Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор С.Энхням,

Хохирогч Ч.Ц, Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ц.Оод  холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 11-р сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ц.О;

 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу  хучилттай  асфальтан  зам  дээр  Улаанбаатар  хүрэхээр  иргэний  нэхэмжлэгч Т.Сын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Алтеза маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд-ийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Сын насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 24- ний өдөр Чойр орж машин өгөхөөр найзтайгаа явсан. Найзыгаа буцааж Сайншанд руу явуулах байсан юм. ...ээжийн ажлынх нь хүний машиныг гуйж аваад явсан. Сайншандаас гарч 16 цаг 30  минутын  үед  Цагаан  хаалган  дээр  очоод  4  дугуйг  нь  харахад  хойд  2  дугуй нь халзарсан байсан. Тэгэхээр нь Айраг сум хүртэл яваад хямд дугуй олж тавья гэж бодсон. Халзан  дугуй  байсан  болохоор  нам хаазаар явж  байгаад  80  км хурднаас  90  км хурд руу шилжээд явж байтал урд том тэрэг явж байхыг хараад хаазаа буулгаж байтал найз маань ар талын дугуй хагарчихлаа гэхээр нь тормоз гишгэж байсан. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна, ухаан алдсан байсан....” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Цын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :”...зам тээврийн ослын улмаас миний бага хүү Ц.С нас барсан.гомдол, саналгүй...” гэсэн мэдүүлэг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зам тээврийн ослын талаар тогтоосон 52 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...3ам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоёота Алтеза маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/-ийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт. / хх-ийн 52-р тал /

Иргэний нэхэмжлэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...15 цагийн орчимд санагдаж байна А эгчийн том хүү нь ирж надаас машин авч явсан би машинаа өгөхдөө чи машин барьдаг биз дээ гэж асуухад би жолооны үнэмлэхтэй машин барьдаг зөөлхөн яваад ирнэ гэж хэлээд миний машиныг авч явсан. Би осол болсон талаар 2019 оны 06 дугаар сарын 24-ний орой мэдсэн...З 343 000 төгрөг нэхэмжилнэ, гэсэн мэдүүлэг / хх-ийн 112 дугаар тал /

Гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019 оны 06 сарын 24-ний өдөр том хүүгээрээ машин бариулж ... улсын дугаартай машинтай...Сайншанд Улаанбаатар хотын чиглэлд явсан машиныг манай том хүү О жолоодож би жолоочийн хажуу талд суугаад миний бага хүү С, Оын найз А хоёр арын суудалд сууж явсан. Бид 33 дугаар зөрлөг өнгөрөөд явж байтал гэнэт машин дайвалзаж замын  зүүн талруу нэг  бөмбөрөөд  4  дугуйн  дээр  зогссон  ослын  улмаас  миний  бага хүү С газарт шидэгдэж нас барсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 29-30 дугаар тал /

Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...О өөрөө суудлын автомашиныг бариад Оын ээж А жолоочийн хажуу суудалд сууж явсан би Оын дүү талийгаач Сын хамтаар арын суудалд сууж явсан бид Сайншандаас 60 орчим км явсан байсан байх машин явж байгаад гэнэт дугуй хагарах шиг дуу чимээ гарах шиг болсон тэгээд машин замын хажуу талруу орж нэг мэдэхэд осол гарсан байсан...” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 32 дугаар тал /

Хэргийн  газарт  үзлэг  хийсэн  тэмдэглэл,  гэрэл  зургийн  үзүүлэлт.  / хх-ийн  4- 12дугаар тал/

Амь хохирогчийн цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл. / хх-ийн 12-20 дугаар тал /

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 21-23 дугаар тал /

Ашид билгүүн ХХК-ны газраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээ. / хх-ийн 48 дугаар тал /

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/072 дугаартай шинжээчийн дүгнэлт./ хх-38- 39 дүгээр тал /

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-83  дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр Улаанбаатар хот руу Т.Сын эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Алтеза маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Сын насыг хохироосон болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...зам тээврийн ослын улмаас миний бага хүү Ц.С нас барсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...2019  оны  06  сарын  24-ний өдөр...Сайншанд Улаанбаатар хотын чиглэлд явсан машиныг манай том хүү О жолоодож би жолоочийн хажуу талд суугаад миний бага хүү С, Оын найз А хоёр арын суудалд сууж явсан. Бид 33 дугаар зөрлөг өнгөрөөд явж байтал гэнэт машин дайвалзаж замын зүүн талруу нэг бөмбөрөөд 4 дугуйн дээр зогссон ослын улмаас миний бага хүү С газарт  шидэгдэж  нас  барсан...”  гэсэн  мэдүүлэг,гэрч Б.АмарӨлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...О өөрөө суудлын автомашиныг бариад Оын ээж А жолоочийн хажуу суудалд сууж явсан би Оын дүү талийгаач Сын хамтаар арын суудалд сууж явсан бид Сайншандаас 60 орчим км явсан байсан байх машин явж байгаад гэнэт дугуй хагарах шиг дуу чимээ гарах шиг болсон тэгээд  машин  замын  хажуу талруу орж  нэг  мэдэхэд  осол  гарсан  байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 02/072 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Оын  дээрх үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхээс шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, энэ  гэмт хэргийн улмаас түүний төрсөн дүү нас барсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Оод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв. Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учрыг сануулах нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Т.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн :”...15 цагийн орчимд санагдаж байна А эгчийн том хүү нь ирж надаас машин авч явсан би машинаа өгөхдөө чи машин барьдаг биз дээ гэж асуухад би жолооны үнэмлэхтэй машин барьдаг зөөлхөн яваад ирнэ гэж хэлээд миний машиныг авч явсан.... гэсэн мэдүүлгээр ... улсын дугаартай Тоёота Алтеза маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч Т.С нь осол болохоос өмнө өөрөө зөвшөөрч тээврийн хэрэгслийн жолоогоо шилжүүлсэн нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заажээ. Хуульд зааснаар уг тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь гэм хорыг хариуцан төлөх үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй боловч шүүгдэгч Ц.О нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрөө бүрэн хариуцаж төлөхөө мэдүүлсэн тул Ашид билгүүн ХХКны газраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээ буюу иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3343000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгч Т.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ”... улсын дугаартай Тоёота Алтеза маркийн тээврийн хэрэгслийг Нет капиталд барьцаалан зээл авсан бөгөөд тухайн компаний зүгээс барьцаалсан зээлийн үлдэгдэл 800 000 төгрөгийг нэхэмжилсэн тул гаргуулж өгнө үү” гэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 800000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хангалтгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж,шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Ц.Оод тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ооос 3.343.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Ст олгож, 800000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ц.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 1

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН