Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2021/0228/Э |
Дугаар | 2021/ШЦТ/244 |
Огноо | 2021-09-10 |
Зүйл хэсэг | 24.2.1., |
Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн
Улсын яллагч: Б.Бат-Оргил,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014000000229 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой *******гийн *******, / Регистрийн дугаар;******* /-тай.
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч, ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт Хар овооны жалга гэх газарт 2021 онг 04 дүгээр сарын 18-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 137.055 /нэг зуу гучин долоо мянга тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан гэх ....” гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2021 оны 03 дугаар сарын үеэр унагалдайг чинь авч ажиллана шүү гэж хэлж байсан юм. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 18-ний *******гийн унагалдай тракторыг нь аваад Бөмбөгөр сумын 2 дугаар багын нутаг Хар овооны жалга гэдэг газарт ажиллах гээд очсон чинь хуурай аргын угаах төхөөрөмж нь эвдэрчихээд 20 орчим минут засах гэж ноцолдоод тэгээд болохгүй байхаар нь хаячихаад яваад өгсөн. Тэгээд хаяж явчихаад орой нь эргээд ирсэн чинь хуурай аргын төхөөрөмжийнх нь мотор нь алга байсан. Тэгээд ******* ахын эхнэрлүү нь залгасан чинь аймагт байна гэсэн тэгээд би та яасан юм ирж мотор авсан юм уу гэсэн чинь үгүй би аймгаас гараагүй гэсэн, ******* ах ирсэн үү гэсэн чинь ******* Архангай аймнаас ирээгүй байгаа гэсэн. Тэгээд унагалдайг нь тэнд нь орхичихоод яваад өгсөн ...гэх мэдүүлэг /ххийн 132-133/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… ******* Т.******* нар нь сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Засгийн газрын 355-аар зогсоосон байгаа ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. Манай сумын засаг даргатай ямар нэг гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн газар нь хуучин гар аргаар болон жижиг оврын трактороор иргэд ухдаг эвдэгдсэн газар байсан. Хар овооны жалга гэх газар дээр бичил уурхайн дүгнэлт байхгүй. Манай суманд хохиролтой байна. Хар овооны жалга гэдэг газарт учирсан хохирлыг Нуман-Алтай ХХК-ний гаргасан үнэлгээ болох 137.055 төгрөгийг нэхэмжилж байна. Эвдэгдсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ…” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44, 48-49 /,
4. Иргэний нэхэмжлэгч Т.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь миний эзэмшлийн Doosan 55 маркийн экскаватор трактор, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэргийг түр гуйж авч хэрэглэсэн юм. Тэгээд дараа нь цагдаад баригдсан байна. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *******д түр өгсөн байсан экскаватор трактор, угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэргийг би өөрөө авсан хадгалж байгаа. Экскаватор тракторт ямар нэг улсын дугаар, бичиг баримт байхгүй, 2 дугуйтай угаах төхөөрөмж нь ч гэсэн бичиг баримт байхгүй, цахилгаан үүсгүүрт ч гэсэн ямар ч бичиг баримт байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 241-242 /,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь уг моторыг шороо ухсан газар луугаа хэзээ авч явсан өдрийг нь би санахгүй байна. ******* тракторыг нь ******* ахын гаднаас аваад явсан тэгээд гэрээсээ тэр моторыг аваад явсан. Удалгүй “болохгүй байна” гээд эргээд ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 202-р тал/,
6. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:... “...2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Бөмбөгөр сумын байгаль хамгаалагч *******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч , экологийн байцаагч Д.Галбадрах бид нар Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт хяналт шалгалтаар явж байхад , нар нь “энд нэг трактор газар ухсан байна лээ” гэж хэлсний дагуу Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Хар овооны жалга гэдэг газарт очиход тэр газарт нь ухагдсан газрыг дараад тэгшилчихсэн, техник хэрэгсэл байхгүй байсан. Тэгэхээр нь бид нар уг газарт гарсан байсан техникийн мөрийг дагаж явахад явж байхад замд *******той тааралдсан. Би түүнээс “энд байсан техник хэрэгсэл хаачсан бэ” гэсэн чинь “манай гэрийн гадаа байгаа” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиж үзэхэд гэрийнх нь гадаа нь унагалдай трактор, шороо угаах төхөөрөмж зэрэг нь байж байсан. Тэгээд би *******г дагуулж дээрх газарт очиж мэдүүлэг авахад ******* нь “манай дүү ******* нь миний техникийг авч явсан, би ухаагүй” гэж хэлсэн. Тэгээд би *******г нь дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авч, өөрөөр нь заалгаж хэргийн газарт үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. Тэр үзлэг хийсэн газар нь өмнө нь ухаад эргүүлээд дарчихсан газар байсан. Тэгээд үзлэг хийхдээ *******гаар өөрөөр нь хаана газар ухсаныг заалгаж үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, бас бичлэг хийж бэхжүүлсэн. Тухайн үед ******* нь уг газрыг тухайн өдөр өглөө нь ганцаараа ухсан гэж хэлж байсан. Тэр үед хамт очсон , нар нь “энд нүх ухчихсан байсан юм. Харин одоо нүхээ тэгшилчихээд техникүүдээ аваад явчихсан байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р тал/
7. Нуман-Алтай ХХК-ний шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/37 дугаартай шинжээчийн:
1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэртэй давхцалгүй байна.
2. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 137 055 төгрөг болж байна. тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 258 573 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67 /, болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч ын 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-7/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт Хар овооны жалга гэх газарт 2021 онг 04 дүгээр сарын 18-ны өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 137.055 /нэг зуу гучин долоо мянга тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, Т.*******, гэрч , нарын мэдүүлэг, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн 1/37 дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж “ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж “эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан байна. Харин уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******г хувьд газрын хэвлийгээс ашигт малтмал алт олох зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулсан тул Шүүх түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаатай адил хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч ******* нь байгаль орчинд учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал зэрэг 669.738 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч Т.*******гийн эзэмшлийн Доосан-55 трактор, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан үүсгүүр зэрийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бөгөөд шүүх бага оврын трактор, цахилгаан үүсгүүр зэргийг иргэний нэхэмжлэгч Т.*******д хэрэгцээний дагуу буцаан олгож, харин шүүгдэгч *******гаас тракторын үнэ 5.500.000 төгрөг, цахилгааны үүсгүүрийн үнэ 200.000 төгрөг нийт 5.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно....” гэж зааснаар зөвхөн хуулийн этгээд ашигт малтмалыг сонгон шалгаруулалтын зарчмаар үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд хувь хүн ашигт малтмал эрэх, хайх, олборлох эрхгүй юм.
Иймд иргэний нэхэмжлэгч Т.*******гийн эзэмшлийн хуурай аргаар алт угаах төхөөрөмж буюу 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмж нь Ашигт малтмалын тухай хуульд заасныг зөрчиж байх тул уг алт угаах төхөөрөмжийг хувь эзэмших нь хууль бус гэж дүгнэж уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн 5-н тооны ямааг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг ямааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тракторын үнэ 5.500.000 төгрөг, цахилгаан үүсгүүрийн үнэ 200.000 төгрөг нийт 5.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Доосан экскаватор, цахилгаан үүсгүүр зэргийг иргэний нэхэмжлэгч Т.*******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алт угаах буюу 2 дугуйтай шороо сэгсрэгч төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ы эзэмшлийн 5-н тооны ямааг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг ямааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ