Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга А.Болор,   улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Т.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Т.Вд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Т.В нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

                     

                     ТООРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.В нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний бие махбОид тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

шүүгдэгч Т.В-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Нарантуул 2 зах дээр эхнэр Тгийн хамт мах зарж борлуулдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь зүс таних бид нар Б гэж дууддаг хүн согтуу ирээд манай эхнэр Тг очиж зүүн мөр хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тухайн үед би тоглож байна гэж бОоО ирсэн чинь нөгөө хүн манай эхнэрийг гуйлгачин, пизда гэх мэтээр янз бүрээр хэлээд байхаар нь би нөгөө залууг чи Ооо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө залуу чамд хамаагүй муу банди гуйлгачин минь гээд байхаар нь чи гар гэж хэлээд түлхсэн чинь нөгөө залуу намайг бариад авсан юм. Тухайн үед бид хоёр барьцалдаж бие биенээ боож би тэр хүний хэсэгт нь 1-2 удаа цохисон юм. Нөгөө залуу бас миний зүүн хацар хэсэгт 1-2 удаа цохиж тэгээд бид хоёр салсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн  22х/  хохирогч А.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Оонжаргал гэх хүнтэй нийлж махны ченж хийдэг бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 15-ны үед байх 4 сая төгрөгний мах авч Т гэх махны ченжэд зарсан бөгөөд тэр мөнгийг цувруулан О авч байсан юм. Тэгээд үлдэгдэл 1.300.000 төгрөг үлдсэн тэр мөнгийг О Т гэх хүнээс авч надад өгөх байсан тэр мөнгийг Т өгөхгүй байхаар нь би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр архи уучихаад мөнгөө нэхэх гэж очиж Тгаас мөнгөө авъя гэж хэлсэн чинь Т таниас мөнгө аваагүй би Отой тохирсон байгаа гэж хэлээд хэрүүл хийгээд байсан юм. Тэгэхлээр нь би О хандаж чи яаах гэж ийм балай пиздаад мах өгсөн юм гэж хэлээд гарах гэж байсан чинь Тгийн нөхөр В-раас дуудсан юм. Би эргээд харсан чинь намайг барьж нэг 2 удаа мөргөж 2 удаа нүүрэнд цохисон юм. Тэгээд хүмүүс ирж салгаад явсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/, гэрч Я.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Нарантуул 2 зах дээр нөхөр Т.Вгийн хамт мах зарж борлуулдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь зүс таних бид нар Б гэж дууддаг хүн О гэж дууддаг эмэгтэй бас наан нь 2-3 эмэгтэй нэлээд халамцуу ирээд Б гэх залуу зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохиж мөнгөө авъя гэж хэлсэн юм. Тэгэхлээр нь би чамд өгөх өр надад байхгүй гэж хэлсэн чинь Б хамт ирсэн О хандан чи тэгвэл яах гэж энэ хүнд мах өгсөн юм гэж хэлж байсан юм. Урьд нь би О гэх хүн надад 4.000.000 төгрөгийн мах 1 жилийн өмнө өгч байсан бөгөөд тэр мөнгөнөөс үлдэгдэл 2.600.000 байснаас цувуулан өгч Ооо бид хоёрын дунд 1.300.000 төгрөг үлдсэн байгаа юм. Энэ махны мөнгө бол Бд хамаагүй мөнгө байгаа юм. О бид хоёрын дундын асуудлыг Б ирж надаас нэхээд намайг хэл амаар доромжлоО байсан. Тэгсэн манай нөхөр Б гэх хүнийг яах гээд байгаа юм боль яв гэж түлхсэн чинь тэр хүн манай нөхрийг банди, гуйлгачин гэх мэт янз бүрээр доромжлоО байсан юм. Тэгээд манай нөхөр Б хоёр барьцалдаж авч бие биенээ 1-2 удаа цохиж байсан юм. Тэгээд хүмүүс салгаад Б О нар яваад өгсөн юм гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхтайваны гаргасан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №13453 тоот дүгнэлтэд: А.Агийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, алимны салстад цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэх дүгнэлт…/хх-ийн 16х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Иймд шүүгдэгч Т.Вг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Т.Вг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Шүүгдэгчийн Т.Вгийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдал, орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигин овогт Т.Вг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Вг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Т.Вг торгуулийн ялыг төлөх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Вг  торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.  

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ