэгж байтал гаднаас Ганбаатар орж ирээд Ганболдыг чамайг ална шүү гээд дайраад байсан. Тэгээд юм шидчих шиг болсон чинь хана руу чулуу очиж оносон. Тэр шидсэн чулуу нь ямар нэгэн хүн оноогүй. Өөр бусад зодоон цохионыг нь би мэдэхгүй байна. Ганболдын эрүү хавдчихсан байх шиг байсан. Би сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р ху/,

 

Гэрч Б.Чимэгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..тогооч Дэнсмаа надад Ганбаатар, Ганболд нар зодолдоод байна гэхээр нь би гэрлүү нь орсон чинь Ганболд нь орон дээр суучихсан хацар нь хавдчихсан Ганбаатар нь гар нүүрээ угааж байсан. Тэгээд хоорондоо Ганболд Ганбаатарыг би намайг ийм болтол зодлоо гэж байсан. Харин Ганбаатар нь Ганболдод чи намайг түлхүүрээр цохисон биздээ гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би боль гэчихээд гэрээс нь гаргасан. Тэрнээс хойш би дахиж уулзаагүй. Ганбаатар архи уусан байсан. Харин Ганболдыг сайн мэдэхгүй байна. Ганбаатар хэлэхдээ Ганболдыг миний архийг аваад уучихсан л гээд л байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р ху/,

 

Гэрч Н.Чулуунбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "... Тэгээд би өөр газар ажлаа хийж байгаад орой 18 цагийн үед кемп дээр ирэхэд зодоон болсон гэчихсэн байж байсан. Би зодоон болох үед байгаагүй. Ганбаатар, Ганболд нар нар хоёулаа халамцуу байсан. Хоорондоо хэрэлдээд байсан. Ганболд нь зугтаагаад Ганбаатар нь хөөгөөд л байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р ху/,

 

Гэрч Ж.Дэнсмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "... Ганбаатар, Ганболд нар хоорондоо зодолдоод байх шиг байсан гадуур дуу нь гараад байсан. Тэгээд байж байгаад гэртээ ортол манай гэрт Ганбаатар, Ганболд нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд манай хана руу Ганбаатар чулуу шидчйхсэн. Тэгээд би тэр хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгээд би орой нь Улаанбаатар хот руу явсан. Ганбаатар, Ганболд нар хоёулаа халамцуу байсан. Ганболд нь зугтаагаад Ганбаатар нь хөөгөөд л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р ху/,

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: "... орой 18 цагийн орчим карьер дээр ажиллаж байсан ажилчдыг буулгаад кемп рүү аваад явж байхад Хүдэрийн 4-р биетийн талбай дээр Ганбаатарын дуу гараад байсан. Тэгээд яваад очтол Ганбаатарыг Болдбаатар барьчихсан байж байсан цаана нь Ганболд суучихсан байсан. Тэгээд Ганболд руу дайраад байсан тэгж байгаад Ганболдын шанаанд нь гараараа нэг удаа цохьчихсон. Тэгээд Ганбаатарыг Болдбаатар хорьж үлдээд би Ганболдыг аваад кемп дээр ирсэн. Тэрнээс хойш бол ямар нэгэн зодоон цохион болж байгааг мэдээгүй. ...Ганболдын баруун шанаа жоохон хавдчихсан байсан. Ганбаатарын биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р ху/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 288 тоот: "...Э.Ганболдын биед эрүү ясны хугарал, тархи доргилт, доод уруулын хаван хавдар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн, хөдөлмөрийн чадвар нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 42-рт/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/,

-шүүгдэгч Б.Ганбатарын ял шийтгэлийн хуудсыг шалгахад "...урьд Увс аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239.1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 84 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сар хорих, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч тооцож, шүүх хуралдааны танхимаас суллагдсан.." гэсэн лавлагаа /хх-61/,

-шүүгдэгч Б.Ганбаатарыг 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр /хх-56/ сэжигтнээр, 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр /хх-59/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэлүүд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Ганбаатар нь ялтай байх хугацаандаа, согтуугаар Төв аймгийн Баянцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг "Чулуут цагаан дэл"-ийн уурхайд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэн Э.Ганболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Э.Ганболдын “...Тэгээд би Ганбаатарын нэг удаа цохиод автал өөдөөс шууд ажлын хувцасны захаас заамдаж аваад намайг тонгорч унагаад доороо хийгээд хөлөөрөө өшиглөөд байсан. Бас миний цээж рүү өвдөглөж байсан..” гэх мэдүүлэг, гэрч Х.Болдбаатарын: “..Ганболд Ганбаатарыг цохиод авах шиг бопсон. Тэгэнгүүт л Ганболдыг Ганбаатар цохих гэхээр нь би дундуур нь ороод салгасан....” гэх мэдүүлэг,  Гэрч Ж.Оджаргалын: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны орой ажил тарж байх үед Ганболд манайд орж ирээд Ганбаатар намайг зодчихлоо гэж байсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Чимэгээгийн: “...Ганболд Ганбаатарыг би намайг ийм болтол зодлоо гэж байсан. Харин Ганбаатар нь Ганболдод чи намайг түлхүүрээр цохисон биздээ гээд хоорондоо хэрэлдээд байсан..” гэх мэдүүлэг, гэрч Н.Чулуунбаатарын: “..Хоорондоо хэрэлдээд байсан. Ганболд нь зугтаагаад Ганбаатар нь хөөгөөд л байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Батцэнгэлийн: “...Тэгээд Ганболд руу дайраад байсан тэгж байгаад Ганболдын шанаанд нь гараараа нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн №288 тоот дүгнэлт /хх-42/, шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ганбаатар нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн 340 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 19 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч тооцож суллагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөл хамрагдсан хэдий ч шүүгдэгч Б.Ганбаатарын ялтай байдал арилаагүй байна. Шүүгдэгч Б.Ганбаатар нь удаа дараа  ял шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн болон шүүгдэгч нарын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хир хэмжээ зэргээс шалтгаалан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулалгүй, харин ялын хөнгөн төрөл болох албадан ажил хийлгэх ялыг оногдуулах нь тохиромжтой байна гэж шүүх үзлээ.

 

Хохиролын талаар:

Хохирогч Э.Ганболдод шүүгдэгч Б.Ганбаатар нь 6 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Э.Ганболд нь хохирол гомдол нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирол байхгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний баримт бичиг баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бурдууд овогт Бичээрэйн Ганбаатарыг бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаатарыг 350 /гурван зуун тавин/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Ганбаатарыг албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

4. Ялтан Б.Ганбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг болон эд баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Б.Ганбаатар нь хохирогч Э.Ганболдод 6 000 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Ганбаатарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ю.ЭНХМАА