Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяа,

-шүүгдэгч Ч.Батбаярын өмгөөлөгч С.Сувдмаа,

-хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.Тунгалаг,

-шүүгдэгч Ч.Батбаяр нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтооол үйлдэж ирүүлсэн Чүлтэмсүрэнгийн Батбаярт  холбогдох Эрүүгийн 201619000540 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат,1976 оны 02 сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, энхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хот БЗД-ийн ОСГ-ны 9-р хороо Шархадны 08-144 тоотод орших суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тавд овогт Чүлтэмсүрэнгийн Батбаяр / РД:НТ76021514/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Батбаяр нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Улаанцав гэх газар 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Приус-20 маркийн 19-44 УБЦ улсын дугаартай автомашин Ланд-100 маркийн 73-80 УНГ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөнөөр Р.Тунгалагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тиймээс мэдүүлэг өгөхгүй..” гэв.

Хохирогч Р.Тунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Би шүүгдэгтэй сайн дураараа эвлэрсэн байгаа. Хохиролын мөнгөө бүрэн авсан байгаа. Би хүндэвтэр гэмтэл авсан байгаа одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байна. Би ээж хүний хувьд их зөөлөн хандаж байгаа...” гэв.

Хохирогч Ч.Ариунболд хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: “ 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор Ланд-100 маркийн 73-80 УНГ дугаарын автомашинтай явсан. Машиныг би жолоодож явсан. Орой 23 цаг 30 минутын орчим Төв аймгийн нутагт явж байтал гэнэт өөдөөс машин орж ирээд зөв талын урд дугуйруу ирж мөргөсөн. Машины руль жолоодлогогүй болоод эсрэг урсгал руугаа ороод замаас гараад зогссон. Дараа нь цагдаа дуудсан. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн. Миний биед гэмтэл учраагүй. Тэмүүлэн 15 настай, эрэгтэй, Давааням 9 настай, эмэгтэй, биед нь гэмтэл учраагүй Мөргөлдсөн гэх машинд 2 хүн явсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан. Би өөрийн зорчих хэсэг дээр явж байсан. Тухайн үед хотруугаа явах чиглэлийн хөдөлгөөн ихтэй, цуваанд орж явсан. Энэ машин ээж Тунгалагийн машин. 40-45-кт/цагийн хурдтай явсан. Хөдөлгөөн ихтэй байсан. Цаг агаар болон зам орчны байдал хэвийн байсан. Би ойрын гэрэл дээр явж байсан. Машинд учирсан хохирол болон гарсан зардлаа төлүүлж авмаар байна. Хэргийн материалтай танилцана. Шүүх хуралд оролцоно” гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Болдбаяр хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: “ 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор Ланд-100 маркийн 73-80 УНГ дугаарын автомашинтай явсан. Машиныг ах Ариунболд жолоодож явсан. Би жолоочийн хажууд сууж явсан. Тэгтэл гэнэт түс хийх чимээ гараад зөв талын хаалганы шил хагарсан. Осол яаж болсныг хараагүй. Машинд түс хийх чимээ гараад машин замаас гараад зогссон. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн. 4,5,6-р  хавирга нь хугарсан гэж байсан. Миний биед гэмтэл учраагүй.Эхний үзсэн эмч нь зураг авахуулсны дараа нь хараад тэгж хэлж байсан. Гомдол санал байхгүй. Зураг авахуулсан төлбөрөө гаргуулж авна. Баримт нь байгаа. Манай машин цуваанд явж байсан болохоор хурдтай яваагүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг,

Гэрч О.Мөнхтуул хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: “ 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот орохоор Ланд-100 маркийн 73-80 УНГ дугаарын автомашинтай явсан. Машиныг манай нөхөр Ариунболд жолоодож явсан. Тухайн үед би унтаж явсан болохоор осол болохыг хараагүй. Машин мөргөлдөх үед сэрсэн. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн миний биед гэмтэл учраагүй. Охин Давааням 9 настай, ахын хүүхэд Тэмүүлэн 15 настай, эрэгтэй, биед нь гэмтэл учраагүй. Мөргөлдсөн машинд 2 хүн явсан. Гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Өсөхбаяр  хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэгтээ: ”...2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Жаргалант сум орохоор төрсөн дүү Батбаярын Приус маркийн 19-44 УБЦ дугаарын автомашинтай явсан. Замд 22-н товчооноос нэг хүн авч яваад Баянчандмань сум өнгөрөөд тэр хүн буусан. Тэгээд цааш бид хоёр явсан. Тэгтэл өөдөөс гэнэт хурц гэрэл тусаад ороод ирсэн. Тэр үед би хөөе гэж хэлэхэд тас хийх чимээ гараад, нэг мэдсэн машин замын баруун гар талруугаа хараад зогссон. Машинаас бууж ирээд харахад Ланд-100 маркийн автомашин манай машины харалдаа бас замын баруун гар талруу хараад зогссон байсан.Тэр машины хүмүүс манай дүүгийн гар утсаар  хамт явсан гэх хүмүүсээ дуудсан, бас цагдаад дуудлага өгсөн. Машинд дүү Батбаяр бид хоёр явсан. Биед гэмтэл учраагүй. Харин нүүрний зүүн талд шил шигдсэн байсан. Гэмтсэн нэг хүн харагдаж байсан. Бас нэг бие муутай хүн байсан. Машин дүү Батбаяры машин. 50-60 км/цагийн хурдтай явсан. Цаг агаар тогтуун зам орчны байдбл хэвийн, хөдөлгөөний ачаалал бага байсан. Гэнэт л өөдөөс хурч гэрэл ороод ирсэн. Хурц гэрэлтэй машинаас болоод осол гарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг,

ШШҮТ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч № 10245 тоот дүгнэлтээр Рээваа овогтой Тунгалагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэх дүгнэлт,

 

Бусад баримт сэлт:

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,

-зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-5-11/,

-шүүгдэгч Ч.Батбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд ял шийтгэгдэж байгаагүй... " гэх лавлагаа /хх-70/,

-шүүгдэгч Ч.Батбаярыг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-64/, 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар /хх-69/ байцаасан тэмдэглэлүүд,

 

Шүүгдэгч Ч.Батбаяр нь Төв аймгийн Борнуур сумын нутаг Улаанцав гэх газар 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Приус-20 маркийн 19-44 УБЦ улсын дугаартай автомашин Ланд-100 маркийн 73-80 УНГ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөнөөр Р.Тунгалагийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ч.Ариунболдын: “..Төв аймгийн нутагт явж байтал гэнэт өөдөөс машин орж ирээд зөв талын урд дугуйруу ирж мөргөсөн. Машины руль жолоодлогогүй болоод эсрэг урсгал руугаа ороод замаас гараад зогссон. Дараа нь цагдаа дуудсан. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Болдбаярын: “...Машиныг ах Ариунболд жолоодож явсан. Би жолоочийн хажууд сууж явсан. Тэгтэл гэнэт түс хийх чимээ гараад зөв талын хаалганы шил хагарсан. Осол яаж болсныг хараагүй. Машинд түс хийх чимээ гараад машин замаас гараад зогссон. Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн. 4,5,6-р  хавирга нь хугарсан гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Мөнхтуулын: “..Машинд 4 том хүн 2 хүүхэд явсан. Ээж Тунгалаг гэмтсэн миний биед гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг, гэрч Н.Өсөхбаярын: “..Тэгтэл өөдөөс гэнэт хурц гэрэл тусаад ороод ирсэн. Тэр үед би хөөе гэж хэлэхэд тас хийх чимээ гараад, нэг мэдсэн машин замын баруун гар талруугаа хараад зогссон. Машинаас бууж ирээд харахад Ланд-100 маркийн автомашин манай машины харалдаа бас замын баруун гар талруу хараад зогссон байсан..” гэх мэдүүлэг,    Ч.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно..“ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч, хохирогч  нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ч.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч Р.Тунгалаг нь 11 510 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Батбаяр нь төлж барагдуулсан, мөн хохирогч Ч.Ариунболд, Ч.Болдбаяр нар нь хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх гэм хорын хохирол байхгүй байна гэж шүүх үзлээ.

 

            Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: