Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

            -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа,

            -улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

          -шүүгдэгч Д.Ганзүрхийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            -шүүгдэгч Ч.Гүрийн өмгөөлөгч Н.Баяр,

           -шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гүр, Д.Ганзүрх нарт холбогдох эрүүгийн 201619000482 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харъяат, 1968 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
сантехникч мэргэжилтэй, Төв аймгийн Сэргэлэн сум , 5 дугаар баг, Авдар гэх газар оршин суух хаягтай, ам бүл 1, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №100 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 66/в тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Д.Ганзүрхэд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 тоот захирамжаар ялтан Д.Ганзүрхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялд нийцүүлэн 2 жил 1 сарын хорих ял болгон тогтоож, Д.Ганзүрхийг ял эдэлсэнд тооцож хорих ангиас нэн даруй сулласан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 441 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэмидийн Ганзүрх /РД:ЕЙ68081417/,

 

Монгол Улсын харъяат, 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Б-100-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Төв аймгийн шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 39 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Төв аймгийн шүүхийн 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 75.а-д зааснаар 5 жил хорих ялаар, Төв аймгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 72 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэхь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 09 сарын 06-ны өдрийн 433 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот захиражмаар 2002 оны Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялтан Ч.Гүрийг нэн даруй сулласан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чимэддоржийн Гүр /РД:НС58052570/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нар нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг 9-4 тоотод оршин суух Д.Цэрмаагийн агуулах сав болох амбаарт 2016 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж усны тэрэг, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлсийг хулгайлан 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ганзүрх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Төв аймагт 7 дугаар сарын 2-ны өдөр ирсэн. Ч.Гүр ах намайг ээжийн гэрийг барилцаад өгөө ч гэхээр нь барилцаж өгсөн. Тэгээд 7 сарын 3-ны өдөр бариад 7 сарын 4-ний өдөр архи уугаад, гадуур гараад алхсан. Усны аж ахуйн дэлгүүр ороод тамхи аваад буцаж явсан. Архи уугаад согтсон байсан. Нэг мэдсэн Ч.Гүр ахтай гэр хороололд алхаж явсан. Тэгэхэд тэргэн дээр хивс тавьчихсан түрэлцээд явж байсан. Тэр хивсээ Ч.Гүр ахын хашаанд оруулаад амбарт нь тавьсан. Амбарт орсоноо тодорхой сайн санахгүй байна....” гэв.

Шүүгдэгч Ч.Гүр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 7 сарын 2-ны өдөр Д.Ганзүрхийг ээжийн гэр барилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд Д.Ганзүрх аймагт ирээд 7 сарын 3-ны өдөр гэр бариад архи уусан. Дэлгүүрээс тамхи авахаар гарсан. Их согтсон байсан. 5 дугаар хорооны тэнд явж байхад Д.Ганзүрх алга болсон байсан. Нэг мэдэхэд айлын хашаанд орчихсон байсан. Тэгээд хоёр хивс авчихсан хашааны хаалга онгойлгоод намайг дуудсан. Тэр хоёр хивсээ усны тэрэг дээр тавиад ээжийн гэрийн үүдний амбаарт тавьсан. Тэгээд шөнө би унтаад өгсөн. Унтаж байхад 2 цагдаа ирээд намайг аваад явсан...” гэв.

Хохирогч Д.Цэрмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Би эмээгийн хамт гэртээ хоёулаа амьдардаг юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өлгөө 09 цагт би ажилдаа явсан, эмээ орой 20 цаг өнгөрч байх үед хөдөө Сэргэлэн сум руу амрахаар явсан юм. Тэгээд орой 00 цаг өнгөрч байх үед ажлаа тараад гэртээ иртэл хашааны хаалга дэлгээтэй, блокоор дарж хаадаг хаалтыг аваад холдуулчихсан хашаан дотор байдаг амбаарын хаалгыг доош нь нугалж нугасыг нь тасалж эвдчихсэн байдалтай байхаар нь очоод үзсэн чинь амбаарт байсан гялгар уутаар ороож тавьсан 2 ширхэг хивс алга болсон байсан. Мөн амбаарт хийсэн байсан усны тэрэг алга болчихсон байсан тул цагдаад хандсан. ... 5 ханатай гэрийг тойрч бүрдэг улаан шаргал хээтэй хивс байсан түүнийг 2016 оны 01 сард цагаан сар болохын өмнө 350.000 төгрөгөөр авсан, 350,000 төгрөгөөр үнэлнэ. Нөгөө хивс нь 2015 оны 03 сард худалдаж авсан гэрт татдаг улаан шаргал хивс байсан юм. 250,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан, 250.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би усны тэргээ үнэлэхгүй, манай усны тэрэг хуучин, дээр үед угсарч хийсэн тэрэг байсан...” гэх мэдүүлэг, /хх-11-12/,

 

Гэрч Ч.Баасан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цаг гээд намайг гэртээ ирэхэд Гүр ах, тэр Зүрхээ гэж дууддаг хүнтэйгээ хамт согтуу гэрт байж байсан тэгээд 1 шил архи уучхаад дахиад нэг шил архи ууна гэж байсан би гэртээ хэсэг байж байгаад гэрээсээ гарч яваад орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд унтсан. Тэр үед Гүр ах, Зүрхээ гэж дууддаг хүн 2 манай гэрт унтаж байсан, тэгээд шөнө цагийг нь мэдэхгүй байна унтаж байх үед цагдаа нар ирээд Гүр ахыг гэрээс дагуулаад гарсан, тэгээд Зүрхээ гэж хүнийг манай гэрийн гадаа байхад нь бас аваад явсан. Мөн манай амбаарт усны тэргэн дээр 2 хивс байсныг бас аваад явсан. Үүнээс өөр юм мэдэхгүй байна. ...Тэр үүдний амбаарт усны тэргэн дээр байсан хивс манай хивс биш, хэний хаанаас авсан хивс юм би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-13/,

 

Гэрч Д.Цэрэнбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн орой 23 цаг өнгөрч байх үед манай дүү Цэрмаа гэрийн амбаарт байсан 2 хивс, усны тэрэг алга болчихсон байна гэхээр нь би Сэргэлэнд явж байна, цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Тэгээд орой 00 цаг өнгөрч байх үед дүү Цэрмаа залгаад цагдаа нар ирлээ, хашааны амбаарт байсан хоёр хивс, усны тэрэг алга болсон байна, өөр юм алдагдаагүй байна гэж хэлсэн. Маргааш өглөө нь дүү Цэрмаагийн гэрт очиход хашаанд байдаг амбаарын хаалгыг нь эвдээд хулгай орсон байсан..” гэх мэдүүлэг, /хх-14/,

 

Бусад баримт сэлт:

-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5/,

-эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-08/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-09/,

 

-шүүгдэгч Ч.Гүрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "..урьд Төв аймгийн шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 39 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.а-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Төв аймгийн шүүхийн 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 75.а-д зааснаар 5 жил хорих ялаар, Төв аймгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймгийн шүүхийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 72 тоот магадлалаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэхь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 09 сарын 06-ны өдрийн 433 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 61 тоот захиражмаар 2002 оны Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялын доод хэмжээнд нийцүүлэн 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, ялтан Ч.Гүрийг нэн даруй сулласан..." гэх лавлагаа /хх-39/,

-шүүгдэгч Д.Ганзүрхийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "...урьд 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 20 000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №100 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 66/в тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар Д.Ганзүрхэд оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүний биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 63 тоот захирамжаар ялтан Д.Ганзүрхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн  145 дугаар зүйлийн 145.2-т заасан ялд нийцүүлэн 2 жил 1 сарын хорих ял болгон тогтоож, Д.Ганзүрхийг ял эдэлсэнд тооцож хорих ангиас нэн даруй сулласан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 441 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.." гэх лавлагаа /хх-37/,

 

-шүүгдэгч Д.Ганзүрхийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-29/, 2016 оны 07 дугаар сарын 31-ны өдөр яллагдагчаар /хх-30/, шүүгдэгч Ч.Гүрийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-31/, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар /хх-32/ байцаасан тэмдэглэлүүд,

          Шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нар нь Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг 9-4 тоотод оршин суух Д.Цэрмаагийн агуулах сав болох амбаарт 2016 оны 07 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хууль бусаар нэвтрэн орж усны тэрэг, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлсийг хулгайлан 600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Цэрмаагийн: “..блокоор дарж хаадаг хаалтыг аваад холдуулчихсан хашаан дотор байдаг амбаарын хаалгыг доош нь нугалж нугасыг нь тасалж эвдчихсэн байдалтай байхаар нь очоод үзсэн чинь амбаарт байсан гялгар уутаар ороож тавьсан 2 ширхэг хивс алга болсон байсан. Мөн амбаарт хийсэн байсан усны тэрэг алга болчихсон байсан тул цагдаад хандсан. ... 5 ханатай гэрийг тойрч бүрдэг улаан шаргал хээтэй хивс байсан түүнийг 2016 оны 01 сард цагаан сар болохын өмнө 350.000 төгрөгөөр авсан, 350,000 төгрөгөөр үнэлнэ. Нөгөө хивс нь 2015 оны 03 сард худалдаж авсан гэрт татдаг улаан шаргал хивс байсан юм. 250,000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан, 250.000 төгрөгөөр үнэлнэ..” гэх мэдүүлэг, гэрч Ч.Баасангийн: “..Гүр ах, тэр Зүрхээ гэж дууддаг хүнтэйгээ хамт согтуу гэрт байж байсан тэгээд 1 шил архи уучхаад дахиад нэг шил архи ууна гэж байсан би гэртээ хэсэг байж байгаад гэрээсээ гарч яваад орой 22 цаг өнгөрч байх үед гэртээ ирээд унтсан. Тэр үед Гүр ах, Зүрхээ гэж дууддаг хүн 2 манай гэрт унтаж байсан, тэгээд шөнө цагийг нь мэдэхгүй байна унтаж байх үед цагдаа нар ирээд Гүр ахыг гэрээс дагуулаад гарсан, тэгээд Зүрхээ гэж хүнийг манай гэрийн гадаа байхад нь бас аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Цэрэнбатын: “..би Сэргэлэнд явж байна, цагдаад мэдэгдчих гэж хэлсэн. Тэгээд орой 00 цаг өнгөрч байх үед дүү Цэрмаа залгаад цагдаа нар ирлээ, хашааны амбаарт байсан хоёр хивс, усны тэрэг алга болсон байна, өөр юм алдагдаагүй байна гэж хэлсэн..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар “.. анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан, хорихоос өөр төрлийн ял буюу тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа хэдий ч шүүгдэгч Д.Ганзүрх нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 441 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 209-а дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялаас өршөөн хасч суллагдсан байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөл хамрагдсан хэдий ч шүүгдэгч Д.Ганзүрхийн ялтай байдал арилаагүй байх тул тэнсэн хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүгдэгч Ч.Гүр нь өмнө удаа дараагийн ял шийтгүүлж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хир хэмжээ зэргээс шалтгаалан ялын хүнд төрөл болох хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэлгүй тэнсэн хянан харгалзах ял нь тохиромжгүй, харин ялын хөнгөн төрөл болох баривчлах  ялыг оногдуулах нь тохиромжтой байна гэж шүүх үзлээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “Шүүгдэгч Ч.Гүр нь би 1953 онд төрсөн гэж мэдүүлсэн” боловч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас ирүүлсэн “..шүүгдэгч Ч.Гүрийг 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн...” гэх лавлагаа /хх-103/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “..Ч.Гүр нь 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн гэх..” /хх-39/ тэмдэглэл, мөн шүүгдэгч Ч.Гүрийн урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбаруудад түүнийг 1958 онд төрсөн гэж тэмдэглэсэн байх тул түүнийг 1958 онд төрсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл 1953 онд төрсөн гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

            Хохирлын талаар:

            Шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт үгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Гүр, Д.Ганзүрх нар нь энэ хэрэгт 68 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

          Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт иргэний баримт бичиг баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Дэмидийн Ганзүрх, Боржигон овогт Чимэддоржийн Гүр нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Гүр, Д.Ганзүрх нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Гүр, Д.Ганзүрх нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахыг дурдсугай.

4. Ялтан Ч.Гүр, Д.Ганзүрх нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Гүр, Д.Ганзүрх нарын урьдчилан цагдан хоригдсон 68 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Ч.Гүр, Д.Ганзүрх нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА