| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02096/и |
| Дугаар | 2617 |
| Огноо | 2017-08-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 2617
| 2017 оны 08 сарын 25 өдөр | Дугаар 101/ШШ2017/02617 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.З / -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Д.Ш/Регистрийн дугаар ХБ56010103/,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох,
Нэхэмжлэгч Ч.З г эх Д.Ш в , эмэг эх Д.З нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байрыг зарсан 60,000,000 төгрөгнөөс өөрт ногдох хувь болох 10,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай эцэг, эх болох Ш.Ч , Д.Ш в нар 1979 онд гэр бүл болж, 1980 онд Ч.З би, 1987 онд миний дүү Ч.З нарыг төрүүлж өсгөсөн бөгөөд 2 хүүхэдтэй. 2000 онд эцэг Ш.Ч , эх Д.Ш в нар гэрлэлтээ цуцлуулж, аав ээж маань тусдаа амьдрах болсон. Энэ үеэс эхлэн ээж, дүү, бид гурав өвөө Р.Д, эмээ Д.З нарын гэр болох*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байранд хамт амьдарсан. Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байр нь анх өвөө Р.Д, эмээ Д.З нарын дундын өмчлөлийн байр байсан ба 2002 онд өвөө нас барахад уг байр эмээ Д.З гийн өмчлөлд үлдсэн. 2003 онд бидний төрсөн ээж Д.Ш в нас барсан ба 2003 оноос дүү Ч.З , эмээ Д.З бид гурав 2014 онд эмээг нас барах хүртэл уг байранд хамт амьдарсан. Ээж Д.Ш в нас барахдаа гэрээслэл үлдээгээгүй, мөн тухайн үед эмээ нас бараагүй байсан учраас байрны өвлөгчөөр ээж Д.Ш в тогтоогдоогүй, өвлүүлэх эд хөрөнгө байхгүй байсан учир дүү Ч.З бид хоёр нотариатчид хандаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж аваагүй юм. Эмээ маань өндөр насалж, нас барах хүртлээ сүүлийн хэдэн жил байнгын асаргаа сувилгаа шаардлагатай байсан тул миний дүү Ч.З бид хоёр байнга асарч сувилдаг байсан. Эмээ маань “энэ 2 өрөө байраа зараад 1 өрөө байр болгоод та хоёртоо үлдээгээд, зөрүү мөнгийг нь 3 хүүхэддээ хувааж өгнө” гэж ярьдаг байсан боловч бие нь муу байснаас энэ яриагаа хэрэгжүүлж чадаагүй, ямар нэгэн гэрээслэл үлдээлгүй нас барсан. Нас барах үед нь миний дүү Ч.З дэргэд нь байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З миний хувьд эмээтэйгээ 14 жил хамт амьдарсан боловч өөр хаяган дээр бүртгэлтэй байж байгаад 2014 онд хаягаа эмээгийн байрны хаягаа шилжүүлж бүртгүүлсэн, харин Ч.З гийн хувьд 2005 оноос эмээгийн байрны хаяган дээр бүртгэлтэй байсан болно. Эмээг өнгөрсний дараа дүү Ч.З АНУ руу явж, би эмээгийн байрандаа хүүтэйгээ амьдарч байсан. Гэтэл 2016 оны 10 сард нагац эгч Д.Ш эмээгийн байрыг өөрийн охин болох Б.Эийн нэр дээр шилжүүлэн аваад улмаар зарсан байсан бөгөөд надад “энэ байрыг зарахаар болсон. 14 хоногийн дотор нүүгээрэй” гээд өвлийн хүйтэнд хүү, бид хоёрыг байрнаас гаргаад байна. Өвөө Р.Д, эмээ Д.З нар нь Д.Ш в , Д.Ш , Д.Ш а , Д.Г, Д.З гэсэн 5 хүүхэдтэй байсан бөгөөд үүнээс бидний ээж болох Д.Ш в , хүү Д.З нар нь нас барсан бөгөөд үлдсэн 3 хүүхдээс нь нагац эгч Д.Ш байрыг өвлөж авч, улмаар охиндоо шилжүүлж, охин нь бусдад 60.000.000 төгрөгөөр зарсныг тэгж л анх олж мэдсэн. Д.Ш , Д.Ш а , Д.Г нар нь хоорондоо ямар тохиролцоо хийж байрыг Д.Ш авсныг сайн мэдэхгүй бөгөөд Д.Ш а эгчээс сонсоход нагац эгч Д.Ш байр зарсан мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг Д.Ш а эгчид, 12,000,000 төгрөгийг Д.Зт өгсөн гэж хэлсэн. Мөн хариуцагч Д.Ш нь байрнаас гарахад Ч.З миний данс руу нийт 1,700,000 төгрөг шилжүүлсэн. Талийгаач Д.Г ах 2 хүүхэдтэй байсан бөгөөд ахыг нас барсны дараа эхнэр нь 2 хүүхдээ дагуулаад Швед улс руу явсан ба Швед явснаас хойш 2 хүүхэдтэй нь холбоо тасарч, хүүхдүүд нь одоо хаана, ямар ажил эрхэлж амьдарч байгаа нь тодорхойгүй байна. Эмээтэйгээ 14 жил нэг өрхийн бүртгэлд бүртгүүлж хамт амьдарч, асарч сувилж амьдарсан нэг гэр бүлийн гишүүд болох зээ охин Ч.З нь уг байрны өвлөгч нарын нэг байх ёстой гэж үзэж байна. Мөн бидний эмээ, өвөө болох Р.Д, Д.З нь дээр дурдсанчлан 5 хүүхэд төрүүлж өсгөсөн тул байр зарсан мөнгийг 5 хүүхэд, хүүхэд нь нас барсан бол түүний үр хүүхдүүдэд нь хувааж 60,000,000 төгрөгийн 5 хуваасны нэг болох 12,000,000 төгрөгийг өвлөх эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байдаг. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж заасан байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д төрлийн хүн гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг төрлийн хүн гэж заасан. Энэ байр нь Р.Д, Д.З гэдэг хоёр хүний өмч байсан. Ч.З энэ байранд хамт амьдарч байсан учраас энэ дээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн дундын өмч гэсэн асуудал заавал яригдана. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох асуудлыг заасан. Иргэний хуулийн 129.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэсэн заалт байгаа. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх, Иргэний хуулийн 520.1.2 дахь хэсэгт заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү ач, зээ гэж заасан. Иргэний хуулийн 528.1 дэх хэсэгт өвлүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байдаг. Ийм учраас Ч.З нь хууль ёсны өвлөгч болж байгаа. Гэр бүлийн гишүүн байсан болох нь дээрх заалтуудаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэгч Ч.З г эх Д.Ш в , эмэг эх Д.З нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байрыг зарсан 60,000,000 төгрөгнөөс 1,700,000 төгрөгийг авсан тул өөрт ногдох хувь болох 10,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний төрсөн эх Д.З нь 2014 оны 04 дүгээр сард өвчний улмаас насан өөд болж төрсөн хүүхдүүд болох Д.Ш , Д.Ш а , Д.Г нар харилцан тохиролцож эх Д.З гийн*******ны*******ны тоот, 2 өрөө байрны өвлөгчөөр Д.Ш намайг тогтоолгуулж, дээрх байрыг 60,000,000 төгрөгөөр зарж, энэ мөнгөнөөс дүү Д.Ш а д 20,000,000, Д.Гт 12,000,000, талийгч дүү Д.Ш в ийн охин Ч.Г д 1,700,000 төгрөг, мөн 2016 оны 12 сард тэтгэврийн зээл авч 800,000 төгрөг тус тус өгч тухайн байрны сүүлийн 2 сар, СӨХ-н 1 жилийн мөнгийг төлсөн болно. Д.Ш миний бие талийгаач Р.Д, Д.З нарын ууган охин нь билээ. Манай талийгаач эцэг Р.Д нь 2004 онд элэгний дутагдлын улмаас нас барсан. 2003 оноос шинж тэмдгүүд илэрч,шинжилгээ хийлгэж онош тавигдаад 1 удаа элэгний судсандаа боолт хийлгээд нэг жил болоод нар барсан бөгөөд энэ хугацаанд хэвтэрт орж ноцтой байдал огт үүсээгүй. Өөрөө эмч хүн байсан болохоор өвчнийхөө явцыг сайн мэдэж байсан бөгөөд нас барахаасаа өмнө гэрээслэл хүртэл үлдээсэн байсан. Миний ээж Д.З 2012 оны намраас хоолондоо дургүй болж хамраас нь цус гардаг болсон учраас бид нар ходоодыг нь дурандуулахад эрүүл гарсан бөгөөд био химийн шинжилгээ өгч ЭХО-д харуулахад элэгний хорт хавдар илэрч 2013 онд хагалгаанд амжилттай орсон. Гэсэн ч цөсөнд тавьсан гуурсаа Сонгдо эмнэлгийнхэн хугацаанд нь аваагүйгээс үүдэлтэй цөсөнд нь хүндрэл үүсч 2014 оны 04 дүгээр сард бурхан болсон. Миний аав, ээж өвчний улмаас насан өөд болсон боловч Ч.Г гийн нэхэмжлэлд бичсэн шиг олон жил хэвтэрт орж асруулаагүй юм. Ч.Г , Ч.З нар нь миний аав, ээжийн хажууд амьдарч байх хугацаандаа тэжээлгэхийн хажуугаар гэр орноо цэвэрлэдэггүй, хоол унд хийдэггүй, үргэлж гадуур хэдэн хоногоор алга болж, заримдаа согтуу ирэх зэрэг зохисгүй байдал гаргаж, хэл ам таталж, ээж, аавыг минь гомдоодог байсан. Мөн Ч.З нь өөрийнхөө найз залуугийнд амьдарч бараг байдаггүй байсан. Аав минь нас барахдаа ээжид бичсэн гэрээслэлдээ “Энэ хоёр хүүхдийг эртхэн биеийг нь даалга, чамд хань болж чадахгүй” гэж бичсэн байсан. Хааяа нэг ээжийгээ хамт байлгахад хоол ундыг нь хийж өгөлгүй хаяад алга болчихсон, бөөн хэл ам болдог байсан ба ээжийг гэртээ байхгүй үед нь янз бүрийн хүмүүс авчирч архидан согтуурч, орлилдон хөрш айлуудын амгалан тайван байдлыг алдагдуулж байна гэдэг гомдол хөрш болон дээд доод айлууд тавьдаг байсан. Ээж маань хамт байхад ямар ч халамж байхгүй, миний өрөөнд орж ирдэггүй, хөндий хүйтэн надтай бараг ярьдаггүй гээд сүүлийн үед гэртээ байх дургүй болж бид нар дээр ихэвчлэн байдаг байсан. Энэ байдлаас болоод бид ээжийгээ өөрсдөө асарч байсан ба би тэтгэвэрт гарсан байсан тул ээжийгээ ихэвчлэн асарч байсан. Ч.З нь миний ээж, аавыг асарч байсан, 2 өрөө байраа зараад 1 өрөө болгож Ч.З нарт өгнө, үлдэгдэл мөнгөө хүүхдүүддээ хувааж өгнө, намайг өвлийн хүйтэнд байрнаасаа хөөж гаргасан гэж худлаа ярьж гүтгэж байна. Ээж маань намайг элэгний церрозын хүнд хэлбэртэй, сахар, бөөрний дутагдлын эхний шатанд байгаа, даралт ихэсдэг зэрэг олон хууч өвчтэй бие муутай гэж надад санаа зовж ээж нь охиндоо байраа үлдээнэ гэж ярьдаг байсан. Гэсэн ч ээж минь гэнэт комонд орж, гэрээслэлээ үлдээж чадаагүй юм. Энэ үед дүү Д.Ш а шинэ байр худалдаж авсан тул мөнгө хэрэгтэй байна, байраа заръя гэхэд нь би тус байранд Ч.З хүүтэйгээ, Д.Зын хүү Г.Г нь авгай хүүхэдтэйгээ амьдарч байсан тул би өвөл хааш нь явуулах вэ гэж өрөвдөн, мөн ээж, аавынхаа голомтыг нь зарж үрэхгүй байя гэж бодон байраа заралгүйгээр мөнгө олж өгсөн. Энэ үед би Ч.Г , Ч.З нарт сайн муу ч бидний мах цусны тасархай тул хэдэн төгрөг өгъе гэхэд манай дүү нар олон жил ээж, аавын хажууд тэжээлгэх шахуу амьдарч байснаас бус асарч байгаагүй гээд мөнгө өгөхөөс татгалзсан. Ч.З нар нас биенд хүрсэн хөдөлмөрийн чадвартай, ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд өөрсдөө өв залгамжлах эрхгүй гэдгээ хэлж байсан. 2016 онд манайд мөнгө хэрэгтэй болсон тул байраа зарах болсон бөгөөд энэ тухай Ч.Г д хэлж, бид нартай хамт амьдар гэсэн чинь надад 1,000,000 төгрөг өгчих,би та нартай амьдрахгүй, тусдаа асуудлаа шийдъе гээд явсан. Би энэ хоёр хүний төлөө сэтгэл гаргаж байраа заралгүй 1 жилийн турш амьдруулснаас байрны ханш 90 саяас 60 сая болтлоо буурсан, байр зарахаасаа өмнө дүү нартаа 32 сая төгрөг өгсөн, Ч.З нарыг амьдруулаагүй бол 1 жилийн турш бусдад түрээслэх боломжуудыг алдсан, Ч.З нарын амьдарсан 1 жилийн СӨХ, 2 сарын байрны мөнгийг төлсөн, Ч.З нар нь өв хөрөнгөнөөс хүртэх үндэслэлгүй байсан боловч тодорхой мөнгийг би өөрт оногдох хувиасаа өгсөн, байрны мөнгөнөөс тодорхой хувийг Ч.З нарт өгөх саналыг дүү нартаа хэлж сэтгэл гаргасан зэргийг үл ойшоож намайг гүтгэж, бурхан болсон эцэг, эхийн минь ясыг өндөлзүүлж байгаад би үнэхээр гомдож байна. Ч.З нь ээж Д.З гийн хууль ёсны өвлөгч биш тул надаас 10,300,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар Д.Ш а , Д.Г нар өвлөх эрхээсээ татгалзаж, Д.Ш д өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Энэ гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Ч.З нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дахь хэсэгт заасан өвлөгч мөн боловч, 520.1.1-д заасан өвлөгч нь байхгүй, өвлөх эрхээсээ татгалзсан бол ах, эгч нарыг өвлөх эрхтэй болохыг заасан. Ч.З нь хууль ёсны өвлөгч биш. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3 дахь хэсэгт энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө гэж заасан. Д.З г нас барах үед Ч.З нь 27 настай байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.З ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З нь хариуцагч Д.Ш , Б.Э нарт холбогдуулан нэхэмжлэгч Ч.З г эх Д.Ш в , эмэг эх Д.З нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байрыг зарсан 60,000,000 төгрөгнөөс өөрт ногдох хувь болох 10,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “байр зарсан үнэ нь 60,000,000 төгрөг биш,000,000 төгрөгөөр зарсан болох нь баримтаар тогтоогдож байгаа тул хүн бүрт 10,000,000 төгрөг ногдож байгаа. Үүнээс нэхэмжлэгч 1,700,000 төгрөг авсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 8,300,000 төгрөг болгон багасгаж байна. Мөн Ч.З г эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан болно.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, шаардлагын хэмжээг багасгасантай холбогдуулан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй тул шүүх хуралдаан дээр холбогдох тайлбарыг гаргах боломжтой гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хэлэлцсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Р.Д нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор*******,*******, Төмөр замын*******ны тоот, 30.2 м.кв, 2 өрөө орон сууцыг 2003 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмчлөх эрхтэй болж, уг орон сууцны хамтран өмчлөгчөөр Д.Ө бүртгэгдэж, 0097570 дугаартай гэрчилгээ олгогджээ. Р.Д нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хувьчилж авсан орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаж, бүртгүүлжээ. /хх-45-51/
Р.Д, Д.З нар нь 1955 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсноо бүртгүүлсэн, тэдний дундаас 5 хүүхэд /охин Д.Ш , охин Д.Ш в , охин Д.Ш а , хүү Д.Г , хүү Д.З/ төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын лавлагаагаар тогтоогдож байна. /хх-58/
Р.Д нь 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Д.З нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь 0012880, 0000136351 дугаартай гэрчилгээгээр тогтоогдов. /хх-59/ Мөн охин Д.Ш в нь 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, хүү Д.З нь 2006 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний баримтын архивын нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдов. /хх-12, 57/
Д.З нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд хүүхдүүд болох охин Д.Ш , охин Д.Ш а , хүү Д.Г нар нь*******,*******, Төмөр замын*******ны тоот, 30.2 м.кв, 2 өрөө орон сууцыг өвлөх асуудлаар харилцан тохиролцож, Д.Ш а , Д.Г нар өөрсдөд ногдох хэсгээс татгалзаж, Д.Ш д өвлүүлэхээр Нийслэлийн Баянгол дүүргийн нотариатчид өв хүлээн авахаас татгалзах тухай хүсэлтийг гаргаж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 12 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг Д.Ш д олгосон байна. /хх-53, 109-111/
Баянгол дүүргийн 3 дугаар хороо,*******, Төмөр замын*******ны тоот, 30.2 м.кв, 2 өрөө, Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Д.Ш д олгосон, Д.Ш нь уг орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-ээр охин Б.Ээд бэлэглэж, Б.Ээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432587 дугаартай гэрчилгээ олгогджээ. Б.Э нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр А.Отгонтуяа, Б.ГанЗ нарт орон сууцыг,000,000 төгрөгөөр худалдсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-60-69/
Нэхэмжлэгч нь “...Р.Д, Д.З нарын амьдарч байсан *******,*******, Төмөр замын*******ны тоот, 30.2 м.кв, 2 өрөө орон сууцыг тэдний хүүхдүүд болох охин Д.Ш , охин Д.Ш в , охин Д.Ш а , хүү Д.Г, хүү Д.З нар тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй учраас уг орон сууцыг бусдад худалдан борлуулсан мөнгөнөөс өөрийн эх Д.Ш в т ногдох хэсгийг Д.Ш , түүний охин Б.Э нараас гаргуулах эрхтэй..” гэж нэхэмжилсэн.
Д.Ш в нь Ш.Ч тай гэр бүл болж, тэдний дундаас 1980 онд Ч.Г , 1987 онд Ч.З нар төрсөн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Улсын бүртгэлийн төв архивын лавлагаагаар тогтоогдож байна. /хх-7-11/
Нэхэмжлэгч Ч.З гийн эх Д.Ш в нь 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барсны дараа охин Ч.Г , Ч.З нар нь өвөө Р.Д, эмээ Д.З нартай хамт амьдарч байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдов.
Нэхэмжлэгч нь “...Баянгол дүүргийн 3 дугаар хороо,*******, Төмөр замын*******ны тоотод оршин сууж байсан нь Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.4, 520 дугаар зүйлийн 520.1.2, 528 дуггар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.З нь уг орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”, 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ”, 520.2-т “энэ хуулийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өв хүлээн авахаас татгалзах буюу өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвэл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө” гэж заасан.
Д.Ш , Д.Ш а , Д.Г нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Д.З гийн хууль ёсны өвлөгч нар байх бөгөөд Д.Ш а , Д.Г нар нь*******,*******, Төмөр замын*******ны тоот орон сууцны өвлөх эрхээ Д.Ш д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч Ч.З гийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.2-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд Д.З гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоогдох боломжтой бөгөөд Иргэний хуулийн 520.1.1-д заасан өв залгамжлагч нар байгаа тул нэхэмжлэгч Ч.З г эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох боломжгүй, Ч.З нь түүний эх Д.Ш в т хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөхөөр шаардах эрхгүй болно.
Нэхэмжлэгч нь “...Д.З г нас барахаас өмнө хамт амьдарч байсан, түүнийг асарч сувилж байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3, 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар Ч.З нь эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгчид тооцогдоно” гэх тайлбарыг гаргасан.
Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тодорхойлолтод тус хорооны*******ны тоотод Ч.З, З.С, Х.А д, Ч.Г , Д.Г нар бүртгэлтэй гэсэн байх бөгөөд 2011 оны бүртгэлээр*******ны Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэрт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 66-50 тоотын өрхийн гишүүдийн бүртгэлд Олху овогт Д.Ө, Ч.З, З.С нар бүртгэгджээ. /хх-39-40/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т “энэ хуулийн 520.1, 520.2-т дурдсан иргэнээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө нэгээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө” гэж заасан бөгөөд Ч.З болон түүний хүү Ч.С нарт хуульд заасан энэ нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нас барагчтай хамт амьдарч байсан нь хууль ёсны өвлөгчид тооцох хууль зүйн үндэслэл болохгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.З г эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.З г эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байрыг зарсан,000,000 төгрөгнөөс өөрт ногдох хувь болох 8,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ш , Б.Э нарт холбогдох нэхэмжлэгч Ч.З г эмэг эх Д.З гийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас Ү-******* улсын бүртгэлийн дугаартай*******,*******,*******, тоот, 30.2 м.кв, 2 өрөө байрыг зарсан,000,000 төгрөгнөөс өөрт ногдох хувь болох 8,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,750 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР