Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1564

 

2018.11.19

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,                           

улсын яллагч Ч.Батбаяр,

шүүгдэгч Ч.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Хулан цувдаг овгийн Чойжилын Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806044771889 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хулан цувдаг овгийн Чойжилын Ч.Г, 1977 оны 05 сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Авто механикын инженер мэргэжилтэй, Өмнөговь аймагт уурхайд ажилдаг гэх, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, ******************* тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар /********************/

 

Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 05-1274 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн дүү хохирогч Ч.Өг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "баруун нүдний алим, цээж, хоёр шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Хохирогч Ч.Ө нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 04 сарын 29-ний өдөр 16 цаг 30 минутын үед ажлаа тараад гэртээ ирэхэд төрсөн ах Ч.Г согтуу ганцаараа байсан. Тэгээд би хоол аягалж өгсөн чинь аягатай хоолоо над руу шидэхээр нь би гэрээс гараад явахад ах Ч.Г араас дагаж гарч ирээд миний зүүн талын нүд рүү цохихоор нь би бие хамгаалж эргүүлж өөрийг нь цохьсон. Тэр үед аав, ээж хоёр орж ирээд салгах гэхэд үгэнд нь орохгүй агсраад байхаар нь би том ах Даваасүрэнг дуудаж ирүүлээд цагдаа дуудсан. Намайг өмнө нь цохиж зодож байсан удаа байхгүй. одоо ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг. /хх-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5742 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуудас/

  1. Ч.Өгийн биед баруун нүдний алим, цээж, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 05-1274 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн дүү хохирогч Ч.Өг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь "баруун нүдний алим, цээж, хоёр шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Ө нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хулан цувдаг овогт Ч.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Ч.Гыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР