Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1074

 

 

 

 

 

 

 

 

2021             10             19                                                     2021/ШЦТ/1074

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. Хосбаяр, улсын яллагч Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Ч.Э.б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.бЭ.бт холбогдох эрүүгийн 210 600 000 1904 дугаартай хэргийг шүүх 2021 оны

 

  1. дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1990 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Жанжин өргөө” ХХК-д халаалт, сэлгэлтийн техникч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр 3-8 насны 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол 12 дугаар байрны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.бЭ.б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ч.Э.б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд иргэн Д.Төрболдыг ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед тархи доргилт, баруун хөмсөгний дор шарх, баруун дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э.б мэдүүлэхдээ: ...2021 оны 0 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэж ухаангүй болсон үедээ хүн зодсон байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  • Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Төрболдын өгсөн: ... 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх- дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудлын доод талын пабад орж суухаар хаалгаар нь орж найз нар цааш явж би харин ариун цэврийн өрөө орчхоод найз нарынхаа хойноос коридор хэсгээр явж байхад баруун талаас хаалга онгойлгож нэг цэнхэр өнгийн фодволик, хар өнгийн өмдтэй, 165-170 орчим өндөртэй бор царайтай махлагдуу ах гарч ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй баруун гараар нүдний орчим 1 удаа цохиж авсан. Миний баруун нүд бага зэрэг хавдаж хөмсөгний доод хэсэгт сэтэрсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ган-Очирын өгсөн: ... 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Төрболдтой найзуудын хамт их дэлгүүрийн хажууд уулзаад нэрийг мэдэхгүй байна нэг газар орж бид хэд пиво ууж байгаад караоке орох болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар зочид” буудлын 3 давхарт байрлах караокед очоод орох гэсэн чинь өрөөнүүд нь бүгд хүнтэй байсан тэгээд бид хэд хүн гарахыг хүлээгээд 3 давхрын коридорт зогсож байгаад би Төрболдын хамт нойлын өрөө орчхоод явж байсан чинь нойлын баруун талын номер дугаарыг нь мэдэхгүй байна караокены өрөөнөөс нэг согтуу хүн гарч ирээд шууд манай найз Төрболдыг заамдаж аваад нүүр лүү нь үгийн зөрүү байхгүй цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.Э.бын өгсөн: ...2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажил дээрээ барилгачдын баярыг тэмдэглэж байгаа бөөндөө караоке орохоор болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” зочид буудлын караокед орсон. Тэгээд ороод ямар хүнтэй маргалдсан талаар бол сайн санахгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан...

 

Би эмчилгээний хохирол мөнгийг өгч бүрэн барагдуулах болно... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 8627 дугаартай:

 

  1. Д.Төрболдын биед тархи доргилт, баруун хөмсөгний дор шарх, баруун дээд,
 

доод зовхи, хамарт цус хуралт тогтоогдлоо.

 

    1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
    2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

    1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 46-р тал/,

 

  • Шүүгдэгч Ч.Э.бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 25, 28-33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Ч.Э.б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар” зочид буудалд иргэн Д.Төрболдыг ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед тархи доргилт, баруун хөмсөгний дор шарх, баруун дээд, доод зовхи, хамарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Төрболдын өгсөн: ... 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх- дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудлын доод талын пабад орж суухаар хаалгаар нь орж найз нар цааш явж би харин ариун цэврийн өрөө орчхоод найз нарынхаа хойноос коридор хэсгээр явж байхад баруун талаас хаалга онгойлгож нэг цэнхэр өнгийн фодволик, хар өнгийн өмдтэй, 165-170 орчим өндөртэй бор царайтай махлагдуу ах гарч ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүй баруун гараар нүдний орчим 1 удаа цохиж авсан. Миний баруун нүд бага зэрэг хавдаж хөмсөгний доод хэсэгт сэтэрсэн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ган-Очирын өгсөн: ... 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчимд Төрболдтой найзуудын хамт их дэлгүүрийн хажууд уулзаад нэрийг мэдэхгүй байна нэг газар орж бид хэд пиво ууж байгаад караоке орох болоод Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар зочид” буудлын 3 давхарт байрлах караокед очоод орох гэсэн чинь өрөөнүүд нь бүгд хүнтэй байсан тэгээд бид хэд хүн гарахыг хүлээгээд 3 давхрын коридорт зогсож байгаад би

 

Төрболдын хамт нойлын өрөө орчхоод явж байсан чинь нойлын баруун талын номер дугаарыг нь мэдэхгүй байна караокены өрөөнөөс нэг согтуу хүн гарч ирээд шууд манай найз Төрболдыг заамдаж аваад нүүр лүү нь үгийн зөрүү байхгүй цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 8627 дугаартай:

 

  1. Д.Төрболдын биед тархи доргилт, баруун хөмсөгний дор шарх, баруун дээд, доод зовхи, хамарт цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/,

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Ч.Э.б нь ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа нүүрэн тус газарт нь цохиж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 8627 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Э.б нь хохирогчийн нүүрэн тус газарт нь цохисон идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд түүний гэмт үйлдэл, хохирогч Б.Төрболдын биед учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Э.бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Иймд Ч.Э.быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Төрболд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 250.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх ба шүүгдэгч Ч.Э.быг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 46-р тал/

 

Хохирогч Д.Төрболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ч.Э.бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Ч.Э.бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.Э.бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохируулан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э.б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.бЭ.быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чинбатын Э.бт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э.бт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох
 

ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

    1. Хохирогч Д.Төрболд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

    1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Ч.Э.б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Э.бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.АЛТАНЦЭЦЭГ