Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Шарав овогт Ганболдын Эрдэнэжаргал Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******д холбогдох 1923000330068 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1969 оны 10 дугаар сарын 14-ны өдөр, аймгийн ******* сумд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт аймгийн ******* сумын багийн төвийн хэсэг тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******н ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ж.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгзүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 2019 оны 02 дугаар сарын 14-ний орой аймгийн ******* сумын багийн нутагт байрлах нэртэй хүнсний дэлгүүрт Г.******* Ж.*******д хандаж “ өр нэмж бичсэн байна” гэж хэлснээс шалтгаалан түүнтэй маргалдаж зодолдох явцад Ж.******* дэлгүүрийн лангуун дээр байсан 1кг жинтэй төмөр туухай авч Г.*******ийн толгойн тус газар цохиж гэмтээсэн, Г.*******ийг дэлгүүрээс гарсны дараа П.******* Ж.*******д хандан “ *******ийг зодлоо” гэж хэлэхэд түүнийг эсэргүүцэж ******* *******ийг зодсон хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал Ж.*******д зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ийн “... Тэгээд би нэг шил архи авъя гэхэд ...******* цаад лангуунаасаа нэг шил 0.75 экс гэж архи авч өгсөн тэгээд мөнгөө гэж хэлэхээр нь би биччих гэж хэлэхэд ******* өр бичдэг дэвтэрээ гаргаж ирээд чамд өмнө нь өр байна шүү гэж хэлэхээр нь би хартал надад 27000 мянган төгрөгний өр байхаар нь би миний өр ийм болоогүй чи буруу бодсон байна. Нэмж бичсэн байна гэж хэлэхэд ******* чиний авсан юм чинь энэ би буруу бодоогүй гэсэн тэгээд бид 2 маргалдсан тэгж байтал ******* миний толгой нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохиод авахаар нь би бас гараараа түүнийг 1, 2 удаа цохиж зодолдсон тэгтэл ....******* лангуун дээр байсан хилийн туухай аваад миний толгойн хэсэгт хэд хэдэн удаа цохисон тэгээд би нэг хэсэг ухаан алдсан байсан. ...” гэсэн мэдүүлгээр, Г.*******ийг гарч явсны дараа Ж.*******тай маргалдаж, Ж.******* өөрийг нь зодсон талаар мэдүүлсэн хохирогч П.*******ийн “...******* ... Г.******* ... хоёр хоорондоо маргалдаж байгаад гэнэт зодолцоод эхэлсэн ... наанаас нь яваад очиход *******ээ хойшоо дэлгүүрийн шалан дээр уначихаар нь харахад түүний дух орчимоос нь цус гарчихсан байхаар нь би *******ыг пизда минь чи хүн аллаа гэж хэлэхэд ******* ирээд *******ээг татаж босгон сандал дээр суулгаад Г.*******ээгийн дух шалбарч цус гарч байсанг 00-н цаасаар дарж цэвэрлэсэн юм....Тэгээд *******ээ ...дэлгүүрээс гарахаар нь би *******д та хүнийг ингэж зодож нүдэж болохгүй яахаараа миний найзыг зоддог юм бэ гэхэд? Чамд ямар хамаатай юм бэ гээд... миний толгой руу гараараа 2-3 удаа цохиж зодсон...” гэсэн мэдүүлгээр, Ж.*******ы мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “ ... Бид 2 маргалдаж байгаад миний уур хүрээд Г.*******ийг гараараа цохиж аваад ... бие биенийгээ гараараа цохиж зодсон. Тэгтэл гэнэт манай дэлгүүрийн нөатын баримт өгдөг машин лангуун дээрээс уначихаар нь бүр уур хүрээд гарт нэг юм баригдахаар нь харахад дэлгүүрийн 1 кг-ийн төмөр туухай байхаар нь аваад Г.*******ийн толгойн нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа цохиж зодсон... нөгөө ******* нь намайг чи муу хүн зоддог хэн юм гэж байснаа гэнэт миний зүүн талын нүдний орчим цохиод авахаар нь би *******ийг барьж аваад бид 2 бие биенийгээ гараараа цохиж зодолдсон гэтэл *******ийн духны дээд хэсгээс цус гараад тэгээд бид 2 зодолдохоо больсон..” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.*******ы үйлдлийн улмаас хохирогч Г.*******ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 201920036 дугаартай шинжээчийн “... иргэн Г.*******ийн биед баруун талдаа духны хэсэгт хөмсөг орчимд гавал яс цааш цөмөрсөн хугарал, зүүн талын духны хэсэгт тархины эдийн няцрал, цус хуралт, зүүн талын чамархайн яс цөмөрсөн хугарал, аруун талын ухархайн хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун талын хацрын ясны хугарал, хамрын таславч ясны муруйлт, духны урд баруун хөмсөгний дээр шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д болон 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ” гэсэн дүгнэлтээр, хохирогч П.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 11-нийөдрийн 201920042 дугаартай шинжээчийн “... иргэн П.*******ийн биед духны баруун дээд хэсэгт толгойн зулайн хэсэгт шарх тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Ж.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Г.*******, П.******* нарыг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Ж.******* нь шууд санаатай үйлдлээрээ бусдын биед гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ж.******* иргэн Г.*******, П.******* нарын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч Г.*******, ******* нарыг зодсон үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл, хохирогч П.*******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогч нарт эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй гэж үзлээ. Шүүгдэгч Ж.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон уЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 кг жинтэй төмөр туухайг буцаавах талаар хүсэлт гаргаагүй учир устгаж, шүүгдэгч хохирлыг нөхөн төлсөн тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугзүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10450000 / арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 10450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 5. Шүүгдэгч Ж.******* нь 10450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10450000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 6.Шүүгдэгч Ж.*******д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 кг жинтэй төмөр туухайг устгасугай. 8. Шүүгдэгчийн өмчлөлийн Бонго Жи-3 маркийн 06-07 ЗАН улсын дугаартай автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/22 дугаартай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 9. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцлэл бичих эрхтэй болохыг тус тус дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ