| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2017/03323/И |
| Дугаар | 3043 |
| Огноо | 2017-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 3043
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-50 тоотод оршин суух, Алтан ураг овогт Сандагын Цэдэндорж /РД:ШЕ42030411/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13/б-122 тоотод оршин суух, Хамжид овогт Тамирын Сэлэнгэ /РД:ЧИ71051004/-д холбогдох,
9,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ц миний бие Баянгол дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эмнэлэгт манаачаар ажилладаг байсан. Тус эмнэлэгт сувилагч мэргэжилтэй Ц.Энхбаяр нь манай найзад мөнгө хэрэг болоод байна та хэдэн төгрөг зээлж тус болооч, манай найз асуудалгүй буцаагаад өгнө гэж хэлээд, өөрийн найз болох Т.С эг уулзуулсан. Т.С нь би бол Ц.Энхбаярын сайн найз та надад мөнгө зээлээч гэж гуйгаад байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор зээлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор зээлсэн. Ингээд нийт 5,000,000 төгрөгийг Т.С д өгсөн. Т.С д зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд Т.С эс үндсэн зээл, хүү, алданги нийт 9,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.С эс 9,300,000 нэхэмжилснээс 2,300,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Т.С төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.С д холбогдуулан 9,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.С эс 9,300,000 нэхэмжилснээс 2,300,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Т.С төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 163,750 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.С эс 9,300,000 нэхэмжилснээс 2,300,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Т.С төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С эс улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц ид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА