Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1064

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           10               18                                                    2021/ШЦТ/1064

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа, улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч З.Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.БЭ.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 02161 1643 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 1-10 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхон 119-106 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Э.БЭ.Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

З.Э.Б нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо автобусны буудлын баруун талд иргэн Х.Цэрмаатай “гараас бичиг баримт булааж авлаа” гэх асуудлаас болж маргалдан баруун гарыг нь мушгиж, түүний биед баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э.Б мэдүүлэхдээ: Миний бие газрын албаны зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд газар авч хүмүүсээр хашаа бариулж байсан. Гэтэл хөндлөнгөөс нэг хүн ирээд хашаа барьж байсан хүмүүсийг цохиод, хашааг нь авч шидээд байна гэж хэлэхэд нь би уг газарт очиход Х.Цэрмаа гэж хүн байсан. Би тэр эгчид “хашаагаа барихаа болиод газрын албан

 

2

 

дээр очоод хэнийх болохыг нь шийдье” гэж хэлээд маргааш өдөр нь Баянзүрх дүүргийн газрын албан дээр очиж уулзсан. Тэгэхэд газар зохион байгуулагч нь

Х.Цэрмаад “энэ залуу зөвшөөрөл аваад, хашаа барьж байгаа” гэж хэлэхэд Х.Цэрмаа “та нар амаа нийлүүлсэн байна, хоорондоо холбоотой, хуйвалдсан байна” гэж хэлсэн. Би энэ хүнийг танихгүй гэдгээ хэлсэн. Намайг гараад явж байхад Х.Цэрмаа “чиний бичгийг харъя” гэж хэлээд миний араас дагаад байсан. Би хариуд нь “би танд зохих албаны хүний тайлбарыг нь сонсгосон, одоо болсон юм биш үү” гэж хэлээд явж байхад автобусны буудал дээр очоод хохирогч эмэгтэй “бичгийг чинь харъя” гэсэн тул бичгээ харуулахад миний бичгийг шүүр ч аваад базсан. Би бичгийг маань устгачихгүй вий гэж бодоод санамсаргүй бичгээ авах гэж байгаад тэр хүний биед хүрээд ийм байдалд орчихсон. Тэр хүнийг гэмтээх санаа зорилго байгаагүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Цэцэгмаагийн өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн автобусны буудлын баруун тал “89000017” гэсэн дугаартай үл таних залуутай маргалдсан. Учир нь бид хоёр Баянзүрх дүүргийн 20-р хороо Бага шар хоолойд байх газар эзэмших асуудлаас болж Баянзүрх дүүргийн газрын алба дотор хэрүүл маргаан хийсэн. Ингээд тэндээс гараад дүүргийн автобусны буудлын баруун талд зогсож байхад үл таних залуу гартаа бичиг баримт барьчихсан байхаар нь би эгч наад бичгийг чинь үзье гээд бичиг баримтыг нь авахад үл таних залуу “Чи миний гараас булааж авлаа” гэж уурлан миний баруун гарыг нэг удаа мушгисан. Энэ үед хажуу талаас манай хүү Мөнхжаргал тэр залууг болиулсан.

 

...Тухайн үед миний баруун гарын ядам хуруу хавдаж, дотор хэсэгтээ цус хуралт үүсэж, хөдөлгөж болохгүй байсан. Одоо баруун гарын ядам хуруу сайн атгагдахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 27-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхжаргалын өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед ажлаасаа чөлөө аваад эхнэр, хүүхдээ Баянзүрх дүүргийн Амгалан төрхөөс гаргаж авах гээд явж байгаад ээжтэй утсаар ярихад “эмнэлгийн гадаа хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр автобуснаас буухад манай ээж нэг хүнтэй маргалдаад зогсож байсан /автобусны буудлын хажууд/. Ээж Цэрмаагийн хажууд очих явцад тухайн хүн ээжийн гарт байсан цаасыг авах гээд мушгиж байсан ба яг хажууд очоод тухайн хүний гарыг арай гэж салгасан /маш их хүчтэй/. Тухайн үед ээжийн гарт байсан цаасыг /ямар цаас байсан талаар мэдэхгүй/ авах гээд мушигаад байсан юм шиг байсан. Тэгээд ээжтэй хамт эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргаж авах гэж очиход ээжийн баруун талын ядам болон дунд хуруунаас цус гарч байсан. Ээжийн гарыг мушгиж байсан хүнийг би танихгүй, ямар асуудлаас болж маргалдаж байсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

 

3

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.Э.Бын өгсөн:

 

...Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5853 дугаартай:

 

  1. Х.Цэрмаагийн биед баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

 

  1. Дээрх нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл... гэх дүгнэлт

 

/хх-ийн 15-16-р тал/,

 

Шүүгдэгч З.Шин-Одын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 45, 47-55-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

З.Э.Б нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо автобусны буудлын баруун талд иргэн Х.Цэрмаатай “гараас бичиг баримт булааж авлаа” гэх асуудлаас болж маргалдан баруун гарыг нь мушгиж, түүний биед баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Цэцэгмаагийн өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчим ...үл таних залуу гартаа бичиг баримт барьчихсан байхаар нь би эгч наад бичгийг чинь үзье гээд бичиг баримтыг нь авахад үл таних залуу “Чи миний гараас булааж авлаа” гэж уурлан миний баруун гарыг нэг удаа мушгисан. Энэ үед хажуу талаас манай хүү Мөнхжаргал тэр залууг болиулсан. ...Тухайн үед миний баруун гарын ядам хуруу хавдаж, дотор хэсэгтээ цус хуралт үүсэж, хөдөлгөж болохгүй байсан. Одоо баруун гарын ядам хуруу сайн атгагдахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 27-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнхжаргалын өгсөн: ...Баянзүрх дүүргийн урд талын автобусны буудал дээр автобуснаас буухад манай ээж нэг хүнтэй маргалдаад зогсож байсан /автобусны буудлын хажууд/. Ээж Цэрмаагийн

 

4

 

хажууд очих явцад тухайн хүн ээжийн гарт байсан цаасыг авах гээд мушгиж байсан ба яг хажууд очоод тухайн хүний гарыг арай гэж салгасан /маш их хүчтэй/. Тухайн үед ээжийн гарт байсан цаасыг /ямар цаас байсан талаар мэдэхгүй/ авах гээд мушигаад байсан юм шиг байсан. Тэгээд ээжтэй хамт эхнэр хүүхдээ эмнэлгээс гаргаж авах гэж очиход ээжийн баруун талын ядам болон дунд хуруунаас цус гарч байсан. Ээжийн гарыг мушгиж байсан хүнийг би танихгүй, ямар асуудлаас болж маргалдаж байсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5853 дугаартай:

 

    1. Х.Цэрмаагийн биед баруун гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
    2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
    3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

 

    1. Дээрх нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл... гэх дүгнэлт

 

  • хх-ийн 15-16-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Т.Цэнгэлбаярыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

З.Шин-Од нь хохирогчтой үл ойлголцож, хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Цэрмаагийн гарыг нь мушгиж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 5853 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нь тогтоогдсон байна.

 

Хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг судлан үзэхэд хохирогч Х.Цэрмаа нь шүүгдэгч З.Э.Бын гарт байсан цаасыг буюу газрын эрхийн бичгийг авах үйлдэл хийж түүний гараас тухайн цаасыг булааж авснаас болж хохирогч Х.Цэрмаа, шүүгдэгч З.Э.Б нарын хооронд маргаан үүссэн байна.

 

Шүүгдэгч З.Э.Б нь хохирогчийн гарыг мушгисан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд түүний гэмт үйлдэл, хохирогч Х.Цэрмаагийн биед учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З.Э.Бын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий

 

5

 

болжээ.

 

Иймд З.Э.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

 

тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Цэрмаа нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй тул шүүгдэгч З.Э.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч Х.Цэрмаа нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч З.Э.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Т.Цэнгэлбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэм хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч З.Э.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохируулан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Э.БЭ.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 

6

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зоригтын Э.Бод 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Э.Бод оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

    1. Хохирогч Х.Цэрмаа нь цаашид гарах гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

    1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй З.Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол З.Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.АЛТАНЦЭЦЭГ