Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх **алдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

 Шүүх **алдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн 1725000000117 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э- овгийн Э-ын Э-, рөгистрийн дугаар /хх**************/

 Яллагдагч Э.Эыг 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 204 тоот өрөөнд О.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон нөхцөл байдал: Э.Э нь 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 204 тоот өрөөнд хамт архи ууж байсан эмэгтэй О.Эг “надтай унтаагүй байж, Б-тай бараг унтлаа юу” гэснээс маргалдан зодож биед нь зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний зовхи, баруун шуунд цус **алт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл хохирол учруулсан байна. Шүүх **алдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч О.Эгийн... “Архи ууж дууссаны дараа цаг 18 өнгөрч байсан ба тэд нар Э- бид хоёрыг үлдээгээд буудлаас гараад явсан. Э- бид хоёр буудлын караокед орж дуулж байгаад буцаад өрөөнд нь ороод пиво уугаад сууж байхад гаднаас Б-, О- нар орж ирээд Э- О-гийн хамт буудлаас гараад Б- бид хоёр буудалд үлдсэн. Б- бид хоёр юм яриад сууж байхад гаднаас Э- орж ирээд чи надтай унтаагүй байж, Б-тай бараг унтлаа юу гээд элдвээр хэлэхээр нь би босож ирээд Э-ы хацар руу алгадахад Э- миний зүүн нүд хэсэг рүү өшиглөж, үснээс зулгаасан, мөн нүүрэн тус газар руу алгадсан. Э-д өшиглүүлэхэд миний зүүн хөмсөг сэтэрчихсэн, цус гарч байсан. Би цагдаад дуудлага өгөхөд Э- зугатаагаад явчихсан ... гэх мэдүүлэг /хх- ийн 4 дүгээр хуудас/

-Гэрч Э.Ө-ын ... Энхзаяа хашиграад эхлэхээр нь М-э бид хоёр нойлын өрөөнөөс гарахад Энхзаяагийн хөмсөг нь сэтэрчихсэн, цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад Э- цохичихлоо гэж хэлсэн. Энхзаяа цагдаад дуудлага өгнө гэхэд Э-, М-э нар гараад явчихсан ... гэх мэдүүлэг/ хх-ийн 10 дугаар хуудас/ Гэрч А.М-ий ... Ө- бид хоёр нойлын өрөөнд орж гараа угааж байхад Энхзаяа хашгирсан. Ө- бид нар нойлын өрөөнөөс гарахад Энхзаяагийн хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Юу болсон талаар асуухад Э- Энхзаяаг өшиглөсөн гэсэн. Яг юунаас болсон талаар мэдэхгүй байна. Энхзаяа цагдаад дуудлага өгнө гэхээр нь би Э- бид хоёр гараад явчихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 843 дугаартай ... О.Эгийн биед зүүн хөмсөгний дунд шарх, зүүн нүдний зовхи, баруун шуунд цус **алт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтэлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээрх гэмтэлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна... гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 26-30-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Э.Э шүүх **алдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Хохиролд 500 000 төгрөг өгсөн гэжээ. Шүүгдэгч Э.Э 2017 оны 09 сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “**” зочид буудлын 204 тоот өрөөнд О.Этай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.Эы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд санаатай халдах хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээсэн тул яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар **аагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, төлбөх төлбөргүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э- овогт Э-ын Э-ыг хүний эрүүл мэндэд санаатай халдах, хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар **аагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ