Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ ШЦТ/627

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт/№1954/, шүүгдэгч Э.Х түүний өмгөөлөгч Г.Баярмаа /№1814/, шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг/0324/, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 даь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан гэмт хэрэгт холбогдсон Йеншөөбү овогт Ганболдын Б, Боржигин овогт Эрдэнэчулууны М, Баруунхуасай овогт Энхболдын Х нарт холбогдох эрүүгийн 201725030871 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат. 1986 оны 7 дугаар сарын 18-нд Дархан- Уул аймгийн Дархан суманд төрсөн, нас 30. хүйс эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил эксковаторын оператор, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 2, ахын хамт, Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй, урьд 2006 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг 1 жил 6 сар тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн, Йеншөөбү овогт Г.Б

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1987 оны 10 дугаар сарын 26-нд Дархан- Уул аймгийн Дархан суманд төрсөн, нас 29, эмэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил тогооч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суух хаяг байхгүй, урьд 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагдар хойшлуулсан, Боржигин овогт Э.М

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1987 оны 5 дугаар сарын 31-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, нас 30, эрэгтэй, боловсрол бш^(у^^д^1^эргэжил

 

байхгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, , урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийгүүлж, уг ялаа 2006 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3272 дугаар тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасч, үлдэх 1 сар 3 хоногийн ялыг биечлэн эдэлж, 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 345 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагар хорих ялаар шийтгүүлсэн, уг ялаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Баруунхуасай овогт Э.Х

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.Б, Э.М Э.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Г.Б, Э.М нар нь бүлэглэн -2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Окей-32" дэн буудлын 7 номерийн өрөөнд үйлчлүүлж байсан Л.Пүрэвсүрэн, Л.Цолмон нарын эд зүйлийг хулгайлж нийт 487.000 төгрөгийн,

-2017 оны 4 дүгээр сарын 11 -ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Д.Октябрийн эзэмшлийн "Окей-32" дэн буудлаас эд зүйл хулгайлж нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэгөгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

хохирогч Д.Октябрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо Нуурын 22 дугаар гудамж, 514 тоотод байрлах Окей-32 гэх нэртэй зочид буудлыг 2007 оноос хойш ажиллуулж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 11- ний өдөр манай ажил дээр зарын дагуу ирлээ гээд Г.Б, Э.Мөнх-Учрал гэх хүмүүс ээлжийн жижүүрийн ажилд орсон тэгээд ажлаа хийж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Г.Б, Э.Мөнх-Учрал нар манай хүүхэд Дарханд аваарт ороод хөлөө хугалсан байна гэсэн тэгээд цалингийн урьдчилгаа гээд нийт 225.000 төгрөг аваад тэр өдрөө ажлаа орой 21 цагт манай эхнэр Т.Цэцгээд ажлаа

 

хүлээлгэж өгөөд явсан, Тэгээд Г.Б, Э.М хоёр тэр өдөр ажлаа хийж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 цагийн үед Г.Б,

Э.М нар бас нэг эмэгтэйгийн хамтаар манай эхнэр Т.Цэцгээгийн хүлээж авсан №7 өрөөнд оруулсан хоёр үйлчлүүлэгчийн эд зүйлс болох өмсөж явсан куртик, гар утас, түрийвчтэй мөнгө зэргийг нь аваад, буудлын орлого болох 150,000 төгрөг, цагаан хэрэглэлийн даавуу, индүү зэргийг аваад яваад өгсөн байсан. Тэгээд өглөө нь би ажилдаа иртэл манай буудал дотор бөөн шуугиан болсон байдалтай байсан намайг ороход манай буудал дотор үйлчлүүлсэн хүмүүс надруу дайраад танай энэ хоёр ажилчин чинь хаана байна миний хувцас болон гар утас мөнгийг аваад явсан байна гээд хэлсэн. Тэгээд би буудлын жижүүрийнхээ өрөөнд ороод харахад байхгүй болохоор нь би өөрийн авч өгсөн 88457990 дугаарын утас руу залгахад холбогдох болмжгүй болсон байсан. Тэгээд би хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд шөнийн 01:30-02:00 цагийн хооронд №07 өрөөнд үйлчлүүлж байсан иргэний өрөөнд Г.Б 2 удаа ороод гарахдаа эд зүйл аваад гарч ирж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тэгээд манай буудлын өрөөний эд зүйлсийг цагаан өнгийн даавуунд боогоод гараад явж байгаа бичигдсэн байсан. Тэгээд хүмүүс нь уурлаад намайг авсан юм шиг дайраад байхаар нь цагдаа дуудаж дуудлага өгсөн,...’’ гэх мэдүүлэг: /хх-ийн 14-16х/,

хохирогч Л.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрлах Окей-32 нэртэй зочид буудалд төрсөн дүү Л Пүрэвсүрэнгийн хамт 1 давхарын 1 ортой өрөөнд байрласан дүү бид 2 орой 22 цаг өнгөрч байх үед унтаж амарсан би шөнийн 3 цагийн үед сэрээд ариун цэврийн өрөө рүү орох гэж гутлаа өмсөх гэтэл миний гутал бахйгүй байхаар нь гайхаад дүүгээ сэрээгээд бид 2 өөрсдийн эд зүйлээ бүртгэтэл миний пүүзэн гутал, куртик, галакси эс-4 маргийн гар утас, 60.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 18-19х/,

хохирогч Л.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...үүрээр 4 цагийн үед сэрээд хартал миний куртик, түрийвчтэй 180.000 төгрөг, нокиа маркийн гар утас зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг: /хх-ийн 21-22х/,

гэрч Т.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн орой 19 цаг болж байхад өөирйн ажиллаж байсан зочид буудлын ажпын байрыг манай байгууллагад 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай зараар ажилд орох гэж ирээд үйлчлэгч болон ээлжийн жижүүрийн ажилтнаар ажилд орсон эхнэр нөхөр хоёр өөрсдийгөө Дархан-Уул аймгийнх гэж ярьж байсан. Тэгээд би орой болоод ажпын байраа тэр хоёрт хүлээлгэж өгөөд гэр лүүгээ яваад маргааш өглөө нь манай нөхөр Д.Октябрь миний утас руу залгаад хурдан буудал дээр хүрээд ирээ буудал эзэнгүй нөгөө хоёр эхнэр нөхөр хоёр чинь буудлаа эзэнгүй орхиод яваад өгсөн байна. Тэгээд буудлаар үйлчлүүлж байсан хүмүүс барьж идэх гэж байна гээд хэлэхээр нь би гэрээсээ гараад буудал дээрээ ирэхэд буудлын коридорын хэсэгт бөөн орилж хашигарсан, уйлсан хүмүүс байсан. Тэгээд би хяналтын камеры бичлэгийг шүүж үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цаг өнгөрч байхад тэр хоёр этгээд эгч гэх эмэгтэйгийнхээ хамтаар №7 өрөөн үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нарын өрөөнд Г.Б нь 2 удаа ороод гараад буудлын жижүүрийн өрөө рүү ороод 3 уулаа болоод эд зүйлсийг аваад гарч байгаа бичлэг бичигдсэн байсныг үйлчлүүлж байсан хүмүүст бичлэгийг нь үзүүлээд болсон явдлыг нь үзүүлээд нөгөө хүмүүсээ тайвшируулаад одоо цагдаа дуудаад тэр хоёр хулгай хийсэн хүнийг барьж хуулийн дагуу шийдүүлээд эргээд та нарт мэдэгдэнэ гэж хэлээд үйлчлүүлж байсан хүмүүсийг явуулсан,...” гэх мэдүүлэг: /хх-ийн 24-25x1 эд зүйлийн үнэлгээ: /хх-ийн 78-79х/, 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5x1 болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 
  1. шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нар нь бүлэглэн -2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 3 дугаар гудамж, 2 тоотод суух Б.Болортуяагийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлж нийт 330.000 төгрөгийг хохирол учруулан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутын үед хорооноос зохион байгуулж байсан хүүхдийн баярын арга хэмжээнд оролцох гээд нөхөр 3 хүүхэд, хажуу айлын хүмүүсийн хамт бөөндөө гарсан арга хэмжээнд оролцоод 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд 5 ханатай монгол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай гэрийн хойморьт тавьсан байсан 32 инчийн хан өнгийн зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг: /х.х-ийн 120-122х/,

Иргэний нэхэмжлэгч Л.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 123-124х/, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл: /хх-ийн 103х/, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хэргийн газарт үзлэг хйисэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 104- 106х/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 126х/, эд хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохиролын мөнгө хүлээлгэн ӨГСӨН ТЭМДЭГЛЭЛ /ХХ-ИЙН115- 120х / болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон, тогтоогдсон байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлинй 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэтэл Г.Б, Э.М, Э.Х нарын үлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2017 он 4 дүгээр сард үйлдэгдсэн байх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Иймээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлинй 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 2 жил дээд хэмжээ 8 жил болсон нь гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээнээс хүндэрч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн шийдвэрлэх нь шүүгдэгч нарт ашигтай гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Г.Б, Э.М нарыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч Э.Хг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой бусадтай бүлэглэн орон байранд нэвтэрч

 

бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Д.Октябрь, Л.Цолмон, Д.Пүрэвсүрэн нарын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч Г.Б, Э.М нар нь бүлэглэн үйлдсэн байх ба дээрхи нэр бүхий хохирогч нарт учирсан хохиролыг Г.Б, Э.М нар нь хариуцан төлж барагдуулахаар байна. Үүнээс шүүгдэгч Э.М нь өөрт оногдох хохиролын хувиа хохирогч нарт шүүхийн шатанд төлж барагдуулсан ба одоо шүүгдэгч Г.Бат-Эрдэний нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөр үлдсэн тул түүнээс нийт 403.500 төгрөгийг гаргуулж хохирогч нарт оногдох хувиар нь олгуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б, Э.М, Э.Х нарын бүлэглэн үйлдсэн хулгайн гэмт хэргийн хохирогч Б.Болортуяад учирсан хохиролыг шүүгдэгч нар нь мөнгөн хэлбэрээр болон биет байдлаар бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.М, Э.Х нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэний урьд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг 1 жил 6 сар тэнсэн харгалзаж шийтгүүлсэн нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байна. Иймд түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Э.Мийн урьд 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялтай байдлын хугацаа дууссан байна. Иймд түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзав.

Шүүгдэгч Э.Хд ял шийтгэл оногдуулахдаа ялтай байдлын хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлыг нь харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулж, цагдан хоригдсон нийт хоногийн түүний торгох ялаас хасч тооцон, ял эдэлсэнд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг журамлан шүүгдэгч Г.Б, Э.М нарыг бүлэглэн, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч Э.Хг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм
 

буруутайд тооцсугай.

  1.  Шүүгдэгч Г.Б, Э.М нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял,

шүүгдэгч Э.Хд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг 110 /нэг зуун арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Э.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  2.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэний нийт 194 хоног, Э.Мийн нийт 194 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хгийн цагдан хоригдсон нийт 120 хоногийн, цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгтэй тэнцүүлж, оногдуулсан торгох ялаас хасч тооцон, түүнийг ял бүрэн эдэлсэнд тооцсугай.

  1.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бэс нийт 403.500 /дөрвөн зуун гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Октябрь /РД:ЦБ52100177/- т 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Л.Цолмон /РД:МЬ77062702/-д 122.500 / нэг зуун хорин хоёр мянга таван зуун / төгрөг, хохирогч Л.Пүрэвсүрэн /РД:МЬ80041706/-д 121.000/нэг зуун хорин нэг мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
  2.  Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, Э.М, Э.Х нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3.  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналттавихыгДархан- Уул аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
  4.  Шүүгдэгч Э.М, Э.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
  5.  Шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсанаасхойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7.  Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Бат- Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Э.М,

Э.Х нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.БАТГЭРЭЛ