Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1647

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020           09               11                                                  2020/ШЦТ/....

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан, улсын яллагч Б.Уранцэцэг,

 

шүүгдэгч Н.Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Нарантуяагийн Н.Ч яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03050 2152 дугаартай хэргийг 2020 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймагт төрсөн, 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаан ба хийн гагнуурчин мэргэжилтэй, “Баялаг Энержи Ресуос” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол 84-39 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт Н.Ч /РД:СЭ85103073/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Н.Н.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, Баянзүрх дүүргийн

 

  1. дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Тэгшбаяртай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н.Ч мэдүүлэхдээ: ....

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Тэгшбаярын өгсөн: ... Н.Н.Ч нь миний нүүрэн тус газар толгойгоороо 2 удаа мөргөж, мөн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж намайг газар унаагаад миний нуруу бөөрлүү хөлөөрөө өшиглөж тухайн гэмтлүүдийг миний биед учруулсан... нийт 211.300 төгрөгийн 4 ширхэг баримтыг цагдаагийн байгууллагад гаргасан өгсөн байгаа.

 

2

 

Надад ямар нэгэн гомдол санал байхгүй байна Харин би өөрт учирсан эрүүл мэндийн хохиролдоо Ц.Н.Чаас 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

“Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Надад учруулсан хохиролдоо Ц.Н.Чы зүгээс миний нэхэмжилж байсан 1.000.000 төгрөгийг гарган өгч, миний хохирлыг 100 хувь бүрэн барагдуулсан. ...Харин би хэргийг ялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-23 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Н.Чы өгсөн: ...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. ...Би Тэгшбаярыг ямар нэгэн хохиролгүй болгоно. ...гэх мэдүүлэг /хх-ийн 107-109 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Батдэлгэрийн өгсөн: ...Манай ээлжийн ажилчид 2020 оны 07 дугаар сарны 02-ны өдөр ажлаасаа буугаад Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Н.Ч, Тэгшбаяр, Болор-Эрдэнэ, Нямдорж, Анхбаяр, Мөнгөнхүү, Мөнхбаатар гэх мэтчилэн залуучууд бид нар Драгон төвийн хажуу талд байрлах паб-д орж 0.75 грамм архи 2 шил, пиво зэргийг хувааж уугаад, бүгд тэндээс гар хөдөө салхинд гараад идэж, уух зүйлээ ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 7693 дугаартай шинжээчийн:

  1. Ц.Тэгшбаярын биед зүүн хөмсөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бүсэлхийд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  1. . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

 

  1. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Г.Ганхүүгийн гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

  • хохирол нөхөн төлүүлсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 43 дугаар хуудас/,

 

-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-н 44 дүгээр хуудас/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н.Н.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Тэгшбаяртай маргалдаж, улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар

 

3

 

хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Н.Ч холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тэгшбаяр хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Тэгшбаяр холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Н.Н.Ч нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, БАянзүрх дүүргийн

 

  1. дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Тэгшбаяртай маргалдаж, улмаар биед

нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Ганхүүгийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Н.Чийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 8103 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн

 

үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Н.Чийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч Д.Ганхүү нь түүний хууль ёсны эхнэр буюу гэр бүлийн гишүүн болох нь тэдгээрийн гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогч Д.Ганхүү нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Н.Н.Чийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Н.Н.Ч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

4

 

Шүүгдэгч Н.Н.Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Нарантуяагийн Н.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нарантуяагийн Н.Чыг 450 /дөврөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Н.Ч нь 450 /дөврөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Н.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.АЛТАНЦЭЦЭГ