Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1156

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           10               29                                                   2021/ШЦТ/1156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.Цолмон,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа, улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Г.Э.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун /ҮД: 28-42/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.БЭ.Бд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00000 1802 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Мөрөн суманд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, Цагаан толгойд оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 35 дугаар гудамж 31/А/ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 59 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялтай дүйцүүлэн 03 жил 04 сар 21 хоногийн хорих ялыг хассан, мөн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 53 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй 02 жил 03 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө сулласан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б /

Холбогдсон хэргийн талаар:

 

2

 

 

Г.Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нийтийн байрны гадна иргэн О.Чулуунбаатартай “цагдаа дуудсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүч хэрэглэн хутгаар толгойн тус газарт хутгалсны улмаас О.Чулуунбаатарын биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, дух, зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Э.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7 дугаар тал/,

 

Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Чулуунбаатарын өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад төв зам руу орох гээд гудамжинд зогсож байтал автобусны урдуур нэг машин дайрч орж ирээд миний “Приус 30” маркийн дугаар санахгүй /52-55 байх/ тээврийн хэрэгслийн баруун хойд талын гуперийг мөргөчихөөд шууд яваад өгсөн. Уг машины араас сигналдаад, орилж үзсэн боловч зогсоогүй. Тэгтэл жолоо барьж байсан манай хүүхэд “аав согтуу хүн байна” гэж хэлэхээр нь “араас нь явъя” гээд явсан. Уг машин “Приус 20” маркийн мөнгөлөг өнгийн “52-19, 52-21” гэсэн дугаартай байх шиг байсан. Араас нь гудамж сүлжиж явж байгаад хашаа руу нь дагаж ортол хоёр давхар нийтийн байр байсан. Гарч ирсэн хүүхэд болгоноос “энэ машины жолооч хаана байдаг юм бэ” гэж асуухад уг машины жолооч болох эрэгтэй /залуу/ согтуу гараад ирсэн. Манай хүүхэд уг залууг “мөн байна” гэж тухайн үед хэлсэн бөгөөд би жолоочийг нь харж чадаагүй. “Чи машин мөргөчихөөд зугтчихлаа шүү дээ” гэж хэлтэл “одоо нэгэнт баригдсан юм чинь яадаг юм бэ” гэхээр нь “тухайн үед зогсоод энэ асуудлаа шийдэж болоогүй юм уу” гэхэд “согтуу байсан юм чинь зугтахгүй яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “авто дуудсан” гэж хэлээд дахин авто руу залгатал араас нь нэг согтуу залуу гарч ирсэн. Уг хүмүүс “төлөөд өгье” гэж хэлэхээр нь “нэгэнт дуудлага дуудсан юм чинь цагдаа нар

 

3

 

ирэхээр нь шийдье” гэсэн. Уг залуу буруу талын хаалгаа онгойлгоход нь хартал шалан дээр нь талдаа орсон том пиво байсан. Би уг залууг “пиво авах гэж байгаа юм байна” гэж бодтол хутга аваад над руу дайрсан. Би хойшоо ухартал хүүхэд намайг хутгалах гэж байна гээд хажуугаас гүйж ирээд хутгыг нь булааж авах гээд хутгагүй гарыг нь барьчихсан байхаар нь би хутгалчих байх гэж бодоод дөхөөд очтол хутгатай гараараа миний толгойн зүүн хэсэг /чамархай/ рүү хутгалчихсан юм. Хутга нь миний толгойд зоогдоод үлдсэн бөгөөд уг залуу хутгаа татаж авах гээд чадаагүй. Би зүүн гараараа уг хутгыг сугалж авах гэсэн боловч сугарахгүй байхаар нь хоёр гараараа сугалж авсан. Гэтэл манай хүүхэд /Ч.Батжаргал 89646417, 25 нас, эр/ футболкоо тайлаад орилоод гүйж ирээд миний толгойг дарсан. Манай хүүхэд цагдаа болон түргэн дуудсан юм. “Чи яагаад намайг хутгалж байгаа юм” гэхэд “чамайг гүйцээх байсан юм. Алах байсан юм” гэж хэлээд гэр рүүгээ гүйж орох гээд байхад нь сүүлд гарч ирсэн залуу нь хориод байсан. Уг хүн 10 жил суугаад гарч ирсэн гэх зэрэг зүйл яриад давшлаад байсан. Тухайн үед би “хүүхдээ хутгалуулчих вий” гэж айгаад гүйж очоод хутгалуулчихсан. Тухайн үед уг залууг хутга бариад дайрахад нь араас нь гарч ирсэн залуу хутга барьсан найзаасаа айгаад зугтаагаад яваад байсан. Эмнэлэг ирж үзээд, цагдаа ирээд уг залууг авч явсны дараа уг үлдсэн залуу нь “та гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж надаас гуйгаад байсан юм. ...Эмнэлэгт байхад уг хүн 2 удаагийн үйлдлээр 1.840.000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Батжаргалын өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим гэрээсээ гараад гудамжнаас төв зам орохоор зогсож байтал “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл шүргээд зугтаасан. Аав үлдээд би араас нь машинтай хөөтөл манай гудмаар өгсөөд хажуугийн гудмаар уруудаад нийтийн байр руу орсон байсан. Аавыг дуудаж байгаа газраас нь аваад уг нийтийн байран дээр ирээд хүмүүсээс асууж байтал “мэдэхгүй” гэж хэлж байсан. Гэтэл уг машиныг унаж явсан залуу согтуу гарч ирэхээр нь би “та сая машин мөргөчихөөд зугтаасан” гэж хэлтэл “өө баригдчихсан уу” гэж хэлсэн. Аав “чи бууж ирээд уулзчихгүй” гэж хэлтэл “угаасаа зугтаана ш дээ баригдвал төлөөд өгнө, баригдахгүй бол миний аз” гэж хэлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Удалгүй араас нь найз нь гэх залуу гарч ирсэн бөгөөд уг залуу “би төлөөд өгнө. Шинэ гупер аваад өгнө” гэж хэлээд машиныхаа зүүн хаалгыг онгойлгоход нь шалан дээр нь пиво харагдсан. Би тухайн үед юм бодолгүй машин руу очиж юм тавихаар явж байтал уг залуу машиныхаа хаалганы хавтаснаас шар модон иштэй төмөр хутга гаргаж ирээд аав руу дайрахаар нь би салгах гэж очоод хутгагүй гарыг нь барихад миний дээгүүр хутга гарсан бөгөөд хартал аавын толгой дээр хутга нь зоолттой байсан. Уг залууг би найзынх нь хамт хориод бараагүй юм. Би футболкоо тайлаад аавын толгой дээр наагаад түргэн болон цагдаад хандсан. Тухайн үед нөгөө залуу гэртээ орж хутга авах гэж дайраад байсан ба би 10 жил шоронд суусан хүн. Таныг би алах байсан юм” гэх зэрэг зүйл яриад байсан. Удалгүй цагдаа нар ирээд уг хүнийг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7697 дугаартай:

  1. О.Чулуунбаатарын биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн
 

4

 

тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цусан хуралт, зүүн чамархайн хуйханд шарх, дух, зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

  1. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс.” гэх дүгнэлт /хх-ийн 32-34 дүгээр тал/,

 

  • Хохирлын баримтууд /хх-ийн 57-61 дүгээр тал/,

 

  • Хохирогчийн эрүүл мэндийн талаарх баримтууд /хх-ийн 62-64 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э.Бгийн яллагдагчаар өгсөн: “Би ямар хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа алдаа гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой санал гомдол байхгүй. 2021 оны 08 дугаар сарын 16-ны орой төв замаас гэр рүүгээ явах гэж байхдаа хүний машин шүргэчихсэн юм. Тэгээд уг хүн миний араас хөөгөөд ирсэн ба манай түрээсийн байрны гадаа ирээд “энэ машины эзэн” гээд асуугаад байхаар нь би гарсан. Тэгээд “миний машин байгаа юм” гэж хэлтэл “согтуу байгаа юм уу” гэхээр нь би “тийм” гэж хэлээд буруугаа хүлээн зөвшөөртөл “цагдаа дуудна” гээд байхаар нь би уурлаад уг хүнийг айлгах гээд машин дотор байсан хутгыг аваад далайтал уг хүн дальдчихгүй миний далайсан хутга руу гүйгээд ирсэн юм. Тэгээд уг хүн хутгалуулсан бөгөөд хутга сугалах гэтэл болохгүй байхаар нь тэр чигээр нь орхисон юм. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Би уг хүнд “хохирол мөнгийг нь төлж өгье” гээд “уучлал” гуйгаад байж байтал “цагдаа дуудна” гээд утсаар ярихаар нь сэтгэл санаа цочирч уурласандаа хутга гаргаж ирээд айлгах гэтэл уг хүн өөдөөс гүйж ирээд бэртчихсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Г.Э.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн

 

5

 

гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э.Б нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нийтийн байрны гадна иргэн О.Чулуунбаатартай “цагдаа дуудсан” гэх шалтгааны улмаас маргалдаж, хүч хэрэглэн хутгаар толгойн тус газарт хутгалсны улмаас О.Чулуунбаатарын биед зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн хуйханд шарх, дух, зулай, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Чулуунбаатарын өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим өөрийн тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ гараад төв зам руу орох гээд гудамжинд зогсож байтал автобусны урдуур нэг машин дайрч орж ирээд миний “Приус 30” маркийн дугаар санахгүй /52-55 байх/ тээврийн хэрэгслийн баруун хойд талын гуперийг мөргөчихөөд шууд яваад өгсөн. ...Манай хүүхэд уг залууг “мөн байна” гэж тухайн үед хэлсэн бөгөөд би жолоочийг нь харж чадаагүй. “Чи машин мөргөчихөөд зугтчихлаа шүү дээ” гэж хэлтэл “одоо нэгэнт баригдсан юм чинь яадаг юм бэ” гэхээр нь “тухайн үед зогсоод энэ асуудлаа шийдэж болоогүй юм уу” гэхэд “согтуу байсан юм чинь зугтахгүй яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “авто дуудсан” гэж хэлээд дахин авто руу залгатал араас нь нэг согтуу залуу гарч ирсэн. Уг хүмүүс “төлөөд өгье” гэж хэлэхээр нь “нэгэнт дуудлага дуудсан юм чинь цагдаа нар ирэхээр нь шийдье” гэсэн. Уг залуу буруу талын хаалгаа онгойлгоход нь хартал шалан дээр нь талдаа орсон том пиво байсан. Би уг залууг “пиво авах гэж байгаа юм байна” гэж бодтол хутга аваад над руу дайрсан. Би хойшоо ухартал хүүхэд намайг хутгалах гэж байна гээд хажуугаас гүйж ирээд хутгыг нь булааж авах гээд хутгагүй гарыг нь барьчихсан байхаар нь би хутгалчих байх гэж бодоод дөхөөд очтол хутгатай гараараа миний толгойн зүүн хэсэг /чамархай/ рүү хутгалчихсан юм. Хутга нь миний толгойд зоогдоод үлдсэн бөгөөд уг залуу хутгаа татаж авах гээд чадаагүй. Би зүүн гараараа уг хутгыг сугалж авах гэсэн боловч сугарахгүй байхаар нь хоёр гараараа сугалж авсан. Гэтэл манай хүүхэд футболкоо тайлаад орилоод гүйж ирээд миний толгойг дарсан. Манай хүүхэд цагдаа болон түргэн дуудсан юм. “Чи яагаад намайг хутгалж байгаа юм” гэхэд “чамайг гүйцээх байсан юм. Алах байсан юм” гэж хэлээд гэр рүүгээ гүйж орох гээд байхад нь сүүлд гарч ирсэн залуу нь хориод байсан. Уг хүн 10 жил суугаад гарч ирсэн гэх зэрэг зүйл яриад давшлаад байсан. Тухайн үед би “хүүхдээ хутгалуулчих вий” гэж айгаад гүйж очоод хутгалуулчихсан. Эмнэлэг ирж үзээд, цагдаа ирээд уг залууг авч явсны дараа уг үлдсэн залуу нь “та гомдолгүй гэж хэлээд өгөөч” гэж надаас гуйгаад байсан юм.

 

...Эмнэлэгт байхад уг хүн 2 удаагийн үйлдлээр 1.840.000 төгрөг шилжүүлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Батжаргалын өгсөн “...2021 оны 08

 

6

 

дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим гэрээсээ гараад гудамжнаас төв зам орохоор зогсож байтал “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл шүргээд зугтаасан. Аав үлдээд би араас нь машинтай хөөтөл манай гудмаар өгсөөд хажуугийн гудмаар уруудаад нийтийн байр руу орсон байсан. Аавыг дуудаж байгаа газраас нь аваад уг нийтийн байран дээр ирээд хүмүүсээс асууж байтал “мэдэхгүй” гэж хэлж байсан. Гэтэл уг машиныг унаж явсан залуу согтуу гарч ирэхээр нь би “та сая машин мөргөчхөөд зугтаасан” гэж хэлтэл “өө баригдчихсан уу” гэж хэлсэн. Аав “чи бууж ирээд уулзчихгүй” гэж хэлтэл “угаасаа зугтаана ш дээ, баригдвал төлөөд өгнө, баригдахгүй бол миний аз” гэж хэлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Удалгүй араас нь найз нь гэх залуу гарч ирсэн бөгөөд уг залуу “би төлөөд өгнө. Шинэ гупер аваад өгнө” гэж хэлээд машиныхаа зүүн хаалгыг онгойлгоход нь шалан дээр нь пиво харагдсан. Би тухайн үед юм бодолгүй машин руу очиж юм тавихаар явж байтал уг залуу машиныхаа хаалганы хавтаснаас шар модон иштэй төмөр хутга гаргаж ирээд аав руу дайрахаар нь би салгах гэж очоод хутгагүй гарыг нь барихад миний дээгүүр хутга гарсан бөгөөд хартал аавын толгой дээр хутга нь зоолттой байсан. Уг залууг би найзынх нь хамт хориод бараагүй юм. Би футболкоо тайлаад аавын толгой дээр наагаад түргэн болон цагдаад хандсан. Тухайн үед нөгөө залуу гэртээ орж хутга авах гэж дайраад байсан ба “би 10 жил шоронд суусан хүн. Таныг би алах байсан юм” гэх зэрэг зүйл яриад байсан. Удалгүй цагдаа нар ирээд уг хүнийг аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 7697 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34/,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-

 

7/,

 

  • Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9/,

 

  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/,

 

    • Хохирлын баримтууд /хх-н 57-61/,

 

    • Хохирогчийн эрүүл мэндийн талаарх баримтууд /хх-ийн 62-64/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э.Бгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 16-ны орой төв замаас гэр рүүгээ явах гэж байхдаа хүний машин шүргэчихсэн юм. Тэгээд уг хүн миний араас хөөгөөд ирсэн ба манай түрээсийн байрны гадаа ирээд “энэ машины эзэн” гээд асуугаад байхаар нь би гарсан. Тэгээд “миний машин байгаа юм” гэж хэлтэл “согтуу байгаа юм уу” гэхээр нь би “тийм” гэж хэлээд буруугаа хүлээн зөвшөөртөл “цагдаа дуудна” гээд байхаар нь би уурлаад уг хүнийг айлгах гээд машин дотор байсан хутгыг аваад далайтал уг хүн дальдчихгүй, миний далайсан хутга руу гүйгээд ирсэн юм. Тэгээд уг хүн хутгалуулсан бөгөөд хутга сугалах гэтэл болохгүй байхаар нь тэр чигээр нь орхисон юм. Удалгүй цагдаа, эмнэлэг ирээд намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Би уг хүнд “хохирол мөнгийг нь төлж өгье” гээд “уучлал” гуйгаад байж байтал “цагдаа дуудна” гээд утсаар ярихаар нь сэтгэл санаа цочирч уурласандаа хутга гаргаж ирээд айлгах гэтэл уг хүн өөдөөс гүйж ирээд бэртчихсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох

 

7

 

баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э.Бгийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хутга хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн бусдыг үл хүндэтгэн, олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй зүй бус, ёс суртахуунгүй байдал нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Г.Э.Б нь хохирогчтой маргалдах явцдаа хутга барин далайж, түүн рүү дайрч довтолсон үйлдлийн улмаас хохирогчийг гэмтээж болохыг урьдчилан ухамсарлах боломжтой, түүний үйлдлээс хохирогчид хор уршиг учрахыг мэдэх боломжтой байсан, уг хор уршиг учруулахыг шууд хүсэж үйлдсэнийг гэм

 

буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Г.Э.Бд хохирогч О.Чулуунбаатарын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүссэн байна.

 

Хохирогч О.Чулуунбаатар нь гэм хорын хохиролд баримтаар эмчилгээний зардал 1.042.292 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Э.Б нь 1.840.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь “хохиролгүй болгосон тул цаашид миний зүгээс гомдол саналгүй” гэдгээ илэрхийлж шүүхэд бичгээр хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгч Г.Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч О.Чулуунбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Г.Э.Бгаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн

 

8

 

байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Г.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Г.Э.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай байна гэж санал гаргасан.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 8 жилийн хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Г.Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Чулуунбаатарт эмчилгээний зардалд 1.840.000 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Г.Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогчид хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг харгалзан

 

  • .Э.Бд оногдуулсан 5 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 10 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

 

Монгол улсын Эрүүгийн       36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1              :

 

 

  1. Э.БЭ.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 

9

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Гантөмөрийн Э.Бд 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Э.Бд оногдуулсан 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

5. Хохирогч О.Чулуунбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 10 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

 

  1. Шүүгдэгч Г.Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

    1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Н.ОДОНТУУЛ

 

10

 

 

ШҮҮГЧ      Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС