Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2017/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

            нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

            улсын яллагч П.Даваасүрэн,

            хохирогч П.Сүхдамба,

            шүүгдэгч Ч.Ч.А түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Чантуугийн Ч.Ахолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 170900520036 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            ........................

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Яллагдагч Ч.Ч.А нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол 11 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 19 тоотод байрлах гэртээ өөрийн нөхөр П.Сүхдамбын биед тархи доргилт, дээд уруулын язрал, доод уруулын цус хуралт, 5 шүдний хугарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

            түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…2017 оны 07 дугаар сарын 24-ны орой 23 цагийн үед манай нөхөр гэртээ ирсэн. Тэгээд орж ирээд хэрүүл өдөөд байхаар нь би хүүхдүүдийнхээ хажууд хэрэлдэхгүй гэж бодоод найзындаа очиж хонохоор гарч явсан. ...Тэгээд би найз Наранцогтын гэрийнх нь гадаа пабд суусан юм. Би тухайн үед 3 шил 0,33 литрийн “Хайнекен” пиво уусан юм. Тэгээд хэсэг сууж байгаад “ер нь би яагаад гадуур хонох ёстой юм бэ, ерөөсөө гэртээ хария” гэж бодоод такси дуудаад гэр рүүгээ явсан. Ойролцоогоор 01 цаг өнгөрөөд 02 цаг болж байхад би гэртээ ирсэн. Тэгтэл манай нөхөр намайг хүлээгээд хэрүүл хийх гээд том өрөөндөө унтаагүй сууж байсан. Тэгснээ шууд надад хандаж “за хаагуур янхандаад ирэв, буудалд унтаж байгаад ирэв үү” гэхээр нь би амыг нь дагуулаад “тийм яасан тэгсэн” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд манай нөхөр буйдан дээрээ хэвтчихээд л ерөөсөө хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би нөхрийгөө айлгах гэж гартаа байсан “Самсунг Галакси Эс -7 Эджэ” маркийн гар утсаа буйдан руугаа шидсэн. Тэгтэл миний шидсэн гар утас манай нөхрийн шүдэн дээр нь оночихсон. Тэгтэл манай нөхөр шууд амаа дараад угаалгын өрөө рүү орсон. Тэгээд гарч ирснээ надад шүдээ үзүүлэхэд миний харснаар үүдэн 2 шүд нь унасан, уруулаас нь цус гарч байсан …” гэсэн мэдүүлэг /хх-19/,

           

            хохирогч П.Сүхдамба шүүх хуралдаанд: “…Тэр өдөр ажлаа тараад гэртээ ирсэн. Урьд нь энхэр бид 2 маргаантай байсан ба тэр орой бас маргалдсан. Эхнэр гараад явсан ба би хүүхдүүддээ хоол хийж өгсөн. Тэгээд би том өрөөндөө унтаж байхад эхнэр шөнө 02 цагийн үед халамцуу орж ирсэн. Тэгээд чи намайг тоодоггүй, би өөр хүнтэй унтсан гэсэн. Би итгэхгүй байна, өглөө ярилцъя гээд нүдээ аниад дээшээ хараад хэвтэж байхад утсаараа нүүр рүү цохисон. Утсыг нь гэмтсэн эсэхийг харахад зүгээр байсан ба амаа ухахад шүднүүд унасан байсан. Тэгээд бид угаалгын өрөө орсон. Гараад ирэхэд эхнэр надад хандан чамайг яахыг харна гээд байсан тул аргагүйн эрхэнд цагдаад хандсан. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүл гэсэн тул маргааш өглөө нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Юм идэж болохгүй хавдартай байсан. Тархины зураг авахуулахад бас гэмтэлтэй байна гэсэн. Тухайн үедээ маш их гомдсон тул цагдаад хандсан. 3 хүүхдийн минь ээж учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү…” гэв.

            түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 25-ны орой би эхнэр 3 хүүхэдтэйгээ гэртээ байж байхад манай эхнэр Ч.Ч.А хаашаа явна гэдгээ хэлээгүй чимээгүй хаалга саваад гараад явсан, ...Тэгтэл шөнө 02 цаг өнгөрч байхад манай эхнэр гэртээ нилээн согтуу байдалтай орж ирээд надтай маргалдаж эхэлсэн. Би тэгээд нэг их тоолгүй, асуусан асуултад нь “за тайвшир” гэх мэтээр хариулаад дээшээ хараад хэвтэж байхад Ч.А өөрийнхөө “Самсунг Галакси Эс-7 Эджэ” маркийн гар утсаар миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон, тэр цохилт нь миний шүдэнд дээр таараад үүдэн 3 шүдийг маань хугалчихсан. Бас миний толгой руу хэд хэд удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

            Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9534 тоот актын “…П.Сүхдамбын биед тархи доргилт, дээд уруулын язрал, доод уруулын цус хуралт, 5 шүдний хугарал, буйлны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. …Гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна…” гэсэн дүгнэлт / хх-14/,

 

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-28/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-29-35/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-36-37/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.А нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороолол 11 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 19 тоотод байрлах гэртээ өөрийн нөхөр П.Сүхдамбын биед “…тархи доргилт, дээд уруулын язрал, доод уруулын цус хуралт, 5 шүдний хугарал, буйлны цус хуралт…” бүхий хөнгөн хохирол учруулсан нь болох нь дээр дурьдсан хохирогч П.Сүхдамбын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹9534 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ч.Ч.Аийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Ч.Ч.Аийн хохирогч П.Сүхдамбын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

            Хохирогч П.Сүхдамба нь энэ хэрэгтээ холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд тэрээр шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ч.Ч.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.Ч.Аийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Монгол овогт Чантуугийн Ч.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Ч.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг болохыг тайлбарласугай.

 

            4.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурьдсугай.

 

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

            7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР