Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 146/ШЦТ/56

 

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Улсын яллагч: Б.Түвшинтөр,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,

          Шүүгдэгч А.Амартүвшин,

          Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чимэд овгийн Адъяасүрэнгийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 2227000620062 тоот хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Бүрэгтий гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Чимэд овгийн Адъяасүрэнгийн Амартүвшин /РД: ЙБ88101818/,

         

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч А.Амартүвшин нь 2022 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Найман булангийн 3-302 тоотын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.Наранцацралын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, мөргөн хохирогчийн хамрыг хугалж, уруулын холбоосны урагдал үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч А.Амартүвшин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа” гэв.

                  

          Хохирогч Д.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ангийн багш нарын хурал сургууль дээр болоод оройхон 20 цагийн үед гэр рүүгээ харих гэсэн чинь манай охин Намуундарь ажлын өрөөнөөс мэдэлгүй түлхүүр цүнхлээд гэр рүүгээ явчихсан байсан. Сургуулийн гаднаас гэр рүүгээ алхаад явж байтал араас нийгмийн ажилтан Бямбадорж, нярав Нямдорж менежер Нямхүүгийн машинтай явж байхаар нь машины түлхүүр аваад гэр рүүгээ яваад өгсөн байна, түлхүүр гэрээс аваад буцаагаад ажил дөхүүлээд өгөөч гэж гуйгаад гэртээ очсон чинь манай нөхөр Амартүвшин архи уучихсан халамцуу байхаар нь хараад итгэхгүй байж магадгүй байх гээд охиноосоо түлхүүрээ аваад нөхөртэйгөө хамт ажлын хүмүүсийн машинтай сургуулийн гадна очиж нөхөр бид хоёр буусан. Би машин бариад гэртээ ирсэн чинь хүргүүлдэг, урьдаг хүнтэй хүн сайхан юм гэж надад уурласан. Урьдаг хүнтэй гэдэг нь ажлын хүмүүсээр машин руугаа хүргүүлж байхад Нямхүү манай нөхрийг төгсөгчдийн гар бөмбөгийн тэмцээн болно чамайг урьж тэр тэмцээнд оролцуулна аа гэж нөхөрт минь хэлж байсан. Тэгээд уурлаад шүдээ зуугаад байхаар нь айгаад машинаас буугаад эгч Нарангаравын гэр рүү алхаж байгаад ингэж зугтаж явж яадаг юм ер нь буцаад гэр рүүгээ очъё гэж бодоод буцаад гэр рүүгээ алхаж очоод уур нь жаахан намдаг гэж бодоод хашаан дотор байсан машины ар талын хаалгаар орж хэсэг суусан, тэгсэн намайг цонхоор харсан бололтой нөгөө талын хаалгаар орж ирээд хажуу талд суухаар нь би уурлаад мөр рүү нь 2-3 удаа гараараа цохиод чи дандаа архи уухаараа уурлаж уцаарлаж байх юм. Зодох гээд байгаа бол намайг зод гэсэн чинь чихний дээд хэсэг рүү гараараа цохиод байсан. Гэнэт миний уур хүрээд огцом гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон чинь зөрүүлээд миний уруул хэсэг рүү хоёр гурван удаа гараараа цохиод, нэг удаа мөргөөд нэг гараараа намайг багалзуурдсан. Тэгэхээр нь би нөхөртөө хандаж ханиа одоо болилдоо гэж хэлсэн чинь багалзуурдахаа больсон. Тэгэхээр нь би машинаас буугаад хашааны хаалга руу явж байснаа хүүхдүүд гэрт байгаа учир буцаад гэртээ орсон чинь Намуундарь Улаанбаатар хотод байдаг миний төрсөн эгч Бямбажав руу утсаар залгаад юу болсон талаар хэлчихсэн байсан. Удалгүй Бат-Өлзий сумын цагдаагийн тасгийн алба хаагч нар ирсэн. Цагдаа нар арай ирээгүй байхад миний төрсөн эгч Нарангарав болон найз Ариунжаргал нар манай гэрт ирсэн. Өмнө нь 2013 оны 02 сард зүүн нүд рүү цохиж хөхрүүлж байсан, 2018 онд хамар луу цохисноос болоод амьсгалж болохгүй битүүрээд байсан, 2020 оны намар архи ууж хотоос ирээд савтай хоол, хүрэм шидээд цагдаа дуудаж намайг өг гээд байхаар нь нэг удаа цагдаад хэлж түүнээс болж баривчлах байранд 10 гаран хоноод ирсэн. Энэ оны 3 сараас хойш намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би нөхөр Амартүвшинээс салахаар шийдэж Хархорин сум дахь сум дундын шүүхэд салах өргөдөл явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,

 

          Гэрч Д.Нарангаравын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний дүү Наранцацрал нь нөхөр Амартүвшинд зодуулсан тэр өдөр дүүгийн Намуундарь өөрийнхөө дугаараас залгаад аав ээжийг машин дотор зодчихлоо, та хүрээд ирээч гэж хэлсэн. Би гэрт нь яваад очсон чинь нүүр хэсэг нь цус болчихсон, хамар, уруул хэсэгт гэмтэл авчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуу/,

          Насанд хүрээгүй гэрч А.Намуундарийн мөрдөн байцаалтад өгсөн “...Аав тэр өдөр архи уучихсан гэртээ байж байсан. Би ээжийн машины түлхүүрийг түр аваад буцаад өгөлгүй мартаад гэртээ аваад хүрээд ирсэн байсан. Ээж араас ирээд түлхүүр аваад аавтай хамт гараад явсан. Удалгүй хашаанд аав машин оруулж ирсэн. Ээж хаачсан юм бэ гэж асуусан чинь ээж чинь надад уурлаж байгаад Нарангарав эгчийнд нь хонох гээд яваад өглөө гэж хэлсэн. Удалгүй гадаа түр тар гээд чимээ гараад байхаар нь би цонхоор харсан чинь ээж гадаа уйлаад зогсож байсан. Аав харин машин дотор амандаа юу гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг юм яриад суугаад байсан. Ээж уйлж байгаад гэртээ ороод ирсэн чинь нүүр нь битүү цус болоод уруул, хамар хоёр нь гэмтчихсэн байсан... Өмнө нь 2020 онд аав ээж рүү аяга хувцас авч шидээд байхаар ээж цагдаад дуудлага өгөөд хэд хоног байхгүй байж байгаад ирсэн. Аав ээжийг хардаад юм мөнгө төгрөгийг асуудлаас болоод юм ярихгүй чимээгүй уурлаад суучихдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “...1. Үзүүлэгч Д.Наранцацралын биед хамар ясны хугарал, зүүн нүдний зовхи, дээд уруулын салстын цус хуралт, уруулын холбоосны урагдаж сэтэрсэн байдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтэл нь хатуу модоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 199 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/,

         

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 60-62-р хуудас/,

 

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57-р хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Амартүвшинд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

        Шүүгдэгч А.Амартүвшин 2022 оны 03 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Найман булангийн 3-302 тоотын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Д.Наранцацралын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж, мөргөн хохирогчийн хамрыг хугалж, уруулын холбоосны урагдал үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Наранцацралын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх 32-34-р хуудас/, гэрч Д.Нарангарав, насанд хүрээгүй гэрч А.Намуундарь нарын мэдүүлэг /хх-ийн 36-38, 43-р хуудас/, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №199 дугаар дүгнэлт /хх 14-15-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Тухайн гэмт хэргийн онцлог нь ахуйн хүрээнд буюу гэр бүлийн гишүүдийн хүрээнд, нууц далд аргаар үйлдэгддэг.

 

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.

        

          Шүүгдэгч А.Амартүвшингийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

          Шүүгдэгч А.Амартүвшин нь эхнэр Д.Наранцацралын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,

          Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.

 

          Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Наранцацралын биед хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч А.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

 

          Иймд шүүгдэгч А.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

          Хохирогч Д.Наранцацрал нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч А.Амартүвшинг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

          Шүүхээс шүүгдэгч А.Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч А.Амартүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч А.Амартүвшинг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

          Шүүгдэгч А.Амартүвшинд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч А.Амартүвшин нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

 

шүүгдэгч А.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,

 

          шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

                                                            

          Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Чимэд овгийн Адъяасүрэнгийн Амартүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Чимэд овгийн Адъяасүрэнгийн Амартүвшинг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амартүвшин нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч А.Амартүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Амартүвшинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХ-АМГАЛАН