Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Эт холбогдох эрүүгийн 1838006140323 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв гэх газар хохирогч Б.Бын нуруун тус газарт тоглоом хийх байдлаар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв гэх газар хохирогч Б.Бын нуруун тус газарт тоглоом хийх байдлаар өшиглөсөн болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... би араас нь явах гээд мотоцикль дээр нь суугаад асаах гэтэл Б чи ганц юм авчраарай гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь наад мотоциклио тавьчихгүй юу гэхээр нь би юу гэж хүний мотоцикль архинд тавих вэ дээ гэж хэлээд мотоциклиосоо буугаад Бын бөгс хэсэгт нь /амбаардсан/ өшиглөсөн чинь ариа дээгүүр өшиглөсөн байх Б тухайн үед багтраад ёолоод байсан гэх мэдүүлэг / хх-ийн 36 дугаар хуудас/,

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: " ... 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би Жаргалант сумын төвд гэрээсээ гараад явж байхад Мааньт хороололд хашааны үзүүрт 3-4 хүн намайг дуудсан би нөгөө хэдэн хүн дээр очиход М, Л, Э гээд хүмүүс байсан. Тэд нар юм яриад сууж байсан би мотоцикль дээрээсээ буугаад тэд нартай юм яриад сууж байхад О гээд залуу бид нар ирээд би машинаа гэртээ эхнэртэй аваачиж өгөх гэсэн юм намайг гэрээс аавынд хүргээд өгчих гэхээр би Эт мотоциклийн түлхүүрээ өгөөд Ог хүргээд өгчих гэж хэлээд нэгэнт хойшоо явж байгаа юм чинь ирэхдээ ганц шил архи аваад ир. Наад мотоциклио тавьчихгүй юу гэсэн чинь мотоциклийн түлхүүрийг над руу шидчихээд мотоцикль дээрээс бууж ирээд миний баруун бөөр хэсэгт өшиглөөд авсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: " ... Тэгсэн утсаар сумын төвөөс надад дүү чинь хүнд зодуулчхаад эмнэлэгт тааруу байна орж ир гэсэн тэгж л мэдсэн юм... Манай дүүгийн биед бөөр нь няцралттай гээд аймгаас эмч нар ирээд бөөрөнд нь хагалгаа хийгээд явсан мөн давсагны цус хугаралттай гэж онош гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Гэрч Г.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: " ...Тэгээд ирээд О Бын мотоциклийн түлхүүрийг аваад Эт өгөөд би машинаа авгайдаа аваачаад өгье намайг дагаж яваад мотоциклиор авчих гээд О машин асаагаад яваад ирээрэй гэсэн чинь Э надад мөнгө байхгүй ээ гэсэн чинь Б наадахаа тавьчихгүй юу гэсэн чинь Э мотоциклиос бууж ирээд тоглоом болгоод санаандгүй байдлаар өшиглөөд авах шиг болсон. Тэгсэн нөгөө Б нь орилоод болохоо байсан би тэгэхээр нь Эт хандаж наад хүнээ эмнэлэгт үзүүлээрэй хавирга энэ тэр хугарсан байж магадгүй байна шүү гэж хэлчихээд би яваад өгсөн ...” гэх

мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2018 оны 08 дугаар сарын 06-ны үдээс хойш 17 цагийн үед Б.Б нь өөрийн биеэр ирж хэвлий хэсгээр хүчтэй өвдөж байна гэсэн зовиур хэлж үзүүлсэн. Бас нэг зовиур нь цусаар шээсэн байсан. Тэгээд би үзээд цус тогтоох эмчилгээ, шингэн сэлбэх эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ зэргийг хийсэн. ...Б.Б нь хэвлийд хүчтэй цохиулсны улмаас үүссэн гэмтлээр баруун бөөрний эдийн няцралын улмаас эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн. Мөн аймгийн мэс заслын эмч нар суманд ирж бөөрөнд нь мэс засал хийсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 22 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 428 дугаартай "1. Б.Бын биед баруун бөөрний язарсан шарх, бөөрний өөхөн эдийн цусан хураа бүхийн гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. 3. Б.Бын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн засаг даргын тодорхойлолт, Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Улсын нэг дүгээр төв Эмнэлэг дүрс оношилгооны төвийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 1838006140323 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв гэх газар хохирогч Б.Бын нуруун тус газарт тоглоом хийх байдлаар өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд дээрх гэмт хэрэг гарсан байдал, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Б, гэрч Б.Ж, Г.Л, Б.Т нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирогч Б.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн 1838006140323 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Х овогт Бийн Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Эыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1838006140323 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

  1.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.ЭРДЭНЭ-ОЧИР