Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуу овогт Мижиддоржийн Пүрэвждорж Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******ад холбогдох 1923000900071 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, одоо Алдархаан сумын багт түр оршин суудаг, урьд 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар ял хойшлогдож байсан. 2004 оны 04 дүгээр сарын 06- ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хорих ялаар, 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2011 оны 06 дугаар 06-ны өдөр Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 03 сарын хорих ялаар, 2011 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сум дундын 12 дугаар шүүхийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* РД:// Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн Алдархаан сумын багийн нутаг “Зөрүүлэг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 95 ширхэг 1.47 метр куб нойтон бургас мод бэлтгэсэн хэргийн үйл баримт нь шүүгдэгчийг ойгоос нойтон бургас мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн гэрч Дийн “... Алдархаан сумын “Зөрүүлэг” гэх газраас 2018 оны 10 дугаар сард ...95 тооны нойтон бургас мод бэлтгэсэн. 2019 оны 05 сард гуай ирээд хурааж авсан. ...Х.******* нь тухайн бургасаа сүхээр бэлтгэсэн ...Тухайн 95 ширхэг бургасаа гэрийн униа сольж янзлах зорилгоор бэлтгэсэн юм. ...Чийгтэй нойтон бургас байсан. ...Бургас бэлтгэхдээ зохих зөшөөрөл, эрхийн бичиг авалгүй бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Х.*******ыг ойн сан бүхий газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн талаар мэдүүлсэн гэрч Т.ы “....2019 оны 05 дугаар сарын эхээр Алдархаан сумын нутаг дэвсгэрт Байгаль хамгаалагчтай хяналт шалгалт хийсэн. Х.******* нь Мандаат багийн “Дүлий арал” гэх газарт хууль бусаар, зохих эрхийн бичиггүй хэрэглээний нойтон 95 ширхэг бургас бэлтгэж гэрийн гадаа тавьсан байсан зөрчлийг илрүүлж Цагдаагийн газарт шилжүүлсэн. Х.******* нь сүхээр цавчиж огтолсон байсан. ...Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэсэн байсан. ...Х.*******ын бэлтгэсэн бургас нойтон бургас байсан. ...Хоёрдугаар мужлалд багтдаг бөгөөд мод, бургас, харгана холилдон ургадаг холимог ойн сан бүхий газар юм” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Х.*******ын дээрх үйлдлийн улмаас ойн санд 88200 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохзөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих ...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ. Түүнчлэн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан. Мөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаартай тушаалаар баталсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”- ын 4.1, 4.2-д ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг олгох болон зохих журмын дагуу бэлтгэсэн мод, модон материалыг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна. Шүүгдэгч Х.******* нь хууль болон журмын дээрх заалтуудыг зөрчиж ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр, ахуйн хэрэглээнд шаардагдах монгол гэрийн унь хийх зорилгоор нойтон бургас мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгч Х.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас ойн санд учруулсан 88200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3/гурав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэснийг үндэслэн 88200х3=264600 төгрөгийн хохирол учирч хохирлоо төлсөн. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч Х.******* нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, Х.*******ын эд хөрөнгө болох 1250000 төгрөгийн үнэлгээтэй Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 95 ширхэг 1.47 метр хэмжээтэй нойтон бургас модыг улсын орлого болгож, шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх модон иштэй, янгинаа төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд ял ногдуулах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 /дөрвөн тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойших 3/гурав/ сар тутамд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж/15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Х.*******ад 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 95 ширхэг 1.47 метр хэмжээтэй нойтон бургас модыг улсын орлого болгосугай.

7.Шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх модон иштэй, янгинаа төмөр сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8.Шүүгдэгч Х.******* нь тогтоол гаргахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүгдэгч Х.*******ын эд хөрөнгө болох 1250000 төгрөгийн үнэлгээтэй Хятад улсад үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 1

1.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА