Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 08-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч З.Цыг зодож гарыг хутгаар зүсэх, толгойг чулуугаар цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 08 дугаар сарын 18- ны өдрийн орой 20 цагаас 21 цагийн үед З.Ц ахтай архи уугаад муудалцаж өшиглөн, гарын шуун дээр нь хутгаар зүсэж, гадаа гарч тархийг нь чулуугаар хагалсан...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ямар нэгэн маргаан байхгүй, хохирлоо бүгдийг төлж, Ц ахад 1200000 төгрөг өгсөн,...манайх ноос, ноолуур, малын мөнгөөр амьдардаг..., ...ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй...” гэв.

Хохирогч З.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х ирээд намайг 2 өшиглөөд, уруул руу 1 цохисон, зуухны хажууд байсан хутгыг аваад миний зүүн гарын шууны хэсэг, баруун гарын шууны хэсэг дээр зүссэн...” гэсэн мэдүүлэг /ххийн 9 дүгээр хуудас/

Хохирогч З.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цагийн үед Х ирээд намайг 2 удаа өшиглөж, нүүр рүү 1 цохисон, зуухны хажууд байсан хутгыг аваад миний зүүн, баруун гарын шууны хэсэгт зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч А.Хгийн:"...Х ах хутга барьсан байхаар нь хутгыг нь булааж аваад манай гэрт битгий зодолдоод бай гээд Х ах Ц ах хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан..., ...20 цагийн үед...Ц ах манайд толгой руу чулуугаар цохичихлоо гээд цус нь гоожсон, 2 гарынхаа шууны хэсэгт хутгалуулчихсан ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Гэрч А.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би унтаж байсан чинь Х орж ирээд өшиглөж зодоод ийм зүйл болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас нэг хүн орж ирээд Ц ахтай маргалдаад байсан...Х гаднаас орж ирээд нөгөө хүний гараас хутгыг нь булааж аваад гэрээсээ тэр хоёрыг гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би өшиглөөд босгосон, тэгээд босоод ирэхээр нь газар хутга байхаар нь аваад Ц ахын баруун гарын шуун дээр нь 1 удаа зүссэн..., ...би бас Цг 2, 3 удаа баруун шанаа руу нь цохисон..., ...би газраас чулуу аваад толгой руу нь 2 удаа чулуугаар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Шинжээчийн ...дугаартай: “...З.Цын биед тархи доргилт, дух, баруун зүүн шууны шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхи, цээж, нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Цын биед учирсан гэмтлүүд тус бүрдээ болон нийлбэр хэлбэрээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ор нь 2018 оны 08-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт хохирогч З.Цыг согтуугаар зодож гарыг хутгаар зүсэх, толгойг нь чулуугаар цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.О-ыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураар хүлзөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Цын өгсөн “...О надад эмчилгээний 1 200 000 төгрөг өгсөн, надад нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манайх ноос, ноолуур, малын мөнгөөр амьдардаг..., ...ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.О нь цагхоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авхувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.О-тыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                          Н.АДЪЯА