Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ын Эрдэнэжаргал Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.*******аас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 1923000000072 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, эмнэлэгт бариа засалч ажилтай, урьд нь Завхан аймаг дахь дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл-5, аав, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод оршин суух хаягтай ******* овогтой *******ийн *******. /РД// Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хохирогч Д.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний үдэш 23 цагийн орчимд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Улиастай сумын багийн тоот хашаанд Д.тай хэрэлдэж маргалдан улмаар түлхэж унагах зэргээр биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогч Д.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр баг хэсэг тоотод гэртээ байж байтал Б.******* нь 14 цагийн орчим миний гар утас руу залгаад хүүхэдтэйгээ уулзмаар байна гэж хэлэхээр нь гэрийнхээ гадаа аваад гартал , нарын хамтаар машинтай ирчихсэн байсан тухайн үед ******* архи уучихсан байсан юм. Тэгээд би машинд нь суугаад ын баазын хэсэгт байрлах эрэг дээр хамт очих үед гадаа бороо орж байсан учир машинд нь 30 орчим минут юм ярьж сууж байгаад гэрлүүгээ хүргүүлсэн юм. Тэгээд уг өдрийн 19 цагийн үед миний гар утас руу ******* дахин залгаад гэх найзынхаа гэрт хүрээд ирээч гэж дуудаад байхаар нь Баазад байрлах гийн гэрт нь очих үед ******* гийн эхнэрийг дэлгүүр лүү 0.75 шилтэй архи, 2 том савтай пиво зэргийг авчруулаад ын баазын хэсгийн эрэг дээр очиж , *******, нарын хамтаар ууж дуусгаад гийн гэрлүү явцгаасан юм. Тэгээд гийн гэрт очоод байж байтал ******* намайг янз бүрийн хараалын үгээр хэлж доромжлоод байхаар нь хэрэлдэж маргалдаж байгаад ******* миний гутлыг надруу ши******* намайг газарт түлхэж унагаасан юм. ******* миний гутлыг надруу шидэж, шалруу хүчтэй түлхэж унагаах үед миний тархи доргиж, баруун хөмсөгт шарх үүсч, баруун нүд, зүүн гарын тохойны хэсэгт цус хуралт гэмтэл үүссэн юм...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны мэргэжлийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 00000000126 дугаартай дүгнэлтэд “...иргэн Д.ы биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүд, зүүн тохой хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэснээр шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдожээ. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд түүний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд Б.*******ын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Түүнчлэн шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Хохирогч Д. “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Нөхөр *******тай эвлэрсэн нь үнэн болно” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол болон хор уршиггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 1.5-1.9, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.******* 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ