| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0277/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/292 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0277/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан,
Шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б-ын Ж-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1818005090325 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* ангид ******* ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Б-ын Ж- / /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.
Шүүгдэгч Б.Ж- нь З- дугаар ангид дэд ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс алба хааж буй анги байгууллага болох******* ангийн байрыг дур мэдэн орхиж явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж- нь дэд ахлагч цолтой, хөгжимчинөөр ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс алба хааж буй анги байгууллага болох З- дугаар ангийн байрыг дур мэдэн орхиж явсан болох нь:
Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Ж-ийн эх *******2018 оны 05 сарын 18-ны өдөр утсаар холбогдоход гэртээ ирээгүй гэсэн. Тэгээд 2018 оны 05 сарын 21-ний өдөр Энхтуяа гэх хүнийг дуудан анги дээр ирүүлж ангийн захирагчтай уулзуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
Гэрч П.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоо тэгээд сүүлд бичсан чатаас нь харахад санаа нь зовоод бантаад яваа юм болов уу гэж бодож байна. Тэрнээс биш хэн нэгнийг буруутгаж бодсон зүйл алга” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...алба хааж байхдаа хөгжмийнхөө мэргэжлээс залхсан. Уул нь би өөрөө цэргийн хүн болно гэж бодохдоо арай өөрөөр төсөөлж байсан боловч хөгжимчин болчихсон чинь хээрийн буудлага сургуулилалт гээд явж байхад би өөрөө хэдэн ноттой орооцолдоод сууж байгаадаа гутарсан юм. Ингээд тэр чигээрээ ажилдаа очихгүй Улаанбаатар хот руу явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Ж-ийг дэд ахлагч цолтой ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Б.Ж-өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД